Нээлттэй эх үүсвэр бүхий ГМС-ийн программуудын багц
(OSGeo Live 9.0)
Өнгөрөгч долоо хоногт Сөүл хотноо Нээлттэй эх үүсвэр бүхий гео-мэдээллийн сан (OSGeo)-гаас зохион байгуулдаг олон улсын хурлын (FOSS4G) үеэр OSGeo-ийн дэмжиж, хөгжүүлдэг нээлттэй эх үүсвэр бүхий ГМС-ийн прогрраммуудын багц (OSGeo Live)-ийн 9-р хувилбар гарсаныг нийтэд түгээж эхэлсэн байна. OSGeo багцын тухай өмнөх хувилбаруудыг нь бид нар өмнөх жилүүдэд танилцуулсан. Энэхүү 9-р хувилбар нь Lubuntu систем дээр ачаалж :
- өмнөх багцад хамарсан программ хангамжуудыг 64-битийн бүтцэд оруулж,
- debain багц бүхий программууд
- 32 төрлийн ГМС-ийн программ хангамж
- git буюу нээлтэй төслийн хувилбарууд шилжүүлсэн зэрэг хэд хэдэн нэмэлт, сайжруулалт хийгдсэн юм байна.
Эх сурвалж: OSGeo Live
No comments:
Post a Comment