Monday, July 20, 2015

ArcGIS-ийн тухай ном

ArcGIS-ийн тухай ном

Энэ долоо хоногт газарзүйн мэдээллийн системийн мэргэжилтэнгүүдийн хувьд томоохон үйл явдал болох ESRI-ийн хэрэглэгчдийн олон улсын хурал АНУ-ын Сан Диего хотноо болж байгаа билээ. Энэхүү хуралд дэлхийн өнцөг булан бүрээс 15000 гаруй ГМС-ийн мэргэжилтэнгүүд цуглаж гео-мэдээллийн шинжлэх ухаан, технологийн дэвшил, ололт, тэдгээрийг салбар бүрт хэрхэн хэрэглэж буй талаар өөрсдийн туршлага, саналаа хуваалцаж байна. 

Тус үйл ажиллагаанд зориулж ESRI-гээс гаргасан "ArcGIS-ийн тухай ном" /The ArcGIS Book/ буюу Дэлхий ертөнцийн газарзүйн онцлогийг мэдэх 10 шилдэг санаа гэсэн номыг та бүхэнд танилцуулж байна. Ном нь:
  1. Газрын зурагнууд, Вэб болон хэрэглэгч
  2. Зурагзүйг хэрэглэгч бүрт
  3. Газрын зураг ашиглан мэдээлэл түгээх
  4. Сайн газрын зурагт чанартай өгөгдөл
  5. Хаана чухал вэ?
  6. 3 хэмжээст зураглал
  7. Программуудын боломжууд
  8. ГМС-ийг таны утсанд
  9. Бодит байдлын хяналтууд
  10. Нийгмийн сүлжээн дэх ГМС
гэсэн 10 бүлгээс бүрдэх бөгөөд та дараахь хаягаар хандан интерактив горимоор уншихаас гадна, татан авах боломжтой юм байна.


Эх сурвалж: ESRI 

No comments: