Tuesday, July 28, 2015

Дэлхий ертөнцийн нууцыг ArcGIS-ээр дамжуулан Landsat хиймэл дагуулын мэдээг ашиглан тайлцгаая

Дэлхий ертөнцийн нууцыг ArcGIS-ээр дамжуулан Landsat хиймэл дагуулын мэдээг ашиглан тайлцгаая

ESRI компаниас ArcGIS программ хангамжийн онлайн хувилбараар дамжуулан Ландсат хиймэл дагуулын мэдээг ашиглах боломжийг олгож байна. Ландсатын хиймэл дагуулууд дэлхийн өнцөг булан бүрд байрлах галт уулын идэвхижилээс авахуулан хот суурин газрын тэлэлтийг оруулан нүдэнд үл харагдах процессуудыг хүртэл цахилгаан соронзон долгионы зурвасыг ашиглан гайхалтай сайн зураглаж чаддаг. 


Эдгээр янз бүрийн спектрийн зурвасуудын мэдрэг чанарууд нь бидний тасралтгүй өөрчлөгдөх дэлхий ертөнцийг байнга мэдээлдэг юм. Тухайлбал, эрдэмтэн судлаачид, ГМС-ийн мэргэжилтнүүд Ландсатын мэдээг ашиглан Австрали улс дахь Кэмбриджийн хоолой буюу далайн циклон ба үйлдвэржилтийн улмаас мангро жимсний модод устах аюулд хүрсэн газруудыг ажигласаар байна.


Ландсатын хиймэл дагуул нь газар нутаг бүрийг 16 хоног тутамд 1 удаа зурагладаг учраас ямар нэг өөрчлөлт гарвал тухай бүрд нь мэдэх боломжтой. Фермерүүд, судлаачид дээрх зурагт үзүүлсэн Калифорни муж дахь Бэйкэрсфиелдтэй адилхан газруудад ургацын гарц хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг. Ургамлын ангилал бүр ургалтын мөчлөг доторх тодорхой цаг хугацаанаас хамаарч өөр өөр өнгөөр харагдана. Энэхүү өнгөний өөрчлөлтүүд тэдгээрт оногдох тоон утгууд нь тухайн ургамлын бордоо, усны хомсдлоос үүссэн стрессийг заадаг. Ийм төрлийн дүн шинжилгээ нь зөвхөн фермерүүдэд хэрэгтэй биш бөгөөд зах зээлийн үнэ өртгийг тооцоолон гаргадаг судлаачдад маш их хэрэгтэй байдаг. 

Ландсатын мэдээ нь хэмжээний хувьд асар том ба 43 жилийн туршид цуглуулсан мэдээ нь петабайтаас ч давах бөгөөд ойролцоогоор 4 сая ширхэг scene-зурагнууд агуулагдана. 

Онлайн ArcGIS ийг хэрэглэн хүссэн мэдээгээ хүссэн хэмжээгээр харах, мөн бусад түүлсийн тусламжтай өөр үйлдлүүдийг гүйцэтгэж чадах юм. 

Ингээд программын онлайн хувилбарыг Ландсатын мэдээтэй хамт ашиглая гэвэл дараах линкээр орж үнэгүй бүртгүүлэн нэгдэх боломжтой.

http://www.arcgis.com/features/free-trial.html?origin=landsataws

Эх сурвалж: ESRI

No comments: