Энэ сард удахгүй Бразилийн Рио Де Жэнейрод болох Олон улсын Зурагзүйн Холбоо (ICA)-ны их хурал дээр 2015 оноос 2016 оны 12 сар хүртэл "Олон улсын Газрын зургийн Жил" (IMY)-ийг албан ёсоор зарлаж байна. Энэхүү хурлаас өмнө бэлтгэл ажлуудыг  эртнээс хийгдсэн бөгөөд хурлын үеэр Barbara Petchenik Competition уралдаан ба ICA Map Exhibition үзэсгэлэнг зохион байгуулахад  үндэсний хэмжээний дэмжлэг авах үйл ажиллагаанууд явагдаж байна.


"ОУ-ын Газрын зургийн Жил" (IMY) гэдэг нь дэлхий даяараа газрын зургийн үүрэг ач холбогдлыг тэмдэглэн өнгөрүүлдэг үйл ажиллгаа билээ. НҮБ-ын дэмжлэгтэйгээр IMY  нь газар зүйн мэдээллийн систем болон газрын зураг ашиглах технологи, зураглах ухаан, дүрслэх урлагт суралцах, үүнийг бусдад таниулах, үзүүлэх боломжийг хүмүүст олгодог билээ. Харин энэ жилийн зорилго нь:
  • газрын зургийг хүүхэд багачууд, олон нийтэд нээлттэй ил болгох;
  • газрын зураг, атласыг олон нийт хэрхэн ашиглаж болохыг таниулах;
  • мэдээллийн технологийг газарзүйн мэдээлэл олж авахад болон зураглал хийхэд хэрхэн ашиглах талаар таниулах;
  • төрөл бүрийн газрын зургууд ба тэдгээрийг үйлдвэрлэх үйл явцыг үзүүлэх;
  • газрын зураглалын ажил ба атлас бүтээх ажлын технологийн хөгжил дэвшлийг үзүүлэх;
  • газар зүйн мэдээллийн дэд бүтэц, тогтвортой хөгжлийн хэрэгцээ шаардлага;
  • зураг зүй ба холбогдох мэргэжлийн чиглэлээр оюутнуудыг түлхүү элсүүлэх;
зэрэг ач холбогдолтой билээ. 

ОУ-ын Газрын зургийн Жил (IMY) үйл ажиллагаанд:

  • олон нийт,
  • сургуулийн сурагчид,
  • мэргэжилтнүүд,
  • төрийн албан хаагчид
зэрэг салбар болон түвшин бүрийн хүмүүсийг хамруулах төлөвлөгөөтэй байна.

ОУ-ын Газрын зургийн жил (IMY)-ийг газрын зураглалын салбарт худалдааны тэмдэг болгох юм. Мөн энэ үйл ажиллагаа нь ОУ-ын Зураг зүйн Холбоо (ICA)-ны зорилгыг ОУ-ын түвшинд тодорхойлж байгаа юм. Түүнчлэн ОУ-ын Зураг зүйн Холбоо (ICA)-ны салбар байгууллагууд гишүүдэд өөрсдийн ажил үйлчилгээг сурталчлах боломжийг олгоно.  

Эх сурвалж: IMY