Tuesday, March 24, 2009

Хөрс судлаач эрдэмтэд дэлхийн хөрсний зургийг бүтээх нь

Хөрс судлаач эрдэмтэд дэлхийн хөрсний зургийг бүтээх нь

Сиднейн их сургуулийн эрдэмтэд технологийн хөгжил дэвшлийг даган дэлхийн хөрсөн бүрхэвчийн зургийг ойрын 5 жилийн хугацаанд бүтээж хөрсний чанарыг илтгэх "Google Earth"-тэй адил тогтолцоог бүтээхийг зорьж байна.

Сиднейн Их Сургуулийн Австралийн Хөдөө аж ахуйн Нарийн Судалгааны Төвийн захирал, профессор Алекс МакБратни Дэлхийн хөрсний зураг нь дэлхийн хэмжээнд 100 метрийн зайцтайгаар хөрсний мэдээллийг тодорхойлно хэмээн мэдээлжээ. Харин одоо ашиглагдаж буй хөрсний зураг нь 1:5000000-ын масштабтай буюу дэлхийн хэмжээнд 5000 м тутам дахь хөрсний мэдээллийг өгч байгаа билээ.

Хөрсний мэдлэгийг тоон системийн эрин зуунд хөтлөн оруулах энэ санаа нь хүнсний нөөцийн аюулгүй байдлыг хангах олон улсын үүсгэл санаачлагад эерэг нөлөө үзүүлэх болно хэмээн профессор МакБратни өгүүлжээ. “Эдгээр газрын зургууд нь үр тарианы бүх төрлүүдийн үйдвэрлэлийн хүчин чадлыг дэлхийн хэмжээнд хэдэн тэр бум цэг дээр тодорхойлсон нарийн, бодит тооцоог өгөх юм”.

Профессор МакБратни дэлхийн хөдөө аж ахуйн байгууллагуудад харъяалагдах эрдэмтэн судлаачидтай хамтран Дэлхийн Хөрсний Зураг төсөл дээр ажиллаж байна. Тэд Дэлхийн тэнцвэрт байдлыг хангахад хөрсөн бүрхэвчийн гүйцэтгэх үүргийг илүү өргөн цар хүрээнд ойлгуулахыг зорилгоо болгожээ.

2050 он гэхэд дэлхийн хүн ам 9 тэр бумд хүрэх тооцоонд үндэслэвэл хүнсний үйлдвэрлэлийг одоогийн төвшнөөс хоёр дахин хэмэгдүлэх хэрэгцээ шаардлага үүсэх нь мэдээж хэмээн МакБратни өгүүлжээ. Тэрээр мөн “Дэлхийн хөрсний зураг” төслийн дэд даргаар ажилладаг аж.

Технологи нь уур амьсгалын өөрчлөлтийн одоо ашиглагдаж буй загваруудыг сайжруулахад мөн чухал үүрэгтэй болохыг тэрээр дурьдаад “Бидний боловсруулж буй хөрсний зургийн мэдээлэл нь их хэмжээний СО2 ялгаруулах, мөн тийм хэмжээний карбон шингээх үүргийг гүйцэтгэх хөрсөн бүрхэвчийн талаар нарийвчилсан өгөгдлийг агуулах тул уур амьсгалын загваруудыг илүү бодитой болгоход туслах юм. Харин одоо эдгээр бүс нутгуудад ашиглагдаж буй хөрсний нарийвчилсан мэдээлэл маш дутмаг байгаа билээ” гэжээ.

Зургуудыг төлөв байдлын болон эрсдлийн үнэлгээний аргазүйд суурилах бөгөөд энд зайнаас тандан судлах арга, геостатистик загварын аргуудыг ашиглах юм. Эдгээр шинэ технологиудыг Хөрсний Тоон Зураглал (ХТЗ) гэж нэгтгэн нэрлэж болно. ХТЗ нь GPS хүлээн авагч, хээрийн сканнер, зайнаас тандан судалгааны мэдээлэл болон бусад өгөгдлүүдийг тоон зураглалын геостатистик интерполяци, дедукцийн алгоритм, ГМС зэргийг ашиглан боловсруулах юм. МакБратнийн хэлснээр “Бид хөрсний үе давхаргын мэдээлэл, тэдгээрийн ангиудыг тэдгээрийн тархалтанд нөлөөлөх уур амьсгал, ургамал, газар ашиглалт, байршил, нас зэрэг хүчин зүйлэд тулгуурлан тодорхойлох үзэл санаагаа хэдийн боловсруулаад байгаа” гэжээ.

“Үүнийг хийхэд байгаль орчы багц мэдээллийг олгох зайнаас тандан судлах аргууд, тэдгээр мэдээллийг үнэлэх, нэгтгэх ГМС зэрэг шинэ технологиуд бидэнд их тус болсон” гэдгийг тэрээр цохон тэмдэглэжээ.

МакБратнигийн хэлснээр түүний баг хөрсний талаархи суурь мэдээлэл болон байгаль орчны өгөгдлүүдэд түшиглэсэн судлгааны хэд хэдэн арга барилыг хэдийн боловсруулаад байгаа аж. Австралийн хувьд энэ төрлий мэдээлэл нь шийдвэр гаргачид, сав газрын менежментийн байгууллагууд болон газар тариланчидад ХАА төлөвлөлт ба менежментийг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.

Б.Баяртунгалаг, Н.Мандах

Эх сурвалж: Univesity of Sydney

No comments: