Thursday, March 19, 2009

ГЕОДЕЗИЙН СОЛБИЦОЛ,ӨНДӨР ТУСГАГИЙН НЭГДСЭН ТОГТОЛЦООГ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ГЕОДЕЗИЙН СОЛБИЦОЛ,ӨНДӨР ТУСГАГИЙН
НЭГДСЭН ТОГТОЛЦООГ БАТЛАХ ТУХАЙ


2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хот


Дугаар 25

Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.2.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
  1. Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдэж байгаа геодезийн байрлалын сүлжээний хэмжилт, боловсруулалтын ажилд олон улсын геодезийн “WGS-84” солбицлыг, өндрийн сүлжээнд Балтийн тэнгисийн тогтолцоог, том, дунд масштабын байр зүйн зураглалд дэлхийн хөндлөн меркаторын “UTM” тусгагийг хэрэглэж байхаар тогтсугай.
  2. Монгол Улсын геодезийн байрлалын болон өндрийн сүлжээгээр тодорхойлогдсон цэгүүдийг “GPS”-ын технологи ашиглан шинэчилж, улсын триангуляцийн сүлжээний цэгүүдийн солбицлыг “WGS-84” тогтолцоонд тодорхойлох ажлыг 2012 онд багтаан дуусгах арга хэмжээ авахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад даалгасугай.
  3. Геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нарт үүрэг болгосугай.
  4. Энэхүү тогтоолын 1 дүгээр зүйлийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр 2009 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдүүлэх арга хэмжээ авахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Зам,тээвэр,барилга,хот байгуулалтын сайд Х.БАТТУЛГА

Эх сурвалж: Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем

No comments: