Өнгөрөгч Лхагва гарагт болсон Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өдөр /GIS Day/-ийн илтгэлүүдийг та бүхэн үзэж сонирхоно уу. Тухайн илтгэгч нартай холбогдож нэмэлт мэдээлэлүүдийг авна уу.
- ГМС-ийн технологийн хөгжил: ArcGIS - Шпийс Томас, MSNS ХХК-ы мэдээлэл, технологи хариуцсан захирал, Ж. Батбаяр, МонМЭП ХХК
- Монголын хиймэл дагуул NUMSAT-ийн тухай - Проф, Др. Р. Цолмон, МУИС
- Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд гео-мэдээллийн технологи хэрэглээ - хошууч Д. Содномрагчаа, Гамшиг судлалын хүрээлэн, эрдэм шинжилгээний ажилтан
- GIS day-ийн бялуу - Зохион байгуулагч, дэмжигч болон хамтран зохион байгуулагч байгууллагуудын төлөөлөл
- Авто замын сүлжээний орон зайн мэдээллийн санд суурилсан вэб апликейшн үүсгэх, түүний хөгжүүлэлт - Д.Дэжидмаа, ҮОЗМДБ ТББ-ын Ерөнхийлөгч, Ч.Мөнх-Алтай, Софтвэй ХХК-ний захирал
- Иргэний нисэхийн мэдээлэлд ГМС-ийг ашиглаж буй туршлагууд - Х.Одхүү, ИНЕГ-ын НМҮА-ны ГМС-ийн инженер
- Geocaсhing in Mongolia - Б.Сүрэнхүү, Geocashing-ийн Монгол дахь клубын зохицуулагч, М.Болорболд, Geocashing-ийн Монгол дахь клубын ерөнхийлөгч
“Газарзүйн мэдээллийн систем (ГМС) /Geographic Information System (GIS)-ийн өдөр” - 2016-ийн үйл ажиллагааг дэмжсэн, хамтран зохион байгуулсан байгууллага хамт олон, хүрэлцэн ирсэн геомэдээлэлийн хэрэглэгч та бүхэнд маш их баярлалаа.
No comments:
Post a Comment