Дөрөвдүгээр сарын Гео уулзалтын илтгэлүүд
Presentations of April Geomeeting
Presentations of April Geomeeting
Өчигдөр энэ сарын "Гео-уулзалт" Шинжлэх Ухааны Парк, Мэдээлэл Технологийн 302 тоотод Монгол-Австралийн нийгэмлэг (MOZZIES)-ийн дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа. Тус нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, Л.Ариунаа үйл ажиллагаанд оролцож, нээлтийн үг болон үйл ажиллагаа хэрхэн дэмжиж, хамтран ажиллаж байгаа талаар болон цаашид хэрэгжүүлж болох үйл ажиллагаануудын тухай мэдээлэл өглөө.
Уулзалтанд 50 гаруй салбарын мэргэжилтэнгүүд, судлаач, оюутнууд, сонирхогч нар цуглан байгаль хамгаалал, тухайлбал биологийн төрөл зүйлийн амьдрах орчны загварчлал, орчны болон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл зэргийг тооцоолоход гео-мэдээллийн технологи, аргачлалыг хэрхэн хэрэглэж буй тухай хэлэлцэж, ярилцлаа.
Уулзалтаар:
- Байгаль хамгаалалын төлөвлөлт, дүн шинжилгээ хийхэд геомэдээллийн технологи, аргазүйг хэрэглэх боломжууд - Б.Бүүвэйбаатар, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Байгаль хамгаалалын судалгааны удирдагч
- 18:50 Биологийн төрөл зүйлийн амьдрах орчны зураглалд MAXENT загварыг ашиглах нь – Д.Энхбилэг, Хөхтөн Амьтны Экологийн Нийгэмлэг
Энэ сарын уулзалтанд хүрэлцэн ирсэн, дэмжсэн, илтгэлээ танилцуулсан та бүхэнд баярлалаа.
No comments:
Post a Comment