Mонгол Улсын Их Сургууль болон Солонгосын Кёнгбүк Үндэсний Их Сургуулийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулав
Мэдээллийн эрин үед техник технологийн хөгжлийг
даган манай улсад хурдацтай өсөж буй салбарын нэг бол гео мэдээлэлзүйн салбар билээ.
Монгол орны ирээдүйн хөгжлийн төлөв, цаашдын бодлогыг тодорхойлоход нэн тэргүүний шаардагдаж
байгаа нэг зүйл бол улсын хэмжээний гео оронзайн мэдээллийн дэд бүтцийг бий болгох
асуудал юм. Манай улсын хувьд энэ нь цөөн хэдэн салбарт онцолбол байгаль орчин болон уул уурхайн чиглэлээр ашиглагдаж байгаа
бөгөөд энэхүү хэрэгцээ шаардлагын үүднээс
2010 онд Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн Газарзүй, Геологийн Сургууль дээр Байгаль орчны зайнаас
тандан судлал Газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын мэргэжлийн
ангийг нээн, мэргэжилтэнгүүдийг бэлдэж байна.
Монгол Улсын Их Сургууль болон Солонгосын Кёнгбүк Үндэсний Их Сургууль (Kyungpook National University)-ийн хоорондын хамтын ажиллагааны
гэрээ 2008 оны 4 сарын 1-ны өдөр хийгдэж байсан бөгөөд тухайн үед хоёр их
сургуулиудын хоорондын хамтын ажиллагааны ерөнхий гэрээ болон оюутан солилцооны
гэрээнд гарын үсэг зурсан билээ.
2013 оны 9 сарын 12-ны өдөр дээрх ерөнхий гэрээний заалтыг улам бүр
өргөжүүлэн МУИС-ийн Газарзүй Геологийн Сургууль болон KNU-ын Шинжлэх
ухаан-технологийн коллежийн хооронд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээний гол зорилго нь KNU-ийн Агаар-сансрын геомэдээлэлзүйн инженерийн
тэнхим болон МУИС, ГГС-ийн Газарзүйн тэнхимийн хооронд эрдэм шинжилгээний
хамтарсан судалгаа хийх, сургалт зохион байгуулах, оюутан солилцоо, оронзайн
мэдээлэл болон хиймэл дагуулын мэдээ боловсруулах зэрэг салбаруудад хамтран
ажиллахад оршиж байна. Ингэснээрээ цаашид манай улсын геомэдээлэлзүйн салбарын мэргэжилтэнгүүдийг
дэлхийн хэмжээнд өсөлдөхүйц чадвартай мэргэжилтэн болгох таатай боломжийг бүрдэж
байна.
Гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагааны үед тус мэргэжлээр сурдаг
оюутнуудын "GIS club"-ээс санаачилан мэргэжил сурталчлах өдөрлөгийн амжилттай
зохион байгуулсан бөгөөд уг өдөрлөгийн үер оюутнууд өөрсдийн хийсэн судалгаа
эрдэм шинжилгээний бүтээлүүдийн дээжээс дэлгэн тавьж үзүүллээ. Оюутнууд
өөрсдийн бүтээлээ эрхэм хүндэт зочид төлөөлөгчидөд англи хэлээр тайлбарлан
бөгөөд тэдний бүтээлүүдийн чанар, хэлний чадавхийг өндрөөр үнэлж цаашид олон
улсын уралдаан, оюутны эрдэм шинжилгээний хуралдаанд оролцуулах талаас нь
сургуулийн зүгээс дэмжлэг үзүүлэхийг зөвлөлөө.
Гэрээ хийх үйл ажиллагааг олон нийтийн "Оллоо" болон "AIST"
телевиз, "Өдрийн сонин", "Улаанбаатарын мэдээ" сонингоор
мэдээллээ.
Тус гэрээг байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Монголын
Геомэдээлэлзүй Судлаачдын Холбооныхонд МУИС, ГГС-ийн зүгээс талархаж буйгаа
илэрхийлж байна.
Эх сурвалж: МУИС-ийн ГГС
No comments:
Post a Comment