"Зайнаас тандан судлал болон хүрээлэн буй орчны иннованцийн Монгол улсад хэрэглээ" сэдэвт 6-р Олон улсын хурлын урилга
2013 оны 6-р сарын 10-11-д Улаанбаатар хотод МУИС-ийн ФЭС-ийн "NUM-ITC-UNESCO" Зайнаас тандан судлал, Газарзүйн мэдээллийн системийн лабораториос "Зайнаас тандан судлал болон хүрээлэн буй орчны иннованцийн Монгол улсад хэрэглээ" сэдэвт 6-р Олон улсын хурлыг зохион байгуулах гэж байна.
Хурал:
- Гео-мэдээллийн технологи, хэрэглээ
- Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлууд
- Байгалийн болон хүрээлэн буй орчны нөөц
- Нөхөрлөлд түшиглэсэн хөгжлийн асуудлууд, туршлагууд
- "Нано" болон "Кан" хиймэл дагуулын хэрэглээ
гэсэн агуулгын хүрээнд илтгэлүүдийг аман болон ханын илтгэлээр хэлэлцүүдэх бөгөөд илтгэлүүдийн хураангуйг 2013 оны 3-р сарын 15-ны дотор, бүрэн хэлбэрээр 4-р сарын 30-ны дотор tsolmon91@yahoo.com, suvd16@yahoo.com хаягнуудаар хүлээн авч байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: http://spe.num.edu.mn/6th-rsconf/index.html
Эх сурвалж: "NUM-ITC-UNESCO" Зайнаас тандан судлал, Газарзүйн мэдээллийн системийн лаборатори
No comments:
Post a Comment