Saturday, March 3, 2012

Зуны сургалт: Байгаль хамгаалалын Газарзүйн мэдээллийн системийн нийгэмлэг (SCGIS)-ийн 2012 оны тэтгэлэг

Зуны сургалт: Байгаль хамгаалалын Газарзүйн мэдээллийн системийн нийгэмлэг (SCGIS)-ийн 2012 оны тэтгэлэг


Энэ оны Байгаль хамгаалалын Газарзүйн мэдээллийн системийн нийгэмлэг (SCGIS)-ийн тэтгэлэг өнгөрсөн сар зарлагдсан бөгөөд 2 жил Монгол улсаас оролцогчдыг хязгаарласан боловч энэ жил ОХУ-ын бүсэд хамруулан Монгол улсаас оролцогчдын материалуудыг авах баяртай мэдээ ирлээ. 

Тэтгэлэгт хөтөлбөрт:

  • ESRI-ийн ArcGIS болон түүний нэмэлт программуудыг ашиглах албан ёсны сертификаттай сургалт (2012 оны 7-р сарын 2-13, Калифорни, Дэвис хот)
  • ESRI-гээс гаргасан ГМС-ийн ном сурах бичигүүд
  • ArcGIS программ хангамжийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах
  • ГМС-ийн техник, технологийн тусламж; жишээ нь GPS г.м
  • SPOT хиймэл дагуулын өндөр нарийвчлалтай зурган мэдээллүүдийг өөрийн судалгааны болон сонирхогч буй газруудаар ҮНЭГҮЙ авах
  • ESRI-гийн Хэрэглэгчдийн олон улсын их хурал 2012 (ESRI International User Conference 2012)-д оролцох (2012 оны 7-р сарын 23-27, Калифорни, Сан-Диего хот). Жилд 15000 гаруй ГМСчид дэлхийн өнцөг бүрээс цуглардаг том хурал.
  • SCGIS-ийн 2012 оны уулзалт ярилцлагад оролцох(2012 оны 7-р сарын 19-22, Калифорни, Монтерее)
  • Дээрх зүйлсүүдтэй холбоотой болон замын зардалын тодорхой хувийг даах
зэрэг маш олон, сайхан боломжуудыг багтаасан юм. 


Мөн Олон улсын Байгаль хамгаалалын Биолог (Society for Conservation Biology)-ийн олон улсын хурал Калифорнийн Оакланд хотно 2012 оны 7-р сарын 15-18-д болох бөгөөд оролцогчид энэхүү хуралд оролцох боломжтой.

Энэ жил 2 шаттайгаар оролцогчдыг тодоруулах бөгөөд эхний шатанд бүсийн хэмжээнд, удаахь шатанд SCGIS Global-ийн хэмжээнд шалгаруулах болно.

Тэтгэлгийн өргөдлийн маягтыг (Англи хэл дээр) эндээс татан авч, 3-р сарын 8-ны дотор scgisrussia@gmail.com гэсэн цахим шуудангаар илгээнэ үү.

Жич: Зөвхөн байгаль хамгааллын чиглэлээр судалгаа хийдэг хүмүүс оролцоно уу.

Эх сурвалж: SCGIS-Russia


No comments: