Tuesday, November 29, 2011

Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өдөр амжилттай зохион байгууллагдлаа


Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өдөр амжилттай зохион байгууллагдлаа
(GIS Day)

Юуны өмнө ГМС-ийн өдрийн сонирхон хүрэлцэн ирсэн судлаач, оюутнууд, сонирхогч нар болон энэхүү өдрийн зохион байгуулахад санхүү хийгээд сэтгэл санаагаараа дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Хүлцэл өчихэд энэ өдрийн үйл ажиллагааг хэрхэн болсон тухай болон илтгэлүүдийг удаж байж танилцуулж байгааг минь хүлээн авна уу.

Хөтөлбөр ёсоор ГМС-ийн өдөр маань Байгаль орчны Мэдээллийн төв буюу Монгол улсад байнгын үйл ажиллагаатай хиймэл дагуулын мэдээлэл хүлээн авах станц болон тус төв дээрх оронзайн өгөгдлүүд, мэдээллийн сан, боловсруулалтын тухай танилцуулга аялалаар эхлэсэн. Энэ тухай фото цомогоос сонирхоорой, түүнчлэн энэхүү үйл ажиллагааг дэмжсэн БОМТ-ийн хамт олон ялангуяа М.Одбаяр болон док. М.Эрдэнэтуяа нарт баярлалаа.

Нээлтийг Монгол улсын Шинжлэх ухааны  академич, доктор Д.Амарсайхан нээж, өнөөгийн гео оронзайн мэдээллийн үүрэг, хэрэглээ болон ГМС-ийн өдрийн тухай онцоллоо. P.S: Нээлтийн үгийг бүрэн эхээр нөхөж оруулна

Илтгэлүүд:

Ойн судалгаанд хиймэл дагуулын мэдээ ашиглах нь - БОМТөвийн мэргэжилтэн З.Нарангэрэл



Гадаргын усны судалгаанд зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системыг ашиглах нь - МУИС, ГГС, Др. О.Алтансүх


Уул уурхайн салбарт дахь гео-мэдээллийн хэрэглээ: МicroMINE - Micromine компани, Д.Батсайхан
 P.S: Удахгүй нөхөж оруулна

Сансрын зураг ашиглан байр зүйн зураг хийх асуудалд - МУИС, ГГС, Д.проф. Ч.Болорчулуун 
 P.S: Удахгүй нөхөж оруулна

Ургамалын индексийг (NDVI) ашиглан ургамалжилтын байдлыг тодорхойлох нь зөв үү? - TNC-ийн Монгол дахь хөтөлбөр,  Др. Ю.Баяржаргал 



Илтгэгч нартаа ГМС-ийн өдрийн үйл ажиллагаа болон Монгол улсад гео-мэдээллийн шинжлэх ухаан, технологийг дэмжиж байгаад талархаж Монголын Гео-мэдээлэлзүйн судлаачдын холбооны талархалыг гардуулсан.

Эдгээрээс гадна 2011 оны 4-р сараас эхлэсэн Гео-мэдээлэл сонирхогчдын "Geo-meeting" уулзалтуудын илтгэлүүдийг нэгтгэн үзүүлж:


байгууллага, төсөл хөтөлбөрүүдийн танилцуулга хийгдсэн. Мөн "ГМС-ийн үндэс" номны хямдралтай худалдаа зохион байгуулагдсан болно.

Салбар хуралдаан болох "Зайнаас тандан судлалын ахисан түвшиний судалгаа: Микро/нано хиймэл дагуулын тухай" уулзалтын тухай тусад нь мэдээлэх болно.

ГМС-ийн өдрийн нэг онцлог бол зохион байгуулагчид өөрсдийн гараар эсвэл тухайн жилийнхээ сэдэвтэй холбоотой хийгдсэн бялуугаар баяраа тэмдэглэдэг уламжлал ч энэ жил давтагдаж хүрэлцэн ирсэн болон оролцсон бүх хүмүүс бялууг хүртээсэн болно.

ГМС-ийн өдрийн фото зурагнуудыг:

сонирхон үзнэ үү.

Уламжлал ёсоор 12-р сарын 14-нд Гео-мэдээлэл сонирхогчдын уулзалтад та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

No comments: