ГМС өдрийг тэмдэглэнэ (GIS Day)
Үндэсний газарзүйн нийгэмлэг
нь 1987 оноос хүүхдийн газарзүйн мэдлэгийг дээшлүүлэх үүднээс үйл
ажиллагаагаа явуулж буй боловсролын байгууллагууд (сургууль, сургалт,
сурталчилгааны байгууллага, их дээд сургуулиуд г.м)-дад Газарзүйг хөгжүүлэх долоо хоног (Geography Awareness Week)
-ийг төрийн болон төрийн бус байгуулага, хувийн хэвшлүүдийн
дэмжлэгтэйгээр 11-р сарын 3 дахь долоо хоног бүрийг зарлан тэмдэглэж
байгаа бөгөөд энэ долоо хоногийн Лхагва гариг бүрийг Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өдөр (GIS day) болгон 1998 оноос эхлэн дэлхийн нийтээр тэмдэглэж байна.
Өмнөх жилүүдийн ГМС-ийн өдрийн тухай мэдээллүүдийг:
авч үзнэ үү.
Монгол улс энэ өдрийг 3 жилдээ 11-р сарын 16-ны өдөр Монгол улсын их сургууль дээр зохион байгуулах бөгөөд та бүхэн ерөнхий хөтөлбөрийг сонирхоно уу.
12:00 - 14:00 Байгаль орчны мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцлах /2 хэсэгт хуваагдана/
14:00 - 14:30 Нээлт
14:30 - 17:30 Уулзалт ярилцлагууд /Салбар хуралдаанууд явагдана/-Сэдвүүд:
- Гео-мэдээллийн байгаль орчны салбар дахь хэрэглээ: ус, экологи, байгаль хамгаалал г.м
- Гео-мэдээллийн уул уурхайн салбар дахь хэрэглээ:
- Микро/нано хиймэл дагуулын тухай (МУИС, ФЭС-ийн NUM-ITC-UNESCO Зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системийн лаборатори зохион байгуулна)
- Гео-мэдээллийн судлаач, сонирхогч оюутнуудын эрдэм шинжилгээний хурал
- Гео-мэдээллийн салбарын байгууллага, төслүүдийн танилцуулга
Удахгүй та бүхэнд GIS day-гийн бүрэн хөтөлбөрийг танилцуулах болно. Мөн энэ үеэр өөрийн
судалгааны ажил, байгууллагынхаа танилцуулгыг танилцуулж, хамтран
энэхүү өдөрлөгийг зохион байгуулахыг хүсэж байвал:
mongeoinfo@gmail.com эсвэл m_tsogtdulam@yahoo.com хаягаар холбогдоно уу.
No comments:
Post a Comment