Гео-мэдээлэл сонирхогчдын 9-р сарын уулзалт амжилттай боллоо
Өчигдөр 2-3 сар завсарласан уулзалтаа дэмжигчдийнхээ (ялангуяа Одбаяр ахад баярлалаа) тусламжтайгаар дахин амжилттай зохион байгууллагдлаа. Уламжлал гэмээр ч юмуу үйл ажиллагааны танилцуулга, дараахь саруудад уулзалтын тов болон сэдвүүдийн танилцуулгаар уулзалт маань эхэллээ.
- Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн хэрэглээ, ашиглалт - Д.Санжмятав, WWF-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар
- Ландшафтын зүйлүүдийн аргазүйг "Зүйлд тулгуурласан Зүүн бүсийн байгаль хамгаалал" төсөл хэрэглэсэн нь - Л.Очирхуяг, Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар <
Монгол улсын их сургуулийн Газарзүй геологийн сургууль Нидерландын Твенти их сургуулийн Гео-мэдээлэл, дэлхий судлалын факультетийн албан ёсны зөвшөөрөлтэй "Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн үндэс" ном хэвлэгдэн худалдаанд гарсан болон дараа 7 хоногт нээлтийн үйл ажиллагаа болохыг тус сургуулийн багш, проф Д.Болорчулуун танилцууллаа.
Уулзалтын фото зурагнуудыг:
сонирхон үзнэ үү.
Мөн уулзалтын төгсгөлд дараахь саруудад болох уулзалтуудыг МУИС, ГГС дээр зохион байгуулах, 11-р сард болох ГМС-ийн өдөр (GIS day) зохион байгуулалтын талаар хэлэлцүүлгэ явагдлаа.
Уулзалтанд ирсэн та бүхэнд баярлалаа.
No comments:
Post a Comment