Wednesday, March 23, 2011

Дэлхий цаг уурын өдөр: Уур амьсгал таны амьдралд

Дэлхий цаг уурын өдөр: Уур амьсгал таны амьдралд
(Climate for YOU)

Жил бүр энэ өдрийг "Дэлхийн цаг уурын өдөр" хэмээн эгнээндээ 189 гаруй улсыг нэгтсэн Дэлхийн цаг уурын байгууллага зарлан, "УУР АМЬСГАЛ ТАНЫ АМЬДРАЛД" сэдвийн доор улс орнуудын цаг уурын байгууллагууд, ТББ-ууд, нийт ард иргэдийн анхааралаа хандуулахыг хүссэн байна. Энэхүү сэдвийн доор хувьсан өөрчлөгдөж буй цаг уур, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох, түүнтэй холбоотой амьд болон амьгүй байгалийн орчинг хамгаалах, үйл ажиллагааны менежментийг сайжруулах, эдгээрт хэрэгтэй цаг уур, уур амьсгалын мэдээ, өгөгдлүүдийг сайжруулах асуудлуудыг дэвшүүлэн ажиллахыг санал болгосон байна.



Хөх тэнгэрийг нар сартай нь тольдогч цаг уурчид
Хөрст дэлхийг ургамал ногоотой нь судлагч цаг уурчид
Шившин үлээх салхины чиглэл заагч нь цаг уурчид
Шижир алтан нарны цацраг хэмжигч бид цаг уурчид

Танд “Дэлхийн цаг уурын өдөр”-ын мэндийг хүргэе...

No comments: