Монголын оюутан судлаач нар амжилттай оролцлоо
Жил болгон зохион байгуулагддаг Зайнаас тандан судлалын Азийн олон улсын 31-р их хуралд МУИС-ийн Физик Электроникийн сургуулийн NUM-ITC-UNESCO Зайнаас тандан судлал ба Газарзүйн мэдээллийн системийн лабораторийн магистр, докторын сургалтанд хамрагдаж буй 6 оюутан амжилттай оролцсон байна. Тус хурал нь Вьетнам улсын Ханой хотод 2010 оны 11 сарын 1-5-ны хооронд болсон.
Хуралд нийт 31 орноос 459 судлаач эрдэмтэд оролцжээ. Нийт илтгэсэн аман илтгэл-234, Ханын илтгэл 60 тавьсан байна.
Хурлын орон орны соёл урлагаа танилцуулах үдэшлэг (Welcome party)-ээр манай орны оюутнууд монгол ардын бүжгээр оролцож 15 орон соёл урлагын номер үзүүлснээс I байранд Тайланд, II байранд Хятад, III байранд манай улс орсон байна.
Монгол улсаас оролцсон оюутнуудын 4 нь аман илтгэл, 2 нь ханын илтгэлээр оролцсон. Хуралд илтгэл тавьсан оюутнуудаас NUM-ITC-UNESCO Зайнаас тандан судлал ба Газарзүйн мэдээллийн системийн лабораторийн судлаач оюутан Ц. Оюунцэцэг хийсэн судалгааны ажлаараа III байранд орж "JSPRS award" шагналыг хүртлээ.
Хурлын нээлтийн үйл ажиллагаа
Хурлын үзэсгэлэн
"JSPRS award" шалгарсан судлаач оюутнууд
Welcome party (Шагналт байрууд)
Эх сурвалж: МУИС, ФЭС, Зайнаас тандан судлал/Газарзүйн мэдээллийн системийн лаборатори
No comments:
Post a Comment