QGIS-ийн Tethys хувилбар
Нээлттэй эх бүхий ГМС-ийн программ болох QGIS 1.5-р хувилбар буюу Tethys бэлэн болсон байна. QGIS нь Линукс, Юникс, Виндойс, Мак үйлдлүүдийн системүүдэд ажилладаг, бөгөөд GNU-ийн олон нийтийн ерөнхий лицензийн хүрээнд вектор, растер, өгөгдлийн сангуудын олон форматуудыг ашиглах, харах, боловсруулалт хийхээс гадна Python,C++ хэл ашигласан GIS-ийн нэмэлт хэрэгслүүдийг ашиглах боломжтой.
Боловсруулсан газрын зурагнуудыг хэвлэх, хэвлэлийн эх бэлтгэлийн форматууд руу хэвлэхээс гадна, интернетээр дамжуулан онлайн GIS хэрэгслүүдтэй ажиллах, хөгжүүлэх боломжтой. QGIS нь:
- Растер болон вектор мэдээтэй ажиллах
- GRASS GIS программ хангамжтай хоршиж ажиллах
- Бусад нэмэлт хэрэгслүүдийг (plugin) ажиллах
- Дижитайзер хийх
- Хэвлэх
- Python хэлийг ашиглах
- Вэб-ГМС-ийг ашиглах (WMS, WFS)
- Үндсэн ГМС-ийн үйлдлүүд
зэрэг үйлдлүүдийг агуулсан байна.
Татаж авах хаяг: http://www.qgis.org/wiki/Download
No comments:
Post a Comment