"Монгол улсын Гео-мэдээллийн технологийн хөгжил болон хэрэглээ" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 4-р их хурал
Монгол Улсын Их Сургуулийн NUM-ITC-UNESCO Зайнаас тандан судлал (ЗТС) ба Газарзүй мэдээллийн систем (ГМС)-ийн лаборатори, Монголын дэлхий судлал, зайнаас зайнаас тандан судлах нийгэмлэг (МДСЗТСН), "Гео-мэдээлэл" блог* хамтран ээлжит "Монгол улсын Гео-мэдээллийн технологийн хөгжил болон хэрэглээ" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 4-р их хурлыг 2010 оны 6-р сарын 22, 23-нд Монгол-Японы төв дээр зохион байгуулах гэж байна.
Энэхүү хурал нь гео-мэдээллийн шинжлэх ухаан, технологи, ЗТС ба ГМС болон эдгээрийг ашигладаг салбаруудын эрдэмтэн судлаачдад судалгааны үр дүн, туршилт, ирээдүйн зорилго, мөн шинэ санаагаа солилцонгоо сүүлийн үеийн гео - мэдээллийн технологи түүний хэрэглээний талаар мэдэх (ойлголт авах) зэрэг өргөн боломжийг бүрдүүлж байна. Хурал нь үндсэн, аман илтгэл, ханын илтгэл болон тулгамдаж буй асуудлуудаар хэлэлцүүлэг гэсэн хэсгүүдээс бүрдэхээс гадна дараах сэдвүүдийг хамрах болно:
- Биологийн олон янз байдал, экосистемийн хамгаалал
- Хүний үйл ажиллагаа болон нийгмийн дүн шинжилгээнүүд
- ГМС-ийн бодлого, эрх зүйн асуудлууд
- Байгалийн нөөц баялагийн менежмент
- Шинэ технологи, арга зүйн хэрэглээ, туршлага
Хурлын талаархи дэлгэрэнгүй мэдээллүүдийг http://www.geospatialmongolia.org/; geospatialmongolia@gmail.com; tungalag86@yahoo.com э-шуудангаар эсвэл 7730-7730 (1311) дугаарын утсаар холбогдоно уу.
No comments:
Post a Comment