QGIS-ийн Encedalus хувилбар
Quantum GIS (QGIS)-ийн шинэ Encedalus хувилбар бэлэн болсон байна.
QGIS нь
Линукс,
Юникс,
Виндойс,
Мак үйлдлүүдийн системүүдэд ажилладаг, нээлттэй эх үүсвэр бүхий
Газарзүйн мэдээллийн систем (GIS)-ийн программ хангамж юм.
QGIS нь
GNU-ийн олон нийтийн ерөнхий лицензийн хүрээнд вектор, растер, өгөгдлийн сангуудын олон форматуудыг ашиглах, харах, боловсруулалт хийхээс гадна
Python,
C++ хэл ашигласан
GIS-ийн нэмэлт хэрэгслүүдийг ашиглах боломжтой.

Боловсруулсан газрын зурагнуудыг хэвлэх, хэвлэлийн эх бэлтгэлийн форматууд руу хэвлэхээс гадна, интернетээр дамжуулан онлайн GIS хэрэгслүүдтэй ажиллах, хөгжүүлэх боломжтой.
QGIS нь:
- Растер болон вектор мэдээтэй ажиллах
- GRASS GIS программ хангамжтай хоршиж ажиллах
- Бусад нэмэлт хэрэгслүүдийг (plugin) ажиллах
- Дижитайзер хийх
- Хэвлэх
- Python хэлийг ашиглах
- Вэб-ГМС-ийг ашиглах (WMS, WFS)
- Үндсэн ГМС-ийн үйлдлүүд
зэрэг үйлдлүүдийг агуулсан байна.
Татаж авах хаяг:
http://www.qgis.org/en/download.htmlЭх сурвалж:
OS Geo,
QGIS
No comments:
Post a Comment