Монгол ном: Геодези, Зураг зүйн Тайлбар Толь-Лавлах
Саяхан, бараг уржигдар байхаа "Интерном" номын дэлгүүр хэсэж байгаад шинэ номын буланд бидэнд хэрэгтэй чухал нэг ном болох "А.Дэмбэрэл: Геодези, Зураг зүйн Тайлбар Толь-Лавлах" гарсныг олж хараад, зохиогчтой нь холбогдож номны тухай мэдээллийг блог дээрээ танилцуулахыг хүссэн юм. Харин ч санасныг бодвол зохиогч маань хурдан хариу өгч, мэдээллэхийг минь зөвшөөрлөө.
Номын өмнөтгөл үг:
Геодези, байр зүй, зураг зүй, газар зохион байгуулалт, кадастрын мэргэжилтнүүд, газрын даамал нар болон шинжлэх ухаан, техник, боловсрол, хөдөө аж ахуйн их, дээд сургуулийн багш, оюутан, нийтийн хэрэгцээнд тайлбар толь-лавлахыг зориулсан болно.
Эрин зууны шинжлэх ухааны хөгжилтэй уялдан геодези, байр зүй, зураг зүйн салбарт төрөл бүрийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, программ хангамж нэвтэрч, нийгмийн шинэ харилцаа-интернет өдөр дутмын амьдралд хэрэглэх болсон нь геодези, зураг зүйн шинжлэх ухааны тухай ойлголт шинэчлэгдэж, түүний нэр томъёоны санг ихээхэн нэмэгдүүлж байна.
Тайлбар толь-лавлахад орсон нэр томъёог Монгол үгсийн санд одоо хэрэглэж байгаагаар нь аль болох зурагтай тайлбарлалаа.
Энэ тайлбар толь- лавлахад геодези, байр зүй, зураг зүй, агаарын зураглал, геодезийн гравиметр, хиймэл дагуулын геодезийн хэмжилт, ураглалд өргөн хэрэглэгддэг 500 гаруй толгой үгийн тайлбарыг оруулсан болно.
Тайлбар толь-лавлахыг ашиглахдаа дараах зүйлийг анхаарна уу. Үүнд:
Тайлбар толь-лавлахыг бүтээхэд мэргэжлийн туслалцаа үзүүлсэн доктор, профессор Ж. Алтанцэцэг, геодезийн инженер Д. Мөнхцэцэг, Э. Баярмаа, аэрофотогеодезийн инженер Ц. Дашзэвгэ нарт талархал илэрхийлье.
Зохиогч.

- Тайлбар толь-лавлахад орсон нэр томъёог цагаан толгойн үсгийн дарааллаар бичиж англи, орос хэл дээр хөрвүүлсэн.
- Нэрийг ганц тоон дээр бичсэн боловч зарим тохиолдолд олон тоон дээр эрэх хэрэгтэй. Энэ нь нэг үгний олон утга, хэрэглээг тайлбарлахад чиглэгдсэн юм.
- Зарим нэрийн тайлбар дунд орсон үгийн тайлбарыг, жишээ нь агаарын байр зүй доторх фотограмметрийн, агаарын байр зүйн зураглал доторх дүрс хэмжигч г.м. тухайн үгийн тайлбараас дэлгэрэнгүй авч болно.
Тайлбар толь-лавлахыг бүтээхэд мэргэжлийн туслалцаа үзүүлсэн доктор, профессор Ж. Алтанцэцэг, геодезийн инженер Д. Мөнхцэцэг, Э. Баярмаа, аэрофотогеодезийн инженер Ц. Дашзэвгэ нарт талархал илэрхийлье.
Зохиогч.
Эх сурвалж: Б. Дэмбэрэл, "Мэргэжил бүхэн сайхан" блог
No comments:
Post a Comment