Энэтхэгийн Google Earth буюу Bhuvan
Сүүлийн жилүүдэд дэлхийн тэргүүлэгч программ хангамжийн Microsoft , Google зэрэг нь тоон ертөнц ялангуяа орон зайн мэдээллүүдийг ашиглах боломжтой Virtual Earth, Google Earth программуудаар өрсөлдөх болсон билээ. Үүний нэг адил улс бүр, бүс нутгийг хамарсан тоон ертөнцийг байгуулах ажлуудыг эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн сард Энэтхэгийн Сансар Судлалын Хүрээлэнгээс (Indian Space Research Organisation (ISRO))-ээс Bhuvan буюу санскрит хэлээр эх дэлхий гэсэн утгатай программ хангамжийг гаргасныг зарлалаа.
Bhuvan нь 3 хэмжээст мэдээлэлтэй, хиймэл дагуулуудын мэдээ нь бүгд ISRO-гийн дагуулуудын мэдээнүүд, мөн томруулж харах түвшин нь 10 м хүртэл (одоохондоо зөвхөн Энэтхэгийн газар нутаг) бөгөөд Google Earth-ээс илүү олон боломжтой юм байна. Түүнд байгаа зарим нэг онцлогуудыг тодорхойлбол:
Bhuvan-ийн Интернет хаяг: http://bhuvan2.nrsc.gov.in/Bhuvan/WebClient/PresentationLayer/WebClient/Index.aspx
Bhuvan нь 3 хэмжээст мэдээлэлтэй, хиймэл дагуулуудын мэдээ нь бүгд ISRO-гийн дагуулуудын мэдээнүүд, мөн томруулж харах түвшин нь 10 м хүртэл (одоохондоо зөвхөн Энэтхэгийн газар нутаг) бөгөөд Google Earth-ээс илүү олон боломжтой юм байна. Түүнд байгаа зарим нэг онцлогуудыг тодорхойлбол:
- Мэдээг гүйлгэж харах үеийн байрлал, тохируулга
- Зөвхөн нэг давхарга дээр ажиллах биш олон төрлийн давхаргатай ажиллах
- 2 болон 3 хэмжээст мэдээлэл, хэмжилтийн болон дэлгэцийг хадгалах багаж хэрэгсэл г.м
- Тухайн орчны зураглалыг тодорхойлох боломж
- Ажиллаж байгаа орчин эсвэл харж байгаа зүйлээ хадгалах боломж (bookmark)
- Хиймэл дагуулын мэдээ (Liss III болон IV-ийн өгөгдөл мета-өгөгдөлийнхөө хамт, OCM, AWiFS мэдрэгчүүдийн өгөгдөл)
- Төлбөртэй мэдээлэл (NADAMS - National Agricultural Drought Monitoring System буюу Хөдөө аж ахуй, Гангийн мониторингийн систем, гамшгаас урьдчилан мэдээлэх систем г.м)
- Сэдэвчилсэн мэдээлэл (Ус намрагхаг газар, хөрсний зураг, ургамал нөмрөгийн зураг г.м)
- Үндсэн давхаргууд (Засаг захиргааны хил, цэгүүд, зам тээврийн байрлал г.м)
- Хүн ам зүйн мэдээллүүд
- Мета-өгөгдөл
System Requirements:
- Operating System: Windows XP / Vista
- CPU: Pentium 4 2.4GHz + or AMD 2400xp +
- System Memory (RAM): 512MB
- Hard Disk: 2GB free space
- Network Speed: 768 Kbits / sec
- Graphics Card: 3D-capable with 32MB of VRAM
- Screen: 1280 × 1024, "32-bit True Color"
Bhuvan-ийн Интернет хаяг: http://bhuvan2.nrsc.gov.in/Bhuvan/WebClient/PresentationLayer/WebClient/Index.aspx
Эх үүсвэр: ISRO
2 comments:
mongoliixiig iim bolgovol ug ni ix goyo ym bna daa
ene udriin mend devshuuley.Tanii blogiig anh udaa unuudur orj uzej bna,mash ih taalagdlaa,haramsaltai ni unuudur 2 dahi udaagaa udurlug zohiogdoh gej bgaa yum bna.Ert medsen bol oroltsoh bsan .Bhuvan-d manai ulsiin nutag devsgeriig hamruulj hereglej bolno biz dee?Ene tuhai bichleg oruulval sonirholtoi baih bol u?Ta buhend ajliin amjilt husey
Post a Comment