Friday, July 24, 2009

CBERS-ийн мэдээг дэлхий дахинд үнэгүйгээр хэрэглэх санал гаргалаа

CBERS-ийн мэдээг дэлхий дахинд үнэгүйгээр хэрэглэх санал гаргалаа


Бразилийн засгийн газраас Хятад Бразилийн хамтарсан CBERS хиймэл дагуулын мэдээг Египет тун удахгүй хүлээн авахаар боллоо хэмээн мэдэгдлээ. Ерөнхийлөгч Luiz Inácio Lula da Silva Хятадад хийсэн албан ажлын хүрээнд Африкийн улсуудад хиймэл дагуулын мэдээ хүлээн авах гурван станцын мэдээг өргөжүүлэх санамж бичигт гарын үсэг зуржээ. Египетээс гадна Канарын арлууд болон Өмнөд Африк дахь станцууд нь дохиог хүлээн авах юм байна. CBERS-ийн мэдээ нь үнэгүй боловч тухайн улсууд нь системийг суулгасан байх шаардлагатай. Сансрын судалгааны үндэсний институтээс Хятад Бразилийн энэхүү шийдвэр нь Африкийн улсуудын засгийн газар, байгууллагуудад байгалийн гамшиг, ойгүйжилт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний аюул, ниймийн эрүүл мэндэд нөлөөлөх гамшгийн хяналт хийх бололцоог олгох юм.

Хятад, Бразил нь байгаль орчны мониторинг, хөдөө аж ахуйн хөгжил, хот төлөвлөлт, усны менежментэд энэхүү мэдээг ашигладаг. Хиймэл дагуулын зураг, мэдээллийг бүх хэрэглэгчид ашиглах боломжтой. 2004 оноос хойш Бразил 20000 хэрэглэгчид хагас сая гаруй зургийг тараасан бол Хятад 20000 гаруй зургийг аль хэдийн тараасан байна. Жишээ нь Бразилд гэхэд Газарзүй, Статистикийн Бразилийн хүрээлэнд (IBGE) хөрсний ангиллын зургийг шинэчлэх, Колончлол ба Газрын өөрчлөлтийн хүрээлэнд (Incra) газрын өөрчлөлтийн үйл явцыг тодорхойлох зэрэг дээрх байгууллагуудад зургийг ашиглаж байна. Бразилын харъяа Петробрас газрын тосны компани, Бразилийн хөдөө аж ахуйн судалгааны корпораци, Бразилийн байгаль орчин болон байгалийн нөхөн сэргээгдэх нөөцийн хүрээлэн зэрэг газрууд CBERS-ийн зургуудыг ашигладаг. 2007 оны 9 сард CBERS 2B хиймэл дагуулыг орбитэд тавьж түүний зургуудыг ашиглаж байна. Өмнө нь CBERS 1 ба CBERS 2 гэсэн хиймэл дагуулуудыг хөөргөж, мэдээлүүдийг өргөн ашиглаж байсан бөгөөд одоогоор ажиллагаагүй байгаа юм.

Үүнээс гадна өндөр нарийвчлалтай хиймэл дагуулуудыг мэдээг үнэгүй ашиглах бодлогыг АНУ, Франц (Европын холбоо), Япон зэрэг бусад улсууд ч гаргаж байна. Америкийн Landsat, Францын Spot, Энэтхэгийн ResourceSat, CBERS зэрэг дагуулууд нь дэлхийн газрын гадарга, байгалийн нөөцийн судалгаануудад зайнаас тандан судлалын гол түлхүүр хэрэгсэл болоод байна.

Эх сурвалж: GIS Development

Жич: Манай улсын хувьд ч гэсэн энэхүү мэдээллийг ашиглах боломжтой бөгөөд 2006 онд Улаанбаатар хотноо болсон Азийн Зайнаас Тандан судлалын Хуралд Хятадын талаас бүтэн Монгол орны хамарсан 2004-2005 оны мэдээг хүлээлгэн өгсөн билээ. Мөн Мэдээлэл, Технологи, Харилцаа Шуудангийн газар нь 2008 оноос APSCO буюу Ази, Номхон Далайн Сансрын Хамтын Ажиллагааны байгууллагын гишүүн болж албан ёсоор энэхүү мэдээллийг хэрэглэх эрхтэй болсон байна.

No comments: