Цэвэр усны нөөцийн хадгалалт, ашиглалт, хэрэглээ нь хүн төрөлхтөний оршихуйн үндэс юм. Гадаргын болон гүний усны үүсвэрүүдийн тоо хэмжээ, чанар, түүний экотогтолцоо нь хүн амын өсөлт, хөдөө хотын хоорондох шилжилт, нөөц баялгийн ахьсан хэрэглээ, цаг уурын өөрчлөлт зэргээс шалтгаалж улам бүр хомсдож байна. Хэрэв энэ чигээрээ үргэлжлэх юм бол 2025 он гэхэд 1,8 тэрбум хүн усны гачигдалд орж, дэлхийн хүн амын гуравны хоёр нь усны гачаалд орно гэж тооцож буй.
Цэвэр усны нөөцийн талаас илүү хувийг хүн төрөлхтөн ашиглаж буй бөгөөд ойрын арван жилүүдэд бүүр ихээр ашиглана. Ашиглаж буй нийт цэвэр усны 70 хувийг газар тариаланд зарцуулж байна. Дэлхийн хүн ам хурдацтайгаар өссөөр 2050 он гэхэд энэ их хүн амыг хангахад илүү их үр тариа, ногоог тариалах ус илүүтэйгээр шаардагдана. Дэлхийн цаг уурын өөрчлөлт, үер, ган мэт гамшигт үзэгдлийн давтамж улам нэмэгдэж бороо хур тунадасны тэнцвэр алдагдаж цэвэр усны хангамжийг гүйцэтгэхэд хэцүү болсоор байна. Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эдийн засгийн Стерний үнэлгээнд бичсэнээр усан мандалд томоохон гамшиг учирна гэжээ.
- Мөнх цас хайлснаар үер усны аюулыг дагуулах бөгөөд хайлж дууссанаар цэвэр усны хангамжийг доройтуулна.
- Африк зэрэг газруудад тариалан хангалтгүй усалгаанаас шалтгаалж ургац тааруугаас олон зуун сая хүн хүнс тэжээлийн хомсдолд оржээ.
- 3, 4 хэмээр дулаарснаар далайн усны түвшин дээшилж олон сая хүн үерт автах болно. Энэ зууны дундуур гэхэд 200 сая хүн далайн усны түвшинүер, ганд нэрвэгдэж орон гэрээс дайжих болно.
Усны эргэлт
Дэлхийн усны эх үүсвэрийн хомсдол, усны эргэлтийн алдагдал хоёр дээр усны эх үүсвэр, хур борооны тогтмолжилтыг улам бататгах шаардлага гарч байна. Ийнхүү усны эргэлтийн тогтолцоог нарийвчлан ойлгох, цаг уурын тогтолцоотой уялдуулан боловсруулна.
Учир нь ус байнга ууршиж, буцаж бороо болон орж байнгын эргэлтэнд оршдог бөгөөд тодорхой хэмжээний ус байнга агаар мандалд байдаг. Усны байнгын эргэлт нь далайгаас ууршсан ус бороо болон газарт орж цааш гол мөрнөөр дамжин буцаж далайд юүлэх тэр эргэлт юм. Энэ нь байгаль цаг уурын бүх хими, физик, экологийн хэсгүүдэд нөлөөлж байдаг билээ. байгаль орчин, экологийн тулгамдсан асуудал бол дэлхийн цаг уурын өөрчлөлтөнд усны эргэлт хэрхэн нөлөөлж буйг олж тогтоох юм. Дэлхийн цаг уурын өөрчлөлт нь агаар мандлын уур ус, үүл, тунадаст нөлөөлж салхи шуурга, цас борооны энергийн тэнцвэрийг хувиргаж байж магадгүй. Одоогийн байдлаар олон асуултуудын хариултууд олдоогүй байгаа бөгөөд үүний тулд цаг уурын талаархи ойлголтыг илүү дэлгэрүүлэх шаардлагатай байгаа болно.
Усны эргэлтийн тухай илүү дэлгэрэнгүй судалгааг дараах зүйлсэд хандуулна.
- Цаг уурын өөрчлөлтийг ажиглах
- Усны боловсронгуй зохион байгуулалт
- Дэлхийн усны орчлын талаарх ойлголтыг гүнзгийрүүлж, усны эх үүсвэрийг сайжруулах
- Цаг агаарын урьдчилсан мэдээг сараар, улирлаар тогтмол гаргаж сайжруулан, үер ус, ган зудны аюулыг хохирол багатай даван туулах. Дэлхийн усны эргэлт нь нарийн уялдаа бүхий, удаан хугацааны судалгааг шаардах тул дараах үндсэн үзүүлэлт, бүтэц үүргүүдэд анхаарлаа хандуулна.
- Дэлхий нийтийн хур тунадас
- Гадаргын температур болон усны эх үүсвэрийн давсжилт
- Агаар мандлын усны уур, түүний температур
- Далайн усны гадаргын температур (Эль Нино зэрэг томоохон, хүчтэй шуургын үеэр ажиглагдсан, хур бороонд нөлөөлөх үндсэн хүчин зүйл). Мөн салхи болон агаарын температуртай хамтатган тооцолсноор далай-агаар мандлын харилцан хамаарлыг тодруулна.
- Далай тэнгисийн давсжилт. Хэрэв хангалттай цаг хугацаатай бол далайд буух тунадасны хэмжээг тооцолж цаг уурын өөрчлөлтийн загварыг гаргахад чухал нөлөөтэй байх юм.
- Хөрсний чийгшил.
- Цас мөс, мөсөн гол, мөнх цасанд буй усны хэмжээ.
Сүүлийн жилүүдэд дэлхийн ихэнх улсуудад устай холбоо бүхий мэдээллүүдийг олж авахад хүндрэлтэй байдаг байлаа. Дэлхийн улсуудын хооронд шаардлагатай мэдээллээ төвөггүйгээр солилцохын тулд Дэлхийн Валютын Сан, Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр Дэлхийн Ус Судлалын Эргэлтийг Ажиглах Систем гэх байгууллагыг 1993 онд байгуулжээ. Энэ байгууллага нь ус судлал болон цаг уур судлалын улс орны, бүс нутгийн сүүлийн үеийн, хиймэл дагуулаас авсан мэдээнүүдийг дамжуулах дэлхийн хэмжээний байгууллага юм. Дэлхийн усны орчлын тогтолцоонд тулгараад байгаа ноцтой асуудлыг шийдвэрлэх олон улсын томоохон судалгааны төслүүд хэрэгжиж буй бөгөөд үүнээс Дэлхийн уур амьсгалыг судлах програм, түүний дэлхийн энерги, усны эргэлтийн судалгаа нь нилээд анхаарал татаж байна.
Эдгээр програмуудыг судалгааны тоо баримтаар хангахын тулд хиймэл дагуулаас болон газрын хэмжилтийн мэдээ, мэдээллүүдийг боловсруулах байгууллага байгаа нь дэлхийн усны эргэлтийн ажиглалтын өргөтгөсөн алба, хуучнаар IGOS partnership, одоогийн GEOS-ийн ажлын нэг бүлэг бөгөөд IGWCO нь усны эргэлтийн ажиглалтыг оновчтой, найдвартай явуулах олон улсын асуудлуудыг шийдвэрлэх зорилготой юм. Ус судлалын үндсэн системтэй ажиглалтын үндсэн чиглэлүүдийг гаргахад дээрх байгууллага их тус болох юм.
Дэлхийн ажиглалтын хиймэл дагуулуудын үүрэг
Усны эргэлтийг ажиглаж, судлаж мэдээлэл цуглуулж авах болон IGWCO ажиглалтын төлөвлөгөөг боловсруулахад хиймэл дагуул чухал үүрэгтэй юм. Европ, Япон, Америкийн хиймэл дагуулуудыг ашиглан тогтмол, удаан хугацааны ажиглалт явуулан усны эргэлтийн өргөтгөсөн шинэ мэдээллийн сан байгуулах CEOP төсөл нь анхны алхам болж байна.
Агаар мандлын температур, усны уурын хэмжээг тодорхойлохдоо туйлын замналтай цаг уурын Америкийн NOAA, Европын EUMETSAT/MetOp, Хятад, Оросын хиймэл дагуулуудыг сүүлийн жилүүдэд түгээмэл ашиглаж ирсэн бөгөөд сүүлийн үеийн технологиудыг ашиглан өндөр нарийвчлалтай хэт улаан туяаны тандалтын (IASI), радио долгионы техник, дэлхийн байршил тогтоох хиймэл дагуулын технологи дэвшил болж байна.
Далайн усны гадаргын температурын хэмжлийг явуулахдаа цаг уур судлалын ERS and Envisat (ATSR and AATSR), and by the Terra and Aqua missions (MODIS) гэх шинжлэх хиймэл дагуулыг, далайн салхины хэмжлийг NASA’s QuikSCAT and EUMETSAT’s ASCAT (on MetOp) хиймэл дагуулуудыг ашиглаж өдөр тутмын дэлхийн бүх далай тэнгисийн салхины өндөр нарийвчлалтай мэдээллийг гаргаж байна.
Хур тунадас бол усны эргэлтийн чухал хэсэг юм. GOES, GMS and Meteosat гэх тогтвортой байрлалт хиймэл дагуулуудын хэт улаан болон харах туяаны зураг авсан зургуудаар үүлсийн хамаг өндөр температураас буух борооны хэмжээг тооцолоход ихээхэн үр дүнтэй байсаар ирсэн. Эдгээр өгөгдлүүдийг WCRP’s GEWEX Global Precipitation Climatology Project (GPCP) задлан шинжилж 1979 оноос хойш өнөөг хүртэл сар бүрийн мэдээнүүдийг гаргасаар иржээ. Хур тунадас нь тодорхойгүй хугацаанд ажиглагдах бөгөөд ялангуяа зуны улиралд огцом нэмэгддэг. Зөвхөн нэг шуурганы үеэр гэхэд, багахан хэмжээний газар нутагт маш их хэмжээний хур тунадас буудаг. Иймээс хур тунадасны хэмжээг тодорхойлоход хэцүү болгож байна. Газарт буух хур тунадасны хэмжээг бүс нутаг болон дэлхийн хүрээнд тодорхойлох нь нэн хэцүү агаад дэлхийн 70%ийг далай эзэлдэг болохоор байдлыг бүүр дордуулна. Тэгээд ч дэлхийн зарим улсуудад хур тунадасны хэмжээг тодорхойлох багаж зэмсэг дутмаг байна. Иймээс дэлхийн хур тунадасны хэмжээг тодорхойлох бодит арга бол сансрын удирдлагат хэмжих дагуулыг ашиглах юм.
Tropical Rainfall Mapping Mission (TRMM of NASA/JAXA) гэх хур борооны бүтэц, хэв шинжийг гурван хэмжээст түвшинд судлах төсөл нь 1997 оноос хэрэгжиж байна. TRMM нь бороо судлан шинжлэхээр бүтээгдсэн анхны хиймэл дагуул бөгөөд өөртөө цаг агаарын радар агуулдаг. Ийнхүү 11дэх жилдээ ашиглаж буй энэ хиймэл дагуулаар Эль Нино зэрэг халуун орны шуурганууд, цаг агаарын гэнэтийн үзэгдлүүдийг судалсан болно. Хиймэл дагуулын ач тус хур тунадасны хэмжээг тооцолоход туйлын их болох нь харагдлаа.
GPM гэх хиймэл дагуулаар дэлхийн хэмжээнд хур тунадасны хэмжээг өндөр нарийвчлалтайгаар тооцолохоор зорьж буй бөгөөд дэлхий усны эргэлтийн цаг уур, уур амьсгал, тодорхой хэсгүүдийг судлахад ашиглана. GPM ээр ажиглалтын эргэлтийн хугацааг ойролцоогоор 3 цагт багтаахаар төлөвлөж байна.
Дэлхийн цаг уурын өөрчлөлт, уур амьсгалд үзүүлэх усны эргэлтийн нөлөөг судлахын тулд шинэ шинэ төслүүдийг хэрэгжүүлж буй бөгөөд үүнд Aqua (NASA), CloudSat (NASA), EarthCARE (ESA/JAXA), CryoSat-2 (ESA) and Megha-Tropiques (CNES/ISRO) гэх төслүүд халуун орны бүслүүрийн усны эргэлт, энергийн шилжилтийг судлах зорилттой билээ.
...үргэлжлэл бий...
Эх сурвалж: Дэлхийн ажиглалтын гарын авлага - 2008
P.S: Энэхүү нийтлэл нь 2008 оны 10-р сард мэдээлж байсан Дэлхийн ажиглалтын гарын авлага – 2008 номны нэг хэсэг болно.
3 comments:
tanai blog ix xeregtei medeelel tavidag yum bn ...Nadaa GPS/IMU talaar mongol deer medeelel xergetei bn aa... BLOG DEEREE TAVIAD OGOOCH.
Post a Comment