Sunday, July 20, 2008

Олон улсын тоон ертөнц сэтгүүл

Олон улсын тоон ертөнц сэтгүүл
(International Journal of Digital Earth)


Олон улсын тоон ертөнцийн холбоо (International Society for Digital Earth) -ноос 2007 онд эртний түүхтэй Taylor & Francis (1798 онд анхны хэвлэлээ гаргаж байсан) групп-тэй харилцан тохиролцсоны үр дүнд энэ онд шинээр Олон улсын тоон ертөнц сэтгүүл (International Journal of Digital Earth) -ийг эрхлэн гаргаж байгаа юм байна.

1999 онд Хятад-д тоон ертөнцийн тухай анхдугаар их хурал болсоноос хойш Канад (2001), Чех (2003), Япон (2005) улсуудад болж дэлхийн нийтийн анхаарал энэхүү чиглэлд маш эрчимтэй өсөж байгаа билээ. 2006 оны Шинэ Зеаланд-д болсон хурал дээр дэлхийх ихэнх орон тоон технологийн чухал нэг хэсэг бол тоон ертөнц гэдгийг хүлээн зөвшөөрч байгааг зарласан байна. 2007 оны 6-р сарын 5-9 -ны хооронд АНУ-ийн Сан Франциско хотонд болсон Олон улсын их хурлын үеээр Google earth, ESRI, Microsoft Virtual Earth зэрэг энэхүү гео-мэдээллийн чиглэлийн томоохон компаниуд цуглаж өөрсдийн шинэ технологи болон цаашдын хөгжлийн тухай ярилцаж, өргөн жишээ боломжуудыг харуулсан билээ. Иймд тоон ертөнцийн тухай мэдээ, мэдээлэл, онолын үндэслэл, шинэ технологи, түүнд зайнаас танадан судлал, газарзүйн мэдээллийн систем, байршил тогтоогч систем, интернет, компьютер, дүрс боловсруулалтын системүүд зэрэг бүхий л тоон системүүдийг хэрэглээг бие биенд ойртуулах, цаашдын харилцан ашиглах боломжийг нэмэгдүүлэх үүднээс энэхүү сэтгүүлийг ОУТЕХ (ISDE)-ноос гаргаж байгаа юм байна. Сэтгүүл дараахь сэдвүүдийг агуулах болно. Үүнд:
  • Тоон ертөнцийн загвар, стандарт
  • Орон зайн мэдээллийн загвар, өгөгдөл
  • Тоон ертөнцийн хэрэглээ, ашиглалт
  • Байрлалд тулгуурласан үйлчилгээнүүд
  • Тоон хот, хороолол
  • Гео-мэдээлэл
  • Тоон загварлалын дүрслэлүүд
  • Гео-орон зайн шинжлэх ухаан
  • Зөөврийн зураглалын систем
  • Дэлхийн байгаль, цаг уурын өөрчлөлт
  • Өгөгдлүүдийн үзүүлэлт, алгоритм
  • Дэлхийн ажиглалт
  • Өгөгдлийн сан
  • 3 хэмжээст үзүүлэлтүүд
  • Зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн систем, байршил тогтоогч системүүдийг хам боловсруулалтанд хэрэглэх, арга зүй
  • Байгалийн болон хүний бүтээсэн биетүүдийн харилцан холбоо
  • Бусад
Энэхүү сэтгүүлийн эхний дугаар бэлэн болсон бөгөөд одоогоор интернет хэрэглэгч нар эхээр авч хэрэглэх боломжтой байгаа тул та бүхэнд үзэж сонирхож, мөн өөрсдийн судалгаа, шинжилгээний ажилаа тавихыг хүсэж байна. Үүний тулд та бүхэн дараахь интернет хаягаар орон онлайнаар холбогдож өөрсдийн бүтээлээ өгч болно. Хаяг: http://mc.manuscriptcentral.com/ijde

Эх сурвалж: http://www.digitalearth-isde.org/

No comments: