Friday, April 22, 2016

Сургалт: Зайнаас тандан судлалын анхан шатны 2 өдрийн сургалт

Сургалт: Зайнаас тандан судлалын анхан шатны 2 өдрийн сургалт

                        

Монголын гео мэдээллийн холбоо (МГХ) нь гишүүд, геомэдээллийн салбарын сонирхогч нарт зориулан Үндэсний зайнаас тандан судлалын төв (NRSC)-тэй хамтран зайнаас тандан судлалын 2 өдрийн сургалтыг 2016 оны 5-р сарын 6, 7-нд Ус, Цаг уур, Орчны мэдээлэл, Судалгааны Хүрээлэнгийн сургалтын танхимд зохион байгуулах гэж байна. 

Сургалтын хөтөлбөр:



Сургалттай холбоотой нэмэлт мэдээллүүдийг 88779989, 99081644 болон mongeoinfo@gmail.com, info@geomedeelel.mn гэсэн э-шуудангаар холбогдож авна уу. Энэхүү сургалт нь анхан шатны бөгөөд цаашид сар бүр зохион байгуулагдах бөгөөд ирэх намраас дараа дараагийн шатны сургалтуудыг зохион байгуулах болно.

Сургалтын хөтөлбөр, өдөр, үргэлжлэх хугацаа болон төлбөр
Түвшин
Өдөр
Үргэлжлэх хугацаа
Төлбөр
2016 оны 4-р сарын 29, 30
2 өдөр
300,000.00₮
Анхан*
2016 оны 5-р  сарын 27, 282 өдөр
300,000.00₮
Анхан
2016 оны 6-р  сарын 24, 252 өдөр
300,000.00₮
* - 5-р сарын сургалт МУИС дээр зохион байгуулагдана.


Сургалтын төлбөр хийх хаяг:
Төрийн банк.
Хүлээн авагчийн нэр: Монголын гео мэдээллийн холбоо
Дансны дугаар: 102100476784
Төлбөрийн зориулалт: Сургалтын төлбөр, өдөр, өөрийн овог нэрээ бичнэ үү.

ЖИЧ: МГХ-ы гишүүдэд 20%-ийн хөнгөлөлттэй сургах болно. Сургалтын төлбөр нь ашгийн төлөө бус, холбооны үйл ажиллагааг дээшлүүлэхэд ашиглагдах болно. 

Thursday, April 21, 2016

Дөрөвдүгээр сарын Гео уулзалтын илтгэлүүд

Дөрөвдүгээр сарын Гео уулзалтын илтгэлүүд
Presentations of April Geomeeting


Өчигдөр энэ сарын "Гео-уулзалт" Шинжлэх Ухааны Парк, Мэдээлэл Технологийн 302 тоотод Монгол-Австралийн нийгэмлэг (MOZZIES)-ийн дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа. Тус нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, Л.Ариунаа үйл ажиллагаанд оролцож, нээлтийн үг болон үйл ажиллагаа хэрхэн дэмжиж, хамтран ажиллаж байгаа талаар болон цаашид хэрэгжүүлж болох үйл ажиллагаануудын тухай мэдээлэл өглөө.


Уулзалтанд 50 гаруй салбарын мэргэжилтэнгүүд, судлаач, оюутнууд, сонирхогч нар цуглан байгаль хамгаалал, тухайлбал биологийн төрөл зүйлийн амьдрах орчны загварчлал, орчны болон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл зэргийг тооцоолоход гео-мэдээллийн технологи, аргачлалыг хэрхэн хэрэглэж буй тухай хэлэлцэж, ярилцлаа.

  • Байгаль хамгаалалын төлөвлөлт, дүн шинжилгээ хийхэд геомэдээллийн технологи, аргазүйг хэрэглэх боломжууд - Б.Бүүвэйбаатар, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Байгаль хамгаалалын судалгааны удирдагч


  • 18:50 Биологийн төрөл зүйлийн амьдрах орчны зураглалд MAXENT загварыг ашиглах нь – Д.Энхбилэг, Хөхтөн Амьтны Экологийн Нийгэмлэг

Уулзалтын дундуур болон төгсгөлд нь ороцлогчид хоорондоо танилцуулж, цаашид хамтран ажиллах хэд хэдэн үйл ажиллагаануудын тухай ярилцлагууд боллоо. Тухайлбал, ирэх 9-р сарын албан ёсны, анхны ESRI-ийн Монголын хэрэглэгчдийн хурал буюу ArcGIS-ийн хурал, мөн Монгол Ай Ди ХХК-ийн боловсруулж буй газрын зураг, түүнтэй холбоотой бизнес боломжуудын тухай танилцуулга хийж, дараа дараагийн үйл ажиллагаануудад хамтран ажиллах саналыг солилцлоо.


Үйл ажиллагааны явцын тухай фото альбом болон онлайн шууд дамжуулалтын бичлэгтэй та бүхэн танилцана уу.



Энэ сарын уулзалтанд хүрэлцэн ирсэн, дэмжсэн, илтгэлээ танилцуулсан та бүхэнд баярлалаа.

Thursday, April 14, 2016

April Geomeeting

 April Geomeeting


Monthly Geo-meeting is held on Wednesday of the third week of every month for geospatial science and technology professionals and public. April Geo-meeting will be organized in the training room on 3rd floor, Room #302 of the IT Park at 17:30 on Wednesday, April 20 supported by Mongolia Australia Society (MOZZIES).



Agenda:
17:30 Registration
17:40 Introduction about Geo-meeting
18:00 Conservation Analysis and Planning Using Geospatial Technology and Method –Buuveibaatar. B, Wildlife Conservation Society (WCS) Mongolia Program, Lead for Conservation Science
18:30 Break /Networking/
18:50 Biodiversity Habitat Modelling using MARXENT approach – Enkhbileg. D, Mammal Ecology Society, NGO
19:20 Discussion Q/A /Networking/

Location:

Friday, April 8, 2016

Дөрөвдүгээр сарын "Гео-уулзалт" / April Geomeeting

Дөрөвдүгээр сарын "Гео-уулзалт" /  April Geomeeting


Гео-мэдээллийн мэргэжилтэнгүүд, сонирхогчдын сар бүрийн уулзалт  уламжлал ёсоор сар бүрийн гуравдугаар 7 хоногийн Лхагва гаригт буюу 4-р сарын 20-ны өдөр 17:30 цагаас Шинжлэх ухааны парк, Мэдээллийн технологийн 3-р давхарын 302 тоот сургалтын өрөөнд Монгол-Авсрталийн Нийгэмлэг (MOZZIES)-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах болно. 



  • 17:30 Бүртгэл
  • 17:40 "Гео-уулзалт"-уудын танилцуулга, төлөвлөгөө
  • 18:00 Байгаль хамгаалалын төлөвлөлт, дүн шинжилгээ хийхэд геомэдээллийн технологи, аргазүйг хэрэглэх боломжууд - Б.Бүүвэйбаатар, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Байгаль хамгаалалын судалгааны удирдагч
  • 18:30 Завсарлага /Networking/
  • 18:50 Биологийн төрөл зүйлийн амьдрах орчны зураглалд MAXENT загварыг ашиглах нь – Д.Энхбилэг, Хөхтөн Амьтны Экологийн Нийгэмлэг
  • 19:20 Асуулт, хариулт
гэсэн хөтөлбөрийн хүрээнд гео-мэдээллийн технологи, хэрэглээг байгаль хамгаалалд хэрэглэх талаар уулзалт ярилцлага болно.

Friday, March 18, 2016

Гуравдугаар сарын "Гео-уулзалт"-ын илтгэлүүд

Гуравдугаар сарын "Гео-уулзалт"-ын илтгэлүүд 
March Geomeeting Presentations

Ус Цаг уур, Орчны судалгаа, Мэдээллийн Хүрээлэнгийн 50 жилийн ойд зориулан Дэлхийн цаг уурын өдрийг угтан тус хүрээлэнтэй хамтран энэ сарын "Гео-уулзалт" амжилттай зохион байгуулагдлаа. Та бүхэн энэхүү уулзалтаар хэлэлцүүлэгдсэн илтгэлүүдийг үзнэ үү.
  • "Гео-уулзалт"-уудын танилцуулга, төлөвлөгөө
  • Лидараар тоос, утаа, агаарын бохирдлыг илрүүлэх - Др. Д.Жүгдэр, Орчны судалгааны секторын эрхлэгч
  • Зудын эрсдэл, өвөлжилтйн төлөв байдлыг гео-мэдээллийн технологийг ашиглах зураглах нь   - Б.Эрдэнэцэцэг, ХАА-н цаг уурын секторын эрхлэгч
* Б.Эрдэнэцэцэг нь хүндэтгэх шалтгааны улмаас хүрэлцэн ирж чадаагүй тул тус судалгааны багын мэргэжилтэн Н.Элбэгжаргал энэхүү илтгэлийг танилцуулсан болно.

Энэ сарын уулзалтыг зохион байгуулахад дэмжин ажилласан Ус, цаг уурын, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлалын хэлтсийн хамт олон болон хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.

Thursday, March 10, 2016

Гуравдугаар сарын "Гео-уулзалт" / March Geomeeting

Гуравдугаар сарын "Гео-уулзалт" /  March Geomeeting

Гео-мэдээллийн мэргэжилтэнгүүд, сонирхогчдын сар бүрийн уулзалт  уламжлал ёсоор сар бүрийн гуравдугаар 7 хоногийн Лхагва гаригт буюу 3-р сарын 16-ний өдөр 18:00 цагаас Ус Цаг уур, Орчны судалгаа, Мэдээллийн Хүрээлэнгийн хурлын танхимд тус хүрээлэнгийн 50 жилийн ойд зориулан зохион байгуулагдах болно. 


  • 17:30 Бүртгэл
  • 17:40 "Гео-уулзалт"-уудын танилцуулга, төлөвлөгөө
  • 18:00 Хиймэл дагуулын мэдээ ашиглан шороон шуурганы мониторинг, судалгаа хийх - Др. Д.Жүгдэр, Орчны судалгааны секторын эрхлэгч
  • 18:30 Завсарлага
  • 18:50 Эрсдэлийн зураг, зураглалд гео-мэдээллийн технологийг ашиглах нь - Др. Р.Эрдэнэцэцэг, ХАА-н цаг уурын секторын эрхлэгч
  • 19:20 Асуулт, хариулт
гэсэн хөтөлбөрийн хүрээнд гео-мэдээллийн технологи, хэрэглээг ус цаг уур, орчны судалгаа, шинжилгээнд хэрхэн хэрэглэх тухай уулзалт ярилцлага болно.

Friday, February 26, 2016

Үерийн усны ажиглалт ба менежментэд NASA – ЗТС мэдээллийг ашиглах тухай вэбинар сургалт



Үерийн усны ажиглалт ба менежментэд NASA – ЗТС мэдээллийг ашиглах тухай вэбинар сургалт 

Хэзээ: 03/16/2016 - 04/06/2016
Цагийн бүс: 8:00 a.m. - 9:00 a.m. EDT (UTC-4) ба 4:00 - 5:00 p.m. EDT (UTC-4)

Энэ вэб сургалт буюу вэбинар нь үерийн усны менежментийг хэрэгжүүлэхэд чухал шаардлагатай програмын хэрэглүүрүүд ба NASA-гийн хиймэл дагуулын ажиглалтын мэдээг хэрхэн ашиглах тухай заах юм.  Оролцогчид хур борооны ус, бусад урсгал ус, гадаргуугийн үерийн тухай өгөгдлийг бүс нутгийн хэмжээнд ашиглаж дүн шинжилгээ хийх талаар суралцана. Мөн өндрийн тоон мэдээ ба тоон газрын зургийг нийгэм эдийн засгийн мэдээтэй нэгтгэн үер усны эрсдлийн үнэлгээг хийж, ГМС-ийн үйлдлийн систем ашиглан үерийн дараах гадаргууг зураглаж чаддаг болох юм.

Сургалтын бүтэц & Зорилго

Сургалт нь долоо хоног бүр өдөрт хоёр удаа 1 цагийн турш болох бөгөөд вэбээр шууд дамжуулагдана. Европ, Африк, Ойрх Дорнод болон Зүүн Азийн улсуудаас холбогдох бол өглөөний 8 цагт EST (UTC-4) Америк, Ази Номхон Далайн орнуудаас оролцох бол оройн 4 цагт EST (UTC-4) шууд дамжуулна. Сургалтад оролцогчид NASA –гийн ЗТС мэдээг ашиглан үерийн усны менежмент хийх, үерийн усны аюулын өмнөх ба дараах ажиглалт, судлагааг хийх тухай мэдлэг олж авна.  
Нийт 4 удаагийн вэбинар болох бөгөөд бүх хичээлийг таслалгүй оролцож, дасгал ажлуудыг амжилттай гүйцэтгэсэн хүмүүст сертификат олгох юм. Эхний вэбинар хичээлийн өмнө гэрийн даалгавар ба дасгал ажил өгнө.

Урьдчилсан нөхцөл/шаардлаг

  • Эхний хэсэг эхлэхээс өмнө NASA Remote Sensing Observations for Flood Management-ийн  Week 1, Week 2, ба Week 3 –бүрийн бичлэгүүдийг үзэх ёстой.
  • Үүний дараа, эхний гэрийн даалгаврыг please submit the first homework 3 сарын 15-ны өдрөөс өмнө хийж өгнө. Сертификат авахын тулд энэ гэрийн даалгаврыг заасан хугацаанд багтаан хийж өгөх ёстой.

Оролцогчид/суралцагчид

Вэбинар сургалт нь байгалийн гамшиг, усны нөөцийн менежмент, шийдвэр гаргах үйл ажиллагаа, хүмүүнлэгийн ба бусад үйл ажиллагаануудыг явуулдаг маань олон нийт, хувийн компаниудад зориулагдсан.

Бүртгэл

Сургалт үнэгүй боловч заавал бүртгүүлсэн байх ёстой. Суралцагчдын тоо хязгаартай бөгөөд байгалийн нөөцийн менежмент, гамшиг, усны нөөцийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, мэрэгжилтнүүдэд илүү боломж олгоно. Хэрвээ бүртгэлийг 3 сарын 7-ны өдрөөс өмнө зөвшөөрсөн бол таньд  мэйл хаягаар мэдээлэл ирнэ. Дэлхийн олон улсыг хамруулах үүднээс сургалтыг өдөрт 2 өөр цагт зохион байгуулж байгаа юм.  
Зөвхөн дараах цагуудад бүртгүүлнэ үү:
8:00 a.m. - 9:00 a.m. EDT (UTC-4) Suggested for those inEurope, Africa, the Middle East, and South/East Asia Европ, Африк, Ойрх Дорнод болон Зүүн Азийн улсуудаас холбогдох бол
4:00 p.m. - 5:00 p.m. EDT (UTC-4) Suggested for those in the Americas and Asia-Pacific Америк, Ази Номхон Далайн орнуудаас оролцох бол

Хөтөлбөр

Хэсэг 1 (3 сарын 16, 2016): Үерийн усыг зураглах вэб хэрэглүүрийг хур борооны усны тухай NASA-гийн дагуулын мэдээг ашиглан ажиллуулах
  • Дэлхий нийтийн үерийн усны мониторингийн систем (GFMS)
  • Их хэмжээний хур борооны усыг илрүүлэх систем  (ERDS)
  • SERVIR
Хэсэг 2 (3 сарын 23, 2016): Үерийн усыг зураглах вэб хэрэглүүрийг гадаргуугийн тухай NASA-гийн дагуулын мэдээг ашиглан ажиллуулах
  • Near Real-Time MODIS Inundation
  • Үеийн ус судлах төв
Хэсэг 3 (3 сарын 30, 2016): Үерийн усны менежментэд Нэмэлт NASA мэдээг ашиглах тухай
  • Нийлэг апертурт радар (SAR) –ийн мэдээ (Урилгаар: Sang-Ho Yun)
  • Shuttle Radar Topography Mission (SRTM) terrain data-ийг ашиглах тухай
  • Нийгэм эдийн засгийн мэдээ ба өргөдлийн төв (SEDAC) –ийн мэдээ
Хэсэг 4 (4 сарын 6, 2016): Үерийн усны судалгаанд NASA Вэб Хэрэглүүр ба GIS ашигласан жишээ судалгаанууд
Жишээ судалгаанууд:
  • Техас дахь үер (5 сар, 2015)
  • Болив улс дахь үер (2 сар, 2015)
  • Малави дахь үер (1 сар, 2015)
  • Энэтхэг улс дахь үер (11 сар-12 сар, 2015)

Сургалтын материалууд
Огноо
Гарчиг
Материалууд
3 сарын 15, 2016
Homework - 3 сарын 15-наас өмнө өгөх гэрийн даалгавар
3 сарын 16, 2016
Үерийн усыг зураглах вэб хэрэглүүрийг хур борооны усны тухай NASA-гийн дагуулын мэдээг ашиглан ажиллуулах
Бичлэг
Слайдууд
Гэрийн даалгавар
3 сарын 23, 2016
Үерийн усыг зураглах вэб хэрэглүүрийг гадаргуугийн тухай NASA-гийн дагуулын мэдээг ашиглан ажиллуулах
Бичлэг
Слайдууд
Гэрийн даалгавар
3 сарын 30, 2016
Үерийн усны менежментэд Нэмэлт NASA мэдээг ашиглах тухай
Бичлэг
Слайдууд
Гэрийн даалгавар
4 сарын 6, 2016
Үерийн усны судалгаанд NASA Вэб Хэрэглүүр ба GIS ашигласан жишээ судалгаанууд
Бичлэг
Слайдууд
Гэрийн даалгавар


Эх үүсвэр: http://arset.gsfc.nasa.gov/disasters/webinars/advfloodwebinar 

The Location Advantage - Үнэгүй, онлайн сургалт




Байрлалын давуу талуудыг мэдэх бололцоог энэхүү үнэгүй онлайн сургалт олгож байна.
Байрлалын давуу тал (The Location Advantage) гэдэг нь бизнесийн салбар дахь мэргэжилтнүүдэд байрлалын дүн шинжилгээ хийснээр өөрийн ур чадварыг хөгжүүлэн өрсөлдөх чадвараа дээшлүүлэх боломжийг өгдөг ESRI-гийн сургалт юм.

Сургалтын агуулга

  • Starbucks, Америкийн Банк зэрэг байгууллагуудыг жишээ болгон байрлалын дүн шинжилгээ хийнэ.
  • Дасгал ажлууд, санал асуулга, хэлэлцүүлэг явагдана.
  • Сертификат олгоно.

Сургалт нь 2016 оны 4-р сарын 16-27-ны хооронд болох ба 7 хоногт 2-3 цаг үргэлжилнэ. Сургалтад 2016 оны 3 сарын 30-наас өмнө бүртгүүлэх юм.

Thursday, February 25, 2016

Хоёрдугаар сарын Гео-уулзалт-ын илтгэлүүд

Хоёрдугаар сарын Гео-уулзалт-ын илтгэлүүд

Өчигдөр ХААИС, Агроэкологийн сургуулийн Гео-мэдээллийн лабораторитай хамтран энэ сарын "Гео-уулзалт" амжилттай болж өнгөрлөө. Ингээд та бүхэндээ уулзалтын үеээр хэлэлцүүлэгдсэн илтгэлүүдийг танилцуулъя.
  • "Гео-уулзалт"-уудын танилцуулга, төлөвлөгөө
  • Тариалангийн газрын менежментэд гео-мэдээллийн технологийн хэрэгцээ ба шаардлага - Э.Эрхэмбаяр, Газрын менежментийн тэнхимийн багш
  • Зайнаас тандах аргаар бэлчээрийн ургац тодорхойлох асуудал - Б.Батбилэг, Газрын менежментийн тэнхимийн багш 
Илтгэлүүдтэй холбоотой асуулт, хүсэлт, саналыг илтгэгч нартай холбогдож авна уу.

Tuesday, February 23, 2016

Хоёрдугаар сарын "Гео-уулзалт" /  February Geomeeting

Гео-мэдээллийн мэргэжилтэнгүүд, сонирхогчдын сар бүрийн уулзалт  уламжлал ёсоор сар бүрийн гуравдугаар 7 хоногийн Лхагва гаригт буюу 2-р сарын 24-ний өдөр 18:00 цагаас Хөдөө аж ахуйн их сургуулийн төв байрны "Гео-мэдээллийн лаборатори", 246 тоот-д болно. 


  • 18:00 Бүртгэл
  • 18:05 "Гео-уулзалт"-уудын танилцуулга, төлөвлөгөө
  • 18:20 Тариалангийн газрын менежментэд гео-мэдээллийн технологийн хэрэгцээ ба шаардлага - Э.Эрхэмбаяр, Газрын менежментийн тэнхимийн багш
  • 18:50 Завсарлага
  • 19:00 Зайнаас тандах аргаар бэлчээрийн ургац тодорхойлох асуудал - Б.Батбилэг, Газрын менежментийн тэнхимийн багш
  • 19:30 Асуулт, хариулт
гэсэн хөтөлбөрийн хүрээнд гео-мэдээллийн технологи, хэрэглээг байгаль орчны үнэлгээ, нөхөн сэргээлтэд хэрэглэх тухай уулзалт ярилцлага болно.

Энэхүү уулзалтын тухай нэмэлт мэдээллийг хариуцан ажиллаж "Гео-мэдээллийн" лабораторийн эрхлэгч Б.Сэр-Од-той холбогдон авна уу.

Monday, February 1, 2016

Э-ном: Дэлхийн газрын зураг

Э-ном: Дэлхийн газрын зураг

Өнгөрсөн жил Олон улсын зурагзүйн холбоо  (ICA)-ноос 2015/2016 оныг Олон улсын газрын зурагны жил болгон зарласан билээ. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд олон нийтийн болон ерөнхий боловсролын сурагчид, хэрэглэгч нарт зориулсан  "Дэлхийн газрын зураг" э-номыг Англи, Франц, Испани хэл дээр боловсруулан түгээж эхлэсэн байна. Түүнчлэн зарим улс орнууд ч гэсэн өөрийн хэл дээрх хувилбарыг орчуулах ажлын хэсэг байгууллагдан ажиллаж байна. 

Ерөнхийдөө энэхүү э-ном нь зурагзүй, газрын зураг, газарзүйн мэдээллийн системүүдийн тухай энгийн, одооны ойлголтууд, ололтууд цаашдын төлвүүдийн тухай дурьдсан бөгөөд бүлэг бүр нь ажлын хэсгүүдийн сүүлийн үеийн мэдээллүүдээр шинэчиглэгдэж байгаа юм байна. Номын агуулга нь:

  • Удиртгал
  • Оршил
    • Зураг зүй
    • Газрын зургыг унших, ашиглах
    • Газарзүйн мэдээлэл
  • Хэрхэн газрын зураг боловсруулдаг вэ?
    • Газрын зурагын дизайн
    • Байрзүйн зураг
    • Сэдэвчилсэн зураг
    • Атлас
    • Газарзүйн нэр, нэршилүүд
    • Газрын зурагны тусгац, суурь системүүд
  • Хэрхэн газрын зургыг ашиглах вэ?
    • НҮБ-ын үйл ажиллагаанл хэрэглэгдэж буй газрын зураг
    • Далайн тээвэрлэлт хэрэглэж буй зураглалууд
    • Зүг чиг болон аялалд хэрхэн газрын зурагыг хэрэглэх
  • Хэрхэн газрын зургыг үзүүлэх вэ?
    • Газрын зурагны хэвлэлт
    • Вэб, мобайл газрын зураг
  • Газарзүйн мэдээлэл
    • Газарзүйн мэдээллийн хандалт, боломжууд
    • Сайн дурын (Нээлттэй) газарзүйн мэдээллүүд
  • Боловсрол, цаашдын хандлага
    • Боловсрол
    • Зурагзүйг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулах нь
    • Цаашдын мэдээллүүд
гэсэн бүлгүүдээс бүрдэж байгаа юм байна.