Friday, February 26, 2016

Үерийн усны ажиглалт ба менежментэд NASA – ЗТС мэдээллийг ашиглах тухай вэбинар сургалт



Үерийн усны ажиглалт ба менежментэд NASA – ЗТС мэдээллийг ашиглах тухай вэбинар сургалт 

Хэзээ: 03/16/2016 - 04/06/2016
Цагийн бүс: 8:00 a.m. - 9:00 a.m. EDT (UTC-4) ба 4:00 - 5:00 p.m. EDT (UTC-4)

Энэ вэб сургалт буюу вэбинар нь үерийн усны менежментийг хэрэгжүүлэхэд чухал шаардлагатай програмын хэрэглүүрүүд ба NASA-гийн хиймэл дагуулын ажиглалтын мэдээг хэрхэн ашиглах тухай заах юм.  Оролцогчид хур борооны ус, бусад урсгал ус, гадаргуугийн үерийн тухай өгөгдлийг бүс нутгийн хэмжээнд ашиглаж дүн шинжилгээ хийх талаар суралцана. Мөн өндрийн тоон мэдээ ба тоон газрын зургийг нийгэм эдийн засгийн мэдээтэй нэгтгэн үер усны эрсдлийн үнэлгээг хийж, ГМС-ийн үйлдлийн систем ашиглан үерийн дараах гадаргууг зураглаж чаддаг болох юм.

Сургалтын бүтэц & Зорилго

Сургалт нь долоо хоног бүр өдөрт хоёр удаа 1 цагийн турш болох бөгөөд вэбээр шууд дамжуулагдана. Европ, Африк, Ойрх Дорнод болон Зүүн Азийн улсуудаас холбогдох бол өглөөний 8 цагт EST (UTC-4) Америк, Ази Номхон Далайн орнуудаас оролцох бол оройн 4 цагт EST (UTC-4) шууд дамжуулна. Сургалтад оролцогчид NASA –гийн ЗТС мэдээг ашиглан үерийн усны менежмент хийх, үерийн усны аюулын өмнөх ба дараах ажиглалт, судлагааг хийх тухай мэдлэг олж авна.  
Нийт 4 удаагийн вэбинар болох бөгөөд бүх хичээлийг таслалгүй оролцож, дасгал ажлуудыг амжилттай гүйцэтгэсэн хүмүүст сертификат олгох юм. Эхний вэбинар хичээлийн өмнө гэрийн даалгавар ба дасгал ажил өгнө.

Урьдчилсан нөхцөл/шаардлаг

  • Эхний хэсэг эхлэхээс өмнө NASA Remote Sensing Observations for Flood Management-ийн  Week 1, Week 2, ба Week 3 –бүрийн бичлэгүүдийг үзэх ёстой.
  • Үүний дараа, эхний гэрийн даалгаврыг please submit the first homework 3 сарын 15-ны өдрөөс өмнө хийж өгнө. Сертификат авахын тулд энэ гэрийн даалгаврыг заасан хугацаанд багтаан хийж өгөх ёстой.

Оролцогчид/суралцагчид

Вэбинар сургалт нь байгалийн гамшиг, усны нөөцийн менежмент, шийдвэр гаргах үйл ажиллагаа, хүмүүнлэгийн ба бусад үйл ажиллагаануудыг явуулдаг маань олон нийт, хувийн компаниудад зориулагдсан.

Бүртгэл

Сургалт үнэгүй боловч заавал бүртгүүлсэн байх ёстой. Суралцагчдын тоо хязгаартай бөгөөд байгалийн нөөцийн менежмент, гамшиг, усны нөөцийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, мэрэгжилтнүүдэд илүү боломж олгоно. Хэрвээ бүртгэлийг 3 сарын 7-ны өдрөөс өмнө зөвшөөрсөн бол таньд  мэйл хаягаар мэдээлэл ирнэ. Дэлхийн олон улсыг хамруулах үүднээс сургалтыг өдөрт 2 өөр цагт зохион байгуулж байгаа юм.  
Зөвхөн дараах цагуудад бүртгүүлнэ үү:
8:00 a.m. - 9:00 a.m. EDT (UTC-4) Suggested for those inEurope, Africa, the Middle East, and South/East Asia Европ, Африк, Ойрх Дорнод болон Зүүн Азийн улсуудаас холбогдох бол
4:00 p.m. - 5:00 p.m. EDT (UTC-4) Suggested for those in the Americas and Asia-Pacific Америк, Ази Номхон Далайн орнуудаас оролцох бол

Хөтөлбөр

Хэсэг 1 (3 сарын 16, 2016): Үерийн усыг зураглах вэб хэрэглүүрийг хур борооны усны тухай NASA-гийн дагуулын мэдээг ашиглан ажиллуулах
  • Дэлхий нийтийн үерийн усны мониторингийн систем (GFMS)
  • Их хэмжээний хур борооны усыг илрүүлэх систем  (ERDS)
  • SERVIR
Хэсэг 2 (3 сарын 23, 2016): Үерийн усыг зураглах вэб хэрэглүүрийг гадаргуугийн тухай NASA-гийн дагуулын мэдээг ашиглан ажиллуулах
  • Near Real-Time MODIS Inundation
  • Үеийн ус судлах төв
Хэсэг 3 (3 сарын 30, 2016): Үерийн усны менежментэд Нэмэлт NASA мэдээг ашиглах тухай
  • Нийлэг апертурт радар (SAR) –ийн мэдээ (Урилгаар: Sang-Ho Yun)
  • Shuttle Radar Topography Mission (SRTM) terrain data-ийг ашиглах тухай
  • Нийгэм эдийн засгийн мэдээ ба өргөдлийн төв (SEDAC) –ийн мэдээ
Хэсэг 4 (4 сарын 6, 2016): Үерийн усны судалгаанд NASA Вэб Хэрэглүүр ба GIS ашигласан жишээ судалгаанууд
Жишээ судалгаанууд:
  • Техас дахь үер (5 сар, 2015)
  • Болив улс дахь үер (2 сар, 2015)
  • Малави дахь үер (1 сар, 2015)
  • Энэтхэг улс дахь үер (11 сар-12 сар, 2015)

Сургалтын материалууд
Огноо
Гарчиг
Материалууд
3 сарын 15, 2016
Homework - 3 сарын 15-наас өмнө өгөх гэрийн даалгавар
3 сарын 16, 2016
Үерийн усыг зураглах вэб хэрэглүүрийг хур борооны усны тухай NASA-гийн дагуулын мэдээг ашиглан ажиллуулах
Бичлэг
Слайдууд
Гэрийн даалгавар
3 сарын 23, 2016
Үерийн усыг зураглах вэб хэрэглүүрийг гадаргуугийн тухай NASA-гийн дагуулын мэдээг ашиглан ажиллуулах
Бичлэг
Слайдууд
Гэрийн даалгавар
3 сарын 30, 2016
Үерийн усны менежментэд Нэмэлт NASA мэдээг ашиглах тухай
Бичлэг
Слайдууд
Гэрийн даалгавар
4 сарын 6, 2016
Үерийн усны судалгаанд NASA Вэб Хэрэглүүр ба GIS ашигласан жишээ судалгаанууд
Бичлэг
Слайдууд
Гэрийн даалгавар


Эх үүсвэр: http://arset.gsfc.nasa.gov/disasters/webinars/advfloodwebinar 

No comments: