Wednesday, August 12, 2009

Хүрээлэн буй орчны судалгааны HJ-1A/B хиймэл дагуул

Хүрээлэн буй орчны судалгааны HJ-1A/B хиймэл дагуул


Өнгөрч оны сүүлээр өмнөд хөрш маань жижиг хиймэл дагуулыг байгаль орчин, байгалийн нөөцийн судалгаа, байгаль цаг уурын үзэгдлийг судлахад хэрэглэх хөтөлбөрийнхөө хүрээнд 2 жижиг хиймэл дагуул хөөргөсөн бөгөөд эдгээр хиймэл дагуулуудын тухай танилцуулья.

Танилцуулга

2008 оны 9-р сарын 6-ны өдөр 11:25 мин-д Taiyuan хиймэл дагуул хөөргөх төвөөс HJ-1A/B хиймэл дагуулуудыг LM-2C (CZ-2C) хөөргөх төхөөрөмжөөр хамтад нь хөөргөсөн юм. 51 минутын дараа 2 хиймэл дагуул пуужингаас дараалан салж нарны синхрон тойрог замд (SSO) орсон байна. 9-р сарын 8-ны өдөр HJ-1A хиймэл дагуулын CCD мэдрэгч зайнаас тандан судлах өгөгдлийн анхны замыг дамжуулжээ. Өгөгдлийг БНХАУ-ын Хиймэл дагуулын өгөгдлийн эх үүсвэр ба хэрэглээний төвд (CRESDA) амжилттай боловсруулсан.


HJ-1 хиймэл дагуул нь мөн “Хүрээлэн буй орчин ба болзошгүй гамшгийг хянах жижиг хиймэл дагуулуудын систем” гэж нэрлэгддэг. Түүний өгөгөдлийг том хэмжээний амьтны аймгийн сүйрэл, хүрээлэн буй орчны бохирдол, гай гамшгийг ямар ч цаг агаарын нөхцөл, ямар ч цагт хянаж гамшгийн явц, тохиолдлыг дүрслэн, тэдгээрийн өөрчлөлтийг урьдчилан мэдээлэх, нөхцөл байдалд яаралтай үнэлэлт дүгнэлт өгөх, яаралтай арга хэмжээ авахад шинжлэх ухааны үндсийг гаргах, гамшгийн дараа аврах, дахин сэргээн босгоход хэрэглэнэ.


1-р зураг. HJ-1A/B хиймэл дагуул (ижилхэн)


Одоогийн техникийн үндсэн дээр ирээдүйн техникийн хөгжил ба эдийн засгийн боломжоос хамаарч хиймэл дагуулуудын системийг бүтээх ажилыг үе шаттайгаар хийгдэх юм. Эхний шатанд энэ нь 2 ширхэг оптик жижиг хиймэл дагуулаас бүтнэ. HJ-1A ба HJ-1B /Зураг 1-ийг хар/ Эдгээр нь аль хэдийн хөөрсөн бөгөөд үлдсэн нэг нь SAR хиймэл дагуул /Зураг 2/.


2-р зураг. HJ-1C хиймэл дагуул


Энэ бол эхний хүрээлэн буй орчин ба гамшгийн хяналтыг үзүүлэх 2+1 схем юм. 2 оптиз хиймэл дагуул ба 3 SAR хиймэл дагуулууд 2-р шатанд хөөрөх бөгөөд дараа нь 4 оптик хиймэл дагуул, 4 SAR хиймэл дагуулуудын системийг үүсгэх юм. Энэ бол 4+4 схем. Зураг 3 бол 4+4 схемийн бүтэц юм.


3-р зураг. 4+4 хиймэл дагуулуудын систем


HJ-1A/B хиймэл дагуулууд, тэдгээрийн техник үзүүлэлтүүд

HJ-1A ба HJ-1B –ийн тойрог замууд бараг ижил буюу 1800 ийн зөрүүтэй давтамжтай. Хүснэгт 1-д тойрог замын параметрүүдийг үзүүлэв. HJ-1A ба HJ-1B хоёулаа 2 өргөн бүрхүүлтэй, олон гэрлийн CCD (CCD1, CCD2) мэдрэгчтэй үүнийг дэлхий дээрээс оптик дүрс цуглуулахдаа хэрэглэдэг. 2 ширхэг CCD мэдрэгчүүд нь нэг зарчмаар хийгдсэн. Хиймэл дагуул дээр надирын 2 талаас ижил зайд суурилуулсан бөгөөд дэлхийг 700км өргөнтэй, 30 м газрын нарийвчлалтай 4 спектрийн дүрслэгчээр ижил цагт ажигладаг. Түүнээс гадна өндөр спектр дүрслэгч мэдрэгч (HSI) бол HJ-1A хиймэл дагуул дээр угсрагдсан байдаг. HSI мэдрэгч нь 115 спектртэй ба дэлхийг 50 км өргөнтэй, 100 м газрын нарийчвлалтай ±30° хэлбэлзэх өнцөгтэйгээр ажигладаг. HJ-1B хиймэл дагуул дээр байдаг өөр нэг ачаа бол улаан гэрлийн инфрарэд мэдрэгч болох IRS юм. Энэ нь 4 спектртэй, 720 км өргөнтэй, 150 м ба 300 м газрын нарийвчлалтай. Гол ачаануудын параметрүүдийг Хүснэгт 2-д үзүүлэв.


Хүснэгт 1. HJ-1A/B хиймэл дагуулуудын тойрог замын үзүүлэлтүүд


Тойрог замын төрөл

Нартай синхрон циклтэй орбит

Өндөр (км)

649.093

Ижил – гол тэнхлэг (км)

7020.097

Хазайлтын хэмжээ

97.9486

Үргэлжлэх хугацаа (мин)

97.5605

Өдөрт хийх циклийн тоо

14+23/31

Өдөрт аялах давталтын тоо

CCD: 2

HSI and IRS: 4

Буцаж аялах тоо /өдөрт

31

Нийт цикл дэх буцалтын тоо

457

Орон нутгийн цаг

10:30 a.m.±30min

Орбит хурд км/цаг

7.535

Надир хурд км/цаг

6.838

Хүснэгт 2 . HJ-1A/B хиймэл дагуулуудын мэдрэгчүүдийн үзүүлэлтүүд


Хиймэл дагуул

Мэдрэгч

Зурвасын дугаар

Спектр зай (μm)

Орон зайн шийд /м/

Өргөн

/км/

Хэлбэлзэх

чадамж

Аяллын давталтын тоо

HJ-1A

CCD

1

0.43-0.52

30

360 (нэг CCD)

700 (2 CCD)

-

4

2

0.52-0.60

30

3

0.63-0.69

30

4

0.76-0.90

30

HSI

-

0.45-0.95

(115 спектр)

100

50

±30°

4

HJ-1B

CCD

1

0.43-0.52

30

360 (нэг CCD)

700 (2 CCD)

-

4

2

0.52-0.60

30

3

0.63-0.69

30

4

0.76-0.90

30

IRS

5

0.75-1.10

30

720

-

4

6

1.55-1.75

30

7

3.50-3.90

150 инфрарэд

8

10.5-12.5

300 (10.5-12.5μm)


Эх сурвалж: Space Outlook сэтгүүл

Wednesday, August 5, 2009

“Гео-мэдээллийн Монгол орны байгалийн нөөц болон хүрээлэн буй орчны судалгааны хэрэглээ” сэдэвт Үндэсний ба Олон улсын 3-р хурлын эмхэтгэл

“Гео-мэдээллийн Монгол орны байгалийн нөөц болон хүрээлэн буй орчны судалгааны хэрэглээ” сэдэвт Үндэсний ба Олон улсын 3-р хурлын эмхэтгэл

Өнгөрсөн 6-р сарын 29, 30-нд Монгол улсад Гео-мэдээллийн хэрэглээний талаар олон улсын болон үндэсний хурал болох талаар бид мэдээлсэн билээ. Та бүхэнд энэхүү хурлын эмхэтгэлийн онлайн хувилбарыг танилцуулж байна.

Proceeding 3

Өмнөх Олон улсын 2-р хурал нь 2006 оны 6-р сард болсон байна.

Tuesday, August 4, 2009

Ном: “Open source” буюу нээлттэй эх

Ном: “Open source” буюу нээлттэй эх

Нээлттэй эхийн тухай мэдэхийг хүссэн хэн болов ч “Open source” буюу нээлттэй эх номын монгол орчуулгыг файлаар татаж аваад унших боломжтой боллоо. Энэ номоос

1.Удиртгал
1.1 Нээлттэй эх гэж юу вэ?
1.2 Чөлөөт (Free) програм хангамж гэж юу вэ?
1.3 Чөлөөт програм хангамжийг нээлттэй эхийн програм хангамжтай харьцуулахад
1.4 Нийтийн домэйн програм хангамж (Public Domain Software)
1.5 FOSS нь төлбөргүй гэсэн ойлголт биш
2.Түүх
2.1 Берклейн Програм хангамжийн Түгээлт (BSD)
2.2 Чөлөөт програм хангамжийн сан ба GNU төсөл
2.3 Дэлгэрүүлж цааш унших
3.Философи ба үндсэн зарчим.
3.1 Програм хангамжийн эрх чөлөө.
3.2 Нээлттэй эх хөгжүүлэх загвар.
4.Лиценз ба патент
4.1 Лиценз гэж юу вэ?
4.2 FOSS-ийн чухал лицензүүд.
4.2.1 Апачи
4.2.2 BSD (Берклейн Програм хангамжийн Түгээлт)
4.2.3 GPL (Нийтийн дундын лиценз)
4.2.4 LGPL (Програмын сангийн GPL лиценз)
4.2.5 GPL д нэмж холбох онцгой тохиолдол (GPL + linking exception)
4.3 Зохиогчийн эрх (copyright) ба копилефтын (copyleft)
тухай товч санамж
4.4 Патентууд
5.FOSS-ийн санхүүжилт
5.1 Нэмэлт зардал гарахгүй (zero marginal cost)
5.2 Орлого үүсгэх боломж
5.2.1 Компаниудад олдох боломж
5.2.2 Хувь хүнд олдох боломж
5.3 Арилжих зориулалттай уламжлалт програм дахь асуудал
5.4 Чөлөөтэй гэхээр үнэ өртөггүй гэсэн утга биш
6.Програм хангамжийг олон улсын чанартай болгох
7.Нээлттэй эхийн зарим төслүүд
7.1 Апачи
7.2 BSD (Берклейн Програм хангамжийн Түгээлт)
7.3 Линүкс
7.4 Галт үнэг
7.5 GNU Classpath
8.Одоо байгаа нээлттэй эхийн төслүүдэд нэгдэх
8.1Үе шат
8.1.1 Эхлэх бэлтгэл
8.1.2 Нэгдэх анхны төслөө олох
8.1.3 Анхны төсөлд оролцох алхам
8.1.4 Хоёрдугаар төсөлд холбогдох
8.2 Зөвлөмж
8.3 Анхааруулга
8.4 Эх сурвалжууд болон Вэб сайтууд
9.Нээлттэй эхийн төсөл шинээр эхлэх ба тордох
9.1 Эхлэх
9.2 Төслийн менежмент
9.2.1 FOSS төсөлд зайлшгүй хэрэгцээт үйл ажиллагаа
9.2.2 FOSS төслийн хандивлагчид
9.3 Хувилбарын дугаар
10.Нээлттэй эхийн Хаардвер(хатуу эд)
(цааш үргэлжлэх бүлгүүд 11,12,13,14) …

сэдвүүдийг монгол хэлээр унших боломжтой бөгөөд Англи эхийг <"http://en.wikibooks.org/wiki/Open_Source> Вики номоос бүрэн эхээр нь гүйцээж уншиж болно. Монгол орчуулгын файлыг онлайнаар унших эсвэл .PDF баримт бичгийн хэлбэрээр <http://docs.google.com/fileview?id=0B9SHVnOYuzvpYmNmYTJhMDYtNTJiZS00MmI2LWE5ZjQtNTQ2ZDQ4M2Q4MmRj&hl=en> энэ хаягаас татаж авч болно.

Эрдэнэчимэг

P.S: Бид өмнө нь нээлттэй эх үүсвэр гео-мэдээллийн программ хангамжуудыг танилцуулж байсан билээ, тиймээс нээлттэй эх үүсвэрийн тухай мэдээлэл орууллаа. Мөн энэхүү мэдээллийг тавихыг Эрдэнэчимэгт баярлалаа.

Monday, August 3, 2009

HydroSHEDS: Усны мэдээлэл, зураглал

HydroSHEDS: Усны мэдээлэл, зураглал

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) -ийн Хамгаалалын судалгааны хөтөлбөр нь одоогоор HydroSHEDS гэж нэрлэгдсэн, дэлхий нийтийн ус зүйн мэдээллийн санг шинэчлэн сайжруулж боловсронгуй болгож байна. Энэхүү өгөгдлийн ихэнх нь дэлхийг бүхэлд хамрах бөгөөд цэвэр усны хамгаалал, байгаль орчны төлөвлөлтийн дүн шинжилгээ, хэрэглээг нэмэгдүүлэхэд зориулагдсан байна.

HydroSHEDS нь НАСА-гийн SRTM (олон удаа ашиглах радар байр зүйн хөтөлбөр) -ийн хүрээнд цуглуулсан өндөр нарийвчлалтай өндөршлийн өгөгдөл дээр үндэслэгдэн хийгдсэн бөгөөд HydroSHEDS гэдэг нь Ус зүйн мэдээлэл болон газрын зураг – олон янзын масштабтай Олон ашиглагдах Өндрийн үүсгэвэр (Hydrological data and maps based on SHuttle Elevation Derivatives at multiple Scales) гэсэн утгатай үг юм.

HydroSHEDSийн түгээмэл хэрэглээ нь гол ба усны хагалбарын тоон зургийг гаргаж, бусад гео орон зайн өгөгдлүүдтэй хам боловсруулалтанд оруулж загварчлал хэрэглэх боломжтой. Жишээ нь: урсгалын горимыг тооцоолдог ус зүйн загвар.

Өмнөд Америк, Төв Америк, Азийн хэсгийн өгөгдөл, мэдээллүүд одоогоор хэрэглэхэд боломжтой бөгөөд бусад газруудын өгөгдлүүдийг энэ жилд багтаан оруулах төлөвлөгөөтэй.

HydroSHEDS нь ашгийн бус, үнэгүй хэрэглэхэд зориулагдсан. Илүү их мэдээлэл авах буюу өгөгдлийг татаж авахыг хүсвэл http://hydrosheds.cr.usgs.gov.

Үзүүлэлтүүд

HydroSHEDS бол янз бүрийн түвшингийн масштабаар ашиглах, формат нь олон программ хангамжууд таних боломжтой ус зүйн мэдээллийн шинэ бүтээгдэхүүн юм. HydroSHEDS нь усны хагалбарын хил зааг, усны хоолойн чиглэл, голын топологи мэдээ, зай, үерийн усны хуримтлал гэх мэтийг агуулсан нэмэлт мэдээллийн давхаргуудыг багтаасан иж бүрэн гео мэдээллийн сүлжээ юм.

HydroSHEDS-ийг хөгжүүлэх гол зорилго бол орон нутгийн болон дэлхийн усны хагалбарын дүн шинжилгээ, ус зүйн загварчлал, цэвэр усны чанарын хамгаалалтын төлөвлөгөө, өмнө нь хийж болохгүй байсан хэмжээ, нарийвчлалыг хангах гол давхаргуудыг үүсгэх юм. Оронзайн нарийвчлал нь 3 арк сек /ойролцоогоор экватор дээр 90м/ ээс 5 мин /ойролцоогоор экватор дээр 10км/ хүртэл байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:
http://www.worldwildlife.org/science/projects/freshwater/item1991.html

Эх сурвалж: WWF

GeoNetwork-ийн нээлттэй эх үүсвэртэй программ

GeoNetwork-ийн нээлттэй эх үүсвэртэй программ

GeoCat-аас GeoNetwork-ийн нээлттэй эх үүсвэр бүхий программын шинэ хувилбар буюу 2.4.0 программыг гаргаснаа мэдэгдлээ. GeoNetwork-ийн нээлттэй эх үүсвэр нь web-ээр дамжуулан гео оронзайн мэдээг хэвлэх, зохион байгуулахад байгууллага , хүмүүст туслахад зориулсан геооронзайн каталог ашиглалтанд үндэслэсэн стандартууд юм. Үүнийг дэлхий даяар олон тооны Орон зайн мэдээллийн санд ашиглаж болох боломжтой.

Энэ программ нь олон каталогуудаас геооронзайн мэдээг хайхад вебийг ашиглах байдлыг хялбарчлах, газрын зураг харах хэлбэрт оруулсан зураглалын тархалтыг нэгтгэх, э-шуудангаар найзуудтайгаа газрыг зургаа солилцох, GeoServer-т оруулсан зургуудаас мета өгөгдлийн хэрэгслийг ашиглан онлайнаар гео оронзайн мэдээг хэвлэх зэргээр хангаж өгчээ.

Administrator-ууд групп болон хэрэглэгчдийг зохион байгуулах, бусад каталогийн метадата мэдээг оруулах, вебээр дамжуулан серверийг мэдээллээр хангах юм.

GeoNetwork-ийн нээлттэй эх үүсвэр нь Нээлттэй Георонзайн Сан-гийн (OSGeo, http://www.osgeo.org) программын багцын хэсэг бөгөөд энэ программ нь үнэгүй,нээлттэй байдлаар биднийг хангах юм байна. Үнэгүй программыг ашиглахдаа э-шуудангаар, веб сайт, онлайн хэлбэрээр авч болно.

БОАЖЯ-нд хэрэгжиж буй Үндэсний гео-мэдээллийн төв төслийнхэн энэхүү системийг ашиглан Байгалийн нөөцийн менежментийн мэдээллийн сангаа үүсгээд байна. Энэхүү тухай өмнө нь бид мэдээлсэн билээ.

Эх сурвалж: GeoNetwork

Friday, July 31, 2009

ESRI-гийн э-ном: Хөдөө аж ахуйд ГМС-ийг хэрэглэх

ESRI-гийн э-ном: Хөдөө аж ахуйд ГМС-ийг хэрэглэх
(GIS for Agriculture)

ESRI-гийн ГМС-ийн шилдэг жишээнүүдий цуврал э-номны "Хөдөө аж ахуйд ГМС-ийг хэрэглэх" гэсэн электрон номыг танилцуулж байна. Өмнө нь "ГМС бол Ногоон технологи", "Газарзүй болон ГМС-ийн эссэнүүд", "Африк дахь ГМС-ийн хэрэглээ" э-номнуудыг танилцуулж байсан билээ.

Энэхүү номонд:
  • ГМС гэж юу вэ?
  • Хөдөө аж ахуйд ГМС-ийг хэрэглэх
  • Хөдөө аж ахуйн бизнесийг хөгжүүлэхэд тариалангийн зураглалыг хийх
  • Өмнөд Африкийн шилдэг тариалангуудын жишээ
  • Наргис (Nargis) хар салхины үр дүнг газрын зурагт тэмдэглэсэн нь
  • Пурдуй (Purdue)-гийн их сургуулийн оюутнууд Хөрс болон Ландшафтын байдлыг ГМС ашиглан харуулсан жишээ
  • Хятад: ГМС-д тулгуурласан газрын бүртгэлийн тусламжтайгаар фермийн эрхийг хамгаалах болон хүнсний аюулгүй байдал
г.м хөдөө аж ахуйн салбарт ялангуяа газар тариалангийн чиглэлээр ГМС-ийг үр дүнтэй хэрэглэсэн шилдэг баримт, тоо, мэдээллүүдийг багтаасан байна.

Э-номыг эндээс татаж авна уу:

Thursday, July 30, 2009

ASTER G-DEM хэрхэн татах вэ

ASTER G-DEM-ийг хэрхэн татах вэ.

Саяхан 3 хоногийн бид ASTER-ийн G-DEM үнэгүй татаж авах боломжийг мэдээлсэн билээ. Энэ удаа хэрхэн татах зааврыг танилцуулж байна. Мөн зааврыг SCGIS-ийн Монгол бүлгэмээс татан авч болно.
How to Download ASTER GDEM

Энэхүү зааврыг бэлдэж өгсөн Элбэгээ-д баярлалаа.

Wednesday, July 29, 2009

AutoCAD 2010 инженер дизайны оюутнуудад үнэгүй

AutoCAD 2010 инженер дизайны оюутнуудад үнэгүй

Autodesk-ийн хамт олон AutoCAD 2010 программын шинэ хувилбар буюу 2D ба3D дизайны төслийн хамгийн сайн хувилбарыг гаргахаар ажиллаж байна. Энэ программ нь дэлхийн энэ чиглэлийн инженер дизайны ажилтнууд, оюутнуудад үнэгүй ашиглах боломжийг олгох юм байна.

Оюутнуудын хувьд үнэгүй дизайны программ нь бие даан хичээллэх, шинийг санаачлах, дэлхий нийтийн сүлжээ, ажлын жагсаалт зэрэг олон зүйлийг агуулснаараа оюутнуудад олон талын ач холбогдолтой онлайн эх үүсвэр юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр AutoCAD 2010 нь энэ чиглэлийн хэрэглэгчдэд тохиолддог дизайны асуудлууд болох PDF ба 3D хэвлэх байдлыг нэмэгдүүлсэн ба параметрийн зураглал гэх мэт үнэгүй дизайны хэрэгслүүдийг нэвтрүүлж байгаа орчин үеийн шинэ хэрэгсэл болоод байна.

Мөн AutoCAD 2010 нь дизайн, барилгын мэдээллийн загвар, тоон загвар зэрэг чадвараа хөгжүүлэхэд ашиглах бүтээгдэхүүнийг нэмэлт байдлаар болон шинэ дизайны хэрэгслүүдийг оюутанууд авч ашиглах давуу эрхийг олгох юм байна. Нэмэлтээр 24 төрлийн үнэгүй программ хангамжуудыг санал болгож байгаа юм байна.

Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://autodesk.com/education хаягаар орж үзнэ үү.

Эх сурвалж: GIS Development

Tuesday, July 28, 2009

ASTER-ийн Дэлхийн Тоон Өндөршлийн Загвар бэлэн боллоо.

ASTER-ийн Дэлхийн Тоон Өндөршлийн Загвар бэлэн боллоо.
ASTER G-DEM (Global Digital Elevation Model)



Саяхан сарын өмнө буюу 6 сарын 29-нд NASA болон Японы эдийн засаг худалдаа аж үйлдвэрийн яам (METI)-наас Сайжруулсан Сансрын Дулааны Цацаргалт болон Ойлтын Радиомтетр буюу Advanced Spaceborne Thermal Emission and Reflection Radiometer (ASTER)-ийн дэлхийн гадаргын тоон загвар (GDEM) өгөгдлийг олон нийтэд түгээж эхэллээ. GDEM-ийг дэлхийн бөмбөрцгийн хойд өргөргийн 83 градусаас өмнөд өргөргийн 83 градус хүртэлх газар нутгийг хамарсан 1.3 сая scene (хэсэг)-ийг боловсруулж гаргасан байна. GDEM нь 30 м -ийн орон зайн нарийвчлалтай бөгөөд NASA-гийн EOS –ийн мэдээний архив болон Японы Газрын мэдээний системээс ҮНЭГҮЙ татаж авах боломжтой байна.

Жишээ болгож дараахь хэдэн газруудын мэдээллийг харуулав.

Лос Анжелесийн хотгорын зураг
Лос Анжелесийн хотгор нь Сан Габриел-ийн уулсаар хүрээлэгдэн байдаг.Бусад багаахан хотгорууд нь Вердугын толгод, Санта Моникагийн уулс зэрэг жижиг уул нуруудаар тусгаарлаглан оршдог. ASTER-ийн дэлхийн гадаргын тоон загварын (GDEM) өгөгдлийн байгалийн өнгөтэй дижитал зургийг харуулжээ.

Дээрхи зургаас нам өндрүүд ягаан өнгөөр, дундаж өндөрлагүүд ногоон болон шар өнгөөр, өндөр газруудыг улбар шар, улаан цагаан өнгөөр дүрсэлсэн.

Үхлийн хөндий
Хойд америкийн хамгийн нам цэг Калифорни дахь Үхлийн хөндийн Badwater нь далайн төвшнөөс доош 85.5 м /282 feet/ байдаг.Энэ газар нь Үхлийн хөндийн үндэсний паркийн нэг хэсэг бөгөөд Невадагийн баруун, Калифорнийн зүүн хэсэгт оршдог.


Энэ бүс нь АНУ-ийн баруун хэсгийн томоохон хотгор, уулсын орчимд өндөр уул нуруу, гүн хөндий бүхий өвөрмөц шинжтэй газар юм. Энэхүү газрын баруун хойд хэсгийн АСТЕР-ийн дэлхийн гадаргын тоон загварын (GDEM) өгөгдлийн байгалийн өнгөтэй дижитал зургийг харуулжээ.

Бутаны Гималайн мөсөн голууд

Бутаны Гималайн АSTER-ийн мэдээнээс өмнөд талдаа хамгийн багадаа мөсөн голын урсгалын хурд жилд 9-18 метр юмуу 30-60 feet харин хойд талдаа урсгалын хурд хамгийн их буюу жилд 18-183метр буюу 60-600 feet шилждэг болохыг үзэж болдгоороо оронзайн хувьд олон талын ач холбогдолтой юм.


Өмнөд талын мөсөн голууд харьцангуй тогтвортой бол хойд талын мөсөн голууд хамгийн их хурдтай болохыг харуулж байна.

G-DEM-ийг татах хаяг: http://www.ersdac.or.jp/GDEM/E/index.html

Эх сурвалж: NASA

Ази Номхон далайн бүсийн хиймэл дагуулын технологийн STAR хөтөлбөр эхлэлээ

Ази Номхон далайн бүсийн хиймэл дагуулын технологийн STAR хөтөлбөр эхлэлээ

2007 онд болсон Ази Номхон далайн бүсийн Сансрын агентлагуудын (APRSAF) форум дээр Японы сансрын судалгааны агентлаг (JAXA) Ази номхон далайн бүсийн хиймэл дагуулын технологиийн STAR хөтөлбөрт оролцохыг энэ бүсийн 6 сансрын агентлагуудын (*) орнуудаас хүсчээ.

Хөтөлбөр 2009 оны 6-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд JAXA-гийн Сагамхира-ийн талбайд үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болжээ.

JAXA болон уг хөтөлбөрт оролцож байгаа олон улсын төслийн баг EO-STAR (300аас 500кг) системийн 3 жилийн судалгааг эхлүүлэх бөгөөд цаашдаа Mi-cro-STAR (50аас 100кг) болгон сайжруулах юм байна.

JAXA нь сансрын агентлагуудын хиймэл дагуулын хэсэгт ажиллаж байгаа боловсон хүчний нөөцөө хөгжүүлэх боломжийг өсгөх болон энэ үйл ажиллагааныхаа хүрээнд Ази Номхон далайн бүсийн Дэлхийг ажиглах хиймэл дагуулуудын тоог нэмэгдүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байгаа ажээ.

STAR Хөтөлбөрийн гол үйл ажиллагаануудыг доор харуулав.
  1. STAR хөтөлбөрт оролцор инженер, судлаачдын дунд хиймэл дагуулын технологийн талаарх семинаруудыг явуулах
  2. Ази Номхон далайн бүсийн Дэлхийг ажиглах судалгааг эрчимжүүлэх, эхний ээлжинд агентлагууд хэрэгтэй байгаа мэдээллээ Дэлхийг ажиглах хиймэл дагуулуудаасаа авч ашиглах
  3. EO-STAR-ийн нисгэх эрэлт хэрэгцээг харгалзан энэхүү системээсээ үндэсл судалгаа болон нислэгийг тодорхойлох. EO-STAR-ийг нисгэснээр газар болон далай тэнгисийн газруудад хяналт тавьдаг болох. Энэ үйл ажиллагаандаа үндэслэн Ази Номхон далайн бүсийн сансрын агентлагуудын дэлхийг ажиглах хиймэл дагуулуудыг улам хөгжүүлнэ гэдэгт JAXA найдаж байгаа ажээ.
  4. Micro-STAR-ийг төлөвлөх, дизайныг тодорхойлох, үйлдвэрлэх, турших, хөөргөх үйл ажиллагааг зохион байгуулах. 2012 он гэхэд Micro-STAR хиймэл дагуулыг хөөргөхөд бэлэн болгох, түүнд хэрэглэгдэх сансрын хөлгийг JAXA бэлэн болгох эсвэл аль нэг сансрын агентлаг хариуцах.
(*) Ази Номхон далайн бүсийн 6 агентлагууд:
Эх сурвалж: JAXA

Friday, July 24, 2009

CBERS-ийн мэдээг дэлхий дахинд үнэгүйгээр хэрэглэх санал гаргалаа

CBERS-ийн мэдээг дэлхий дахинд үнэгүйгээр хэрэглэх санал гаргалаа


Бразилийн засгийн газраас Хятад Бразилийн хамтарсан CBERS хиймэл дагуулын мэдээг Египет тун удахгүй хүлээн авахаар боллоо хэмээн мэдэгдлээ. Ерөнхийлөгч Luiz Inácio Lula da Silva Хятадад хийсэн албан ажлын хүрээнд Африкийн улсуудад хиймэл дагуулын мэдээ хүлээн авах гурван станцын мэдээг өргөжүүлэх санамж бичигт гарын үсэг зуржээ. Египетээс гадна Канарын арлууд болон Өмнөд Африк дахь станцууд нь дохиог хүлээн авах юм байна. CBERS-ийн мэдээ нь үнэгүй боловч тухайн улсууд нь системийг суулгасан байх шаардлагатай. Сансрын судалгааны үндэсний институтээс Хятад Бразилийн энэхүү шийдвэр нь Африкийн улсуудын засгийн газар, байгууллагуудад байгалийн гамшиг, ойгүйжилт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний аюул, ниймийн эрүүл мэндэд нөлөөлөх гамшгийн хяналт хийх бололцоог олгох юм.

Хятад, Бразил нь байгаль орчны мониторинг, хөдөө аж ахуйн хөгжил, хот төлөвлөлт, усны менежментэд энэхүү мэдээг ашигладаг. Хиймэл дагуулын зураг, мэдээллийг бүх хэрэглэгчид ашиглах боломжтой. 2004 оноос хойш Бразил 20000 хэрэглэгчид хагас сая гаруй зургийг тараасан бол Хятад 20000 гаруй зургийг аль хэдийн тараасан байна. Жишээ нь Бразилд гэхэд Газарзүй, Статистикийн Бразилийн хүрээлэнд (IBGE) хөрсний ангиллын зургийг шинэчлэх, Колончлол ба Газрын өөрчлөлтийн хүрээлэнд (Incra) газрын өөрчлөлтийн үйл явцыг тодорхойлох зэрэг дээрх байгууллагуудад зургийг ашиглаж байна. Бразилын харъяа Петробрас газрын тосны компани, Бразилийн хөдөө аж ахуйн судалгааны корпораци, Бразилийн байгаль орчин болон байгалийн нөхөн сэргээгдэх нөөцийн хүрээлэн зэрэг газрууд CBERS-ийн зургуудыг ашигладаг. 2007 оны 9 сард CBERS 2B хиймэл дагуулыг орбитэд тавьж түүний зургуудыг ашиглаж байна. Өмнө нь CBERS 1 ба CBERS 2 гэсэн хиймэл дагуулуудыг хөөргөж, мэдээлүүдийг өргөн ашиглаж байсан бөгөөд одоогоор ажиллагаагүй байгаа юм.

Үүнээс гадна өндөр нарийвчлалтай хиймэл дагуулуудыг мэдээг үнэгүй ашиглах бодлогыг АНУ, Франц (Европын холбоо), Япон зэрэг бусад улсууд ч гаргаж байна. Америкийн Landsat, Францын Spot, Энэтхэгийн ResourceSat, CBERS зэрэг дагуулууд нь дэлхийн газрын гадарга, байгалийн нөөцийн судалгаануудад зайнаас тандан судлалын гол түлхүүр хэрэгсэл болоод байна.

Эх сурвалж: GIS Development

Жич: Манай улсын хувьд ч гэсэн энэхүү мэдээллийг ашиглах боломжтой бөгөөд 2006 онд Улаанбаатар хотноо болсон Азийн Зайнаас Тандан судлалын Хуралд Хятадын талаас бүтэн Монгол орны хамарсан 2004-2005 оны мэдээг хүлээлгэн өгсөн билээ. Мөн Мэдээлэл, Технологи, Харилцаа Шуудангийн газар нь 2008 оноос APSCO буюу Ази, Номхон Далайн Сансрын Хамтын Ажиллагааны байгууллагын гишүүн болж албан ёсоор энэхүү мэдээллийг хэрэглэх эрхтэй болсон байна.

Monday, June 15, 2009

GeoViewer 3.0 үнэгүй боллоо

GeoViewer 3.0 үнэгүй боллоо

LizardTech компаний тоон өгөгдөлтэй ажиллах, харах бүхий
бөгөөд үнэгүй тараагдаж эхэлсэн байна.

Энэ программ хангамж нь хэд хэдэн төрлийн гео оронзайн
дүрс мэдээ болон вектор өгөгдлүүдтэй ажиллаж, тэдгээрийг
өөр хооронд нь хөрвүүлэх, зарим нэг WMS, JPIP серверүү-
-дийн өгөгдлүүдийг унших, GeoTIFF, PNG, JPEG зэрэг
зургийн форматаас гадна MrSID, JPEG2000 форматын
өгөгдлүүдийг харах чадвартай юм байна.

Сонирхуулахад өмнөх хувилбарууд нь 299 ам.дол -аар
зарагдаж байсан бөгөөд энэ удаагийн олон нийтэд үнэгүй
болж байгаа юм байна. Та бүхэн эндээс татан авч хэрэглэнэ үү.


Эх сурвалж: LizardTech

Thursday, June 11, 2009

Зайнаас Тандан Судлал

Зайнаас Тандан Судлал

М.Одбаяр.

ЦУОШГ-ын МТТ-ийн

Хэлтсийн дарга

Хүн төрөлхтөний бүхий л түүхийг аваад үзэхэд хоорондоо л дайтсан байдаг билээ. Дайн байлдаан хүн төрөлхтөнийг мөхлийн ирмэг дээр хэд хэдэн удаа аваачиж байсан боловч бас хүн төрөлхтөний хөгжилд үнэтэй хувь нэмэр болсон юм.

Тухайлбал, компьютерийг нэг хэдэн зохион бүтээгч сууж байгаад хүний үйл ажиллагааг автомат удирдлгатай болгоё гээд хийчээгүй юм. Их бууны сумны балластик замналыг хурдан шуурхай бодох тооцоолуур хэрэгтэй болжээ. Дэлхийн 2-р дайны үеэр Германчууд асар том их буу хийгээд маш алсад буудах болоход, сумных нь замналыг тооцоолох буюу чухам яаж чиглүүлж буудахаа хурдан тооцоолох хэрэгтэй болсон бөгөөд үүнд бас салхиний хүч, чигээс авахуулаад олон хүчин зүйл тооцох хэрэгтэй болов.

Мөн дайнд хэн нь дээр хөөрч чадсан нь санаачлагыг гартаа авах байдал бий болсон. Энэ нь агаарын бөмбөлөгөөс авахуулаад онгоцоор (их өндөрт хөөрч, радарт баригдахгүйгээр тагнах U2 гэдэг онгоцыг Оросууд 1960-аад оны үед унагаж байсаныг манай хууцчуул санаж байгаа байх) дамжаад хиймэл дагуул хөөргөхөд хүргэсэн билээ.

clip_image002clip_image004clip_image006

Ингээд тагнуул, дайны зориулалтайгаар эхлээд хөөрсөн дагуулууд маань хөгжсөөр янз бүрийн зориулалтайгаар одоо хийгдэж, олон төрлийн нарийн хэмжилт, судлагааны үнэлж барашгүй чухал мэдээллүүдийг нь бид дэлхийгээ судлахад зориулж ашиглах болжээ.

Хиймэл дагуулуудыг замналаар нь ерөнхийд нь 2 ангилдаг юм. Үүнд: туйлын замналтай, нөгөөдөх нь байран замналтай гэж.

Туйлын замнал гэдэг нь Дэлхийгээ тойрох дүгирэг орбит нь Дэлхийн хойд ба өмнөд туйлууд дээгүүр дайран өнгөрдөг. Замналын өндөр нь 700-800 км.

Харин байран замнал гэдэг нь Дэлхийгээ тойрохдоо Дэлхийн тухайн газарзүйн нэг цэг дээр хөдөлгөөнгүй бэхлэгдсэн мэт (ө.х. Дэлхийн тэнхлэгээ эргэх өнцөг хурдтай ижил өнцөг хурдтайгаар) байхыг хэлэх бөгөөд энэ цэг нь Дэлхийн бүслүүр буюу экваторын шугам дээр байрласан байна. Замналын өндөр нь 36 000 км.

Дагуул дээр байрлах мэдрүүрийг ерөнхийд нь бас 2 ангилна: идэвхитэй, идэвхигүй гэж.

Идэвхитэй мэдрүүр гэдэг нь өөрөө радио долгион цацруулаад тухайн биетээс ойгоод ирсэн долгионоор дамжуулан цаад биетээ судалдаг. Биетүүд өөрийн шинж байдлаас хамаараад радио долгионыг янз бүрээр ойлгоно. Дэлхий нийтэд ийм мэдрэгчийг Радар (SAR) гэнэ.

Идэвхигүй мэдрүүр гэж Дэлхий дээр нарны гэрэл тусаад эргэж ойж байгааг тусган авч мэдэрч, үүгээр дамжуулан тухайн биетийг судалдаг. Мөн биетүүд өөрийн шинж чанараас хамаараад гэрлийн долгионыг янз бүрээр ойлгоно. Үүн дээр нь тулгуурлаад тухайн биетийг судалдаг. Мөн бас тухайн биет гэрлийг шингээгээд гэрлийн энергийг дулааны энерги болгон эргэн цацруулдаг бөгөөд үүнийг нь цацрагийн спектр болон дулааны долгион талаас судалж, тухайн биетийн тухай мэдээллийг олж авдаг.

Энэ сүүлийн төрлийн мэдрүүрийн мэдээнүүд, зайнаас тандах судалгаанд түгээмэл бөгөөд ихэнх хувийг эзэлдэг юм.

Эдгээр нь ялгах чадвараараа олон янз байх бөгөөд зарим мэдээний ялгах чадвар гэдэг нь тухайн мэдээний нэг цэг хэр хэмжээний газар нутгийг төлөөлж байгааг хэлнэ (нэг цэг хааш хаашаагаа 5км (FY2C)–ээс авахуулаад 60см (Quickbird) хүртэл байдаг. Энэ бидэнд мэдэгдэж байгаа нь, харин мэдэгдэхгүй нууц, тагнуулын ямар чадвартай дагуул байгааг бид мэдэхгүй).

clip_image008

БНХАУ-ын FY2C хиймэл дагуулын мэдээ – ялгах чадвар 5 км.

clip_image010

АНУ-ын NOAA цувралын хиймэл дагуулын мэдээ – ялгах чадвар нь 1 км.

clip_image012

MODIS –ийн мэдээ – ялгах чадвар нь 250 м.

clip_image014

Quickburd – ийн мэдээ – ялгах чадвар нь 60 см.

Ийнхүү олон төрлийн хиймэл дагуулууд байдгаас өнөөдөр Монгол улсад өдөр бүр тогтмол хүлээж авдаг буюу манай улсад хүлээн авах станцыг нь суурилуулсан 3 төрлийн хиймэл дагуулууд байна.

БНХАУ-ын цаг уурын ажиглалтын зориулалтай, байран хиймэл дагуул FY2C байна. Мэдээ нь цаг бүр орж ирдэгээрээ давуу талтай.

АНУ-ын бас цаг уурын зориулалттай NOAA цувралын (15,17,18) хиймэл дагуулууд байна. Хоногт 7-8 удаа Монгол улсын нутаг дээгүүр өнгөрөх бөгөөд энэ үер мэдээг нь хүлээн авдаг. Ялгах чадвар нь 1 км.

Мөн АНУ-ын MODIS (Terra/Aqua) хиймэл дагуулууд байна. Хоногт 7-8 Монгол улсын нутаг дээгүүр өнгөрөх бөгөөд энэ үер мэдээг нь хүлээн авдаг. Ялгах чадвар нь 250 м.

Эдгээр бүх хүлээн авах станцууд ЦУОШГ-ын Мэдээлэл Тооцооллын Төв дээр суурилагдсан байна.

Дээрх дагуулуудын мэдээг нь ер нь Монгол улсад яаж ашигладаг юм бэ гэсэн асуудал үүсэх нь гарцаагүй.

Өвлийн хугацаанд MODIS 250м мэдээгээр цасан бүрхүүлийн зураглал 10 хоног тутамд хийж тус төвийн веб хуудсанд байрлуулж байгаа бөгөөд хэрэгтэй үед нь, жишээлбэл ОБЕГ-т, түүгээр дамжуулан Монгол улсын засгийн газарт үйлчилж байна.

Хавар, намрын улиралд голчлон ой хээрийн түймрийг илрүүлэн, хянах ажил хийх бөгөөд жилийн эцэс болон хагас жилээр ой хээрийн түймэрт өртсөн талбайн хэмжээг, хиймэл дагуулын мэдээн дээрээс тооцоолон гаргаж, ОБЕГ, БОАЖ яам зэрэг бусад байгууллагуудад үйлчилдэг бөгөөд эдгээрээр дамжин Засгийн Газарт үйлчилж байгаа юм.

Ой хээрийн түймрийн мэдээг тус төвийн веб хуудсанд хурдан шуурхай байрлуулан, тухайн түймэртэй аймгуудад дамжуулан бас өөрийн улсын иргэд, байгууллагуудад, улмаар олон улсын сонирхож байгаа иргэд, байгууллагуудад үйлчилдэг билээ.

Дээрх шуурхай мэдээллүүдийг боловсруулан бий болгохоос гадна, ургамалын төлөв байдал, үүнээс дамжуулаад бэлчээрийн байдал, ган, цөлжилтийн зэрэг бүтээгдэхүүнүүдийг боловсруулдаг бөгөөд шинээр шороон шуурганы бүтээгдэхүүн гаргадаг болохоор ажиллацгааж байна.

Манайх шиг өргөн уудам нутагтай, хүн ам сийрэг оршин суудаг улсад хиймэл дагуулын мэдээг ашиглах нь эдийн засгийн болон шинжлэн судлах талаасаа ч асар их үр дүнтэй юм.

P.S: Энэхүү өгүүллэг "Амьдрах ухаан" сэтгүүлд гарахаар төлөвлөгдсөн (гарсан байж магад) бөгөөд зохиогчоос нь зөвшөөрөл авч орууллаа.

Wednesday, June 10, 2009

ESRI-гийн э-ном: Африк дах ГМС-ийн хэрэглээ

ESRI-гийн э-ном: Африк дах ГМС-ийн хэрэглээ
(GIS in Africa)


ESRI-гийн ГМС-ийн шилдэг жишээнүүдий цуврал э-номны "Африк дахь ГМС-ийн хэрэглээ" гэсэн номыг танилцуулж байна. Хэдийгээр ихэнх нь жишээ, үр дүнг Африк тивд хамаарах хэдий ч бидэнд санаа авах, туршлага болох олон зүйсийг энд агуулжээ. Өмнө нь "ГМС бол Ногоон технологи", "Газарзүй болон ГМС-ийн эссэнүүд" э-номнуудыг танилцуулж байсан билээ.

Энэхүү номонд:
  • ГМС гэж юу вэ?
  • Дэлхийн асуудал: Африк дах ГМШинжлэх ухаан болон тогтвортой хөгжил
  • Кейп туан хотын "Ухаант хот" зорилгын хүрээнд системүүдийг хамруулсан жишээ
  • Шумуулын хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө
  • Этиопийн хөдөөнд боловсролын хөтөлбрүүдийн төлөвлөгөөнд ГМС-ийг хэрэглэх
  • Нигерийн сонгуулийн систем
  • Африкийг зааныг хамгаалахад ГМС-ийг хэрэглэх
  • Өмнөд Африкийн багш нар ГМС-ийг заах арга зүй- Компьютерийн тусламжтай эсвэл компьютергүй
  • Гана-гийн Ядууралтай тэмцэхэд ГМС-д тулгуурласан бүртгэлийн болон бичил санхүүгийн төсөл
г.м олон салбарт ГМС-ийг үр дүнтэй хэрэглэсэн шилдэг баримт, тоо, мэдээллүүдийг багтаасан байна.

Э-номыг эндээс татаж авна уу: http://www.esri.com/library/bestpractices/gis-in-africa.pdf

Эх сурвалж: ESRI presss

Tuesday, June 9, 2009

Вэб-ГМС: Байгаль орчны Мэдээллийн сан

Вэб-ГМС: Байгаль орчны Мэдээллийн сан

Энэ сарын эхээр WCS-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгтэйгээр МУИС, Экологийн тэнхим, Лондонгийн Амьтны хүрээлэнгийн Steppe Forward хөтөлбөрийн зохион байгуулдаг BioBEER-т Байгаль орчин, Аялал Жуулчлалын Яаманд Нидэрландын Вант Улсын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй "Байгалийн нөөцийн менежментийн Үндэсний Гео-мэдээллийн төв" (NGIC) төслийн 2-р бүрэлдэхүүн "Байгалийн Нөөцийн Геомэдээ, Мэдээллийн Менежмент" хэсгийн мэргэжилтэн М.Отгонтөгс оролцож, "Байгаль орчны мэдээллийн сан" хэрхэн онлайн буюу Вэб-ГМС технологий ашиглан боловсруулсан үр дүнгээсээ танилцуулсан байна. Энэхүү илтгэлийг та бүхэнд бүрэн эхээр нь хүргэж байна.



Энэхүү мэдээллийг сангийн болон төслийн үйл ажиллагааны тухай http://www.mne-ngic.mn хаягаар орж үзнэ үү.