Showing posts with label G-DEM. Show all posts
Showing posts with label G-DEM. Show all posts

Thursday, July 30, 2009

ASTER G-DEM хэрхэн татах вэ

ASTER G-DEM-ийг хэрхэн татах вэ.

Саяхан 3 хоногийн бид ASTER-ийн G-DEM үнэгүй татаж авах боломжийг мэдээлсэн билээ. Энэ удаа хэрхэн татах зааврыг танилцуулж байна. Мөн зааврыг SCGIS-ийн Монгол бүлгэмээс татан авч болно.
How to Download ASTER GDEM

Энэхүү зааврыг бэлдэж өгсөн Элбэгээ-д баярлалаа.

Tuesday, July 28, 2009

ASTER-ийн Дэлхийн Тоон Өндөршлийн Загвар бэлэн боллоо.

ASTER-ийн Дэлхийн Тоон Өндөршлийн Загвар бэлэн боллоо.
ASTER G-DEM (Global Digital Elevation Model)



Саяхан сарын өмнө буюу 6 сарын 29-нд NASA болон Японы эдийн засаг худалдаа аж үйлдвэрийн яам (METI)-наас Сайжруулсан Сансрын Дулааны Цацаргалт болон Ойлтын Радиомтетр буюу Advanced Spaceborne Thermal Emission and Reflection Radiometer (ASTER)-ийн дэлхийн гадаргын тоон загвар (GDEM) өгөгдлийг олон нийтэд түгээж эхэллээ. GDEM-ийг дэлхийн бөмбөрцгийн хойд өргөргийн 83 градусаас өмнөд өргөргийн 83 градус хүртэлх газар нутгийг хамарсан 1.3 сая scene (хэсэг)-ийг боловсруулж гаргасан байна. GDEM нь 30 м -ийн орон зайн нарийвчлалтай бөгөөд NASA-гийн EOS –ийн мэдээний архив болон Японы Газрын мэдээний системээс ҮНЭГҮЙ татаж авах боломжтой байна.

Жишээ болгож дараахь хэдэн газруудын мэдээллийг харуулав.

Лос Анжелесийн хотгорын зураг
Лос Анжелесийн хотгор нь Сан Габриел-ийн уулсаар хүрээлэгдэн байдаг.Бусад багаахан хотгорууд нь Вердугын толгод, Санта Моникагийн уулс зэрэг жижиг уул нуруудаар тусгаарлаглан оршдог. ASTER-ийн дэлхийн гадаргын тоон загварын (GDEM) өгөгдлийн байгалийн өнгөтэй дижитал зургийг харуулжээ.

Дээрхи зургаас нам өндрүүд ягаан өнгөөр, дундаж өндөрлагүүд ногоон болон шар өнгөөр, өндөр газруудыг улбар шар, улаан цагаан өнгөөр дүрсэлсэн.

Үхлийн хөндий
Хойд америкийн хамгийн нам цэг Калифорни дахь Үхлийн хөндийн Badwater нь далайн төвшнөөс доош 85.5 м /282 feet/ байдаг.Энэ газар нь Үхлийн хөндийн үндэсний паркийн нэг хэсэг бөгөөд Невадагийн баруун, Калифорнийн зүүн хэсэгт оршдог.


Энэ бүс нь АНУ-ийн баруун хэсгийн томоохон хотгор, уулсын орчимд өндөр уул нуруу, гүн хөндий бүхий өвөрмөц шинжтэй газар юм. Энэхүү газрын баруун хойд хэсгийн АСТЕР-ийн дэлхийн гадаргын тоон загварын (GDEM) өгөгдлийн байгалийн өнгөтэй дижитал зургийг харуулжээ.

Бутаны Гималайн мөсөн голууд

Бутаны Гималайн АSTER-ийн мэдээнээс өмнөд талдаа хамгийн багадаа мөсөн голын урсгалын хурд жилд 9-18 метр юмуу 30-60 feet харин хойд талдаа урсгалын хурд хамгийн их буюу жилд 18-183метр буюу 60-600 feet шилждэг болохыг үзэж болдгоороо оронзайн хувьд олон талын ач холбогдолтой юм.


Өмнөд талын мөсөн голууд харьцангуй тогтвортой бол хойд талын мөсөн голууд хамгийн их хурдтай болохыг харуулж байна.

G-DEM-ийг татах хаяг: http://www.ersdac.or.jp/GDEM/E/index.html

Эх сурвалж: NASA