Wednesday, August 12, 2009

Хүрээлэн буй орчны судалгааны HJ-1A/B хиймэл дагуул

Хүрээлэн буй орчны судалгааны HJ-1A/B хиймэл дагуул


Өнгөрч оны сүүлээр өмнөд хөрш маань жижиг хиймэл дагуулыг байгаль орчин, байгалийн нөөцийн судалгаа, байгаль цаг уурын үзэгдлийг судлахад хэрэглэх хөтөлбөрийнхөө хүрээнд 2 жижиг хиймэл дагуул хөөргөсөн бөгөөд эдгээр хиймэл дагуулуудын тухай танилцуулья.

Танилцуулга

2008 оны 9-р сарын 6-ны өдөр 11:25 мин-д Taiyuan хиймэл дагуул хөөргөх төвөөс HJ-1A/B хиймэл дагуулуудыг LM-2C (CZ-2C) хөөргөх төхөөрөмжөөр хамтад нь хөөргөсөн юм. 51 минутын дараа 2 хиймэл дагуул пуужингаас дараалан салж нарны синхрон тойрог замд (SSO) орсон байна. 9-р сарын 8-ны өдөр HJ-1A хиймэл дагуулын CCD мэдрэгч зайнаас тандан судлах өгөгдлийн анхны замыг дамжуулжээ. Өгөгдлийг БНХАУ-ын Хиймэл дагуулын өгөгдлийн эх үүсвэр ба хэрэглээний төвд (CRESDA) амжилттай боловсруулсан.


HJ-1 хиймэл дагуул нь мөн “Хүрээлэн буй орчин ба болзошгүй гамшгийг хянах жижиг хиймэл дагуулуудын систем” гэж нэрлэгддэг. Түүний өгөгөдлийг том хэмжээний амьтны аймгийн сүйрэл, хүрээлэн буй орчны бохирдол, гай гамшгийг ямар ч цаг агаарын нөхцөл, ямар ч цагт хянаж гамшгийн явц, тохиолдлыг дүрслэн, тэдгээрийн өөрчлөлтийг урьдчилан мэдээлэх, нөхцөл байдалд яаралтай үнэлэлт дүгнэлт өгөх, яаралтай арга хэмжээ авахад шинжлэх ухааны үндсийг гаргах, гамшгийн дараа аврах, дахин сэргээн босгоход хэрэглэнэ.


1-р зураг. HJ-1A/B хиймэл дагуул (ижилхэн)


Одоогийн техникийн үндсэн дээр ирээдүйн техникийн хөгжил ба эдийн засгийн боломжоос хамаарч хиймэл дагуулуудын системийг бүтээх ажилыг үе шаттайгаар хийгдэх юм. Эхний шатанд энэ нь 2 ширхэг оптик жижиг хиймэл дагуулаас бүтнэ. HJ-1A ба HJ-1B /Зураг 1-ийг хар/ Эдгээр нь аль хэдийн хөөрсөн бөгөөд үлдсэн нэг нь SAR хиймэл дагуул /Зураг 2/.


2-р зураг. HJ-1C хиймэл дагуул


Энэ бол эхний хүрээлэн буй орчин ба гамшгийн хяналтыг үзүүлэх 2+1 схем юм. 2 оптиз хиймэл дагуул ба 3 SAR хиймэл дагуулууд 2-р шатанд хөөрөх бөгөөд дараа нь 4 оптик хиймэл дагуул, 4 SAR хиймэл дагуулуудын системийг үүсгэх юм. Энэ бол 4+4 схем. Зураг 3 бол 4+4 схемийн бүтэц юм.


3-р зураг. 4+4 хиймэл дагуулуудын систем


HJ-1A/B хиймэл дагуулууд, тэдгээрийн техник үзүүлэлтүүд

HJ-1A ба HJ-1B –ийн тойрог замууд бараг ижил буюу 1800 ийн зөрүүтэй давтамжтай. Хүснэгт 1-д тойрог замын параметрүүдийг үзүүлэв. HJ-1A ба HJ-1B хоёулаа 2 өргөн бүрхүүлтэй, олон гэрлийн CCD (CCD1, CCD2) мэдрэгчтэй үүнийг дэлхий дээрээс оптик дүрс цуглуулахдаа хэрэглэдэг. 2 ширхэг CCD мэдрэгчүүд нь нэг зарчмаар хийгдсэн. Хиймэл дагуул дээр надирын 2 талаас ижил зайд суурилуулсан бөгөөд дэлхийг 700км өргөнтэй, 30 м газрын нарийвчлалтай 4 спектрийн дүрслэгчээр ижил цагт ажигладаг. Түүнээс гадна өндөр спектр дүрслэгч мэдрэгч (HSI) бол HJ-1A хиймэл дагуул дээр угсрагдсан байдаг. HSI мэдрэгч нь 115 спектртэй ба дэлхийг 50 км өргөнтэй, 100 м газрын нарийчвлалтай ±30° хэлбэлзэх өнцөгтэйгээр ажигладаг. HJ-1B хиймэл дагуул дээр байдаг өөр нэг ачаа бол улаан гэрлийн инфрарэд мэдрэгч болох IRS юм. Энэ нь 4 спектртэй, 720 км өргөнтэй, 150 м ба 300 м газрын нарийвчлалтай. Гол ачаануудын параметрүүдийг Хүснэгт 2-д үзүүлэв.


Хүснэгт 1. HJ-1A/B хиймэл дагуулуудын тойрог замын үзүүлэлтүүд


Тойрог замын төрөл

Нартай синхрон циклтэй орбит

Өндөр (км)

649.093

Ижил – гол тэнхлэг (км)

7020.097

Хазайлтын хэмжээ

97.9486

Үргэлжлэх хугацаа (мин)

97.5605

Өдөрт хийх циклийн тоо

14+23/31

Өдөрт аялах давталтын тоо

CCD: 2

HSI and IRS: 4

Буцаж аялах тоо /өдөрт

31

Нийт цикл дэх буцалтын тоо

457

Орон нутгийн цаг

10:30 a.m.±30min

Орбит хурд км/цаг

7.535

Надир хурд км/цаг

6.838

Хүснэгт 2 . HJ-1A/B хиймэл дагуулуудын мэдрэгчүүдийн үзүүлэлтүүд


Хиймэл дагуул

Мэдрэгч

Зурвасын дугаар

Спектр зай (μm)

Орон зайн шийд /м/

Өргөн

/км/

Хэлбэлзэх

чадамж

Аяллын давталтын тоо

HJ-1A

CCD

1

0.43-0.52

30

360 (нэг CCD)

700 (2 CCD)

-

4

2

0.52-0.60

30

3

0.63-0.69

30

4

0.76-0.90

30

HSI

-

0.45-0.95

(115 спектр)

100

50

±30°

4

HJ-1B

CCD

1

0.43-0.52

30

360 (нэг CCD)

700 (2 CCD)

-

4

2

0.52-0.60

30

3

0.63-0.69

30

4

0.76-0.90

30

IRS

5

0.75-1.10

30

720

-

4

6

1.55-1.75

30

7

3.50-3.90

150 инфрарэд

8

10.5-12.5

300 (10.5-12.5μm)


Эх сурвалж: Space Outlook сэтгүүл

No comments: