Monday, February 1, 2016

ArcGIS EARTH


ArcGIS EARTH


Өмнөх ГМС-ийн өдрөөр танилцуулж байсан ArcGIS EARTH-ийн туршилтын хувилбарууд дуусаж, олон нийтэд өнгөрсөн сараас эхлэн ESRI-гийн үндсэн хуудасаар тараагдаж эхэллээ. Ингээд энэхүү программ хангамжийн тухай бяцхан танилцуулга та бүхэндээ толилуулж байна. Ерөнхийдөө та бидний ашигладаг Google Earth-тэй ижил төстэй бөгөөд дараахь мэдээ, өгөгдлүүдийг ашиглах болон боловсруулах боломжийг олон нийтэд олгож байна. Үүнд:
  • Дэлхийг бүхэлд харуулахаас эхлээд таны байшингийн дээвэрийг харуулах хиймэл дагуулын мэдээлэл
  • 2 болон 3 хэмжээст өгөгдлүүдийг гео-мэдээллийн бүхий л формат, хэлбэрээр ашиглах, харах, боловсруулах
  • Тухайн нөхцөл байдалд тулгаарласан нэмэлт зураглал, хэмжилт, боловсруулалт хийх боломж
  • Мэдээллийг бусад түгээхэд хялбар
зэрэг боломжуудыг өөртэй агуулахаас гадна цаашид хэрэглэгчдийн хүсэлт болон бусад мэдээллийн эх үүсвэрүүдэд тулгуурлана улам сайжруулах болно гэж ESRI-гээс мэдэгдээд байгаа юм байна.

Та бүхэн дараахь хаягаар хандана ҮНЭГҮЙ татан авч хэрэглэнэ үү.



Эх сурвалж: ESRI

No comments: