Tuesday, November 29, 2016

Монгол ном: Оронзайн мэдээллийн хэрэглээ

Монгол ном: Оронзайн мэдээллийн хэрэглээ

Өнгөрсөн ГМС-ийн өдрийн үйл ажиллагаанд танилцуулагдсан нэгэн бүтээлийн тухай зохиогчийн зөвшөөрөлтэйгээр мэдээллийг нь оруулж байна.


Оршил

Зайнаас тандан судлал нь анх цэргийн зориулалтаар дайсныхаа байршил, техник, хүч хэрэгслийг тандан мэдэх зорилгоор гарч ирсэн гэж үздэг ч одоо байгаль хамгаалал, гамшиг зэрэг зэрэг бүхий л салбарт хэрэглэгдэх болсон. Зайнаас тандан судлал гэхээр зөвхөн хиймэл дагуул гэж ойлгох нь дутагдалтай. Энгийнээр хэлэхэд хүн өөрийн байрлалаас харж буй объектыг өөр цэгээс давхар хянах боломжийг олгож байгаа технологийн шийдэл нь зайнаас тандах судалгааны нэг хэрэгсэл болдог. Ийм технологи улам боловсронгуй болж хэлбэр хэмжээний хувьд жижиг бөгөөд хүчин чадал нь ч сайжирсаар байна. Тухайлбал жижиг хиймэл дагуул, нисгэгчгүй хөөрөх төхөөрөмж (дрон) болон камер, туяаны болон долгионы мэдрэгч гэх мэт төрөл бүрийн техник хэрэгслийн хослол бүхий технологиуд нийгмийн хэрэглээнд хурдацтайгаар нэвтэрч байна. Улс орны хөгжил, үндэсний баялаг, үйлдвэрлэл сэргэж байгаа өнөө үед байгалийн гамшгийн болзошгүй аюул, ой хээрийн түймэр түүнээс учрах хохирол хоорондын харилцан уялдаа холбоог тоггоох, урьдчилан сэргийлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, дэвшилтэт технологид тулгуурлан хөгжүүлэх шаардлагатай. Байгалийн эрс тэрс уур амьсгалтай цөлжилт хурдацтай явагдаж байгаа манай орны хувьд ой, хээрийн түймэртэй тэмцэх ажиллагаанд сансрын технологи ашиглан урьдчилан тооцох, мэдээлэх, цаг алдалгүй арга хэмжээ авахаас гадна эрсдлийн зураглал гарган түүнд тулгуурласан хойшлуулшгүй арга хэмжээ авах нь тулгамдаж буй асуудал болоод байна. Зэвсэгт хүчин олон талт үүрэг гүйцэтгэх үеийн болон улсын хилийн хамгаалалт гэх мэт Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан үүрэг бүхий байгууллагуудад зайн технологийг ашиглах хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байна. Иймд зайн технологийн талаар энэхүү гарын авлагыг та бүхэндээ хүргэж байна.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай



No comments: