Tuesday, July 28, 2015

Дэлхий ертөнцийн нууцыг ArcGIS-ээр дамжуулан Landsat хиймэл дагуулын мэдээг ашиглан тайлцгаая

Дэлхий ертөнцийн нууцыг ArcGIS-ээр дамжуулан Landsat хиймэл дагуулын мэдээг ашиглан тайлцгаая

ESRI компаниас ArcGIS программ хангамжийн онлайн хувилбараар дамжуулан Ландсат хиймэл дагуулын мэдээг ашиглах боломжийг олгож байна. Ландсатын хиймэл дагуулууд дэлхийн өнцөг булан бүрд байрлах галт уулын идэвхижилээс авахуулан хот суурин газрын тэлэлтийг оруулан нүдэнд үл харагдах процессуудыг хүртэл цахилгаан соронзон долгионы зурвасыг ашиглан гайхалтай сайн зураглаж чаддаг. 


Эдгээр янз бүрийн спектрийн зурвасуудын мэдрэг чанарууд нь бидний тасралтгүй өөрчлөгдөх дэлхий ертөнцийг байнга мэдээлдэг юм. Тухайлбал, эрдэмтэн судлаачид, ГМС-ийн мэргэжилтнүүд Ландсатын мэдээг ашиглан Австрали улс дахь Кэмбриджийн хоолой буюу далайн циклон ба үйлдвэржилтийн улмаас мангро жимсний модод устах аюулд хүрсэн газруудыг ажигласаар байна.


Ландсатын хиймэл дагуул нь газар нутаг бүрийг 16 хоног тутамд 1 удаа зурагладаг учраас ямар нэг өөрчлөлт гарвал тухай бүрд нь мэдэх боломжтой. Фермерүүд, судлаачид дээрх зурагт үзүүлсэн Калифорни муж дахь Бэйкэрсфиелдтэй адилхан газруудад ургацын гарц хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг. Ургамлын ангилал бүр ургалтын мөчлөг доторх тодорхой цаг хугацаанаас хамаарч өөр өөр өнгөөр харагдана. Энэхүү өнгөний өөрчлөлтүүд тэдгээрт оногдох тоон утгууд нь тухайн ургамлын бордоо, усны хомсдлоос үүссэн стрессийг заадаг. Ийм төрлийн дүн шинжилгээ нь зөвхөн фермерүүдэд хэрэгтэй биш бөгөөд зах зээлийн үнэ өртгийг тооцоолон гаргадаг судлаачдад маш их хэрэгтэй байдаг. 

Ландсатын мэдээ нь хэмжээний хувьд асар том ба 43 жилийн туршид цуглуулсан мэдээ нь петабайтаас ч давах бөгөөд ойролцоогоор 4 сая ширхэг scene-зурагнууд агуулагдана. 

Онлайн ArcGIS ийг хэрэглэн хүссэн мэдээгээ хүссэн хэмжээгээр харах, мөн бусад түүлсийн тусламжтай өөр үйлдлүүдийг гүйцэтгэж чадах юм. 

Ингээд программын онлайн хувилбарыг Ландсатын мэдээтэй хамт ашиглая гэвэл дараах линкээр орж үнэгүй бүртгүүлэн нэгдэх боломжтой.

http://www.arcgis.com/features/free-trial.html?origin=landsataws

Эх сурвалж: ESRI

ArcGIS-ийн хэрэглэгчдийн программ хөгжүүлэлт буюу AppStudio

ArcGIS-ийн хэрэглэгчдийн программ хөгжүүлэлт буюу AppStudio

ArcGIS-ийн AppStudio нь ГМС-ийн хэрэглээ болон гео-мэдээллийн програмчлалын хувьд шинэлэг бүтээгдэхүүнийг ESRI компани хэрэглэгчидэд танилцуулж эхлэлээ. Энэ программын нэг онцлог нь хэрэглэгч гар утсаа ашиглан өөрийн брэндийг үүсгээд зогсохгүй түүнийг бусдад түгээх, ашиглах боломжийг ч мөн адил олгож байна. Энэ нь газрын зургийг  Android, iOS, Windows, Mac OS X, and Linux-руу шууд хөрвүүлэх, өөрийн брэндийг ашиглан  хэвлэх  боломжтой  болж байна.
"ArcGIS platform" нь та бүхэнд доорх боломжуудыг олгож байна. Үүнд:


Ямар ч код үүсгэхгүйгээр өөрийн application үүсгэх боломж

 
Нэг удаа application үүсгэхэд энэ нь Android, iOS, Windows, OS X, ба Linux-д ашиглахад автоматаар бэлэн болох боломж

Өөрийн ГМС-ийн ажлыг ашиглах буюу эдгээр өгөгдлүүдийг өөрийн хүссэнээрээ өөрчлөх боломж

Google Play, Apple, Microsoft app өөрийн нэрийн программыг нэвтрүүлэх
Өөрийн программ болон компанийхаа программыг бусдад нээлттэй болгох буюу удирдах боломж

Мөнгө хэмнэх боломж энэ нь ГМС-ийг хөгжүүлэхийн тулд хэн нэгнийг хөлсөлж мөнгө үрэх шаардлагаггүй гэсэн үг юм

Ажиллах зарчим нь их энгийн тулд та доорх линкрүү ороод оролдоод үзээрэй!!!

Эх сурвалж: ESRI

Monday, July 20, 2015

ArcGIS-ийн тухай ном

ArcGIS-ийн тухай ном

Энэ долоо хоногт газарзүйн мэдээллийн системийн мэргэжилтэнгүүдийн хувьд томоохон үйл явдал болох ESRI-ийн хэрэглэгчдийн олон улсын хурал АНУ-ын Сан Диего хотноо болж байгаа билээ. Энэхүү хуралд дэлхийн өнцөг булан бүрээс 15000 гаруй ГМС-ийн мэргэжилтэнгүүд цуглаж гео-мэдээллийн шинжлэх ухаан, технологийн дэвшил, ололт, тэдгээрийг салбар бүрт хэрхэн хэрэглэж буй талаар өөрсдийн туршлага, саналаа хуваалцаж байна. 

Тус үйл ажиллагаанд зориулж ESRI-гээс гаргасан "ArcGIS-ийн тухай ном" /The ArcGIS Book/ буюу Дэлхий ертөнцийн газарзүйн онцлогийг мэдэх 10 шилдэг санаа гэсэн номыг та бүхэнд танилцуулж байна. Ном нь:
  1. Газрын зурагнууд, Вэб болон хэрэглэгч
  2. Зурагзүйг хэрэглэгч бүрт
  3. Газрын зураг ашиглан мэдээлэл түгээх
  4. Сайн газрын зурагт чанартай өгөгдөл
  5. Хаана чухал вэ?
  6. 3 хэмжээст зураглал
  7. Программуудын боломжууд
  8. ГМС-ийг таны утсанд
  9. Бодит байдлын хяналтууд
  10. Нийгмийн сүлжээн дэх ГМС
гэсэн 10 бүлгээс бүрдэх бөгөөд та дараахь хаягаар хандан интерактив горимоор уншихаас гадна, татан авах боломжтой юм байна.


Эх сурвалж: ESRI