Monday, March 2, 2015

ALOS/PALSAR-ийг ашиглан дэлхийн ойн зураглал болон ойгүйжилтийн газрын зураг

ALOS/PALSAR-ийг ашиглан дэлхийн ойн зураглал болон ойгүйжилтийн газрын зураг 


Дэлхийн гадаргуугийн гуравны нэг хувийг эзэлдэг ой түүний багасалт, доройтол нь дэлхийн дулааралыг хурдасгахад, биологийн олон янз байдлыг багасахад чухал нөлөө үзүүлж байнаТиймээс одоогийн ойн төлөв байдал, дэлхий нийтийн хэмжээнд цаг хугацааны өөрчлөлтийг ойлгох нь нэн яаралтай асуудал болоод байна. Тухайлбал, нүүрстөрөгчийн хийн ялгаралтын хаягдалын нэмэгдэл нь ойн хомсдол,  доройтолын нийт өсөлтийн 20 хувийг эзэлж байна. Энэ нь задардаг түлш /fissile fuel/ үүсгэдэг бөгөөд (газрын тос, байгалийн хий, нүүрсшаталт нь ойн доройтол түүнийг бууруулах нь дэлхий нийтийн хувьд байгаль орчныг хамгаалахад  маш ноцтой асуудал юм.

Хиймэл дагуулууд богино хугацааны турш дэлхийг танддаг бөгөөд энэ нь хүрээлэн буй орчингийн өөрчлөлтийг ойлгоход тохиромжтой байдаг. Өнөөдөр Америкийн Landsat серийн 1970 оноос хойш хиймэл дагуулын мэдээ ашиглан газрын бүрхэвчийн ажиглалтыг явуулж, түүнтэй дүйцэхүйц бусад хиймэл дагуулуудаар төрөл бүрийн ажиглалтуудыг явуулж, сайжруулсаар байна. Гэсэн хэдий ч оптикийн хүлээн авагчийн мэдээ, мэдэээллүүд нь зарим нэгэн хүндрэл бэрхшээлтэй талуудтай байдаг бөгөөд ялангуяа энэ нь цаг агаарын зарим нөхцөл, үүлэрхэг үед хангалттай мэдээллүүдийг цуглуулж чадахгүй алдаж байна. Хэдий тийм ч богино долгионы мужийг ашигласан радарын тандан судалгаа нь байгаль цаг уурын ямар ч нөхцөлд, тухайн үзэгдэл, процессийн мэдээллүүдийг боловсруулах боломжийг бүрдүүлж байна. Эдгээрийн нэг нь "DAICHI" буюу ALOS хиймэл дагуулын PALSAR (Phased Array антеннын төрлийн сувгийн Synthetic Aperture Radar) мэдрэгч юм. 

Японы сансрын судалгааны агентлаг (JAXA) дэлхийн газрын бүрхэвчийн өндөр нарийвчлал бүхий 10 м-ийн зураглалын санг бий болгож буй бөгөөд энэхүү ажлынхаа хүрээнд хийсэн 2007 оноос 2010 он хүртэлх дэлхийн ойн зураглал болон ойгүйжилтийн газрын зурагыг олон нийтэд ҮНЭГҮЙ-гээр татан авахаар түгээж байна. Энэхүү ажил нь COP10 буюу 2010 онд БНХАУ-ын Бээжин хотноо болсон Дэлхийн ажиглалтын бүлэг (GEO) болон Биологийн төрөл зүйлүүдийг хамгаалах олон улсын талууд бага хурлууудын нарийн бичгийн дарга нарын хамтын ажиллгааны хүрээнд: 
Бид өнгөрсөн өгөгдлүүдүүд дээр ажиллан дүн шинжилгээ хийж тэдгээрийг боловсруулсанаар дэлхийн хэмжээнд ойн нүүрс хүчлийн өөрчлөлтийн хэмжээ өөрчлөгдснийг харах боломжтой болж байна. Мэдээг сонгон авч түүн дээр боловсруулалт хийснээр ойг хэр хэмжээтэй огтолж байгаа болон ойн чанарын муудалтанд хяналт хийх боломжтой юм. Өгөгдлүүдийг ангилахын тулд хамтран ажиллах  шаардлагатай байгууллагагуудтай  хамтын гэрээг хийн ажиллана.
гэсэн тунхаглалд гарын үсэг зурснаар эхэлсэн юм.

JAXA үргэлжлүүлэн ойн ажиглалтаа хийх бөгөөд PALSAR-ийн тусламжтайгаар бусад радарын мэдээ, JERS-1, бусадыг ашиглан дүн шинжилгээг хийж дэлхийн хэмжээнд болж буй ойн өөрчлөлтийн зураглал, судлагаа ч мөн хийгдэж байна. Хамтын ажиллагааны үр дүнд олж авсан мэдээнүүдээ цаг тухайд нь байгууллага тус бүр өөрсдийн вэб хаяг дээрээ түгээж байх болно.



Зураг 1. Боловсруулсан зураг PALSAR-ийн тусламжтайгаар 2009 оны хуурай улирлын 6 дугаар сараас 9 дүгээр сарыг хүртэл 10 метрийн нарийвчлалтай.  Геометрийн заслага*1 ба Радиометрийн заслагын тусламжтайгаар боловсруулалтыг ойролцоогоор 86 000 сцен зураг ашиглан Дэлхийн зүймэл зураг үүсгэсэн.II төрлийн PALSAR-ийн өгөгдөл дээр улаан болон ногоон өнгийг давхцуулж мөн цэнхэр нь тэдгээрийн харьцаанаас хамааран өнгөт зураг бий болно. Ногоондуу өнгө ойн модыг дүрслэх бол, хар-ногоон өнгөөс шар өнгө хүртэлх нь ойгүй хэсгийг харуулна.




Зураг 2. Дэлхийн ой/ Ойгүйжилтийн зураг (2009), хоёр төрлийн өнгийг ашиглан ойг ногоон өнгөөр харин ойгүй газрыг шар өнгөөр ялгаж танихаар ашиглаж ойн биомасс нь 100 тонн / 1 га-с  дээш газар тодорхойлогдсон байна. Нарийвчлалын хувьд энэ нь ойн болон ойгүй газрын зургийг суурь өгөгдлийн мэдээтэй харьцуулахад 84 хувийн нарийвчлалыг баталж байна.
   

Зураг 3. Хэсэгчилэн томруулсан зурагнууд нь Амазон, Африк ба Зүүн Өмнөд Азийг хамарсан зурагнууд байна. Зүүн Өмнөд Азийг хамарсан, Төв Калимантан нь хамгийн ихдээ 10 метрийн нягтралтай томрох боломжтой юм. Та тодорхой Palangkaraya бүс нутгийн ой / бус ойн нөхцөл байдлыг  доорх хаягаас харж болно.



Зураг 4. Амазоны Пара улсын 1993 оноос 2010 оны ойн өөрчлөлт. 1990 оны зургууд нь Японий "Fuyo-1" (JERS-1) хиймэл дагуулаас авсан зураг байна. Project (http://confluence.org/)


Ойн зураглал, мэдээг татах хаяг:
http://www.eorc.jaxa.jp/ALOS/en/guide/l_pal_10m_fnfmosaic_f3e.htm

Эх сурвалж: JAXA

No comments: