Saturday, November 1, 2014

Газарзүйн мэдээллийн систем (GIS)-ийн өдөр

Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өдөр
(GIS Day)





Үндэсний газарзүйн нийгэмлэг нь 1987 оноос хүүхдийн газарзүйн мэдлэгийг дээшлүүлэх үүднээс үйл ажиллагаагаа явуулж буй боловсролын байгууллагууд (сургууль, сургалт, сурталчилгааны байгууллага, их дээд сургуулиуд г.м)-дад Газарзүйг хөгжүүлэх долоо хоног (Geography Awareness Week) -ийг төрийн болон төрийн бус байгуулага, хувийн хэвшлүүдийн дэмжлэгтэйгээр 11-р сарын 3 дахь долоо хоног бүрийг зарлан тэмдэглэж байгаа бөгөөд энэ долоо хоногийн Лхагва гариг бүрийг Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өдөр (GIS day) болгон 1998 оноос эхлэн дэлхийн нийтээр тэмдэглэж байна. Энэ жил 16 дэхь жилдээ албан ёсоор 11-р сарын 19-ний өдөр тэмдэглэх гэж байна.

ГМС-ийн танилцуулга:



Монгол улсын хувьд ч гэсэн, 2008 онд блогоороо дамжуулан Газарзүйн мэдээллийн систем (GIS)-ийн өдрийг Монголд тэмдэглэх санал гаргаад,  2009 онд анх удаа МУИС-ийн 1-р байрны 320 тоотод тэмдэглэн, 2010 онд хувийн шалтгааны үүднээс түр завсарлаад, 2011 оноос МУИС-ийн Газарзүй, геологийн сургуулийн /хуучнаар/ ГМС-ийн лабораторийн багш нар зохион байгуулж, түрүү жил ГМС-ийн олимпиад хэлбэрээр ч үйл ажиллагаа явагдсан билээ. Энэ жилээс эхлэн энэ чиглэлээр ажилладаг мэргэжилтэнгүүд, их дээд сургуулиудын  ГМС-ийн багш, судлаач, оюутнууд хамтран дахин 2014 оны 11-р сарын 19-ний өдөр ГМС-ийн өдрийг тэмдэглэхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Удахгүй та бүхэндээ нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулах болно.

No comments: