Friday, October 31, 2008

Эх болсон их газрын тухай

Эх болсон их газрын тухай

Шахразада өгүүлрүүн:

“Аяа жаргалтайхан хаан минь ээ! Урьд эрт цагт ертөнцийн олон орноор явж худалдаа наймаа хийдэг туйлын баян нэгэн худалдаачин байжээ . Нэг өдөр өөр улс гүрэнд очиж өр нэхэхээр гарч, халуун наранд ядраад нэгэн модны сүүдэрт бууж, богцоо уудлан боов боорцог, хасарваанийн жимс гаргаж тамшаалан илдэж суужээ .

Бидний хүүхэд ахуйдаа шимтэн уншдаг 1001 шөнийн үлгэр нэг иймэрхүү л эхлэдэг, энэ үлгэр үргэлжилсээр сүүлдээ модны сүүдэрт суусан худалдаачин өөрөө өрөнд орж ядуу болсноор үлгэр дуусдаг билээ. Үлгэрийн гол санаан нь хүний эзэмшил модны \газар\ доор сууснаас л үйл явдал эхлэж байгаа нь тэр... Үүнээс хархахд бидний хүүхэд ахуйдаа уншиж байсан үлгэр туйлс бүр цаанаа л нэг далд утга агуулгатай байгаа биз. За тэгэхээр юуны тулд энэ хүн энэ үлгэр туйлсийг хайлаад байнаа гэж та гайхах нь лавтай? \Үлгэр бол түүхийн толь юм...\

Хүн газрыг эзэмшин үр тариа ургуулж эхэлсэн тэр үеэс л хэсэг бүлэг хүн нийт ашигтай газраа хэдүүлхэнээ хувааж авчихаад, хүн амынхаа ихэнхийг боол, хамжлага маягаар газар дээрээ ажиллуулдаг байв. Хамжлагад хувьд нь бага шиг газар түрээсээр эзэмшүүлнэ. Хамжлага нь газрын эзний мөнхийн зарц, мөнхийн хараат. Yүнийг феодлын харилцаа гэнэ. Yйлдвэржилтийн хувьсгал гарч, капитализм буй болох хүртлэх хүн төрлөхтний 6000 жилийн түүхэнд дэвшил гэхээр юм тун барагтай байв. Феодлын харилцаа нийгмийг урагшлуулдаггүй, баяжуулдаггүй, дэвшүүлдэггүй аж. Газар бол хөдөлмөрийн бүтээл биш, байгалийн хишиг. Феодол, помещикууд газрыг эргэлтэнд оруулдаггүй, арилждаггүй, өөрснөө тариа тарьдаггүй. Тэд өндөр түрээсээр зүгээр мөнгө олж суудаг бэртэгчингүүд. Тэд капиталистууд, хувийн хэвшлийнхний нэгэн адил хуруу хумсаа хуйхалж байж мөнгө олдог улс биш. Ердөө л паразит, нийгмийн шаар, хүний хүч хөдөлмөрийг сорогч нар. Yүнийг үе үеийн олон мэргэд, зохиолчид шүүмжлэн шоолж, элэглэж, жигшиж байсан. Гоголийн “Амьгүй албат”-ыг сандаа. Энэ бол он цагын уртад бидний бор тархинд байсан газрын талаархи ойлголт байлаа.

Одоо тэгвэл энэ бүх үлгэр туйлс бодорлоос салаад “Эх болсон их газар”-ын түүхийг сөххөд.

Өнгөрсөн түүх:

XVI зууны дундуур Голландад хувьсгал гарлаа. Газрын эздээс газрыг нь хураан авч дуудлага худалдаанд оруулах, тариачдад тараах, хамжлагын ёсыг халах үйл явдал болсон байна. Голланд ийнхүү дэлхийн хамгийн анхны хөгжил цэцэглэлийн үрийг тарих нь тэр. Дараа нь төстэй явдал Англид болжээ. Феодлын бурангуй ёсыг халж, газрын шинэтгэл хийсэн орон болгон илбэтэй юм шиг түргэн хөгжих болов.

III Александр хаан Орос оронд 1862 онд хамжлагыг халан, газрын шинэтгэл хийлээ. Муусайн помещикуудыг ч алж өгсөн дөө. Японд үе улиран дарангуйлж байсан Шогуны феодлууд 1868 онд ийм хувь заяанд өртсөн. Yр дүн нь өнөөгийн хөгжингүй Япон орон. Хамжлагат ёсноос салж, газрыг эргэлтэнд оруулснаар л нийгэм хүлээснээсээ салж хөгждөг номтой ажгуу. Yүнийг тухайн үедээ суут сэтгэгчид нь олж харж хэлдэг байсан байх, өнөөдөр энэ энгийн үнэнийг дунд сургуулийн дунд сурлагатан ч мэднэ.
1924 оны Yндсэн хуулиар Монголд газрыг улсын өмч гэж зарласан. Олон зуун жил малчин монголчууд газар өмчлөхөө байг гэхэд эзэмшдэг байсан уламжлал ийнхүү тасарсан юм. 1991 оноос өмчийг эзэнтэй болгосон. Гэхдээ газрын асуудлыг шийдэлгүй явсаар
өдийг хүрсэн.

Үндсэндээ 1994 оныг хүртэл хотын газар хэнд ашигтай, хэнд ашиггүй талаар иргэдэд ямар нэгэн ойлголт байсангүй. 1994 онд анх газрын тухай хууль батлагдан гарснаар хувийн аж нэгж, байгууллагууд төрийн газрыг анх удаа хугацаатай эзэмшиж ашиглах эрхтэй болсон юм. Энэ өмч зах зээлд шилжиж эдийн засаг нь ч либералчлагдлаа. Улс орон газар ашиглах цоо шинэ харилцаанд шилжиж хотын газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах тухай ойлголт бий болсон нь том амжилт байсан юм.

Тэр үед хотын газрын алба гэж байгуулагын дарга Дорж улиралд 3500 гаруй өргөдөл бичиг баримт хүлээн авч байсан гэж тухайн үеийн газрын албаны дарга нэгэнтээ дурсаж байлаа. Гэвч энэ үед хотын газар тэр бүр эргэлтэнд орж чадахгүй л байсан юм. Жишээ нь, банкны зээлийн хүү 2000 он хүртэл сарын 7-8 %-тай байсан нь хувийн секторын өсөж өндийхөд гол тээг болж байсан юм. Мөн байшин үйлдвэрлэх зэрэг барилгын томоохон үйлдвэрүүд барилгын үндсэн бүтээгдэхүүн нийлүүлэгчид нь зах зээлийн харилцаанд шилжсэн эхний 10 жилийн хугацаанд дампуурах нь дампуурч үйл ажиллагаа нь зогсох нь зогсож байгаа ганц нэг нь ч хуучин арга техникээрээ хэр тааруу бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан нь орчин цагийн барилга байгууламжийн чанар шаарддагад нийцэхгүй болж ирсэн юм. Энэ үед хувийн сектороос 894 аж ахуйн нэгж байгууллага хотод газар эзэмшиж ашиглах зөвшөөрөл авсан байлаа. Гэвч банкны хүү өндөр хувийн аж ахуйн нэгжүүд .... чадахгүй байсан, санхүүгийн эргэлтэнд оруулж чадахгүй байсан. Гэхдээ .... өндөр хүүтэй банкны зээлээр ашиг багатай бизнес эрхэлж эхний барилга байгууламжуудыг барьж эхэлсэн. Энэ бүхний үр дүн эцэстээ барилга байгууламжийн чанарт нөлөөлж хотод чанаргүй олон барилга баригдаж байсан нь ч үнэн. Гэвч хотын газар хэтдээ хэн бүхэнд хэрэгтэй том бизнес болноо гэдгийг иргэд мэдэрч чадсанаас өнөөдрийн энэ их хэл ам гарах шалтгаан бий болсон гэж хэлж болно.

Тэгвэл одоо:

За яахав өнгөрсөн түүх хийгээд үлгэр түйлс нэг иймэрхүү л байсан байна. Одоо яахав үнэнээс хойш.

Тэгэхлээр бид бүхэн уншигч та, иргэн бүр эх болсон их газрыг бүрэн утгаар нь эдийн засгийн эргэлтэд оруулж, тухайн газраас улс орны хөгжил, хүн ардын амьдралд өгч болох үр өгөөжийг нэмэгдүүлэх нь бид бүхнээс шалтгаалах болоод байна. Ер нь цаашдаа бид энэ газар дээр амьдран буй болхоор энэ газрын бодлого төлөвлөлтөд оролцох нь зүй болов уу? “Бүгдээрээ хийвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй” гэж манай монгол зүйр үг байдаг. Тиймээс одоо бид нийслэл хотынхоо газар зохион байгуулалтын хэтийн болон ойрын төлөвлөлтөнд бидний санаа бодол идвэхи чармайлт ихээхэн хувь нэмэр оруулах нь чухал бөгөөд цаашид олон нийтэд тулгуурласан хот төлөвлөтийн арга зүйд шилжих нь ихээхэн ач холбогдолтой болоод байна.

Энэ чиглэлээр Нийслэлийн газрын албанаас газрын мэдээллийг олон нийтэд нээлттэй болгож нэлээдгүй ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна. Иргэснээр төрийн байгууллага ард иргэдийн хоорондын уялдаа холбоо сайжирч үл ойлгоцолоос үүссэн хана нуран унах цаг ойртсоор л байна.

Эцэст хэлэхэд:

“Шилжилтийн орнуудын газрын шинэтгэлийн асуудалд зөвлөгөө өгөх ажилд чамгvй туршлагажсан Томи Остерберг “Газрыг эрх тэгш хувьчилсан орнууд эдийн засгийн илvv өсөлт бий болгосон гэсэн тооцоо бий” гэж хэлснийг эцэст нь онцолъё”

Бидний зүрх цохилсоор буйд үйлсийн сайхан Улаанбаатар хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө гэсэн сэтгэл дундарч, хүсэл саарахгүй.

Бичсэн: Нийслэлийн газрын албаны даргын зөвлөх Т.Анхбаяр

No comments: