
Та бүхэн дараахь хаягуудаар хандан татаж авна уу:
- Arramagong - Live DVD:
- Arramagong DVD - Beta (сүүлчийнх):
Зайнаас тандан судлал (RS), Газарзүйн мэдээллийн систем (GIS),
Байршил тогтоогч хиймэл дагуулын систем (GNSS)-ийн хэрэглээний тухай

Geographic Resources Analysis Support System (ГССДС - Газарзүйн Сангийн Судлагааг Дэмжих Систем) гэдэг нь GRASS-GIS нэрээр хэрэглэгчид мэдэх бөгөөд төрөл бүрийн ГМС-ийн өгөгдлийн хэлбэрүүдийг унших, зураг боловсруулах, график бүтээх, орон зайн загвар зохиох, үзүүлэх г.м үйлдлүүдийг агуулсан ГМС-ийн программ хангамж юм. Энэ нь GNU - General public license (Олон нийтийн түгээмэл лиценз) -ийн нэрийн дор гаргасан гадна нээлттэй эх үүсвэрт тулгуурласан үнэгүй программ хангамж билээ.
Өнгөрсөн 2-р сард АНУ-ын Үндэсний далай болон агаар мандлын захиргаанаас NOAA хиймэл дагуулын цуврал болох 19-ийг амжилттай хөөргөсөн бөгөөд энэ нь өмнөх цувралуудыг болон Европын холбооны туйлын замналтай хиймэл дагуулуудтай хамтран дэлхий агаар мандал, далайн судалгааг хийх юм байна. Манай орны хувьд ч гэсэн Мэдээлэл Тооцооллын Төв дээр уг хиймэл дагуулын мэдээг хүлээн авах боломжтой билээ.
Мөн та энэхүү вэбийн гишүүн болж тухайн өгөгдлүүдийг ашиглах болох юм байна.
Цэвэр усны нөөцийн хадгалалт, ашиглалт, хэрэглээ нь хүн төрөлхтөний оршихуйн үндэс юм. Гадаргын болон гүний усны үүсвэрүүдийн тоо хэмжээ, чанар, түүний экотогтолцоо нь хүн амын өсөлт, хөдөө хотын хоорондох шилжилт, нөөц баялгийн ахьсан хэрэглээ, цаг уурын өөрчлөлт зэргээс шалтгаалж улам бүр хомсдож байна. Хэрэв энэ чигээрээ үргэлжлэх юм бол 2025 он гэхэд 1,8 тэрбум хүн усны гачигдалд орж, дэлхийн хүн амын гуравны хоёр нь усны гачаалд орно гэж тооцож буй.
Цэвэр усны нөөцийн талаас илүү хувийг хүн төрөлхтөн ашиглаж буй бөгөөд ойрын арван жилүүдэд бүүр ихээр ашиглана. Ашиглаж буй нийт цэвэр усны 70 хувийг газар тариаланд зарцуулж байна. Дэлхийн хүн ам хурдацтайгаар өссөөр 2050 он гэхэд энэ их хүн амыг хангахад илүү их үр тариа, ногоог тариалах ус илүүтэйгээр шаардагдана. Дэлхийн цаг уурын өөрчлөлт, үер, ган мэт гамшигт үзэгдлийн давтамж улам нэмэгдэж бороо хур тунадасны тэнцвэр алдагдаж цэвэр усны хангамжийг гүйцэтгэхэд хэцүү болсоор байна. Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эдийн засгийн Стерний үнэлгээнд бичсэнээр усан мандалд томоохон гамшиг учирна гэжээ.
Усны эргэлт
Дэлхийн усны эх үүсвэрийн хомсдол, усны эргэлтийн алдагдал хоёр дээр усны эх үүсвэр, хур борооны тогтмолжилтыг улам бататгах шаардлага гарч байна. Ийнхүү усны эргэлтийн тогтолцоог нарийвчлан ойлгох, цаг уурын тогтолцоотой уялдуулан боловсруулна.
Учир нь ус байнга ууршиж, буцаж бороо болон орж байнгын эргэлтэнд оршдог бөгөөд тодорхой хэмжээний ус байнга агаар мандалд байдаг. Усны байнгын эргэлт нь далайгаас ууршсан ус бороо болон газарт орж цааш гол мөрнөөр дамжин буцаж далайд юүлэх тэр эргэлт юм. Энэ нь байгаль цаг уурын бүх хими, физик, экологийн хэсгүүдэд нөлөөлж байдаг билээ. байгаль орчин, экологийн тулгамдсан асуудал бол дэлхийн цаг уурын өөрчлөлтөнд усны эргэлт хэрхэн нөлөөлж буйг олж тогтоох юм. Дэлхийн цаг уурын өөрчлөлт нь агаар мандлын уур ус, үүл, тунадаст нөлөөлж салхи шуурга, цас борооны энергийн тэнцвэрийг хувиргаж байж магадгүй. Одоогийн байдлаар олон асуултуудын хариултууд олдоогүй байгаа бөгөөд үүний тулд цаг уурын талаархи ойлголтыг илүү дэлгэрүүлэх шаардлагатай байгаа болно.
Усны эргэлтийн тухай илүү дэлгэрэнгүй судалгааг дараах зүйлсэд хандуулна.
Сүүлийн жилүүдэд дэлхийн ихэнх улсуудад устай холбоо бүхий мэдээллүүдийг олж авахад хүндрэлтэй байдаг байлаа. Дэлхийн улсуудын хооронд шаардлагатай мэдээллээ төвөггүйгээр солилцохын тулд Дэлхийн Валютын Сан, Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр Дэлхийн Ус Судлалын Эргэлтийг Ажиглах Систем гэх байгууллагыг 1993 онд байгуулжээ. Энэ байгууллага нь ус судлал болон цаг уур судлалын улс орны, бүс нутгийн сүүлийн үеийн, хиймэл дагуулаас авсан мэдээнүүдийг дамжуулах дэлхийн хэмжээний байгууллага юм. Дэлхийн усны орчлын тогтолцоонд тулгараад байгаа ноцтой асуудлыг шийдвэрлэх олон улсын томоохон судалгааны төслүүд хэрэгжиж буй бөгөөд үүнээс Дэлхийн уур амьсгалыг судлах програм, түүний дэлхийн энерги, усны эргэлтийн судалгаа нь нилээд анхаарал татаж байна.
Эдгээр програмуудыг судалгааны тоо баримтаар хангахын тулд хиймэл дагуулаас болон газрын хэмжилтийн мэдээ, мэдээллүүдийг боловсруулах байгууллага байгаа нь дэлхийн усны эргэлтийн ажиглалтын өргөтгөсөн алба, хуучнаар IGOS partnership, одоогийн GEOS-ийн ажлын нэг бүлэг бөгөөд IGWCO нь усны эргэлтийн ажиглалтыг оновчтой, найдвартай явуулах олон улсын асуудлуудыг шийдвэрлэх зорилготой юм. Ус судлалын үндсэн системтэй ажиглалтын үндсэн чиглэлүүдийг гаргахад дээрх байгууллага их тус болох юм.
Дэлхийн ажиглалтын хиймэл дагуулуудын үүрэг
Усны эргэлтийг ажиглаж, судлаж мэдээлэл цуглуулж авах болон IGWCO ажиглалтын төлөвлөгөөг боловсруулахад хиймэл дагуул чухал үүрэгтэй юм. Европ, Япон, Америкийн хиймэл дагуулуудыг ашиглан тогтмол, удаан хугацааны ажиглалт явуулан усны эргэлтийн өргөтгөсөн шинэ мэдээллийн сан байгуулах CEOP төсөл нь анхны алхам болж байна.
Агаар мандлын температур, усны уурын хэмжээг тодорхойлохдоо туйлын замналтай цаг уурын Америкийн NOAA, Европын EUMETSAT/MetOp, Хятад, Оросын хиймэл дагуулуудыг сүүлийн жилүүдэд түгээмэл ашиглаж ирсэн бөгөөд сүүлийн үеийн технологиудыг ашиглан өндөр нарийвчлалтай хэт улаан туяаны тандалтын (IASI), радио долгионы техник, дэлхийн байршил тогтоох хиймэл дагуулын технологи дэвшил болж байна.
Далайн усны гадаргын температурын хэмжлийг явуулахдаа цаг уур судлалын ERS and Envisat (ATSR and AATSR), and by the Terra and Aqua missions (MODIS) гэх шинжлэх хиймэл дагуулыг, далайн салхины хэмжлийг NASA’s QuikSCAT and EUMETSAT’s ASCAT (on MetOp) хиймэл дагуулуудыг ашиглаж өдөр тутмын дэлхийн бүх далай тэнгисийн салхины өндөр нарийвчлалтай мэдээллийг гаргаж байна.
Хур тунадас бол усны эргэлтийн чухал хэсэг юм. GOES, GMS and Meteosat гэх тогтвортой байрлалт хиймэл дагуулуудын хэт улаан болон харах туяаны зураг авсан зургуудаар үүлсийн хамаг өндөр температураас буух борооны хэмжээг тооцолоход ихээхэн үр дүнтэй байсаар ирсэн. Эдгээр өгөгдлүүдийг WCRP’s GEWEX Global Precipitation Climatology Project (GPCP) задлан шинжилж 1979 оноос хойш өнөөг хүртэл сар бүрийн мэдээнүүдийг гаргасаар иржээ. Хур тунадас нь тодорхойгүй хугацаанд ажиглагдах бөгөөд ялангуяа зуны улиралд огцом нэмэгддэг. Зөвхөн нэг шуурганы үеэр гэхэд, багахан хэмжээний газар нутагт маш их хэмжээний хур тунадас буудаг. Иймээс хур тунадасны хэмжээг тодорхойлоход хэцүү болгож байна. Газарт буух хур тунадасны хэмжээг бүс нутаг болон дэлхийн хүрээнд тодорхойлох нь нэн хэцүү агаад дэлхийн 70%ийг далай эзэлдэг болохоор байдлыг бүүр дордуулна. Тэгээд ч дэлхийн зарим улсуудад хур тунадасны хэмжээг тодорхойлох багаж зэмсэг дутмаг байна. Иймээс дэлхийн хур тунадасны хэмжээг тодорхойлох бодит арга бол сансрын удирдлагат хэмжих дагуулыг ашиглах юм.
Tropical Rainfall Mapping Mission (TRMM of NASA/JAXA) гэх хур борооны бүтэц, хэв шинжийг гурван хэмжээст түвшинд судлах төсөл нь 1997 оноос хэрэгжиж байна. TRMM нь бороо судлан шинжлэхээр бүтээгдсэн анхны хиймэл дагуул бөгөөд өөртөө цаг агаарын радар агуулдаг. Ийнхүү 11дэх жилдээ ашиглаж буй энэ хиймэл дагуулаар Эль Нино зэрэг халуун орны шуурганууд, цаг агаарын гэнэтийн үзэгдлүүдийг судалсан болно. Хиймэл дагуулын ач тус хур тунадасны хэмжээг тооцолоход туйлын их болох нь харагдлаа.
GPM гэх хиймэл дагуулаар дэлхийн хэмжээнд хур тунадасны хэмжээг өндөр нарийвчлалтайгаар тооцолохоор зорьж буй бөгөөд дэлхий усны эргэлтийн цаг уур, уур амьсгал, тодорхой хэсгүүдийг судлахад ашиглана. GPM ээр ажиглалтын эргэлтийн хугацааг ойролцоогоор 3 цагт багтаахаар төлөвлөж ба
йна.
Дэлхийн цаг уурын өөрчлөлт, уур амьсгалд үзүүлэх усны эргэлтийн нөлөөг судлахын тулд шинэ шинэ төслүүдийг хэрэгжүүлж буй бөгөөд үүнд Aqua (NASA), CloudSat (NASA), EarthCARE (ESA/JAXA), CryoSat-2 (ESA) and Megha-Tropiques (CNES/ISRO) гэх төслүүд халуун орны бүслүүрийн усны эргэлт, энергийн шилжилтийг судлах зорилттой билээ.
...үргэлжлэл бий...
Эх сурвалж: Дэлхийн ажиглалтын гарын авлага - 2008
Өнөөг хүртэлх сансрын нисэх төхөөрөмжүүдийн өндрийн хэмжигчүүд нь зураглалын биш нам тойрог замаас тодорхойлдог wide-beam (хязгаарлагдмал дохиотой) системүүд байна. Эдгээр төхөөрөмжүүд нь далайн болон бага (сийрэг) хаялбартай газрын гадарга г.м харьцангуй тэгш гөлгөр гэж үзэж болох гадаргуугийн хувьд илүү үр ашигтай. Харин том радарын мөрөөс /25км/ болж олон (шигүү) хаялбартай эх газрын бүс нутгуудын орчим бага үр нөлөөтэй байдаг. Далайн гадаргын байр зүйн төсөл /Ocean Surface Topography Mission/ нь хэдэн арван жилийн туршид тасралтгүй үргэлжилсэн баримтанд тулгуурлан дэлхийн далайн гадаргын өгөгдөлийг цуглуулах Jason хиймэл дагуулын цувралуудын эргэн тойронд байгуулагсан. Jason хиймэл дагуулын зорилго нь 10 хоног тутамд см –ийн өндөр нарийвчлалтай дэлхийн далайн гадаргын өндрийг хэмжих болон далай судлалын ажиглалт, цаг уурын хяналт бас цаг агаарын урьдчилсан мэдээ дээр тулгуурлаж далайн циркуляци мөн далайн дундаж төвшиний хандлагыг тодорхойлох юм. 2008 оны 6-н сард Jason2-ийг өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын алтиметрийн материалыг баталгаажуулахын тулд Jason1-тэй ижил зорилгоор төлөвлөж хөөргөсөн.
Өндөр нарийвчлалтай радарын өндөр хэмжигч багаж, төхөөрөмжүүд нь:
Хэрэглээ: Хэд хэдэн төрлийн үзүүлэлтүүдийг радарын өндөр хэмжигчүүдийн мэдээлэл өгдөг бөгөөд эдгээрт тулгуурлан дүгнэлт хийж болно. Эдгээр нь : Далайн гадаргуугийн өндрийн цаг хугацаанаас хамаарч өөрчлөгдөх /далайн топограф/ далайн мөс болон мөсөн уулны далайн төвшинээс дээшхи өндрийн хэмжээ, газрын/мөсөн давхаргын байр зүйн илүү сайн зураг мөн далайн ёроолын ч бөгөөд үүний жишээ нь Арктикын далайн ёроолын структурын байр зүйн газрын зураг нь шинэ минералын орд газрыг үзүүлдэгүй. Гэвч тэд бас 100-н сая гаруй жилийн өмнө хэлбэржсэн далайн бүс нутгийн томоохон хэсгийн талаар шинэ ойлголт өгдөг.
Дэлхийн нийт мөсний хандлагыг радар алтиметрийн одоо болон ирээдүйн ажиглалтуудаар дэлхийн дулаарлыг Арктикийн далайн мөсний нимгэрэлтийг урьдчилан тооцоолох нь хамгийн чухал асуудал юм. Тэд бас Антриктид болон Греенландын мөсөн давхаргуудын хэмжээг тооцоолоход туслах нь далайн төвшиний өсөлтийг тооцоолоход хувь нэмэр оруулдаг юм. Envisat-ийн Ra-2 гэх мэт шинэ үеийн радар алтиметрүүд нь гол мөрөн нууруудын усны түвшингийн хяналтын хэрэгтэй мэдээллүүдийг /нуур голын усны төвшин.../ өгдөг. Хиймэл дагуулын алтиметр нь далайн гадарга дээрх салхины хурд болон ач холбогдолтой давалгааны өндрийн зураглалд ашигласан мэдээллийг өгдөг. Далайн нарийвчлалтай алтиметр нь геоидын хэмжилт, далайн төшиний хяналт мөн далайн циркуляцийн зэрэг илүү нарийвчлал шаарддаг судалгаанд ашигладаг. ESA-ийн CryoSat-2 төсөл нь далайн мөстэй холбоотой 3н шинжийн үйл ажиллагаа хийдэг мөн мөсөн дөвхаргын дотоодын болон захын гэх мэт талбайн байр зүйн зургийг судалдаг багаж өгнө.
Радар алтиметрүүд нь хиймэл дагуулын тооноос шалтгаалсаар байдаг. Seasat нь далайн циркуляцийн хэмжилтийн хувьд /нарийвчлалтай орбит тодорхойлогч системийг оруулаад/ алтиметртэй далай руу чиглэсэн анхны судалгааны баг байсан. Хиймэл дагуулын алтиметрд АНУ-Франц Topex/Poseidon төсөлийг 1992 онд хөөргөсөн нь хувьсгал болсон. 2 өндөр нарийвчлалтай алтиметр, олон сувагтай богино долгионы радиометр мөн нилээн хэдэн нарийн орбит тодорхойлогч тоног төхөөрөмж агуулж эдгээрдээ зориулсан далайн төвшинөөс дээш 1336км, 660 –хазайлттай, нарны цагаар тохироогүй орбиттэй юм. Энэхүү хиймэл дагуул нь том масштабын далайн циркуляцийн нарийвчлалтай хэмжилт хийхийн тулд ажил эхэлсэн. Европын ERS1 /1991 оноос/, бас ERS2 /1995 оноос/ нарны цагаар тохируулсан туйлын орбитоос урт хугацааны цуврал өлтиметрийн хосолсон ажиглалтуудыг өгсөн. Эдгээр ажиглалтууд нь Jason1 /2001 онд хөөргөсөн / , Envisat /2002 онд хөөргөсөн/ мөн Jason2 /2008 оны 6н сард хөөргөсөн / -аар үргэлжилсэн.
Орчуулсан: Б.Хүрэлтулга
Эх сурвалж: Дэлхийн ажиглалтын гарын авлага - 2008
Гео-мэдээллийн Азийн сэтгүүл нь Гео-мэдээллийн (Зайнаас тандан судлал, Газарзүйн мэдээллийн систем, Байршил тогтоогч систем г.м) шинжлэх ухаан, технологийн салбарт гарсан шинэ ололт амжилт, арга зүй, туршлагуудыг хэвлэн олон нийтэд танилцуулах, мэдээллэл солилцох зорилго бүхий хөдөө аж ахуй, газар тариалан, агаар мандлын судалгаа, цаг уурын судалгаа, уур амьсгал, экологи, ус судлал, далай судлал, байгаль орчин, биологи, ой судлал, биофизикийн судалгаа, газар зүй, түүний салбарууд, геологи, уул уурхай, дүрс боловсруулалтын г.м олон салбаруудыг хамарсан шинжлэх ухааны өгүүллэгүүдийг нийтлэн хэвлэдэг байна.
Олон улсын Тоон Ертөнцийн холбоо (International Society for Digital Earth) -ноос зохиодог ээлжит хуралын 6 дахь нь энэ оны 9-р сарын 9-12-ны хооронд манай өмнөд хөршйн нийслэл Бээжин хотод зохион байгуулагдах гэж байна.Зуны сургалт: SCGIS 2009 тэтгэлэгт хөтөлбөр
Жил бүр Хамгааллын ГМС-ийн Нийгэмлэгээс (SCGIS)-ээс зарлагддаг хөтөлбөрийн SCGIS 2009 хөтөлбөр зарлагдсан бөгөөд өмнөх жилийнх шиг маш цөөн оюутан авах (үнэндээ өнгөрсөн жилээс илүү цөөрсөн) буюу ойролцоогоор 10-12 оюутантай эхлэх болно. Энэ жилийн хөтөлбөрт:
- Мексик/Латин Америк
- Непал
- Кени
- ОХУ/Төв Ази
- Монгол (анх удаа өнгөрсөн жил оролцсон)
- Уганда
- Энэтхэг
- Өмнөд Африк
- Бразил
- Мадагаскар
- Камерун
- Филиппин
- Индонези/Өмнөд болон Зүүн Ази
Тэтгэлэгт:
Хөтөлбөрт нэр дэвшигчдийг улс дотор нь болон бүх оролцогчдыг хооронд өрсөлдүүлэн сонгох бөгөөд өргөдлийг 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дотор syumakaev@esri.com мөн scgis2008@gmail.com гэсэн э-шуудангаар хүлээн авах юм байна. Удахгүй энэ тухай албан ёсоор зарлах хэдий ч SCGIS-ийн Монголын бүлгэмийн Yahoo group-ээс өргөдлийн маягтыг хүлээн авч үзэн үү.
Эрхэм геологичид болон оюутан залуус, MapInfo, Discover программуудийг сурах сонирхолтой хүн бүхнийг манай “GIS” төв болон www.geos.mn –ээс зохион байгуулж байгаа MapInfo 9.5 болон Discover 5.0 программуудийн Анхан, Дунд, Гүнзгий гэсэн 3 шатны сургалтанд оролцохыг урьж байна. Сургалтыг Багшийн дээд, Оюутны Хотхон, Анагаахын 1-р дотуур байрны зэргэлдээх “Анод-40” –р байрны 1 давхарын интернэт төвд хийх бөгөөд 2-сарын 12-ны дотор бүртгүүлнэ үү. Сургалттай холбоотой нэмэлт мэдээллүүдийг 99864438 болон bat_gis@yahoo.com гэсэн э-шуудангаар Б.Баатар-тэй холбогдож авна уу.| Шат | Өдөр | Үргэлжлэх хугацаа | Төлбөр |
| 2009 оны 2 дугаар сарын 14 | 1 өдөр. 09 - 12.30 - сургалт 12.30 – 14.00 – цайны завсарлага 14.00 – 18.00 - сургалт | 120$ | |
| 2009 оны 2 дугаар сарын 15 | 1 өдөр. 09 - 12.30 - сургалт 12.30 – 14.00 – цайны завсарлага 14.00 – 18.00 - сургалт | 120$ | |
| 2009 оны 2 дугаар сарын 21 | 1 өдөр. 09 - 12.30 - сургалт 12.30 – 14.00 – цайны завсарлага 14.00 – 18.00 - сургалт | 120$ |
Худалдаа Хөгжилийн Банк.Хүлээн авагчийн нэр: Батаа БаатарДансны дугаар: 2108SC01031792 (картын данс)Төлбөрийн зориулалт: Сургалтын төлбөр, өөрийн овог нэрээ бичнэ үү.

Зуны сургалт: "Байгаль орчны менежмент, мониторинг болон байгаль хамгаалал”
Олон улсын Фотограмметр болон Тандан Судлалын Нийгэмлэг (ISPRS)-ийн Оюутны холбоо (ISPRS-SC) -ноос ээлжит (4 дэх удаагийн) зуны сургалтаа 2009 оны 7-р сарын 13-19-ний хооронд Польш улсын Варшав хотод “Байгаль орчны менежмент, мониторинг болон байгаль хамгаалал” сэдэвт сургалтыг Варшавын их сургууль дээр болох гэж байна. Сургалтыг:
Мөн энэ сургалтын төгсгөлд буюу 2009 оны 7-р сарын 18-нд ISPRS-SC-ийн анхдугаар хурал “Байгаль орчны менежмент, мониторинг дахь фотограмметр болон зайнаас тандан судлалын хэрэглээ” сэдэвээр явагдаж юм байна. Энэ хуралд оролцсон илтгэлүүдийг шалгаруулж, сонгогдсон илтгэлүүдийг шинжлэх ухааны “Гео-мэдээллийн бичлэг” (Annals of Geomatics) сэтгүүлд хэвлэнэ.
Энэ хурал болон сургалтанд 35 хүртэлх насны залуу эрдэмтэд, оюутнуудыг бүртгэх бөгөөд тус тусдаа бүртгэлийн үйл ажиллагаа болон зардалтай байна. Дараахь хаягнуудаар орж нэмэлт мэдээллүүдтэй танилцана уу. Үүнд:
Эх сурвалж: ISPRS-SC
Энэхүү хуудсанд: