Tuesday, September 15, 2009

ESRI-гийн э-ном: Газарзүй болон ГМС-ийн эссэнүүд #2

ESRI-гийн э-ном: Газарзүй болон ГМС-ийн эссэнүүд #2

(Essays on the Geography and GIS Vol.2)


ESRI-гийн ГМС-ийн шилдэг үр дүн, өгүүллэгүүдийг цуврал болох "GIS BEST PRACTICES"-ийн "Газарзүй болон ГМС-ийн эссэнүүд"-ийн 2-р дугаарыг хүргэж байна. Эхний дугаарыг нь өнгөрсөн жил танилцуулж байсан билээ. Энэ дугаарт:
  • Jack Dangermond - "ГМС: Бидний ирээдүйг дүрслэх"
  • Harlan J. Onsrud - "Газарзүйн мэдээллийг технологийг хууль ёсоор хэрэглэх"
  • Doug Richardson - "Хүний эрх чөлөөн дэх ГМШинжлэх ухаан"
  • Harvey J. Miller - "Зам тээвар 2.0: ГМШинжлэх ухааны шилдэг жишээ"
  • Doug Richardson - "Газарзүйн боловсрол болон ГМС мэргэжилтэнгүүдийн хөгжил"
  • Roger F. Tomlinson - "Газарзүйн нүүр төрхийг өөрчлөх: ГМС болон ОУГХ"
  • Paul M. Torrens - "Шинэ үеийн Газарзүйн Мэдээллийн Технологи болон Загваруудыг үйл явц"
  • Daniel C. Edelson - "2025 онд Газарзүйн боловсрол АНУ-д"
  • Doug Richardson - "Газарзүйн, ГМС болон Эрүүл мэнд"
  • Anne Hale Miglarese - "Үндэсний Гео-оронзайн Зөвлөхүүдийн Хороо: Байгуулах хөтөлбөр"
  • Doug Richardson - "Дэлхийн сэдэв: Африкийн ГМШинжлэх ухаан, тогтвортой хөгжил"
  • Daniel C. Edelson - "Гео-боловсролын шинэчлэлт хийх"
гэсэн 12 сонирхолтой өгүүлэггүүдийг багтаасан байна.

Татах хаяг: http://www.esri.com/library/bestpractices/essays-on-geography-gis-vol2.pdf

Эх сурвалж: ESRI Press

Tuesday, September 8, 2009

Дэлхийн Тоон Номын Сан

Дэлхийн Тоон Номын Сан

(World Digital Library)


Дэлхийн тоон номын сан (WDL)-гаас МЭӨ 800-аас 2009 он хүртэлх хугацааны дэлхийн улс орнуудын соёл болоод бүхий л төрлийн материалыг олон хэлээр, үнэ төлбөргүйгээр Интернет ашиглан тоон зургын болон бусад форматаар татаж авах боломжтой бөгөөд доорхи хэд хэдэн төрлийн мэдээ материалуудыг агуулжээ.

Мэдээ/Материалын төрлүүд:

· Газрын зургууд

· Фото зураг

· Ном

· Гар бичмэлүүд

· Төрөл бүрийн хөдөлгөөнт зургууд

· Дуу бичлэг

Дижитал номын сангийн гол зорилго:

· Олон улсын соёлын талаарх ойлголтыг хөгжүүлэх

· Интернетээр соёлын хэм хэмжээ төрлийг нэмэгдүүлэх

· Хэрэглэгч, эрдэмтэн судлаачдыг мэдээллийн эх үүсвэрээр хангах

· Улс орнуудын бусад дижитал үүсвэрүүдийг түншлэн хэмжээг нэмэгдүүлэх


Сэдвүүд.

· Түүх газарзүй, Дэлхий судлал ба геологи, Газарзүй аялал жуулчлал, Геологи, усзүй цаг уур, Ландшафтын архитектор, Түүхэн, Газарзүйн ба хүмүүсийн хандлага, Европ, Хойд Америк, Хойд Африк, Дорно дахин, Ази, Латин Америк ба Кариб, Африк, Далайн орнууд, Номхон далайн түүх, Атласууд, газрын зураг, диаграмм, Нийгмийн шинжлэх ухаан, Урлаг ба рекраци, Шашин, Технологи, Нийгмийн группууд, Шинжлэх ухаан, Нийгмийн асуудлууд ба үйлчилгээ, Зан заншил, Ястан үндэстэн ба ардын дуу хөгжим, Хөдөө аж ахуй, Бусад шашингууд, Архитектор, Хэл, Христийн сургаал, Улс төрийн шинжлэх ухаан, Олон нийтийн засаг захиргаа ба зэвсэгт хүчин, Бусад хэл, Ургамал, Эмнэлэг эрүүл мэнд, Ландшафт газар төлөвлөлт, Дүрслэх урлаг, Фото зураг компьютерийн урлаг, Спорт, Тоглоом, Шашны сургаал, Энэтхэгийн шашнууд, Ислам,Бабизм, Олон улсын харилцаа, Засаг захиргааны ерөнхий бодлого, Нийгмийн хангамжийн асуудлууд, үйлчилгээ, Бусад нийгмийн асуудлууд үйлчилгээ гээд олон зүйл байгаа юм байна.

ДТНСангийн (WDL) энэхүү сайтаас дэлхийн соёлийн үнэ цэнэ хийгээд төрөл бүрийн чиглэлээр судлах боломжийг олгож байна.Эдгээр соёлын үнэ цэнтэй зүйлүүд болох гар бичмэл, газрын зураг, ховор ном, хөгжмийн аялгуу, бичлэгүүд, фото зураг, архитекторын бүтээл зэргийг ямар ч хязгаарлалтгүйгээр авах боломжийг олгожээ.

Дэлхийн тоон номын сангийн материалуудыг хэд хэдэн төрлийн хэлээр нээлттэй хайлтаар төрөл, сэдэв, цаг, тухайн газрынх нь байдлаар хялбархан авч болох юм.Гол онцлог нь газарзүйн бүх л бүлгүүд болон он цагийн хүснэгт, сайн чанарын зургийг харж болдгоороо онцлогтой.

Удирдах хэрэгслүүдийг Араб, Хятад, Англи, Франц, Португаль, Орос, Испани хэлээр ашиглаж болно. Мөн өөр олон төрлийн хэлээр орчин үеийн ном, гар бичмэл, газрын зураг, фото зураг, болон бусад материалуудыг гаргахаас гадна өөрсдийн нь эх хэлээр тавигдаж болох юм байна.

Дэлхийн тоон номын санд олон улс орны судалгааны хүрээлэнгүүд, Конгрессийн болон Английн номын сангийн баг оролцсон бөгөөд ЮНЕСКО болон олон тооны компани, сангууд санхүү болоод бусад төрлийн зүйлсээр хангаж байгаа ажээ.

Thursday, August 27, 2009

Дэлхийн эрүүл мэндийн атлас

Дэлхийн эрүүл мэндийн атлас

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Халдварт өвчний дэлхийн атлас нь үндсэн платформоосоо гадна тухайн мэдээллийн сан дээр харьцуулалт ба дүн шинжилгээ хийх боломжтой стандартын өгөгдөл бүхий, халдварт өвчний тархалт, байршлыг улс, муж, дэлхийн түвшинд харуулдаг атлас юм. Хүн ам зүй, нийгэм эдийн засгийн нөхцөл, хүрээлэн буй орчны хүчин зүйлсийн мэдээг агуулсан учраас уг халдварт өвчний талаар дүн шинжилгээ хийх, тайлал хийхэд маш тустай юм. Атлас нь ямар нэг халдварт өвчний цар хүрээ, тархалт, дамжилтыг тогтооход зориулагдсан.

Ирэх жилээс уг атласын систем нь хумхаа, ХДВХ/ДОХ, ноцтой халдварт өвчин, сүрьеэ зэрэг өвчнүүдийн тайлан материал, мэдээллийг ашиглах үйлчилгээг үзүүлэх, тунгалгийн өвчин, нойтон хамуу, гвинейн хорхой , тахал, менеингит, булчин задрах тахал, шар халуун зэрэг өвчнүүдийг бүр мөсөн устгаж, алга болгох өвчний эсрэг эм бэлдмэл бий болгох зорилготой байгаа.

Дэлхийн эрүүл мэндийн атласыг яаж хэрэглэх вэ?

Мэдээллийн лавлах

Энэ нь хэрэглэгчдэд ДЭМБ-ийн Халдварт өвчний дэлхийн мэдээллийн сан дотроос файл сонгох, харах, лавлах, хайх, мэдээллийг тайлан, гарфик, газрын зураг хэлбэрээр гаргах үйлчилгээг үзүүлдэг.

Ангилал
  • Халдварт өвчнүүд
  • Эрүүл мэндийн хүний нөөц
  • Халдварт бус өвчнүүд
  • Дэлхийн эрүүл мэндийн статистик
Сэдэв
  • Холер ХДВХ/ДОХ/БЗХӨ/Томуу
  • Хумхаа
  • Полиомиелит (2005 оны 11 сарын байдлаар)
  • Галзуу ба сүрьеэ (2009 оны 3 сарын 24-ний байдлаар)
  • Шар халуун (2005 оны 7 сарын 21-ний байдлаар) гэх мэт хэдэн зуун сэдвүүд байгаа.
Газрын зураг

Энэ газрын зураг нь хэрэглэгчдэд тухайн өвчний газар нутгийг сонгон зураг үүсгэх боломж олгож, эмнэлэг, сургууль, зам, эрүүл мэндийн техник төхөөрөмж зэргийн байршлыг харуулсан газарзүйн мэдээллийг хүргэдэг.


Газрын зураг ба сан

Энэ нь уг өвчинтэй холбоотой газрын зураг холбогдох материал, статистик мэдээг харуулдаг.

Сансрын цаг уурын виртуал лаборатори

Сансрын цаг уурын виртуал лаборатори

судлал, түүний технологийг цаг уурт хэрхэн хэрэглэж болох
талаар онлайн хичээлийг танилцуулж байна. Хичээлийг
Дэлхийн Цаг уурын байгууллагын ОХУ-д байрлах бүс нутгийн
сургалтын төвөөс боловсруулж орос хэл дээр гаргасан байна.
Мөн англи хэл дээр ч хичээлүүдийг үзэж боломжтой байна.

  • Төвийн үүрэг
  • Онолын үндэс
  • Сансрын судалгааны системүүд
  • Цахилгаан соронзон долгион, спектр мужлалууд
  • Үүл
  • Агаар мандлын динамик
  • Далай, тэнгисийн уур амьсгал
  • Цас,мөсөн бүрхүүлийн динамик
  • Гадаргуугын ус
  • Үерийн загварчлал
  • Ургамалжилтын байдал
  • Цаг агаарын аюултай үзэгдлүүд
  • Байгаль орчны бохирдлууд
зэрэг сэдвүүдийг хамарсан онол болон практикийн мэдээлэл,
хичээл, семинаруудыг агуулсан байна.

Интернет хаяг: http://meteovlab.meteorf.ru

Wednesday, August 12, 2009

Хүрээлэн буй орчны судалгааны HJ-1A/B хиймэл дагуул

Хүрээлэн буй орчны судалгааны HJ-1A/B хиймэл дагуул


Өнгөрч оны сүүлээр өмнөд хөрш маань жижиг хиймэл дагуулыг байгаль орчин, байгалийн нөөцийн судалгаа, байгаль цаг уурын үзэгдлийг судлахад хэрэглэх хөтөлбөрийнхөө хүрээнд 2 жижиг хиймэл дагуул хөөргөсөн бөгөөд эдгээр хиймэл дагуулуудын тухай танилцуулья.

Танилцуулга

2008 оны 9-р сарын 6-ны өдөр 11:25 мин-д Taiyuan хиймэл дагуул хөөргөх төвөөс HJ-1A/B хиймэл дагуулуудыг LM-2C (CZ-2C) хөөргөх төхөөрөмжөөр хамтад нь хөөргөсөн юм. 51 минутын дараа 2 хиймэл дагуул пуужингаас дараалан салж нарны синхрон тойрог замд (SSO) орсон байна. 9-р сарын 8-ны өдөр HJ-1A хиймэл дагуулын CCD мэдрэгч зайнаас тандан судлах өгөгдлийн анхны замыг дамжуулжээ. Өгөгдлийг БНХАУ-ын Хиймэл дагуулын өгөгдлийн эх үүсвэр ба хэрэглээний төвд (CRESDA) амжилттай боловсруулсан.


HJ-1 хиймэл дагуул нь мөн “Хүрээлэн буй орчин ба болзошгүй гамшгийг хянах жижиг хиймэл дагуулуудын систем” гэж нэрлэгддэг. Түүний өгөгөдлийг том хэмжээний амьтны аймгийн сүйрэл, хүрээлэн буй орчны бохирдол, гай гамшгийг ямар ч цаг агаарын нөхцөл, ямар ч цагт хянаж гамшгийн явц, тохиолдлыг дүрслэн, тэдгээрийн өөрчлөлтийг урьдчилан мэдээлэх, нөхцөл байдалд яаралтай үнэлэлт дүгнэлт өгөх, яаралтай арга хэмжээ авахад шинжлэх ухааны үндсийг гаргах, гамшгийн дараа аврах, дахин сэргээн босгоход хэрэглэнэ.


1-р зураг. HJ-1A/B хиймэл дагуул (ижилхэн)


Одоогийн техникийн үндсэн дээр ирээдүйн техникийн хөгжил ба эдийн засгийн боломжоос хамаарч хиймэл дагуулуудын системийг бүтээх ажилыг үе шаттайгаар хийгдэх юм. Эхний шатанд энэ нь 2 ширхэг оптик жижиг хиймэл дагуулаас бүтнэ. HJ-1A ба HJ-1B /Зураг 1-ийг хар/ Эдгээр нь аль хэдийн хөөрсөн бөгөөд үлдсэн нэг нь SAR хиймэл дагуул /Зураг 2/.


2-р зураг. HJ-1C хиймэл дагуул


Энэ бол эхний хүрээлэн буй орчин ба гамшгийн хяналтыг үзүүлэх 2+1 схем юм. 2 оптиз хиймэл дагуул ба 3 SAR хиймэл дагуулууд 2-р шатанд хөөрөх бөгөөд дараа нь 4 оптик хиймэл дагуул, 4 SAR хиймэл дагуулуудын системийг үүсгэх юм. Энэ бол 4+4 схем. Зураг 3 бол 4+4 схемийн бүтэц юм.


3-р зураг. 4+4 хиймэл дагуулуудын систем


HJ-1A/B хиймэл дагуулууд, тэдгээрийн техник үзүүлэлтүүд

HJ-1A ба HJ-1B –ийн тойрог замууд бараг ижил буюу 1800 ийн зөрүүтэй давтамжтай. Хүснэгт 1-д тойрог замын параметрүүдийг үзүүлэв. HJ-1A ба HJ-1B хоёулаа 2 өргөн бүрхүүлтэй, олон гэрлийн CCD (CCD1, CCD2) мэдрэгчтэй үүнийг дэлхий дээрээс оптик дүрс цуглуулахдаа хэрэглэдэг. 2 ширхэг CCD мэдрэгчүүд нь нэг зарчмаар хийгдсэн. Хиймэл дагуул дээр надирын 2 талаас ижил зайд суурилуулсан бөгөөд дэлхийг 700км өргөнтэй, 30 м газрын нарийвчлалтай 4 спектрийн дүрслэгчээр ижил цагт ажигладаг. Түүнээс гадна өндөр спектр дүрслэгч мэдрэгч (HSI) бол HJ-1A хиймэл дагуул дээр угсрагдсан байдаг. HSI мэдрэгч нь 115 спектртэй ба дэлхийг 50 км өргөнтэй, 100 м газрын нарийчвлалтай ±30° хэлбэлзэх өнцөгтэйгээр ажигладаг. HJ-1B хиймэл дагуул дээр байдаг өөр нэг ачаа бол улаан гэрлийн инфрарэд мэдрэгч болох IRS юм. Энэ нь 4 спектртэй, 720 км өргөнтэй, 150 м ба 300 м газрын нарийвчлалтай. Гол ачаануудын параметрүүдийг Хүснэгт 2-д үзүүлэв.


Хүснэгт 1. HJ-1A/B хиймэл дагуулуудын тойрог замын үзүүлэлтүүд


Тойрог замын төрөл

Нартай синхрон циклтэй орбит

Өндөр (км)

649.093

Ижил – гол тэнхлэг (км)

7020.097

Хазайлтын хэмжээ

97.9486

Үргэлжлэх хугацаа (мин)

97.5605

Өдөрт хийх циклийн тоо

14+23/31

Өдөрт аялах давталтын тоо

CCD: 2

HSI and IRS: 4

Буцаж аялах тоо /өдөрт

31

Нийт цикл дэх буцалтын тоо

457

Орон нутгийн цаг

10:30 a.m.±30min

Орбит хурд км/цаг

7.535

Надир хурд км/цаг

6.838

Хүснэгт 2 . HJ-1A/B хиймэл дагуулуудын мэдрэгчүүдийн үзүүлэлтүүд


Хиймэл дагуул

Мэдрэгч

Зурвасын дугаар

Спектр зай (μm)

Орон зайн шийд /м/

Өргөн

/км/

Хэлбэлзэх

чадамж

Аяллын давталтын тоо

HJ-1A

CCD

1

0.43-0.52

30

360 (нэг CCD)

700 (2 CCD)

-

4

2

0.52-0.60

30

3

0.63-0.69

30

4

0.76-0.90

30

HSI

-

0.45-0.95

(115 спектр)

100

50

±30°

4

HJ-1B

CCD

1

0.43-0.52

30

360 (нэг CCD)

700 (2 CCD)

-

4

2

0.52-0.60

30

3

0.63-0.69

30

4

0.76-0.90

30

IRS

5

0.75-1.10

30

720

-

4

6

1.55-1.75

30

7

3.50-3.90

150 инфрарэд

8

10.5-12.5

300 (10.5-12.5μm)


Эх сурвалж: Space Outlook сэтгүүл