Зайнаас тандан судлал (RS), Газарзүйн мэдээллийн систем (GIS),
Байршил тогтоогч хиймэл дагуулын систем (GNSS)-ийн хэрэглээний тухай
Monday, June 15, 2009
GeoViewer 3.0 үнэгүй боллоо
Thursday, June 11, 2009
Зайнаас Тандан Судлал
Зайнаас Тандан Судлал
М.Одбаяр.
ЦУОШГ-ын МТТ-ийн
Хэлтсийн дарга
Хүн төрөлхтөний бүхий л түүхийг аваад үзэхэд хоорондоо л дайтсан байдаг билээ. Дайн байлдаан хүн төрөлхтөнийг мөхлийн ирмэг дээр хэд хэдэн удаа аваачиж байсан боловч бас хүн төрөлхтөний хөгжилд үнэтэй хувь нэмэр болсон юм.
Тухайлбал, компьютерийг нэг хэдэн зохион бүтээгч сууж байгаад хүний үйл ажиллагааг автомат удирдлгатай болгоё гээд хийчээгүй юм. Их бууны сумны балластик замналыг хурдан шуурхай бодох тооцоолуур хэрэгтэй болжээ. Дэлхийн 2-р дайны үеэр Германчууд асар том их буу хийгээд маш алсад буудах болоход, сумных нь замналыг тооцоолох буюу чухам яаж чиглүүлж буудахаа хурдан тооцоолох хэрэгтэй болсон бөгөөд үүнд бас салхиний хүч, чигээс авахуулаад олон хүчин зүйл тооцох хэрэгтэй болов.
Мөн дайнд хэн нь дээр хөөрч чадсан нь санаачлагыг гартаа авах байдал бий болсон. Энэ нь агаарын бөмбөлөгөөс авахуулаад онгоцоор (их өндөрт хөөрч, радарт баригдахгүйгээр тагнах U2 гэдэг онгоцыг Оросууд 1960-аад оны үед унагаж байсаныг манай хууцчуул санаж байгаа байх) дамжаад хиймэл дагуул хөөргөхөд хүргэсэн билээ.
Ингээд тагнуул, дайны зориулалтайгаар эхлээд хөөрсөн дагуулууд маань хөгжсөөр янз бүрийн зориулалтайгаар одоо хийгдэж, олон төрлийн нарийн хэмжилт, судлагааны үнэлж барашгүй чухал мэдээллүүдийг нь бид дэлхийгээ судлахад зориулж ашиглах болжээ.
Хиймэл дагуулуудыг замналаар нь ерөнхийд нь 2 ангилдаг юм. Үүнд: туйлын замналтай, нөгөөдөх нь байран замналтай гэж.
Туйлын замнал гэдэг нь Дэлхийгээ тойрох дүгирэг орбит нь Дэлхийн хойд ба өмнөд туйлууд дээгүүр дайран өнгөрдөг. Замналын өндөр нь 700-800 км.
Харин байран замнал гэдэг нь Дэлхийгээ тойрохдоо Дэлхийн тухайн газарзүйн нэг цэг дээр хөдөлгөөнгүй бэхлэгдсэн мэт (ө.х. Дэлхийн тэнхлэгээ эргэх өнцөг хурдтай ижил өнцөг хурдтайгаар) байхыг хэлэх бөгөөд энэ цэг нь Дэлхийн бүслүүр буюу экваторын шугам дээр байрласан байна. Замналын өндөр нь 36 000 км.
Дагуул дээр байрлах мэдрүүрийг ерөнхийд нь бас 2 ангилна: идэвхитэй, идэвхигүй гэж.
Идэвхитэй мэдрүүр гэдэг нь өөрөө радио долгион цацруулаад тухайн биетээс ойгоод ирсэн долгионоор дамжуулан цаад биетээ судалдаг. Биетүүд өөрийн шинж байдлаас хамаараад радио долгионыг янз бүрээр ойлгоно. Дэлхий нийтэд ийм мэдрэгчийг Радар (SAR) гэнэ.
Идэвхигүй мэдрүүр гэж Дэлхий дээр нарны гэрэл тусаад эргэж ойж байгааг тусган авч мэдэрч, үүгээр дамжуулан тухайн биетийг судалдаг. Мөн биетүүд өөрийн шинж чанараас хамаараад гэрлийн долгионыг янз бүрээр ойлгоно. Үүн дээр нь тулгуурлаад тухайн биетийг судалдаг. Мөн бас тухайн биет гэрлийг шингээгээд гэрлийн энергийг дулааны энерги болгон эргэн цацруулдаг бөгөөд үүнийг нь цацрагийн спектр болон дулааны долгион талаас судалж, тухайн биетийн тухай мэдээллийг олж авдаг.
Энэ сүүлийн төрлийн мэдрүүрийн мэдээнүүд, зайнаас тандах судалгаанд түгээмэл бөгөөд ихэнх хувийг эзэлдэг юм.
Эдгээр нь ялгах чадвараараа олон янз байх бөгөөд зарим мэдээний ялгах чадвар гэдэг нь тухайн мэдээний нэг цэг хэр хэмжээний газар нутгийг төлөөлж байгааг хэлнэ (нэг цэг хааш хаашаагаа 5км (FY2C)–ээс авахуулаад 60см (Quickbird) хүртэл байдаг. Энэ бидэнд мэдэгдэж байгаа нь, харин мэдэгдэхгүй нууц, тагнуулын ямар чадвартай дагуул байгааг бид мэдэхгүй).
БНХАУ-ын FY2C хиймэл дагуулын мэдээ – ялгах чадвар 5 км.
АНУ-ын NOAA цувралын хиймэл дагуулын мэдээ – ялгах чадвар нь 1 км.
MODIS –ийн мэдээ – ялгах чадвар нь 250 м.
Quickburd – ийн мэдээ – ялгах чадвар нь 60 см.
Ийнхүү олон төрлийн хиймэл дагуулууд байдгаас өнөөдөр Монгол улсад өдөр бүр тогтмол хүлээж авдаг буюу манай улсад хүлээн авах станцыг нь суурилуулсан 3 төрлийн хиймэл дагуулууд байна.
БНХАУ-ын цаг уурын ажиглалтын зориулалтай, байран хиймэл дагуул FY2C байна. Мэдээ нь цаг бүр орж ирдэгээрээ давуу талтай.
АНУ-ын бас цаг уурын зориулалттай NOAA цувралын (15,17,18) хиймэл дагуулууд байна. Хоногт 7-8 удаа Монгол улсын нутаг дээгүүр өнгөрөх бөгөөд энэ үер мэдээг нь хүлээн авдаг. Ялгах чадвар нь 1 км.
Мөн АНУ-ын MODIS (Terra/Aqua) хиймэл дагуулууд байна. Хоногт 7-8 Монгол улсын нутаг дээгүүр өнгөрөх бөгөөд энэ үер мэдээг нь хүлээн авдаг. Ялгах чадвар нь 250 м.
Эдгээр бүх хүлээн авах станцууд ЦУОШГ-ын Мэдээлэл Тооцооллын Төв дээр суурилагдсан байна.
Дээрх дагуулуудын мэдээг нь ер нь Монгол улсад яаж ашигладаг юм бэ гэсэн асуудал үүсэх нь гарцаагүй.
Өвлийн хугацаанд MODIS 250м мэдээгээр цасан бүрхүүлийн зураглал 10 хоног тутамд хийж тус төвийн веб хуудсанд байрлуулж байгаа бөгөөд хэрэгтэй үед нь, жишээлбэл ОБЕГ-т, түүгээр дамжуулан Монгол улсын засгийн газарт үйлчилж байна.
Хавар, намрын улиралд голчлон ой хээрийн түймрийг илрүүлэн, хянах ажил хийх бөгөөд жилийн эцэс болон хагас жилээр ой хээрийн түймэрт өртсөн талбайн хэмжээг, хиймэл дагуулын мэдээн дээрээс тооцоолон гаргаж, ОБЕГ, БОАЖ яам зэрэг бусад байгууллагуудад үйлчилдэг бөгөөд эдгээрээр дамжин Засгийн Газарт үйлчилж байгаа юм.
Ой хээрийн түймрийн мэдээг тус төвийн веб хуудсанд хурдан шуурхай байрлуулан, тухайн түймэртэй аймгуудад дамжуулан бас өөрийн улсын иргэд, байгууллагуудад, улмаар олон улсын сонирхож байгаа иргэд, байгууллагуудад үйлчилдэг билээ.
Дээрх шуурхай мэдээллүүдийг боловсруулан бий болгохоос гадна, ургамалын төлөв байдал, үүнээс дамжуулаад бэлчээрийн байдал, ган, цөлжилтийн зэрэг бүтээгдэхүүнүүдийг боловсруулдаг бөгөөд шинээр шороон шуурганы бүтээгдэхүүн гаргадаг болохоор ажиллацгааж байна.
Манайх шиг өргөн уудам нутагтай, хүн ам сийрэг оршин суудаг улсад хиймэл дагуулын мэдээг ашиглах нь эдийн засгийн болон шинжлэн судлах талаасаа ч асар их үр дүнтэй юм.
P.S: Энэхүү өгүүллэг "Амьдрах ухаан" сэтгүүлд гарахаар төлөвлөгдсөн (гарсан байж магад) бөгөөд зохиогчоос нь зөвшөөрөл авч орууллаа.
Wednesday, June 10, 2009
ESRI-гийн э-ном: Африк дах ГМС-ийн хэрэглээ

Энэхүү номонд:
- ГМС гэж юу вэ?
- Дэлхийн асуудал: Африк дах ГМШинжлэх ухаан болон тогтвортой хөгжил
- Кейп туан хотын "Ухаант хот" зорилгын хүрээнд системүүдийг хамруулсан жишээ
- Шумуулын хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө
- Этиопийн хөдөөнд боловсролын хөтөлбрүүдийн төлөвлөгөөнд ГМС-ийг хэрэглэх
- Нигерийн сонгуулийн систем
- Африкийг зааныг хамгаалахад ГМС-ийг хэрэглэх
- Өмнөд Африкийн багш нар ГМС-ийг заах арга зүй- Компьютерийн тусламжтай эсвэл компьютергүй
- Гана-гийн Ядууралтай тэмцэхэд ГМС-д тулгуурласан бүртгэлийн болон бичил санхүүгийн төсөл
Э-номыг эндээс татаж авна уу: http://www.esri.com/library/bestpractices/gis-in-africa.pdf
Эх сурвалж: ESRI presss
Tuesday, June 9, 2009
Вэб-ГМС: Байгаль орчны Мэдээллийн сан
Энэхүү мэдээллийг сангийн болон төслийн үйл ажиллагааны тухай http://www.mne-ngic.mn хаягаар орж үзнэ үү.
Thursday, May 14, 2009
Terralook:Хиймэл дагуулын мэдээг үнэгүй харах хэрэгсэл
холболттой, jpeg форматтай хиймэл дагуулын мэдээг үнэгүй харж
ашиглах боломжийг үзүүлж байна. Энэ нь Landsat, ASTER зэрэг
судалгааны хиймэл дагуулуудын мэдээг хэрэглэгчид хялбархнаар
хурдан ашиглах боломжийг нэмэгдүүлж, хэрэглэгчийн сонирхож
буй өгөгдлүүдийг хурдан олоход туслах зорилготой юм байна.
бүхэлд хамарсан мэдээ, 2005 оных удахгүй бэлэн болно, мөн ASTER
хиймэл дагуулын 2000 оноос хойших 2 сая орчим зураг байна.
Үнэндээ ASTER-ийн нэг бүтэн өгөгдөл нь ойролцоогоор 100 орчим
ам.доллар хэдий ч энэхүү хэрэгслээр дамжуулан JPEG форматаар
зураглалуудыг харж, ашиглаж болох юм байна.
боловсруулалтын программ хангамжуудад хэрэглэхээр болох
юм байна.
Monday, May 4, 2009
Газарзүй болон Бүс нутгийн төлөвлөлтийн сэтгүүл
- Суурь шинжлэх ухааны судалгаа болон хэрэглээний тухай
- Асуудал дэвшүүлсэн хэлэлцүүлэг, судалгаа, санал болон эссэнүүд
Эх сурвалж: Academic Journals
Thursday, April 30, 2009
100 дахь бичлэг
Мэдээлэл бүр харилцан адилгүй, салбар бүрт хэрэглэж буй гео-мэдээллийн хэрэглээний тухай, онолын тухай байсан ч зарим нэг нь ойлгомжгүй байна гэсэн шүүмжлэл ирүүлсэн, саналаа өгсөн уншигч нартаа баярлалаа.
Цаашид блог-ээ үргэлжүүлэн портал сайт болгох бодол байгаа ч сайн анхаарлаа хандуулж чадахгүй, санхүү болон мэдлэгийн дутмагаас энэ байдлаараа энэ жилдээ үргэлжлэх байх гэж бодож байна. Өмнөхүүдийг адилаар дахин хамтран ажиллах мэргэжилтэнгүүд, сонирхогчдыг урьж байна.
Баярлалаа.
Tuesday, April 28, 2009
SDI-ийн ширээний ном онлайн боллоо.
Олон улсын Оронзайн Өгөгдлийн Бүтцийн (Global Spatial Data Infrastructure (SDI)) холбооноос 2004 онд ширээний ном (cookbook) шинэчилэгдэнэ гарсан бөгөөд саяхан онлайн хувилбар буюу wiki хувилбар нь бэлэн болсон байна. Ном нь:- 1-р бүлэг: Ширээний номны зорилго
- 2-р бүлэг: Гео оронзайн Өгөгдлийн Хөгжүүлэлт: Олон дахин ашиглах өгөгдлийг бүтээх
- 3-р бүлэг: Мета-өгөгдөл: Гео оронзайн өгөгдлийн тайлбар
- 4-р бүлэг: Гео оронзайн Өгөгдлийн Каталоги: Өгөгдлийг шинжлэх
- 5-р бүлэг: Гео оронзайн Өгөгдлийн Харах: Онлайн зураглал
- 6-р бүлэг: Гео оронзайн Өгөгдлийн Хандалт, Түгээлт: Өгөгдөл рүү нээлттэй хандах
- 7-р бүлэг: Бусад үйлчилгээ
- 8-р бүлэг: Хууль эрх зүй, эдийн засгийн бодлого
- 9-р бүлэг: Сургалт, сурталчилгаа, чадавхийг дээшлүүлэх: Бүлгүүдийг үүсгэх
- 10-р бүлэг: Оронзайн Өгөгдлийн Бүтцийн стандарт багцууд
- 11-р бүлэг: Жишээ судалгаанууд
- 12-р бүлэг: Үг хэллэг
- Хавсралт: ОӨБ-ийн ширээний номы товчилсон үг, хэллэг
Интернет хуудасны хаяг: SDI Cookbook
P.S: Энэхүү номыг монгол хэл орчуулах саналтай байгаа бөгөөд энэ ажилд сайн дураараа оролцох хүмүүс mongeoinfo@gmail.com руу захиа явуулна уу.
Спектр дүрслэлийн сэтгүүл
Сэтгүүл нь бүхэлдээ электроник, түүний дүрслэлүүдийн хэрэглээний тухай шүүн хэлэлцүүлсэн материалуудыг хэвлэх бөгөөд өгүүлэг бүрийг арга зүй болон схемчилсэн байдлаар тусгана харуулна.
Сэтгүүл нээлттэйгээр өгүүллэгүүдийг хүлээн авахааас гадна, 2009 оны турш үнэгүй, нээлттэй хандалтаар бүртгүүлж үзэж, уншиж, татаж авч болох юм байна.
Эх сурвалж: IMPublications
ILWIS 3.6 гарлаа
ILWIS-ийн шинэ хувилбар болох 3.6 бэлэн болжээ. Та бүхэн:
- GDAL-ийг бүрэн эхээр оруулсан буюу ILWIS-ийн формат биш растер өгөгдлийг шууд таних
- Postgres, PostGIS-ийн хүснэгт болон вектор өгөгдлүүдийг дэмжих
- Хөрвүүлэх хэсэг нэмэлт модул хэлбэртэй болсон
- Хэрэглэгчийн график дизайн сайжирсан
- Архивлан хэлбэрт байгаа өгөгдлүүдийг үйлдлүүдтэй холбох
- Гадаргуугийн энергийн баланс (SEBS)-ийн тооцоололт засагдсан
- Хэд хэдэн төрлийн алдааш зассан
- Суулгах явц сайжирсан
Татах хаяг: http://52north.org/index.php?option=com_jdownloads&Itemid=73&task=view.download&cid=121
Эх сурвалж: N52
Sunday, April 12, 2009
GeoEye-1 хиймэл дагуулын мэдээг хялбар ашиглах
GeoEye-1, EROS-A/B, IKONOS, QuickBird, WorldView-1 өгөгдлүүдийн хайлтын үр дүн үүлний бүрхэлтийн түвшин (0-80%), он, сар, өдрөөрөө (2000-2009 хүртэлх зургууд бий) ангилагдан гардгийг та мэдэх нь зөв юм. Сонирхож буй газар нутгийн гол хэрэгтэй хэсэг буюу вектор контурийг GIS -ийн түгээмэл форматуудын (ESRI shape, MapInfo) нэгээр ашиглаж болох ба зургийн сонгосон үр дүнг shape файл юм уу hyperlink файл болгон хадгалан авч болно.
kosmosnimki.ru д байгаа сансрын зургууд нь ScanEx RDC каталогоос мөн өндөр болон маш өндөр нарийвчлалтай дагуулын дүрслэгчүүдийн мэдээг бидэнд хүргэдэг конпаниудаас авсан өгөгдлүүдээс тогтдог. ScanEx каталогоос сонирхож буй газар нутгийн мэдээллийг, дэлхийд тэргүүлэгч RS оператороор олж авагдах хадгалсан зургуудыг та +7(495)739-73-85 гэсэн утсаар эсвэл sales@scanex.ru мэйл хаяг руу хандан захиалж авч болно.
kosmosnimki.ru геопорталд мөн ОХУ ба Украйны томоохон хотуудын мозайк дүрсүүд бий. Уг мозайкууд болон тэдгээрийн хэсгүүдийг 3 дугаар сарын 28 ны өдөр анхны ойн баяраа хийсэн интернет дэлгүүрээр дамжуулан худалдан авч болно. Энэ 1 жилийн хугацаанд уг виртуал дэлгүүр хэрэглэгчдэд ойр үйлчилгээтэй гэдгээ харуулж чадсан. Дагуулын зургуудын шинэ мозайкууд, хотуудын дэлгэрэнгүй газрын зургийг тун удахгүй kosmosnimki.ru геопорталын дизайнерууд хийж нэмж оруулах юм.
Оросын геопортал технологийн шинэчлэлтийн тухай илүү их мэдээллийг мөн Kosmosnimki.ru геопорталын ScanEx Web GeoMixer® ийн үндсэн технологийн тухай ижил төстэй бусад мэдээллүүдийг 2009 оны 12 сарын 1-3 ны хооронд Оросын Ерөнхийлөгчийн зөвлөлийн амралтын газар болох Москвагийн Ватитинки мужид зохиогдох "Дэлхий ертөнц сансраас - Хамгийн үр ашигтай шийдлүүд" нэртэй 4 дэх ОУ-ын чуулга хурлаас мэдэж болно.
Friday, April 10, 2009
Энэтхэг улс 2 RISAT радар хиймэл дагуул хөөргөнө
ISRO нь тус RISAT-1 дагуулыг 97.8 хэмийн налуутай 610 км урт туйлын нартай зэрэгцээ тойрог замд 2008 оны 4-р улиралд экватор орчмын орон нутгийн цагаар 6 цагийн үед хөөргөхөөр төлөвлөсөн байна. (RISAT-1 үзүүлэлтүүд ScanEx RDC website сайтад бий).
2 дахь дагуул болох RISAT-2 ийг 2009 оны 4 сарын эхээр PSLV C12 пуужин хөөргөчөөр тойрог замд байрлуулах байсан ба шинэ 300кг дагуул нь сансрын ямар ч цаг агаарын нөхцөлд явах боломжтой.
Дэлхийн ус ба уур амьсгалын атлас

Дэлхийн ус ба уур амьсгалын атлас нь хэрэглэгчдэд газар тариалангийн чанартай уур амьсгал болон чийгшилтийн тухай нарийн мэдээллийг хурдан шуурхай хүргэнэ.Атласт хяруу унаагүй өдрийн тоо, хур тунадастай ба тунадас унаагүй өдрүүд, салхины хурд, ууршилтын хэмжээ, нар харагдах цаг, чийгшилт, агаарын хэм, хур тунадас уналт зэрэг бүх мэдээллүүд жил сараар багтсан байгаа.
Атласын хамгийн гол тал нь 1961-1990 хүртэлх хугацаан дахь дэлхийн бүх цаг уурын станцуудын мэдээллүүдийг нэгтгэн оруулсан явдал юм. Мэдээллүүдийг Атлас программ хангамж ашиглан нарийн аргаар оруулсан бөгөөд өөр төрлийн зорилгоор ашиглахад зориулж бусад стандартын форматуудаар хадгалж авах боломжтой. Та хүссэн газрын мэдээллийг дэлгэрэнгүй зураг, ижил төстэй орон нутгуудын хамт харж болно.
Та энд:
- Газар тариаланд тохиромжтой газруудыг харах
- Хэр их усжуулалт шаардлагатай байгааг болон уур амьсгалын нөлөөллүүдийг харах
- Голын сав газрын гидрогеологийн загварчлалыг үүсгэн харах
- Загварчлалыг тайрч хэрэгтэй хэсгийн мэдээллийг олж авах гэсэн үйлдлүүдийг хийж болно.
Thursday, April 9, 2009
"Газар ашиглалт, газрын бүрхэвчийн судалгаанд зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системийг хэрэглэх" сэдэвт Олон улсын 2-р хурлын эмхэтгэл
Энэ оны 6-р сард Монгол улсад Гео-мэдээллийн хэрэглээний талаар олон улсын болон үндэсний хурал болох талаар бид мэдээлсэн билээ. Өмнөх Олон улсын 2-р хурал нь 2006 оны 6-р сард болсон бөгөөд түүний илтгэлүүдийг хураангуйг бүрэн эхээр нь та бүхэнд хүргэж байна.
Proceedings(2)
Wednesday, April 8, 2009
90 метрийн нарийвчлалтай өндөршлийн мэдээ
(SRTM DEM data - 90 m)
Хурдан, хялбар байдлаар өгөдлийг татаж авах энэхүү интернет хуудас буюу портал нь хэрэглэгчдэд дараах 3 уян хатан сонголт хийх үйлчилгээтэй бөгөөд татаж авахын тулд олон янзын мужуудаар (tiles) сонгох боломжтой.
- Мужууд дээр дарж хэсэгчлэн татах
- Дэлхийн газрын зургаас хулгананыхаа заагчийг ашиглан хүссэн газраа олж тэмдэглэх, дурын мужуудыг сонгох
- Өргөрөг, уртрагийг оруулах
Зураг дээр дарж томоор харан энэ бүхэн хэр хялбар болохыг үзнэ үү.

SRTM-ийн 90м-ийн DEM өгөгдөл нь экватор дээр 90 м-ийн орон зайн нарийвчлалтай ба 5 хэм х 5 хэм -ээр мозайк хийгдсэн татаж авахад хялбар хэмжээтэй. ArcInfo ба GeoTiff форматаар ашиглах боломжтой.
http://srtm.csi.cgiar.org/ хаягаар орж үнэгүй өгөгдөл татах мөн дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.
Эх сурвалж: CSI-CGIAR
