Showing posts with label Journal of Spectral Imaging. Show all posts
Showing posts with label Journal of Spectral Imaging. Show all posts

Monday, May 4, 2009

Газарзүй болон Бүс нутгийн төлөвлөлтийн сэтгүүл

Газарзүй болон Бүс нутгийн төлөвлөлтийн сэтгүүл
(Journal of Geography and Regional Planning)


Шинжлэх ухааны сэтгүүл (Academic Journals) -үүдийн шинжлэх ухааны сэтгүүлүүдийг олон нийтэд нээлттэй хандалтаар, үнэгүй танилцуулдаг бөгөөд энэ удаа та бүхэн Газарзүй болон Бүс нутгийн төлөвлөлтийн сэтгүүл (Journal of Geography and Regional Planning)-ийг танилцуулж байна. Сэтгүүл англи хэл дээр сар бүр, сэтгүүлийн зөвлөлөөр хэлэлцэгдсэн шүүмжтэй болон хэлэлцүүлэг тавьсан өгүүллэгүүдийг хэвлэн гаргадаг байна. Дэлхийн өнцөг бүрээс судлаачид, шүүмжлэгчид өөрсдийн өгүүллэгээ энд хэвлүүлдэг бөгөөд та ч гэсэн өөрийн ажилаа хэвлүүлж болно. Дараахь төрлүүд:
  • Суурь шинжлэх ухааны судалгаа болон хэрэглээний тухай
  • Асуудал дэвшүүлсэн хэлэлцүүлэг, судалгаа, санал болон эссэнүүд
өгүүллэгүүдийг хүлээн авна. Сэтгүүл нь нээллтэй хандалтыг дэмждэг бөгөөд дахин хэлэхэд та үнэгүй, өгүүлэгүүдийг хураангуй, бүрэн эхээр PDF форматаар авч, уншиж болно.

Эх сурвалж: Academic Journals

Tuesday, April 28, 2009

Спектр дүрслэлийн сэтгүүл

Спектр дүрслэлийн сэтгүүл
(Journal of Spectral Imaging (JSI))

Энэ жилээс эхлэн IMPublications-ээс Спектр дүрслэлийн сэтгүүл (Journal of Spectral Imaging (JSI))-ийг шинээр эрхлэн гаргаж байна.

Сэтгүүл нь бүхэлдээ электроник, түүний дүрслэлүүдийн хэрэглээний тухай шүүн хэлэлцүүлсэн материалуудыг хэвлэх бөгөөд өгүүлэг бүрийг арга зүй болон схемчилсэн байдлаар тусгана харуулна.

Сэтгүүл нээлттэйгээр өгүүллэгүүдийг хүлээн авахааас гадна, 2009 оны турш үнэгүй, нээлттэй хандалтаар бүртгүүлж үзэж, уншиж, татаж авч болох юм байна.

Эх сурвалж: IMPublications