Wednesday, February 18, 2009

Усны хамгаалал

Усны хамгаалал (Water security)

Цэвэр усны нөөцийн хадгалалт, ашиглалт, хэрэглээ нь хүн төрөлхтөний оршихуйн үндэс юм. Гадаргын болон гүний усны үүсвэрүүдийн тоо хэмжээ, чанар, түүний экотогтолцоо нь хүн амын өсөлт, хөдөө хотын хоорондох шилжилт, нөөц баялгийн ахьсан хэрэглээ, цаг уурын өөрчлөлт зэргээс шалтгаалж улам бүр хомсдож байна. Хэрэв энэ чигээрээ үргэлжлэх юм бол 2025 он гэхэд 1,8 тэрбум хүн усны гачигдалд орж, дэлхийн хүн амын гуравны хоёр нь усны гачаалд орно гэж тооцож буй.

Цэвэр усны нөөцийн талаас илүү хувийг хүн төрөлхтөн ашиглаж буй бөгөөд ойрын арван жилүүдэд бүүр ихээр ашиглана. Ашиглаж буй нийт цэвэр усны 70 хувийг газар тариаланд зарцуулж байна. Дэлхийн хүн ам хурдацтайгаар өссөөр 2050 он гэхэд энэ их хүн амыг хангахад илүү их үр тариа, ногоог тариалах ус илүүтэйгээр шаардагдана. Дэлхийн цаг уурын өөрчлөлт, үер, ган мэт гамшигт үзэгдлийн давтамж улам нэмэгдэж бороо хур тунадасны тэнцвэр алдагдаж цэвэр усны хангамжийг гүйцэтгэхэд хэцүү болсоор байна. Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эдийн засгийн Стерний үнэлгээнд бичсэнээр усан мандалд томоохон гамшиг учирна гэжээ.

  • Мөнх цас хайлснаар үер усны аюулыг дагуулах бөгөөд хайлж дууссанаар цэвэр усны хангамжийг доройтуулна.
  • Африк зэрэг газруудад тариалан хангалтгүй усалгаанаас шалтгаалж ургац тааруугаас олон зуун сая хүн хүнс тэжээлийн хомсдолд оржээ.
  • 3, 4 хэмээр дулаарснаар далайн усны түвшин дээшилж олон сая хүн үерт автах болно. Энэ зууны дундуур гэхэд 200 сая хүн далайн усны түвшинүер, ганд нэрвэгдэж орон гэрээс дайжих болно.

Усны эргэлт

Дэлхийн усны эх үүсвэрийн хомсдол, усны эргэлтийн алдагдал хоёр дээр усны эх үүсвэр, хур борооны тогтмолжилтыг улам бататгах шаардлага гарч байна. Ийнхүү усны эргэлтийн тогтолцоог нарийвчлан ойлгох, цаг уурын тогтолцоотой уялдуулан боловсруулна.

Учир нь ус байнга ууршиж, буцаж бороо болон орж байнгын эргэлтэнд оршдог бөгөөд тодорхой хэмжээний ус байнга агаар мандалд байдаг. Усны байнгын эргэлт нь далайгаас ууршсан ус бороо болон газарт орж цааш гол мөрнөөр дамжин буцаж далайд юүлэх тэр эргэлт юм. Энэ нь байгаль цаг уурын бүх хими, физик, экологийн хэсгүүдэд нөлөөлж байдаг билээ. байгаль орчин, экологийн тулгамдсан асуудал бол дэлхийн цаг уурын өөрчлөлтөнд усны эргэлт хэрхэн нөлөөлж буйг олж тогтоох юм. Дэлхийн цаг уурын өөрчлөлт нь агаар мандлын уур ус, үүл, тунадаст нөлөөлж салхи шуурга, цас борооны энергийн тэнцвэрийг хувиргаж байж магадгүй. Одоогийн байдлаар олон асуултуудын хариултууд олдоогүй байгаа бөгөөд үүний тулд цаг уурын талаархи ойлголтыг илүү дэлгэрүүлэх шаардлагатай байгаа болно.

Усны эргэлтийн тухай илүү дэлгэрэнгүй судалгааг дараах зүйлсэд хандуулна.

  • Цаг уурын өөрчлөлтийг ажиглах
  • Усны боловсронгуй зохион байгуулалт
  • Дэлхийн усны орчлын талаарх ойлголтыг гүнзгийрүүлж, усны эх үүсвэрийг сайжруулах
  • Цаг агаарын урьдчилсан мэдээг сараар, улирлаар тогтмол гаргаж сайжруулан, үер ус, ган зудны аюулыг хохирол багатай даван туулах. Дэлхийн усны эргэлт нь нарийн уялдаа бүхий, удаан хугацааны судалгааг шаардах тул дараах үндсэн үзүүлэлт, бүтэц үүргүүдэд анхаарлаа хандуулна.
  • Дэлхий нийтийн хур тунадас
  • Гадаргын температур болон усны эх үүсвэрийн давсжилт
  • Агаар мандлын усны уур, түүний температур
  • Далайн усны гадаргын температур (Эль Нино зэрэг томоохон, хүчтэй шуургын үеэр ажиглагдсан, хур бороонд нөлөөлөх үндсэн хүчин зүйл). Мөн салхи болон агаарын температуртай хамтатган тооцолсноор далай-агаар мандлын харилцан хамаарлыг тодруулна.
  • Далай тэнгисийн давсжилт. Хэрэв хангалттай цаг хугацаатай бол далайд буух тунадасны хэмжээг тооцолж цаг уурын өөрчлөлтийн загварыг гаргахад чухал нөлөөтэй байх юм.
  • Хөрсний чийгшил.
  • Цас мөс, мөсөн гол, мөнх цасанд буй усны хэмжээ.

Сүүлийн жилүүдэд дэлхийн ихэнх улсуудад устай холбоо бүхий мэдээллүүдийг олж авахад хүндрэлтэй байдаг байлаа. Дэлхийн улсуудын хооронд шаардлагатай мэдээллээ төвөггүйгээр солилцохын тулд Дэлхийн Валютын Сан, Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр Дэлхийн Ус Судлалын Эргэлтийг Ажиглах Систем гэх байгууллагыг 1993 онд байгуулжээ. Энэ байгууллага нь ус судлал болон цаг уур судлалын улс орны, бүс нутгийн сүүлийн үеийн, хиймэл дагуулаас авсан мэдээнүүдийг дамжуулах дэлхийн хэмжээний байгууллага юм. Дэлхийн усны орчлын тогтолцоонд тулгараад байгаа ноцтой асуудлыг шийдвэрлэх олон улсын томоохон судалгааны төслүүд хэрэгжиж буй бөгөөд үүнээс Дэлхийн уур амьсгалыг судлах програм, түүний дэлхийн энерги, усны эргэлтийн судалгаа нь нилээд анхаарал татаж байна.

Эдгээр програмуудыг судалгааны тоо баримтаар хангахын тулд хиймэл дагуулаас болон газрын хэмжилтийн мэдээ, мэдээллүүдийг боловсруулах байгууллага байгаа нь дэлхийн усны эргэлтийн ажиглалтын өргөтгөсөн алба, хуучнаар IGOS partnership, одоогийн GEOS-ийн ажлын нэг бүлэг бөгөөд IGWCO нь усны эргэлтийн ажиглалтыг оновчтой, найдвартай явуулах олон улсын асуудлуудыг шийдвэрлэх зорилготой юм. Ус судлалын үндсэн системтэй ажиглалтын үндсэн чиглэлүүдийг гаргахад дээрх байгууллага их тус болох юм.

Дэлхийн ажиглалтын хиймэл дагуулуудын үүрэг

Усны эргэлтийг ажиглаж, судлаж мэдээлэл цуглуулж авах болон IGWCO ажиглалтын төлөвлөгөөг боловсруулахад хиймэл дагуул чухал үүрэгтэй юм. Европ, Япон, Америкийн хиймэл дагуулуудыг ашиглан тогтмол, удаан хугацааны ажиглалт явуулан усны эргэлтийн өргөтгөсөн шинэ мэдээллийн сан байгуулах CEOP төсөл нь анхны алхам болж байна.


Агаар мандлын температур, усны уурын хэмжээг тодорхойлохдоо туйлын замналтай цаг уурын Америкийн NOAA, Европын EUMETSAT/MetOp, Хятад, Оросын хиймэл дагуулуудыг сүүлийн жилүүдэд түгээмэл ашиглаж ирсэн бөгөөд сүүлийн үеийн технологиудыг ашиглан өндөр нарийвчлалтай хэт улаан туяаны тандалтын (IASI), радио долгионы техник, дэлхийн байршил тогтоох хиймэл дагуулын технологи дэвшил болж байна.

Далайн усны гадаргын температурын хэмжлийг явуулахдаа цаг уур судлалын ERS and Envisat (ATSR and AATSR), and by the Terra and Aqua missions (MODIS) гэх шинжлэх хиймэл дагуулыг, далайн салхины хэмжлийг NASA’s QuikSCAT and EUMETSAT’s ASCAT (on MetOp) хиймэл дагуулуудыг ашиглаж өдөр тутмын дэлхийн бүх далай тэнгисийн салхины өндөр нарийвчлалтай мэдээллийг гаргаж байна.

Хур тунадас бол усны эргэлтийн чухал хэсэг юм. GOES, GMS and Meteosat гэх тогтвортой байрлалт хиймэл дагуулуудын хэт улаан болон харах туяаны зураг авсан зургуудаар үүлсийн хамаг өндөр температураас буух борооны хэмжээг тооцолоход ихээхэн үр дүнтэй байсаар ирсэн. Эдгээр өгөгдлүүдийг WCRP’s GEWEX Global Precipitation Climatology Project (GPCP) задлан шинжилж 1979 оноос хойш өнөөг хүртэл сар бүрийн мэдээнүүдийг гаргасаар иржээ. Хур тунадас нь тодорхойгүй хугацаанд ажиглагдах бөгөөд ялангуяа зуны улиралд огцом нэмэгддэг. Зөвхөн нэг шуурганы үеэр гэхэд, багахан хэмжээний газар нутагт маш их хэмжээний хур тунадас буудаг. Иймээс хур тунадасны хэмжээг тодорхойлоход хэцүү болгож байна. Газарт буух хур тунадасны хэмжээг бүс нутаг болон дэлхийн хүрээнд тодорхойлох нь нэн хэцүү агаад дэлхийн 70%ийг далай эзэлдэг болохоор байдлыг бүүр дордуулна. Тэгээд ч дэлхийн зарим улсуудад хур тунадасны хэмжээг тодорхойлох багаж зэмсэг дутмаг байна. Иймээс дэлхийн хур тунадасны хэмжээг тодорхойлох бодит арга бол сансрын удирдлагат хэмжих дагуулыг ашиглах юм.

Tropical Rainfall Mapping Mission (TRMM of NASA/JAXA) гэх хур борооны бүтэц, хэв шинжийг гурван хэмжээст түвшинд судлах төсөл нь 1997 оноос хэрэгжиж байна. TRMM нь бороо судлан шинжлэхээр бүтээгдсэн анхны хиймэл дагуул бөгөөд өөртөө цаг агаарын радар агуулдаг. Ийнхүү 11дэх жилдээ ашиглаж буй энэ хиймэл дагуулаар Эль Нино зэрэг халуун орны шуурганууд, цаг агаарын гэнэтийн үзэгдлүүдийг судалсан болно. Хиймэл дагуулын ач тус хур тунадасны хэмжээг тооцолоход туйлын их болох нь харагдлаа.

GPM гэх хиймэл дагуулаар дэлхийн хэмжээнд хур тунадасны хэмжээг өндөр нарийвчлалтайгаар тооцолохоор зорьж буй бөгөөд дэлхий усны эргэлтийн цаг уур, уур амьсгал, тодорхой хэсгүүдийг судлахад ашиглана. GPM ээр ажиглалтын эргэлтийн хугацааг ойролцоогоор 3 цагт багтаахаар төлөвлөж байна.

Дэлхийн цаг уурын өөрчлөлт, уур амьсгалд үзүүлэх усны эргэлтийн нөлөөг судлахын тулд шинэ шинэ төслүүдийг хэрэгжүүлж буй бөгөөд үүнд Aqua (NASA), CloudSat (NASA), EarthCARE (ESA/JAXA), CryoSat-2 (ESA) and Megha-Tropiques (CNES/ISRO) гэх төслүүд халуун орны бүслүүрийн усны эргэлт, энергийн шилжилтийг судлах зорилттой билээ.

...үргэлжлэл бий...

Радарын алтиметр буюу өндөр хэмжигчүүд

Радарын алтиметр буюу өндөр хэмжигчүүд
(Radar altimeters)

Тодорхойлолт: Радарын өндөр хэмжигчүүд нь идэвхтэй төрлийн мэдрэгчүүдийн нэг бөгөөд хиймэл дагуулын замналын дагуу гадаргын байр зүйн төвшинийг хэмжихийн тулд радарын завсарын чадамжийг ашигладаг. Тэд маш богино цахилгаан соронзон дохиог хүлээн авах болон дамжуулах үеийн хугацааны зөрүү дээр тулгуурлан хиймэл дагуулын далайн төвшингээс дээш өндөртэй харьцууулах замаар хуурай газрын эсвэл цас, мөсөн гадаргуугийн тухай мэдээллийг нарийн хэмжиж гаргадаг.

Өнөөг хүртэлх сансрын нисэх төхөөрөмжүүдийн өндрийн хэмжигчүүд нь зураглалын биш нам тойрог замаас тодорхойлдог wide-beam (хязгаарлагдмал дохиотой) системүүд байна. Эдгээр төхөөрөмжүүд нь далайн болон бага (сийрэг) хаялбартай газрын гадарга г.м харьцангуй тэгш гөлгөр гэж үзэж болох гадаргуугийн хувьд илүү үр ашигтай. Харин том радарын мөрөөс /25км/ болж олон (шигүү) хаялбартай эх газрын бүс нутгуудын орчим бага үр нөлөөтэй байдаг. Далайн гадаргын байр зүйн төсөл /Ocean Surface Topography Mission/ нь хэдэн арван жилийн туршид тасралтгүй үргэлжилсэн баримтанд тулгуурлан дэлхийн далайн гадаргын өгөгдөлийг цуглуулах Jason хиймэл дагуулын цувралуудын эргэн тойронд байгуулагсан. Jason хиймэл дагуулын зорилго нь 10 хоног тутамд см –ийн өндөр нарийвчлалтай дэлхийн далайн гадаргын өндрийг хэмжих болон далай судлалын ажиглалт, цаг уурын хяналт бас цаг агаарын урьдчилсан мэдээ дээр тулгуурлаж далайн циркуляци мөн далайн дундаж төвшиний хандлагыг тодорхойлох юм. 2008 оны 6-н сард Jason2-ийг өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын алтиметрийн материалыг баталгаажуулахын тулд Jason1-тэй ижил зорилгоор төлөвлөж хөөргөсөн.

Өндөр нарийвчлалтай радарын өндөр хэмжигч багаж, төхөөрөмжүүд нь:

  • Өндөр нарийвчлалтай радар алтиметр /2-4см-ийн хэмжилтийн үндсэн нарийвчлалтай/
  • Өндрийн хэмжилтийн завсарын алдааны утга нь түүнтэй холбоотой бусад усны уур эсвэл богино долгионы мэдрэгчүүдийн хэмжсэн утгаар тодорхойлогдоно
  • Өндөр нарийвчлалтай орбит тодорхойлогч систем (энгийн GPS-д тулгуурласан, DORIS гэрэлт цамхаг/хиймэл дагуулын хүлээн авах систем эсвэл lidar)

Хэрэглээ: Хэд хэдэн төрлийн үзүүлэлтүүдийг радарын өндөр хэмжигчүүдийн мэдээлэл өгдөг бөгөөд эдгээрт тулгуурлан дүгнэлт хийж болно. Эдгээр нь : Далайн гадаргуугийн өндрийн цаг хугацаанаас хамаарч өөрчлөгдөх /далайн топограф/ далайн мөс болон мөсөн уулны далайн төвшинээс дээшхи өндрийн хэмжээ, газрын/мөсөн давхаргын байр зүйн илүү сайн зураг мөн далайн ёроолын ч бөгөөд үүний жишээ нь Арктикын далайн ёроолын структурын байр зүйн газрын зураг нь шинэ минералын орд газрыг үзүүлдэгүй. Гэвч тэд бас 100-н сая гаруй жилийн өмнө хэлбэржсэн далайн бүс нутгийн томоохон хэсгийн талаар шинэ ойлголт өгдөг.

Дэлхийн нийт мөсний хандлагыг радар алтиметрийн одоо болон ирээдүйн ажиглалтуудаар дэлхийн дулаарлыг Арктикийн далайн мөсний нимгэрэлтийг урьдчилан тооцоолох нь хамгийн чухал асуудал юм. Тэд бас Антриктид болон Греенландын мөсөн давхаргуудын хэмжээг тооцоолоход туслах нь далайн төвшиний өсөлтийг тооцоолоход хувь нэмэр оруулдаг юм. Envisat-ийн Ra-2 гэх мэт шинэ үеийн радар алтиметрүүд нь гол мөрөн нууруудын усны түвшингийн хяналтын хэрэгтэй мэдээллүүдийг /нуур голын усны төвшин.../ өгдөг. Хиймэл дагуулын алтиметр нь далайн гадарга дээрх салхины хурд болон ач холбогдолтой давалгааны өндрийн зураглалд ашигласан мэдээллийг өгдөг. Далайн нарийвчлалтай алтиметр нь геоидын хэмжилт, далайн төшиний хяналт мөн далайн циркуляцийн зэрэг илүү нарийвчлал шаарддаг судалгаанд ашигладаг. ESA-ийн CryoSat-2 төсөл нь далайн мөстэй холбоотой 3н шинжийн үйл ажиллагаа хийдэг мөн мөсөн дөвхаргын дотоодын болон захын гэх мэт талбайн байр зүйн зургийг судалдаг багаж өгнө.

  • Мөсөн давхаргын дотоодод /хүсвэл далайд / pulse-limited үйл ажиллагаа
  • Далайн мөсний нийлэг завсарын үйл ажиллагаа
  • Мөсөн давхаргын захын давхар сувагтай interferometric нийлэг завсрын үйл ажиллагаа

Радар алтиметрүүд нь хиймэл дагуулын тооноос шалтгаалсаар байдаг. Seasat нь далайн циркуляцийн хэмжилтийн хувьд /нарийвчлалтай орбит тодорхойлогч системийг оруулаад/ алтиметртэй далай руу чиглэсэн анхны судалгааны баг байсан. Хиймэл дагуулын алтиметрд АНУ-Франц Topex/Poseidon төсөлийг 1992 онд хөөргөсөн нь хувьсгал болсон. 2 өндөр нарийвчлалтай алтиметр, олон сувагтай богино долгионы радиометр мөн нилээн хэдэн нарийн орбит тодорхойлогч тоног төхөөрөмж агуулж эдгээрдээ зориулсан далайн төвшинөөс дээш 1336км, 660 –хазайлттай, нарны цагаар тохироогүй орбиттэй юм. Энэхүү хиймэл дагуул нь том масштабын далайн циркуляцийн нарийвчлалтай хэмжилт хийхийн тулд ажил эхэлсэн. Европын ERS1 /1991 оноос/, бас ERS2 /1995 оноос/ нарны цагаар тохируулсан туйлын орбитоос урт хугацааны цуврал өлтиметрийн хосолсон ажиглалтуудыг өгсөн. Эдгээр ажиглалтууд нь Jason1 /2001 онд хөөргөсөн / , Envisat /2002 онд хөөргөсөн/ мөн Jason2 /2008 оны 6н сард хөөргөсөн / -аар үргэлжилсэн.

Орчуулсан: Б.Хүрэлтулга


Эх сурвалж: Дэлхийн ажиглалтын гарын авлага - 2008


Гео-мэдээллийн Азийн сэтгүүл

Гео-мэдээллийн Азийн сэтгүүл
(Asian Journal of Geoinformatics)

Гео-мэдээллийн Азийн сэтгүүл нь Гео-мэдээллийн (Зайнаас тандан судлал, Газарзүйн мэдээллийн систем, Байршил тогтоогч систем г.м) шинжлэх ухаан, технологийн салбарт гарсан шинэ ололт амжилт, арга зүй, туршлагуудыг хэвлэн олон нийтэд танилцуулах, мэдээллэл солилцох зорилго бүхий хөдөө аж ахуй, газар тариалан, агаар мандлын судалгаа, цаг уурын судалгаа, уур амьсгал, экологи, ус судлал, далай судлал, байгаль орчин, биологи, ой судлал, биофизикийн судалгаа, газар зүй, түүний салбарууд, геологи, уул уурхай, дүрс боловсруулалтын г.м олон салбаруудыг хамарсан шинжлэх ухааны өгүүллэгүүдийг нийтлэн хэвлэдэг байна.

Энэхүү сэтгүүлийг Азийн Зайнаас тандан судлалын Нийгэмлэгийн санаачилгаар бүс нутгийн хэмжээнд Гео-мэдээллийн шинжлэх ухаан, технологийг хөгжлийг дэмжих зорилготойгоор 2000 оны 9-р сараас эхлэн гаргасан бөгөөд 2005 оноос Тайландын Азийн Технологийн Хүрээлэнгийн Гео-Мэдээллийн Төв бүрэн хариуцаж, эхлэн гаргаж байна.

Орчуулсан: Б.Баяртунгалаг

Эх сурвалж: GIS Development

Monday, February 16, 2009

Тоон ертөнцийн ээлжит хурал

Тоон ертөнцийн ээлжит хурал

Олон улсын Тоон Ертөнцийн холбоо (International Society for Digital Earth) -ноос зохиодог ээлжит хуралын 6 дахь нь энэ оны 9-р сарын 9-12-ны хооронд манай өмнөд хөршйн нийслэл Бээжин хотод зохион байгуулагдах гэж байна.

Тоон ертөнц гэдэг нь бидний амьдарч буй гариг дэлхийн тухай судалгаа, түүний мэдээллүүдийг 3 хэмжээстээр илэрхийлэх, эдгээр байгаль, цаг уурын янз бүрийн үзэгдэл, явцын тухай, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, судлах зэрэгт гео-мэдээллийн шинжлэх ухаан, технологийг хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой үзэл санаа юм.

Энэхүү удаагийн хурлаар дэлхий олон улсын эрдэмтэд, судлаачид, хэрэглэгчидэд цуглаж тоон ертөнцийн өнөөгийн байдал, цаашдийн чиг хандлагыг тодорхойлж, хэрэглээг нэмэгдүүлэх гэсэн уриан доор зохиогдох юм байна. 1999 онд анхны хурал Хятад улсад зохиогдсон бөгөөд тоон ертөнцийн Бээжингийн тунхаглалыг гаргаж улмаар 2 жилийн дараалалтайгаар 2001 онд Канад, 2003 онд Чех, 2005 онд Япон, 2006 онд Шинэ Зеаланд, 2007 онд АНУ, 2008 онд Германд улсад тус тус болсон байна.

Та бүхэн энэ удаагийн хурлын материалыг SCGIS-ийн Монгол бүлгэмийн Yahoo group - ийн файлын сангаас татаж авна уу. Энэхүү хурал нь:
  • Тоон ертөнцийн тухай онол, технологи
  • Тоон ертөнцийн хэрэглээ
  • Тоон ертөнцийн тухай сургалт, сурталчилгаа
  • Тоон ертөнц болон уур амьсгалын өөрчлөлт
  • Дэлхийн ажиглалтын системүүд
сэдвүүдээр болох бөгөөд илтгэлийг хураангуйг 2009 оны 4-р сарын 30-ны дотор бүрэн эхээр нь 2009 оны 6-р сарын 15-ны дотор хүлээн авах юм байна. Хуралын бүртгэл нь оролцогчын түвшингээс хамаарч 80 -350 US$ бөгөөд хөгжиж буй орон болон оюутан, залуу судлаачдыг хөнгөлттэйгээр оролцуулах юм байна.

Орчуулсан: Баяртунгалаг

Эх сурвалж: ISDE

P.S: Сарын өмнө э-шуудангаар энэхүү хурлын тухай мэдээлэл ирсэн бөгөөд нилээн удаж байж мэдээлэлийг өгч байгаад хүлцэл өчье, хэрвээ та бүхэнд ийм төрлийн мэдээлэл, мөн өөрсдийн тухай мэдээлэлээ энэхүү блогт нийтлэхийг хүсвэл mongeoinfo@gmail.com э-шуудангаар холбогдоорой.

Tuesday, February 10, 2009

Зуны сургалт: SCGIS 2009 тэтгэлэгт хөтөлбөр

Зуны сургалт: SCGIS 2009 тэтгэлэгт хөтөлбөр



Жил бүр Хамгааллын ГМС-ийн Нийгэмлэгээс (SCGIS)-ээс зарлагддаг хөтөлбөрийн SCGIS 2009 хөтөлбөр зарлагдсан бөгөөд өмнөх жилийнх шиг маш цөөн оюутан авах (үнэндээ өнгөрсөн жилээс илүү цөөрсөн) буюу ойролцоогоор 10-12 оюутантай эхлэх болно. Энэ жилийн хөтөлбөрт:


- Мексик/Латин Америк

- Непал

- Кени

- ОХУ/Төв Ази

- Монгол (анх удаа өнгөрсөн жил оролцсон)

- Уганда

- Энэтхэг

- Өмнөд Африк

- Бразил

- Мадагаскар

- Камерун

- Филиппин

- Индонези/Өмнөд болон Зүүн Ази


Тэтгэлэгт:

  1. ESRI-гийн ArcGIS болон түүнтэй холбоотой программ хангамжийн сургалт
  2. ESRI-гээс гаргасан ном хэвлэлүүд
  3. ArcGIS программ хангамжийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх
  4. ГМС-ийн хэрэглээнд хэрэгтэй техник, эд зүйлс (hardware)
  5. SPOT хиймэл дагуулын өндөр нарийвчлалтай мэдээ
  6. ESRI-гийн Хэрэгчлэгчдийн цуглаан 2009 (ESRI UC2009)-т оролцох эрх
  7. SCGIS-ийн 2009 оны уулзалтанд оролцох эрх
  8. Эдгээрт зарцуулагдах зардал болон замын зардлын тодорхой хувийг даах
зэрэг зүйлүүд багтсан нилээн томоохон тэтгэлэгт хөтөлбөр юм.

Хөтөлбөрт нэр дэвшигчдийг улс дотор нь болон бүх оролцогчдыг хооронд өрсөлдүүлэн сонгох бөгөөд өргөдлийг 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дотор syumakaev@esri.com мөн scgis2008@gmail.com гэсэн э-шуудангаар хүлээн авах юм байна. Удахгүй энэ тухай албан ёсоор зарлах хэдий ч SCGIS-ийн Монголын бүлгэмийн Yahoo group-ээс өргөдлийн маягтыг хүлээн авч үзэн үү.

Эх сурвалж: SCGIS

Thursday, February 5, 2009

Сургалт: MapInfo & Discover программуудын сургалтын зарлал

MapInfo & Discover программуудын сургалтын зарлал

Эрхэм геологичид болон оюутан залуус, MapInfo, Discover программуудийг сурах сонирхолтой хүн бүхнийг манай “GIS” төв болон www.geos.mnээс зохион байгуулж байгаа MapInfo 9.5 болон Discover 5.0 программуудийн Анхан, Дунд, Гүнзгий гэсэн 3 шатны сургалтанд оролцохыг урьж байна. Сургалтыг Багшийн дээд, Оюутны Хотхон, Анагаахын 1-р дотуур байрны зэргэлдээх Анод-40–р байрны 1 давхарын интернэт төвд хийх бөгөөд 2-сарын 12-ны дотор бүртгүүлнэ үү. Сургалттай холбоотой нэмэлт мэдээллүүдийг 99864438 болон bat_gis@yahoo.com гэсэн э-шуудангаар Б.Баатар-тэй холбогдож авна уу.

Сургалтын хөтөлбөр, өдөр, үргэлжлэх хугацаа болон төлбөр
Шат
Өдөр
Үргэлжлэх хугацаа
Төлбөр
2009 оны 2 дугаар сарын 14
1 өдөр.
09 - 12.30 - сургалт
12.30 – 14.00 – цайны завсарлага
14.00 – 18.00 - сургалт
120$
2009 оны 2 дугаар сарын 15
1 өдөр.
09 - 12.30 - сургалт
12.30 – 14.00 – цайны завсарлага
14.00 – 18.00 - сургалт
120$
2009 оны 2 дугаар сарын 21
1 өдөр.
09 - 12.30 - сургалт
12.30 – 14.00 – цайны завсарлага
14.00 – 18.00 - сургалт
120$

Сургалтын төлбөр хийх хаяг:
Худалдаа Хөгжилийн Банк.
Хүлээн авагчийн нэр: Батаа Баатар
Дансны дугаар: 2108SC01031792 (картын данс)
Төлбөрийн зориулалт: Сургалтын төлбөр, өөрийн овог нэрээ бичнэ үү.
Эх сурвалж: GEOS

Wednesday, February 4, 2009

Хүснэгтэн мэдээ(Excel) -г Google Earth-рүү хөрвүүлэн ашиглах

Хүснэгтэн мэдээ(Excel) -г Google Earth-рүү хөрвүүлэн ашиглах


Excel-ээс Google Earth рүү (E2G) гэсэн сэдэвчилсэн зургийн программ нь ямар нэгэн ГМС-ийг хэрэглэхгүйгээр тухайн хүснэгтэн мэдээлэлд хадгалагдсан засаг захиргааны хил болон түүнтэй холбоотой статистик өгөгдлүүдийг Google Earth дээр газрын зураг хэлбэрээр харах боломжийг олгож байна.


Энэ багаж, хэрэгсэл нь туршилтийн хувилбарыг Африкийн өөртөө засах Конго улс болон түүний харьяа мужуудад хэрэглэсэн бөгөөд аливаа улс орны бүх шатны шийдвэр гаргагч, программ зохиогчид, судлаач шинжээч нар сэдэвчилсэн зураг хэлбэрээр рон нутгийн тухай мэдээллүүдийг харуулах боломжийг бүрдүүлж байгаа болно. Та бүхэн энэ багаж, хэрэгслийг дараахь холбоосоор татан авч хэрэглэж үзнэ үү.

Та татаж авахыг хүсвэл энд дарна уу. (Татаж авахдаа бүртгүүлэх хэрэгтэй)

Энэхүү программ дараахь давуу талуудтай болно. Үүнд:
  • Хялбар газрын зураг
Энэ нь орон нутаг, засаг захиргааны нэгж, муж, дүүрэг гэх мэтийн нэрс, бусад мэдээллүүдийг агуулсан хүснэгтэн мэдээллүүдийг үлгэрчилсэн загварын тусламжтайгаар та газрын зурагт тэдгээрийг дугаар, зэрэглэл зэрэг ямар ч ангиллаар дурын өнгөөр харуулах боломжтой.
  • Хялбар хэвлэлт
Газрын зургийн элементийг тогтоосон хэрэглэгч үлгэрчилсэн загвар ашиглан KML файл үүсгэн Google Earth дээр харуулж болно. Google Earth нээх үед KML файлыг хэвлэн, jpeg зураг хэлбэрээр мөн вэб хуудас болгон хадгалж болно.
  • Хялбар мэдээллийн схемийг сайжруулах
Газрын зургийн багаж, хэрэгсэл нь тухайн хүснэгтэн өгөгдлийг хамгийн сайн зохион байгуулалттай мэдээллийн схем бүхий мэдээллийг агуулсан байхыг шаарддаг. Энэ нь бичлэг бүр тодорхой мөрдөгдөж буй нэг л газарзүйн нэгжид хамаарагдаж байх ёстой гэсэн үг. Ингэж бүрдүүлсэн мэдээллийг судлан үнэлгээ дүгнэлт хийх, боловсруулж сайжруулахад хялбар байдаг. Цаашид ч энэ нь улам үнэн зөв, сайн мэдээлэл болон явах болно.

Эх сурвалж: Measure Evaluation

Tuesday, February 3, 2009

Зуны сургалт: "Байгаль орчны менежмент, мониторинг болон байгаль хамгаалал”

Зуны сургалт: "Байгаль орчны менежмент, мониторинг болон байгаль хамгаалал”


Олон улсын Фотограмметр болон Тандан Судлалын Нийгэмлэг (ISPRS)-ийн Оюутны холбоо (ISPRS-SC) -ноос ээлжит (4 дэх удаагийн) зуны сургалтаа 2009 оны 7-р сарын 13-19-ний хооронд Польш улсын Варшав хотод “Байгаль орчны менежмент, мониторинг болон байгаль хамгаалал” сэдэвт сургалтыг Варшавын их сургууль дээр болох гэж байна. Сургалтыг:


Мөн энэ сургалтын төгсгөлд буюу 2009 оны 7-р сарын 18-нд ISPRS-SC-ийн анхдугаар хурал “Байгаль орчны менежмент, мониторинг дахь фотограмметр болон зайнаас тандан судлалын хэрэглээ” сэдэвээр явагдаж юм байна. Энэ хуралд оролцсон илтгэлүүдийг шалгаруулж, сонгогдсон илтгэлүүдийг шинжлэх ухааны “Гео-мэдээллийн бичлэг” (Annals of Geomatics) сэтгүүлд хэвлэнэ.


Энэ хурал болон сургалтанд 35 хүртэлх насны залуу эрдэмтэд, оюутнуудыг бүртгэх бөгөөд тус тусдаа бүртгэлийн үйл ажиллагаа болон зардалтай байна. Дараахь хаягнуудаар орж нэмэлт мэдээллүүдтэй танилцана уу. Үүнд:

  1. Зуны сургалт: http://isprs-ss.wl.sggw.pl/
  2. Анхдугаар хурал: http://isprssc-1conference.wl.sggw.pl/
  3. Бүртгэлийн хүснэгт: http://isprs-ss.wl.sggw.pl/node/90


Эх сурвалж: ISPRS-SC

Monday, February 2, 2009

"Гео-мэдээлэл (Geo-data)" Вэб-ГМС-ийн хуудас

"Гео-мэдээлэл (Geo-data)" Вэб-ГМС-ийн хуудас (сервэр)

Монгол улсын Засгийн газар Нидерландын вант улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд, шинэ түншлэлийг бий болгох, манай улсын тогтвортой хөгжлийн болон байгаль орчныг хамгаалгах зарчмдууыг нэгтгэх, улмаар нийгмийн амьдралын нөхцлийг сайжруулах зорилгоор 2006 оны 12-р сараас "Байгалийн нөөцийн Менежментийн Үндэсний Гео-мэдээллийн Төв (NGIC)" төсөл үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Энэ төслийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох "Байгалийн нөөцийн Гео-өгөгдөл, мэдээллийн Менежмент" хэсгийн мэргэжилтэнгүүд монгол анх удаа нээлттэй эх үүсвэр бүхий оронзайн мэдээллийн ГМС-ийн анхны монгол "Вэб-ГМС-ийн хуудас" буюу серверийг туршилтын журмаар ажиллуулж эхэлсэн байна.

Энэхүү хуудсанд:
  • Монголын орны засаг захиргааны болон газарзүйн мэдээллийн үндсэн сан
  • Байгаль орчны Статистикийн мэдээллийн сан
  • Орон зайн мэдээллийн сангийн мета өгөгдлийн сангийн тухай
  • Түймрийн мэдээллийн сан
зэрэг нилээн томоохон бас хэрэгтэй мэдээллүүдийг оруулсан байна.

Хаяг: http://geodata.mne-ngic.mn/

Эх сурвалж: NGIC төсөл

Thursday, January 29, 2009

QGIS-ийн шинэ хувилбар буюу Kore

QGIS-ийн шинэ хувилбар буюу Kore

Саяхан олон нийтэд албан ёсоор QGIS-ийн шинэ хувилбар болох Kore буюу QGIS 1.0-ийг, түүний шинэ гарын авлагын хамтаар танилцуулж эхэлсэн байна. Энэхүү шинэ хувилбар нь Windows, Mac OS X, Linux г.м үйлдлийн системүүдэд ажиллах бөгөөд хэрэглэгч өөрийн загвар, үйлдэлээ Phyton эсвэл C++ хэлээр дамжуулан нэмэлтээр оруулах боломжтой юм байна.


Энэ шинэ хувилбар болон гарын авлагыг http://qgis.org/download.html хаягнаас татаж авна уу.

Эх сурвалж: QGIS

Гравитаци, соронзон орон болон геодинамикийн багажууд

Гравитаци, соронзон орон болон геодинамикийн багажууд

Тодорхойлолт: Ийм төрлийн багаж, хэрэгслүүд нь мэдрэгчүүдийн хэд хэлэн төрлийн тодорхойлолт болон системийг хамтаар хэрэглэн дэлхийн гравитаци, соронзон орон болон геодинамикийн идэвхижлийн тухай мэдээллийг гаргахад хэрэглэдэг байна.

Гравитаци орны хэмжилтийг сансраас хийхэд дараахь гурван арга түгээмэл ашигладаг. Үүнд:

  1. Гравитаци болон гравитацийн босоо өөрчлөлтийн мэдээ гаргаж авахын тулд нэг болон түүнээс дээш хэдэн хиймэл дагуулын цөөн эсвэл олон тооны багажуудыг ашигладаг.
  2. Тодорхой нэг хиймэл дагуулын орбитыг тодорхойлах (хйимэл дагуулын чиглүүлэгч GPS мэтийн систем болон хиймэл дагуулын лазер засварын систем ашиглаж), дэлхийн хүндийн хүчний орон болон болон бусад хүчнүүдээр үүүсгэгддэг хиймэл дагуулын хөдөлгөөнийг салгаж үзэх (нарны цацраг болон аэродинамикийн садаа г.м)
  3. Хиймэл дагуулын замналыг тодорхойлохын тулд 2 хиймэл дагуулын гравитацийн нөлөөгөөр үүссэн хурдын зөрөөг хэмжих (GPS болон богино долгион холболтоор г.м)

Хиймэл дагуулын магнетометрүүд нь дэлхийн гадаад дотоод соронзон орны чиглэл болон хүчлэг түүний хугацаанаас хамааран өөрчлөгдөж байгаа өөрчлөлтийн мэдээллийг өгдөг.

Хэрэглээ: Гравитацийн орны сансраас хэмжсэн хэмжилтүүд нь дэлхийн геоидийн хэлбэр болон түүний хугацааны өөрчлөлтийн мэдээллийг сайжруулж өгнө.

Геоид нь гаригийн дотоод дахь нэгэн төрлийн биш масс нягтын тархалтын улмаас газрын гадарга дээр дэлхийн гравитацийн орны жигд биш байдлыг үзүүлдэг. Статик дундаж геоидын илүү нарийвчилсан загварууд болон түүний хугацааны өөрчлөлтийг судлах нь доорх зүйлүүдийн судалгаанд чухал ач холбогдолтой.

-Далайн геоидийн нарийвчлал нь хиймэл дагуулын бодит өндрийн тооцоонд хэрэглэж, далайн дулааны урсгал болон бусад шинж чанаруудын тоон үзүүлэлтийг тодорхойлоход ашиглагдана.

-Дэлхийн гадаргын өндөршилийн нэгдсэн лавлагаа систем нь газрын гадаргын топограф болон мөсөн давхаргын өөрчлөлт хувьсалыг оролцуулаад топографын судалгааг боловсруулдаг.

-Дэлхийн доторх физикийн шинэ ойлголт

-Гравитацийн хэмжилтээс үүсгэгддэг ул чулуулагийн байр зүй болон алтиметрээс үүсгэгддэг мөсөн үеийн гадаргын байр зүйн хослолоор тжйлын мөсөн давхарга болон тэдгээрийн өөрчлөлтийн зузааны тооцоо.

-Гидрологийн циклийн ойлголтын жагсаалтанд цэвэр усны масс эзэлхүүний дахин тархалтын тооцоо

-Мөстлөг г.м дэлхийн хэмжээний давтагддаг процессуудын илүү сайн ойлголт

Соронзон орны хэмжилтүүд нь удирдах систем, ашигт малтмалын хайгуулын өрөмдлөг, онгоцны байрлал хянах систем, сансрын жижиг хэсгүүдээс үүдсэн сансар огторгуйн уур амьсгалын нөлөө болон урьдчилсан судалгаануудын тооцоологч зэргийг оруулаад хэрэглээний цар хүрээнд чухал юм.

Хиймэл дагуулын лазерын тандан судалга болон бусад системүүд нь заримдаа SAR- interferometric –тэй хослох ба дэлхийн эргэлтийн хурд, тектоник хөдөлгөөн, кристал деформацийн судалгаанд дэмжлэг болж ашиглагддаг.

Орчуулсан. Б.Хүрэлтулга

Эх сурвалж: Дэлхийн ажиглалтын гарын авлага - 2008

P.S: Энэхүү нийтлэл нь 2008 оны 10-р сард мэдээлж байсан Дэлхийн ажиглалтын гарын авлага – 2008 номны нэг хэсэг болно.

Wednesday, January 21, 2009

ERDAS-ийн танилцуулгууд

ERDAS-ийн танилцуулгууд

Та бүхэнд ERDAS-ийн тв сувгийг танилцуулж байсан бол өнөөдөр 2008 оны намрын улиралд болсон ERDAS-ийн танилцуулга илтгэлүүд (webinar)-ийн танилцуулж байна. Илтгэлүүд нь ERDAS-ийн шинэчлэлтийн тухай, гео-мэдээллүүдийг төрөл бүрийн салбарт хэрхэн хэрэглэх тухай зэрэг байгаа болно.
Энэхүү илтгэлүүдийг вэб-ээр дамжуулан бүртгүүлж, WebEx (вэб-ээр дамжуулан онлайн хурал, цуглаан, уулзалт хийхэд зориулсан үйлчилгээ)-ийн тусламжтайгаар үнэгүй мэдээллүүдийг авна уу.

Эх сурвалж: ERDAS Webinar Archive

Монгол өгүүллэг: Интернэтийн зураглал

Интернэтийн зураглал


МУИС.ГГФ.Газарзүй-аялал жуулчлалын тэнхимийн багш

доктор (Ph.D), дэд проф. Д.Эрдэнэцэцэг


Зураг зүйн шинжлэх ухааны хөгжил нь шинжлэх ухаан-техникийн дэвшилийн түвшинээс зайлшгүй шалтгаалж ирсэн түүхтэй.Үүнтэй уялдан зурагзүйн хөгжлийн арга хэрэгсэл, судалгааны арга болон шинээр онолын концепцууд ч бий болдог юм.Тухайн цаг үед шинжлэх ухаан-техникийн хувьсгал гарч ирмэгц зурагзүйн өмнө хөгжлийн шинэ шинэ боломжууд шууд нээгддэг нэг онцлог тал ажиглагддаг.Жишээлбэл: 1960-аад оны үед байгалийн шинжлэх ухаан бусад зэрэгцээ нийгэм-эдийн засгийн ухаануудтай эрчимтэйгээр автоматчилагдаж ирсэн.Энэ үед математик загварчлал нь зураг зүйг шинэ түвшинд гарган судалгааг математик зурагзүйн загварчлалын аргаар явуулах боломжийг өгсөн юм.Сансрын эрин үед зарим нэг эрдэмтэд зурагзүйн тандан судалгааны нэг хэсэг болно гэж үзэж байв. Гэвч зурагзүй ба агаар-сансрын аргууд нь зэрэгцэн өөөр өөрийн дүр төрхөө хадгалан хөгжиж ирэв.Дараа нь автоматжилт, компьютержилт эрчимтэй дэлгэрч ирсэн үед зурагзүй мөн л шинэ чиглэлтэй болсон. Энэ бол зурагзүйн ирээдүйтэй салбарын нэг-тоон ба электрон зураглал юм.Саяхан гэхэд л геоинформатик(геоматик), GIS-технологи нэвтэрч эхлэхэд зурагзүйд мөн л нэг шинэ урсгал хөгжсөн нь геомэдээллийн зураглал юм.

Орчин үед шинжлэх ухаан-техникийн дэвшил нь цахилгаан холбооны шугамын хэрэгсэл болон дэлхийн нийтийн компьютерийн сүлжээг дээд түвшинд хүргэсэн явдал юм.Компьютерийн сүлжээгээр тоон мэдээллийн урсгал тогтмол явагдаж байдаг ба зурагзүйн геодүрслэлийн мэдээлэл ч бас бий. Зурагзүйн геомэдээллийг сүүлийн үед шинээр гарч ирж байгаа сүлжээний геомэдээллийн системийн тусламжтайгаар авч болно.Тэгэхлээр цахилгаан холбооны шугамын (телекоммуникацийн) зураглал гэх ба нэг шинэ зурагзүйн салбар хөгжих боломжтой болж байна. Одоогийн байдлаар хэдэн зуун газрын зураг компьютерийн сүджээнд ороод байгаа билээ. Зурагзүйн хэллэгээр үүнийг интернэтийн зураглал нэрлэж байна.

Интернэтийн зураглал

Интернэт дэх зураглал, тодруулбал интернэтийн тусламжтайгаар зураглал хийхэд дараах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж болно. Үүнд:

· Газрын зураг зохиоход хэрэгцээтэй мэдээлэл авах

· Компьютерээр өөрөө зураглал үйлдэх(интерактив зураглал)

· Зурагзүйн бүтээлүүдийн үзүүлбэр(презентаци)

Орчин үеийн техник, технологи ашиглан олон улсын мэдээллийн сүлжээгээр геодүрслэлтэй холбоотой үйлдлийг Интернэт-зураглал ба Веб-зураглал гэж шинэ нэр томъёог хэрэглэж байна.Компьютерийн сүлжээнд орсон газрын зургийг ашиглан өөрөө түүн дээрээ нэмэлт мэдээлэл өгөн өөрчлөх, өөрийн болгон зохиох зэрэг үйлдлийг интерактив зураглал гэж бас нэг шинэ гарч ирж байгаа юм.

Ойрын ирээдүйд виртуаль (дотор нь бодитоор орох) зурагзүйн бүтээлүүдийг ашиглах боломж нээгдэнэ.Энэ нь зурагзүйн бүтээл дотроо орон хэрэгцээт үйлдлээ хийх явдал юм. Мөн голограф геодүрслэл сүүлийн жилүүдэд дэлгэрч тархсан.

Интернэт дэхь геодүрслэл

Интернетэд байгаа бүх геодүрслэлийг дараах 4 групп болгон хувааж болно.Үүнд:

1.Тоон геодүрслэл

· Цаасан болон гар бичмэлээр үйлдсэн газрын зураг фотозураг зэргийг тоон хэлбэрт хөрвүүлэн сканердаж гаргасан газрын зураг, атлас

· Тусгайлан компьютерийн дэлгэцэнд зориулагдан хийгдсэн газрын зураг, атлас, гурван хэмжээст загвар г.м бусад геолүрслэлүүд

2.Хэрэглэгчдийн захиалгаар зохиогдож, шинэчлэгдэж байдаг интерактив геодүрслэл

3.Анимаци, фильм, мультимедийн геодүрслэл

4.GIS дахь геодүрслэл

Цахилгаан сүлжээнд хамгийн их тархсан нь тоон геодүрслэл юм.Одоо үед өнгөт газрын зургийг хэвлэлийн аргаар хэвлэснээс Интернетэд оруулах нь хамгийн хямд тусдаг. Хэрэглэгчдэд тэдгээрийг хүссэнээрээ хэвлэн авч болох ба зургийн чанар нь бага зэрэг буурах тал ажиглагддаг.(газрын зургаа сканердана, дараа нь тоон хэлбэрт хөрвүүлнэ, дараа нь хэрэглэгч хувилж авна гэх зэргээс зургийн чанар ялимгүй буурах талтай).

Интерактив геодүрслэл нь хэрэглэгчдэд их боломж өгдөгөөрөө онцлогтой. Хэрэглэгч өөрийн хүссэнээрээ өгөгдсөн зургийн агуулгыг өөрчлөх, давхаргуудыг хослуулах, зурагзүйн дүрслэлийн аргуудыг шинэчлэх, газрын зураг дээр өөрийн хэрэгцээт газар нутгаа сонгох зэрэг үйлдлүүдийг хийж болдог.Жишээлбэл, хотын газрын зурагтай ажиллахдаа өөрт хэрэгтэй гудамж, байшин, албан газар, банк г.м хайж олж болно.

Интерактив геодүрслэл нь хэрэгчлэгдэд их боломж өгдөгөөрөө онцлогтой. Хэрэглэгч өөрийн хүссэнээр өгөгдсөн зургийн агуулгыг өөрчлөх, давхаргуудыг хослуулах,зурагзүйн дүрслэлийн аргуудыг шинэчлэх, газрын зураг дээр өөрийн хэрэгцээт газар нутгаа сонгох зэрэг үйлдлүүдийг хийж болдог.

Жишээлбэл,хотын газрын зурагтай ажиллахдаа өөрт хэрэгтэй гудамж, байшин, албан газар, банк г.м хайж олж болно.

Интернетэд төрөл бүрийн маш олон тооны анимаци байдаг.Жишээлбэл: энгийн тоон дүрс гурван хэмжээст уран зурган товгор дүрс, газар нутгийн панорам(бодит дүрслэл), тухайн нутгийн “нислэгийн” загварчлалын байдал г.м.

Интернэт дэхь геодүрслэлийн тоо жилээс жилд нэиэгдсээр байгаа билээ.Ганц жишээ дурьдахад, АНУ-ын Геологийн зураглалын алба, Конгрессийн номын сан зэрэг нь хэдэн зуун мянган баримттай. Мөн АНУ-ын Тусгай хамгаалалттай газар нутгийн бүртгэлийн үндэсний алба гэхэд том масштабын (1:24 000) байрзүйн мянга гаруй хуудас зургийг Интернетед байрлуулсан бөгөөд тэдгээрийг зөвхөн АНУ-д төдийгүй Дэлхийн бусад улс оронд хэрэглэж байна гэсэн мэдээг тус албаныхан мэдээлсэн байна.

ESRI /http://www.esri.com/ гэдэг америкийн нэртэй компани нь нийтэд түгээмэл программын ГМС-ийн бүтээгдэхүүн боловсруулж гаргадаг юм.Энэ компанийн сервест хүн ам, тээвэр, цаг агаар, ургамалжилт, ландшафтын бүс гэх мэт сэдэвчилсэн зургууд байдаг ба эдгээрийг дэлгэцэн дээрээ гаргахын тулд сэдэв, дэлхийн аль бүс нутаг сонирхож байгаагаа товчлуураар дарж өгнө.

Олон улсын цаг уурын алба (international Weather) нь АНУ-ын нутаг дэвсгэрийн цаг агаарын байдлыг харуулсан фотозургуудыг 15 минутын хугацаатайгаар сансрын мэдээллийг ашиглан шинэчилж Интернетэд цацдаг байна.

Интернетээр зурагзүйн материал агуулсан дараах АНУ-ын ГМС ба Веб-серверүүдийг танилцуулъя.

АНУ-ын ГМС ба зурагзүйн WWW- серверүүд

АНУ-ын ГМС ба зурагзүйн WWW-серверүүд

1

USDAS consortium home page

14

US Army Construction Engineering Research Lab

2

Census Bureau

15

GRASS GIS info

3

EROS Data Genter

16

GIS Laboratory, University at Buffalo

4

TIGER Mapping Service

17

Xerox PARC Map Viewer

5

US Geological Survey

18

The Department of Geographic of South Carolina

6

USGS Distributed Spatial Data

19

Geographic Designs Inc

7

ImageN-t Online archive

20

ESA Earth Observation Guide and Directory

8

NOAA Geophysical Data Center

21

Mission to Planet Earth

9

NASA SIR-C Survey Images

22

Open GIS Consortium Inc

10

American Digital Cartoggraphy, Inc

23

Microlmages webpage

11

URSIA The Mid-Atlantic Chapter

24

Cartographic Innovations

12

Bureau of Transportation Statistics

25

ABRODY s GIS and Mapping index

13

ESRI Canada Ltd

26

Earth Monitoring Consultancy

Дээрх серверүүдэд орохын тулд GIS GRASS ( Geographic Resourges Analysis Support Sistem)-ийг ашиглана.Серверүүд үргэлж шинээр нэмэгдэж байдгийг анхаарах хэрэгтэй. /http://deathstar.rutgers6edu/gis.html/

Интернетэд байрлуулсан газрын зургуудыг бүлэглэн үзүүлбэл:

  • Лавлагааны тойм зургууд
  • Цаг агаар, агаарын аюултай үзэгдэл (далайн шуург,циклона), үер г.м
  • Тээвэр агаарын тээвэр,замын хөдөлгөөний нөхцөл
  • Байгаль орчны байдал, байгалийн гамшиг
  • Өдөр тутмын үйл явдлууд (улс төрийн байдал, дэлхийн халуун цэг г.м )
  • Аялал жуулчлал, амралт, аялал

Дээрх зургуудын нэрнээс харахад тэдгээр нь тодорхой хэрэглэгчдэд мэдээлэл өгөх зориулалттай нь харагдаж байна. Интернетэд байгаа зургуудын дийлэнх нь цаг агаарын зургууд эзэлдэг, 2-т хотын план зургууд болон автозамын сүлжээний зургууд ордог байна. Бусад төрлийн геодүрслэлүүд мэргэжлийн хэрэглэгчдэд зориулагдсан байдгаас гадна сургалтын зориулалттай геодүрслэл бас нилээд байдаг.

Электрон атлас

Эрдэм шинжилгээ-лавлагааны төрлийн томоохон зурагзүйн бүтээл туурвихад хэдэн жил шаардагдахаас гадна зохиолтын явцад тоон мэдээ баримт нь хуучрах явдал гардаг билээ.Тэгтэл электрон атлас нь дээр дурьдагдсан хүндрэлээс ангижруулж өгнө. Атласыг бэлтгэх явц хурдан, CD-ROM диск лээр буллгаж хадгалах боломжтой зэрэг давуу талтай.Мөн анимаци, мультимедийн хэрэгслийг ашиглах боломжийн онцлогтой. Ийм электрон атлас нь маш өндөр чанартай газрын зургуудыг агуулдаг бөгөөд лавлагааны хайх системүүдээр маш сайн хангагдсан байдаг.

Одоо үед дараах хэдэн төрлийн электрон атлас хийгдээд байна.

Үүнд:

· Зөвхөн харах зориулалтаар хийгдсэн атлас (“хуудсаар нь эргүүлж харах”).Ийм атласыг “дэвүүрийн” атлас гэж нэрлээд байгаа юм.

· Интерактив атлас.Ийм атласын агуулга, дүрслэлийн аргууд чимэглэл, нэмэлт мэдээлэл оруулах, дүрсийг томсгох эсвэл багасгах, зургийг хуулбарлан хэвлэж авах зэрэг үйлдлийг хэрэглэгч өөрийн зорилгод нийцүүлэн хийх бүрэн боломжтой юм.

· Аналитик атлас.Газрын зургуудыг хооронд нь хослуулах, харьцуулах, тоон дүн шинжилгээ, орон зайн корреляци хийх зэрэг үйлдлийг хийж болно.Энэ бол өөрөөр хэлбэл GIS-атлас юм.

· Интернетэд байрлуулсан электрон атласыг Интернет-Атлас гэж нэрлэнэ.Ийм атлас нь бүтцийн хувьд газрын зургуудаас гадна нэмэлт мэдээлэлтэй, интерактив үйлдэл хийх сегменттэй мөн чиглүүлэгч сегменттэй байдаг байна.

Цогцолбор электрон атласын газрын зургууд нь төрөл бүрийн мэдээллийн давхрагатай

· Ихэнх газрын зурагт хэрэглэгдэх олон функцит суурь давхаргууд

· Бүртгэлийн сэдэвчилсэн даврхаргууд

· Экспертын интегралчилсан дүн шинжилгээнд суурлигдсан аналитк ба аналитик-прогнозын давхаргууд

· Үргэлж шинэчлэгдэж байдаг сэдэвчилсэн давхаргууд

Дээрх давхаргуудын хослол нь хүч хөдөлмөр шаардагдсан уламжлалт атласын зохиолтын явцыг түргэтгэж, зураг хоорондын уялдаа холбоог илүү сайн гаргаж өгдөг нь нэг сайн онцлогтой.

Дараах улс орон өөрийн үндэсний электрон атласыг зохион гаргасан байна.Канад, АНУ, Швед, Финлянд, Нидерланд, Франц, Герман, Швейцар, Хятад, Украйн. Зарим нэг улсын электрон атлас нь эхлэлийн төдий байна.

Электрон атлас нь цаасан уламжлалт атлас дээр үндэслэгдэн зохиогддог.Гэхлээ электрон атлас нь яг цаасан атласын хувилбар биш юм.Одоо үеийн шинэчлэлтйг тусгасан, шинэ төрлийн сэдвийг оруулсан, атласын бүтэц ялимгүй өөр байж болох талтай.Жишээ болгон Швейцарийн электрон атласыг Интернетэд дараах хаягаар үзэж болно. [http://www.geod.ethz.ch/karto/atlas/atlas/html]

Интернетэд зндэсний атласаас гадна бүс нутгийн, хотын, сургалтын электрон атласууд бий.Хамгийн сонирхол татахуйц атласын нэг бол Массачусетс штатын бүс нутгийн цогцолбор атлас юм.

Английн түүхийн атлас [http://www.geod.leeds.ac.uk/ pgrads/ j.macjill/ Cartogram.html]-т хүн амын тархал, эдийн засгийн өөрчлөлт зэргийг түүхэн үе, хугацаагаар снь анимаци-зураг болгон өгсөн байна.

Манай Монголын зурагзүйчдын өмнө шийдвэрлэх томоохон асуудлын нэг бол электрон атласуудыг (Үндэсний электрон атлас, аймгуудын электрон атлас, хотын электрон атлас г.м) зохих явдал юм.

Ашиглсан ном зүй

  1. Берлянт А.М Геоиконика. МАстрея, 1996, 208 с
  2. Берлянт А.М Геоиформациооное картографирование. М.1997 , 64с
  3. Берлянт А.М Телекоммуникационное картографирование.

Вестн.Моск.Ун-та.Геогр, 1997, №3, 12-17

  1. Берлянт А.М Картография и телекоммуникация М. Астрея, 1998 76с
  2. Лютый А.А.Картография на рубеже тысячелетий. Изв. РАН, сер, геогр, 1998, №1, 8-17
  3. Dickmann F.Kartographie im Internet. Moglichkeiten und Grenzen ger neuen informationsteghnologie fur die Kartograhiesche Praxis. Kartogr. Naghr.2 1997, 47, 3, 87-96.
  4. Schlimm R.Aufbau eines Kartographieschen Informationssystems in WWW//Kartogr. Nachr., 1998, 48,№1ь1-8


P.S: Энэхүү өгүүллэг нь "ГАЗАРЗҮЙН АСУУДЛУУД" сэтгүүлийн МУИС-ийн 60 ойд зориулан гаргасан тусгай дугааар (бас цувралын дугаар)-д хэвлэгдсэн бөгөөд зохиогчоос нь зөвшөөрөл авч энд нийтлэлээ. Хэрвээ та болон таны хамтрагчдын Монгол хэл дээр хэвлүүлсэн өгүүллэг нийтлэлүүд байвал энд нийтлүүлнэ үү. mongeoingo@gmail.com


Эх сурвалж: "Газарзүйн асуудлууд" сэтгүүл II/156,xx61-65, Улаанбаатар, 2002