Monday, February 16, 2009

Тоон ертөнцийн ээлжит хурал

Тоон ертөнцийн ээлжит хурал

Олон улсын Тоон Ертөнцийн холбоо (International Society for Digital Earth) -ноос зохиодог ээлжит хуралын 6 дахь нь энэ оны 9-р сарын 9-12-ны хооронд манай өмнөд хөршйн нийслэл Бээжин хотод зохион байгуулагдах гэж байна.

Тоон ертөнц гэдэг нь бидний амьдарч буй гариг дэлхийн тухай судалгаа, түүний мэдээллүүдийг 3 хэмжээстээр илэрхийлэх, эдгээр байгаль, цаг уурын янз бүрийн үзэгдэл, явцын тухай, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, судлах зэрэгт гео-мэдээллийн шинжлэх ухаан, технологийг хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой үзэл санаа юм.

Энэхүү удаагийн хурлаар дэлхий олон улсын эрдэмтэд, судлаачид, хэрэглэгчидэд цуглаж тоон ертөнцийн өнөөгийн байдал, цаашдийн чиг хандлагыг тодорхойлж, хэрэглээг нэмэгдүүлэх гэсэн уриан доор зохиогдох юм байна. 1999 онд анхны хурал Хятад улсад зохиогдсон бөгөөд тоон ертөнцийн Бээжингийн тунхаглалыг гаргаж улмаар 2 жилийн дараалалтайгаар 2001 онд Канад, 2003 онд Чех, 2005 онд Япон, 2006 онд Шинэ Зеаланд, 2007 онд АНУ, 2008 онд Германд улсад тус тус болсон байна.

Та бүхэн энэ удаагийн хурлын материалыг SCGIS-ийн Монгол бүлгэмийн Yahoo group - ийн файлын сангаас татаж авна уу. Энэхүү хурал нь:
  • Тоон ертөнцийн тухай онол, технологи
  • Тоон ертөнцийн хэрэглээ
  • Тоон ертөнцийн тухай сургалт, сурталчилгаа
  • Тоон ертөнц болон уур амьсгалын өөрчлөлт
  • Дэлхийн ажиглалтын системүүд
сэдвүүдээр болох бөгөөд илтгэлийг хураангуйг 2009 оны 4-р сарын 30-ны дотор бүрэн эхээр нь 2009 оны 6-р сарын 15-ны дотор хүлээн авах юм байна. Хуралын бүртгэл нь оролцогчын түвшингээс хамаарч 80 -350 US$ бөгөөд хөгжиж буй орон болон оюутан, залуу судлаачдыг хөнгөлттэйгээр оролцуулах юм байна.

Орчуулсан: Баяртунгалаг

Эх сурвалж: ISDE

P.S: Сарын өмнө э-шуудангаар энэхүү хурлын тухай мэдээлэл ирсэн бөгөөд нилээн удаж байж мэдээлэлийг өгч байгаад хүлцэл өчье, хэрвээ та бүхэнд ийм төрлийн мэдээлэл, мөн өөрсдийн тухай мэдээлэлээ энэхүү блогт нийтлэхийг хүсвэл mongeoinfo@gmail.com э-шуудангаар холбогдоорой.

No comments: