Friday, June 4, 2010

Э-ном: Нээлттэй эх үүсвэр бүхий программ хангамжийн газрын бүртгэл болон кадастр дахь хэрэглээ

Э-ном: Нээлттэй эх үүсвэр бүхий программ хангамжийн газрын бүртгэл болон кадастр дахь хэрэглээ, түүний боломжууд болон эрсдэлүүд
(FLOSS in Cadastre and Land Registration: Opportunities and Risks)

Энэ удаагийн э-ном цувралаараа та бүхэнд Нэгдсэн үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) болон Олон улсын хэмжил зүйн холбооны 7-р хэсгийн 7,3-р ажлын хэсэг (FIG Commission 7 WG 7.3) хамтран "Нээлттэй эх үүсвэр бүхий программ хангамжийн газрын бүртгэл болон кадастр дахь хэрэглээ, түүний боломжууд болон эрсдэлүүд (FLOSS in Cadastre and Land Registration: Opportunities and Risks)" номыг саяхан хэвлүүлсэн байна. Энэхүү бүтээл нь дээрх 2 байгууллагын сүүлийн 4 жилийн хамтын ажилын үр дүн юм. 21-р зуунд газрын бүртгэл, кадастрын удиртгалын системүүд нь мэдээллийн технологигүй ямар ч үр дүнгүй, ашиггүй бөгөөд энэхүү номыг FLOSS (free/libre/open source software) буюу нээлттэй эх үүсвэр бүхий программ хангамжуудыг ашиглан энэхүү системүүдийг хэрхэн хөгжүүлж болох, басхүү эдгээр системүүдийг хэрэглэж буй Европ, Африкийн хэд хэдэн орны туршлага, жишээ дээр тулгуурлан туурвисан байна. Ном нь:
гэсэн 5 бүлгээс бүрдсэн юм байна. Номыг татаж авах хаяг:

http://www.fig.net/pub/fao/floss_cadastre.pdf


Эх сурвалж: FIG Commission 7 WG 7.3

Sunday, May 30, 2010

Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах 2010 тэмцээн болох 10 стадионы зураг

Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах 2010 тэмцээн болох 10 стадионы зураг


Удахгүй дараа сард болох (6-р сарын 11-нээс 7-р сарын 11-ны хооронд) Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах 2010 тэмцээн болох Өмнөд Африкийн 10 стадионы сансраас авсан зурагыг та бүхэндээ танилцуулж байна. Эдгээр зураглалыг 2009 оны сүүлчээс эхлээд энэ сар хүртэл 6 сарын хугацаанд Европын холбооны SPOT болон Солонгосын KOMPSAT2 хиймэл дагуулуудын мэдээг ашигласан болно.


Сонирхуулахад нээлт болон хаалтын үйл ажиллагаа болох Иохансбургийн City Soccer стадион нь 94700 хүний суудалтай 1987 онд баригдсан юм байна.

Мөн та бүхэнд эдгээр зураглалуудын видеог танилцуулья:


Эх сурвалж: SPOT, Youtube

Wednesday, May 12, 2010

Дэлхий ертөнцийг тольдохуй

Дэлхий ертөнцийг тольдохуй

Үндсэн сэдвээсээ хазайсан гэхдээ маш сонирхолтой нэгэн вэб хуудасыг та бүхэнд танилцуулах гэсэн юм. Хүүхэд байхын тэнгэр лүү оддыг харан, чухам ямар учир шалтгаанаас энэ бүхэн гайхалтай, сонирхолтой болохыг тэмтэрч, мэдрэхийг хүсэж, огторгуйд тэмүүлэхийг мөрөөддөг байлаа. Сар, жилүүд урсах тусам энэ мөрөөдөл минь нэг л хоосон, бас бүтэхгүй юм шиг санагддаг болсон билээ. Өнөөдөр интернетээр хэсэж байхдаа нэгэн сонирхолтой чухам тэрхүү мөрөөдлийг минь биелүүлсэн хуудасыг олж харлаа.

Микрософт компани ер нь мэдээллийн технологийн ихэнх архагууд сүүлийн "гео" эсвэл орон зай, дэлхий ертөнцийн тухай мэдээлэл бүхий системүүдийг гаргаж хоорондоо өрсөлдөж байгаа билээ. Үүний нэг илрэл бол Google Earth vs Virtual Earth зэрэг программ хангамжууд билээ.

Микрософт компаниас өөрийн Silverlight технологийг сурталчилах, мөн түүн дээр тулгуурлан маш олон төрлийн сэдвийг хамарсан танилцуулга, мэдээллийн вэб хуудасуудыг хийж болох бодит жишээг харуулсан WorldWide Telescope (Дэлхий ертөнцийг тольдохуй) вэб хуудасыг хийсэн байна. Энэ л хуудасанд тэр л хүүхэд насны мөрөөдөл болсон манай дэлхий, гариг ертөнц, од эрхэсийн зураг, мэдээлэлүүдийг агуулсан бөгөөд сүүлийн үеийн бүхий технологиудыг ашигласан газраас болон сансараас өндөр нарийвчлалтайгаар авсан зураг мэдээллүүдийг та өөрөө дурангаар харж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр бүтээсэн байна.


Энэ хуудасыг шууд вэбээр харахаас гадна та бүхэн компьютер дээрээ нэмэлт программ хангамжийн татан суулгаж, ашиглаж, үзэж болох юм байна.

Эх сурвалж: Microsoft Research

Monday, May 10, 2010

"Монгол улсын Гео-мэдээллийн технологийн хөгжил болон хэрэглээ" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 4-р их хурал

"Монгол улсын Гео-мэдээллийн технологийн хөгжил болон хэрэглээ" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 4-р их хурал

ЗАРЛАЛ

Энэхүү хурал нь гео-мэдээллийн шинжлэх ухаан, технологи, ЗТС ба ГМС болон эдгээрийг ашигладаг салбаруудын эрдэмтэн судлаачдад судалгааны үр дүн, туршилт, ирээдүйн зорилго, мөн шинэ санаагаа солилцонгоо сүүлийн үеийн гео - мэдээллийн технологи түүний хэрэглээний талаар мэдэх (ойлголт авах) зэрэг өргөн боломжийг бүрдүүлж байна. Хурал нь үндсэн, аман илтгэл, ханын илтгэл болон тулгамдаж буй асуудлуудаар хэлэлцүүлэг гэсэн хэсгүүдээс бүрдэхээс гадна дараах сэдвүүдийг хамрах болно:
Хурлын талаархи дэлгэрэнгүй мэдээллүүдийг http://www.geospatialmongolia.org/; geospatialmongolia@gmail.com; tungalag86@yahoo.com э-шуудангаар эсвэл 7730-7730 (1311) дугаарын утсаар холбогдоно уу.

Saturday, May 8, 2010

Геостатистикийн зураглалын практик зааварчилгаа

Геостатистикийн зураглалын практик зааварчилгаа

Гео-мэдээллийн шинжлэх ухааны тооцоолол, орон зайн дүн шинжилгээ зэргийн хамтаар чухал нэг хэсэг бол геостатистик билээ. Зарим нэг хүмүүст статистик бол амархан, нөгөө нэгэнд нь ихээхэн төвөгтэй байдаг. Тиймээс та бүхэнд 5 өдрийн GEOSTAT сургалтын хөтөлбөрийн хүрээнд боловсруулагдсан Thomas Hengl- ийн "Геостатистикийн зураглалын практик заавачрилгаа" (A practical guide to Geostatistical Mapping) гарын авлагыг танилцуулж байна. Энэхүү гарын авлага нь:
  1. Геостатистикийн зураглаl
  2. Регресс, криггерийн тэгшитгэлүүд
  3. Программ хангамжууд (R+GIS+GE)
  4. Мэдээ, өгөгдлүүдийн эх үүсвэрүүд
  5. Эхний алхамууд
  6. Металлын нэгдлүүдийг тодорхойлох
  7. Хөрсний органик нэгдлүүд
  8. Зүйлүүдийн ажиглалтын бичлэгүүд
  9. Геоморфлогийн нэгжүүд
  10. Урсгалын сүлжээнүүд
  11. Дэвсгэр гадаргын температур
зэрэг онолын болон практикийг байгалийн шинжлэх ухааны газарзүй, цаг уур, геологи, биологи зэрэг салбаруудад хэрэглэсэн жишээнүүдэд R+, GIS, Google Earth зэрэг программ хангамжуудыг ашиглан хэрхэн хам боловсруулалт хийж, зураглал хийх талаар дурьдсан байна. Энэхүү гарын авлага нь Сreative Common 3.0 лицензийн хүрээнд та бүхэн чөлөөтэй, үнэгүй татаж авч хэрэглэж болох бөгөөд гагцхүү зохиогчийн нэрийг, эх үүсвэрээ дурьдахаа мартаваа.

Татах хаяг: http://dl.dropbox.com/u/3194279/ebook/27517725-A-Practical-Guide-to-Geostatistical-Mapping.pdf

Эх сурвалж: Lulu

Friday, May 7, 2010

QGIS болон ГМС-ийн видео хичээл

QGIS болон ГМС-ийн видео хичээл


Өмнө нь бид QGIS-ийн Encedalus хувилбарыг танилцуулсан билээ. Үүний нэг хувилбар болох DLA гэсэн хувилбар нь хялбаршуулсан, бас бага хэмжээтэй бөгөөд үүнийг хэрхэн ашиглах талаар видео хичээлүүдийг Өмнөд АФрикийн Зүүн Кэйфийн Газрын албаны хүмүүс боловсруулсан байна. Эдгээр хичээлүүд нь :
  1. ГМС-ийн удиртгал
  2. Вектор мэдээ
  3. Атрибут өгөгдөл
  4. Дижитайзер хийж вектор мэдээг үүсгэх
  5. Растер мэдээ
  6. Топологи
  7. Координатын суурь системүүд
  8. Газрын зураг зураглах
  9. Орон зайн дүн шинжилгээ: вектор мэдээ
  10. Орон зайн дүн шинжилгээ: растер мэдээ
  11. QGIS-ийн гарын авлага
  12. Ажлын хүснэгтүүд, гарын авлагууд хичээлтэй холбоотой
  13. Хичээлд хэрэглэсэн мэдээ, өгөгдлүүд
зэргийг агуулсан бөгөөд эхний 10 нь видео хичээл, дараагийн 2 нь баримт бичгүүд, сүүлчийнх нь мэдээ өгөгдлүүд болно.

Эх сурвалж: http://linfiniti.com/dla/

Thursday, May 6, 2010

Ашгийн бус ГМС, онлайн зураглалын зааварчилгаа

Ашгийн бус ГМС, онлайн зураглалын зааварчилгаа

MapTogether ашгийн бус, нээлттэй эх үүсвэр бүхий газарзүйн мэдээллийн систем (GIS), онлайн зураглалуудыг дэмжих зорилготойгоор "Ашгийн бус ГМС, онлайн зураглалын зааварчилгаа" (Illustrated Guide to Nonprofit GIS and Online Mapping) гаргасан байна. Энэхүү зааварчилгаанд:
  • GIS болон зураглалын үндэс, түүнд хэрэглэж буй технологи болон арга зүйнүүдийн тухай
  • GIS, эсвэл зураглалын технологиудыг хэрэглэсэн ашгийн бус төслүүдийн жишээ
  • GIS/зураглалын төслүүдийг зөв, амжилттай хэрэгжүүлэх төлөвлөгөөнүүдэд туслах стратегиуд
  • Олон нийт хэрэглэж болох мэдээллийн ҮНЭГҮЙ эх үүсвэрүүдийн тухай
  • GIS/зураглалын ашгийн бус төслүүдэд ашиглах үнэгүй болон хямдхан багаж хэрэгслэлүүд (программ хангамжууд)-ийн тухай
Энэхүү зааварчилгаа Creative Commons 3.0 NC/BY/ND лицензийн хүрээнд чөлөөтэй, үнэгүй хэрэглэж болох бөгөөд гагцхүү та бүхэн MapTogether-ийн нэрийг дурьдах, иш татахаа мартаваа.

Татах хаяг: http://maptogether.org/sites/default/files/images/MapTogether-NPGIS-v.0.99.pdf

Эх сурвалж: MapTogether

Monday, May 3, 2010

"Where 2.0"-ийн сонирхолтой видео

"Where 2.0"-ийн сонирхолтой видео

Дэлхийн мэдээллийн O'Reilly компаниас 6 дах жилдээ зохион байгуулсан "Where 2.0" газарзүйн байрлал, түүн тулгуурласан төрөл бүрийн мэдээллийн технологийн системүүд, тэдгээрийн хэрэглээ, цаашдын хандлагын тухай хэлэлцдэг олон улсын хурал өнгөрсөн 3-р сарын 30-нээс 4-р сарын 1-ний хооронд Сан Жозе хотноо болсон байна. Энэ хуралд дэлхийн томоохон мэдээллийн технологийн системүүдийн Мicrosoft, Adobe, Google, ESRI г.м анхдагчууд, тэргүүлэгч нар оролцдог бөгөөд Youtube дээрх O'Reilly мэдээллийн суваг дээр илтгэгч нарын танилцуулсан илтгэлүүдийн видеог тавьсан байна. Эдгээрээс хамгийн сонирхолтой нэгэн видеог танилцуулж байна.

Paul Ramsey - Why your data sucks:


Мөн үүнээс гадна Where 2.0-т танилцуулсан бусад илтгэгчүүдийн видеог дараахь хаягаар орж үзнэ үү.

http://www.youtube.com/user/OreillyMedia#g/c/7560B263F3C6B849

Эх сурвалж: Where 2.0

Saturday, April 24, 2010

ESRI-гийн э-ном: Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд ГМС-ийг хэрэглэх

ESRI-гийн э-ном: Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд ГМС-ийг хэрэглэх
(GIS for Renewable Energy)

ESRI-гийн ГМС-ийн шилдэг жишээнүүдий цуврал э-номны "Сэргээгдэх эрчим хүчинд ГМС-ийг хэрэглэх" гэсэн электрон номыг танилцуулж байна. Өмнө нь "ГМС бол Ногоон технологи", "Газарзүй болон ГМС-ийн эссэнүүд", "Африк дахь ГМС-ийн хэрэглээ", "Хөдөө аж ахуйд ГМС-ийг хэрэглэх" э-номнуудыг танилцуулж байсан билээ.

Энэхүү номонд:
  • ГМС гэж юу вэ?
  • Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд ГМС-ийг хэрэглэх
  • АНУ-ын Байгаль орчны хэлтсийн Сэргээгдэх эрчим хүчний лаборатори
  • Салхины эх үүсвэрүүдийн зураглалд ГМС-ийг ашиглах
  • Цэлмэг тэнгэр бүртгэгдсэн салхины эх үүсвэрүүд
  • Бостоны нарны энергийг ашигласан Вэб-ГМС-ийн жишээ
  • Калифорн дэх биомассын нөөцүүдийн эдийн засагын хандлаганд ГМС-ийг ашиглах
  • Puget-ийн дууны энергийн гэрэлт ирээдүй
  • Цөлд Oasis байгуулах
  • Rooftops-ийн нарны энергийн нөөцийн зураглал
  • Сэргээглэх эрчим хүч-биелэгдэшгүй мөрөөдөл биш
г.м сэргээгдэх эрчим хүчний салбарын нөөц бололцоо, цаашдын төлөвлөгөөнд ГМС-ийг хэрэглэсэн шилдэг жишээнүүдийг, шийдлүүдийнх хамтаар танилцуулсан байна.

Эндээс татаж авна уу: http://www.esri.com/library/bestpractices/renewable-energy.pdf

Sunday, April 18, 2010

Зарлал: Зайнаас тандан судлал, Газарзүйн мэдээллийн системийн сургалт

Зарлал: Зайнаас тандан судлал (RS), Газарзүйн мэдээллийн систем (GIS)-ийн сургалт

Монгол улсын их сургууль (NUM)-ийн Зайнаас тандан судлал (RS), газарзүйн мэдээллийн систем (GIS)-ийн NUM-ITC-UNESCO лабораториос 2010 оны 4-р сарын 21-нээс эхлэн 48-64 цагийн хичээлийн хөтөлбөртэй анхан, дунд болон гүнзгийрүүлсэн шатны Зайнаа тандан судлал (RS), Газарзүйн мэдээллийн систем (GIS)-ийн сургалтыг зохион байгуулах гэж байна. Сургалтанд агаар, сансрын зураглал, тоон мэдээллийг боловсруулах үндсэн зарчмууд, газарзүйн мэдээллийн системийн онол, ашиглаж буй программ хангамжуудын тухай, хэрэглэх арга зүйнүүдийг заах бөгөөд суралцагчидад гэрчилгээ олгох болно.

Сургалттай холбоотой нэмэлт мэдээллүүдийг NUM-ийн 1-р байрны 315 тоотоос авах эсвэл 77307730 – (1311) дугаарын утсаар холбогдож авна уу.

Жич: Сургалтын төлөвлөгөөг суралцагчдын саналыг хүлээн авч өөрчилж, нэмэгдүүлж болно.

Эх сурвалж: RS/GIS Lab of NUM-ITC-UNESCO

Saturday, April 10, 2010

SALB, ESRI-гийн тэтгэлэг: ArcEditor лиценз, 2 виртуаль сургалтын эрх

SALB, ESRI-гийн тэтгэлэг: ArcEditor лиценз,
2 виртуаль сургалтын эрх

Нэгдсэн үндэстний байгууллагa (HYБ)-ын Газарзүйн мэдээллийн ажлын хэсэг (UNGIWG) нь 1991 оноос дэлхийн улс орнуудын хилийг шинэчлэн тогтоох, баталгаажуулах, мэдээллийн санг үүсгэх зорилготой Хоёр дахь удаагын Засаг захиргааны Хил хязгаар (SALB) төслийг хэрэгжүүлж байна.

Энэ төслийн хүрээнд ESRI компанитай хамтран дэлхийн зарим нэг улсуудад ArcGIS программ хангамжийн ArcEditor лицензийн эрх болон ESRI компаний онлайн сургалтын хөтөлбөрөө 2 виртуаль хичээлийг сонгох эрх бүхий тэтгэлэг энэ онд зарласан байна. Үүнд тухайн улс орны газрын зураг, түүнийг бүрдүүлэгч агентлаг, байгууллагуудыг хамруулахаар зорьж байгаа бөгөөд Монгол улс энэ тэтгэлэг авах эрх бүхий орнуудын жагсаалтанд багтсан байна. Энэ тухай нэмэлт мэдээллийг SALB's ESRI Grant болон SALB@un.org э-шуудангаар холбогдож болох юм байна.

Эх сурвалж: SALB

Tuesday, April 6, 2010

QGIS-ийн Encedalus хувилбар

QGIS-ийн Encedalus хувилбар

Quantum GIS (QGIS)-ийн шинэ Encedalus хувилбар бэлэн болсон байна. QGIS нь Линукс, Юникс, Виндойс, Мак үйлдлүүдийн системүүдэд ажилладаг, нээлттэй эх үүсвэр бүхий Газарзүйн мэдээллийн систем (GIS)-ийн программ хангамж юм. QGIS нь GNU-ийн олон нийтийн ерөнхий лицензийн хүрээнд вектор, растер, өгөгдлийн сангуудын олон форматуудыг ашиглах, харах, боловсруулалт хийхээс гадна Python, C++ хэл ашигласан GIS-ийн нэмэлт хэрэгслүүдийг ашиглах боломжтой.

Боловсруулсан газрын зурагнуудыг хэвлэх, хэвлэлийн эх бэлтгэлийн форматууд руу хэвлэхээс гадна, интернетээр дамжуулан онлайн GIS хэрэгслүүдтэй ажиллах, хөгжүүлэх боломжтой. QGIS нь:
  • Растер болон вектор мэдээтэй ажиллах
  • GRASS GIS программ хангамжтай хоршиж ажиллах
  • Бусад нэмэлт хэрэгслүүдийг (plugin) ажиллах
  • Дижитайзер хийх
  • Хэвлэх
  • Python хэлийг ашиглах
  • Вэб-ГМС-ийг ашиглах (WMS, WFS)
  • Үндсэн ГМС-ийн үйлдлүүд
зэрэг үйлдлүүдийг агуулсан байна.

Татаж авах хаяг: http://www.qgis.org/en/download.html

Эх сурвалж: OS Geo, QGIS

ILWIS 3.7 гарлаа

ILWIS 3.7 гарлаа

Агаар, сансрын зураглалын дүрс боловсруулалт, ГМС-ийн үйлдлүүдийг агуулсан ILWIS 3.7 Open хувилбар бэлэн болсон байна. Энэхүү хувилбар нь:
  • Растер болон вектор мэдээг хослуулан ашиглах
  • Олон тооны оронзайн мэдээллий файлын бүтэц рүү хөрвүүлэх
  • Дэлгэц болон хавтанг ашиглан дижитайзер хийх
  • Дүрс боловсруулалтын багаж хэрэгслүүдийг үүргээр багцалсан
  • Орто фото үүсгэх, дүрс мэдээнд газарзүйн холболт хийж, хөрвүүлэх, нийлүүлэх
  • Орон зайн дүн шинжилгээ хийх
  • 3 хэмжээст мэдээллийг үүсгэх, харах
  • Газарзүйн проекц, эллопсоид, датум-ын мэдээллийн сан
  • Гео-статистик дүн шинжилгээ хийхдээ Kriging -ийн интерполяциар сайжруулсан
  • Стерео зураглал хийх,харах
  • Орон зайн олон шалгуурт тэгшитгэл (Spatial Multiple Criteria Evaluation) буюу шийдвэр гаргагч нарт зориулсан мэдээллийг боловсруулах
  • WMS буюу интернет ГМС-ийн сервертэй холбогдох
  • Гадаргуугийн энергийн түвшинг тооцоолох
зэрэг үйлдлүүдийг агуулж, өмнөх хувилбаруудыг хэд хэдэн алдааг засаж, нэмэлтээр вектор мэдээтэй ажиллах нэмэлт үйлдлүүдийг агуулсан байна.

Татаж авах хаяг: ILWIS 3.7 Open

Эх сурвалж: 52 North

Monday, April 5, 2010

Гамшгийн үед хэрхэн үйл ажиллагаа явуулах вэ?

Гамшгийн үед хэрхэн үйл ажиллагаа явуулах вэ?

Сүүлийн үеийн мэдээллээр Улаанбаатар хотын барилга маань газар хөдлөлтөнд тэсвэргүй, мөн удахгүй газар хөдлөлт болно гэж их ярьж байна. Мэдээж энэ бүгдийг худлаа, бас болохгүй гэх газаргүй бөгөөд гамшиг болон барилгын мэргэжилтэнгүүд Гайти-гийн газар хөдлөлтийг улмаас орон сууцнууд муу байсан учир төдий тооны их хүн нас барсан, Чилийн газар хөдлөлтийн дараахь цунамиг тооцоолоогүй улмаас 500 илүү хүн нас барсан гээд сүүлийн үеийн аймшигтай тоо баримтуууд их байна.

Эдгээр сүүлийн үеийн мэдээлэлд тулгуурлан гамшгийн үед авах хэмжээний талаар Дэлхийн Банк, Гамшгийг бууруулах, аврах үйл ажиллагааны даян дэлхийн сан (Global Facility for Disaster Reduction and Recovery, the (GFDRR)) -гаас гамшгийг урьдчилан мэдээлэх, тухайн үед авах хэмжээнүүдийг хэрхэн талаар зааварчилгаа "Гэр болон гэр бүлээ хамгаалах: Байгалийн гамшгийн дараахь сэргээлтийн гарын авлага" (Safer homes, stronger communities: a handbook for reconstructing after natural disasters) саяхан гаргасан байна. Электрон хэлбэрээр татаж авч болно.

Эх сурвалж: PreventionWeb

Friday, April 2, 2010

Arramagong DVD: OSGeo-гийн LiveDVD, Virtual Machine хувилбарууд бэлэн болсон байна.

Arramagong DVD: OSGeo-гийн LiveDVD, Virtual Machine хувилбарууд бэлэн болсон байна.

Өмнө нь бид QGIS-LiveCD болон Arramagong DVD хувилбарыг танилцуулж байсан билээ. Энэ удаа Arramagong DVD-ийн 3.0 хувилбарыг Гео-оронзайн ЛайвДВД (Geospatial LiveDVD) багийн хамт олон бэлэн болгосон байна. Энэ хувилбар нь XUbuntu 9.10 үйлдлийн систем дээр суурилсан 34 төрлийн Гео-оронзайн нээлттэй эх үүсвэр бүхий программ хангамж, 2009 оны FOSS4G хурлаар хэлэлцэгдсэн нэмэлт 14 програм хангамж, мөн өмнөх зарим нэг програм хангамжуудыг алдааг засаж, сайжруулсан хувилбаруудыг агуулсан бөгөөд та өөрийн компьютерийнхээ CD/DVD уншигч энэхүү LiveDVD-ийг уншуулж шууд ачаалж, ажиллах боломжтой юм байна.

Агуулагдаж буй программ хангамжууд:

  • AtlasStyler SLD editor and Geopublisher :: 1.4 (new)
  • deegree WMS, WFS, WCS and iGeoPortal :: 2.2
  • GDAL :: 1.6.3
  • GeoKettle :: 3.2.0-20090609
  • Geomajas :: 1.4.2 (new)
  • GeoNetwork :: 2.4.2
  • GeoServer :: 2.0.1
  • GMT: The Generic Mapping tools :: 4.4.0 (new)
  • GpsDrive :: 2.10pre7
  • GRASS GIS :: 6.4.0rc5
  • gvSIG :: 1.9 stable
  • Kosmo :: 2.0 RC1
  • Mapfish :: 1.2 (new)
  • Mapnik :: 0.6.1 (new)
  • Mapserver :: 5.6.1
  • MapTiler :: 1.0 beta2
  • Marble :: 0.8.1
  • MB System :: 5.1.2
  • Octave Mapping Toolbox :: 3.0 / 1.0.7 (new)
  • Open Jump :: 1.3
  • Open Layers :: 2.8 (new)
  • OpenCPN :: 1.3.6 (new)
  • OpenStreetMap editors and tools :: JOSM svn1788, Gosmore svn20090624 (new)
  • osgEarth :: 1.3 (new)
  • Ossim/OssimPlanet :: 1.8.3 (new)
  • pgRouting :: 1.04
  • Postgres/PostGIS :: 8.4/1.4
  • PROJ.4 :: 4.7.0 (new)
  • QuantumGIS :: 1.4.0
  • R geostatistics :: 2.10.1
  • SpatiaLite :: 2.4.0 (new)
  • uDig :: 1.2RC1
  • Unofficial gvSIG Mobile for Linux :: 0.1.6 (new)
  • Xubuntu :: 9.10

Татаж авах: http://download.osgeo.org/livedvd

Энэ LiveDVD-ийн талаар илүү нэмэлт мэдээлэл, зүйлсийг http://wiki.osgeo.org/wiki/Live_GIS_Disc хаягнаас авч болох бөгөөд энэ хувилбар удахгүй болох FOSS4G хурал дээр шинэчилэгдэх юм байна.

Эх сурвалж: OSGeo, "Cameron Shorter" blog