Wednesday, May 12, 2010

Дэлхий ертөнцийг тольдохуй

Дэлхий ертөнцийг тольдохуй

Үндсэн сэдвээсээ хазайсан гэхдээ маш сонирхолтой нэгэн вэб хуудасыг та бүхэнд танилцуулах гэсэн юм. Хүүхэд байхын тэнгэр лүү оддыг харан, чухам ямар учир шалтгаанаас энэ бүхэн гайхалтай, сонирхолтой болохыг тэмтэрч, мэдрэхийг хүсэж, огторгуйд тэмүүлэхийг мөрөөддөг байлаа. Сар, жилүүд урсах тусам энэ мөрөөдөл минь нэг л хоосон, бас бүтэхгүй юм шиг санагддаг болсон билээ. Өнөөдөр интернетээр хэсэж байхдаа нэгэн сонирхолтой чухам тэрхүү мөрөөдлийг минь биелүүлсэн хуудасыг олж харлаа.

Микрософт компани ер нь мэдээллийн технологийн ихэнх архагууд сүүлийн "гео" эсвэл орон зай, дэлхий ертөнцийн тухай мэдээлэл бүхий системүүдийг гаргаж хоорондоо өрсөлдөж байгаа билээ. Үүний нэг илрэл бол Google Earth vs Virtual Earth зэрэг программ хангамжууд билээ.

Микрософт компаниас өөрийн Silverlight технологийг сурталчилах, мөн түүн дээр тулгуурлан маш олон төрлийн сэдвийг хамарсан танилцуулга, мэдээллийн вэб хуудасуудыг хийж болох бодит жишээг харуулсан WorldWide Telescope (Дэлхий ертөнцийг тольдохуй) вэб хуудасыг хийсэн байна. Энэ л хуудасанд тэр л хүүхэд насны мөрөөдөл болсон манай дэлхий, гариг ертөнц, од эрхэсийн зураг, мэдээлэлүүдийг агуулсан бөгөөд сүүлийн үеийн бүхий технологиудыг ашигласан газраас болон сансараас өндөр нарийвчлалтайгаар авсан зураг мэдээллүүдийг та өөрөө дурангаар харж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр бүтээсэн байна.


Энэ хуудасыг шууд вэбээр харахаас гадна та бүхэн компьютер дээрээ нэмэлт программ хангамжийн татан суулгаж, ашиглаж, үзэж болох юм байна.

Эх сурвалж: Microsoft Research

No comments: