Wednesday, April 16, 2014

"Газрын зураг-Баатар" буюу MapHero уралдаан

"Газрын зураг-Баатар" буюу MapHero уралдаан

Юуны өмнө хүлцэл өчихөд бага зэрэг хувийн шалтгаанаас энэ сарын "Гео-уулзалт" маань хойчилж байгаа хэдий ч энэ сарын уулзалтын сэдэвтэй холбоотой нэгэн уралдааны тухай та бүхэндээ танилцуулах гэсэн юм.

ГМС-ийн судлаач, мэргэжилтэн, сонирхогч та бүхэн өөрсдийн бүтээсэн, зурагласан урлагийн бүтээл гэж болохоор MapInfo компаниас зохион байгуулж байгаа "Хамгийн сайн гэсэн газрын зурагаа "Газрын зураг-Баатар" буюу MapHero"-д илгээж Микрософт компаний Surface 2 таблет хожоорой. Уралдаан нь :

Ангилан нэг :  Сонирхолтой газрын зураг  буюу дэлгүүр хэсэхэд хаагуур явбал түгжирэхгүй байх, түгээлт хийхэд хамгийн дөт зам аль вэ зэрэг та цаг хугацаа хэмнэсэн, бүтээмж бүхий сонирхолтой эсвэл хөгжилтэй эсвэл гажууд газрын зурагнуудыг энд хүлээж авах болно.


Ангилал хоёр:  Олон нийтийн үйл ажиллагаанд зориулсан газрын зураг буюу сайн дурын үйл ажиллагаа хаана амжилттай хэрэгжиж болох, хаанаас бусдад нөлөөлөл үзүүлж болох газар зэргийг үзүүлсэн газрын зурагнуудыг энд хүлээж авна.



Ангилал гурав: Газрын зурагны дүрслэл буюу хамгийн сайн бүтээлч бараг л урлагийн бүтээл гэж болохоор газрын зурагнуудаа энд илгээнэ үү.






Нэмэлт мэдээллийг MapHero хуудаснаас үзнэ үү.

Эх сурвалж: MapInfo

3 comments:

Unknown said...

sain bnu ene uraldaani talar delgerengu medelel awah gesin holbogdoh utsa uldegere hugatsa ni heze dusahin be

Undral said...

Энд Монголоос оролцож болохгүйм бишүүү. оролцох улс дотор нь байхгүй байшд

MGiS said...

Bolno oo, MapInfo-giin distributer company alban yosnii burtgeltei khereglegch nar...