Шинэ оны мэнд...
2012 оны блогын төлөвлөгөө
За, шинэ он гараад нилээд хэд хоночихлоо... блог дээрээ бичлэг хийнэ гэж явсааар өдий хүрлээ... Ямар ч байсан 2011 онд хамт байж, дэмжиж, хамтарч ажилласан бүх хүмүүсдээ талархаж байна. Та хэдийн дэмжлэггүй байсан бол Geo-meeting болохгүй, GIS Day-гээ тэмдэглэж чадахгүй... гээд олон зүйлс дурдаж болохоор л байна. Гэхдээ шинэ онд буюу 2012 онд блогын зүгээс ямар ямар ажлуудыг хийхээр бодож байгаагаа бичмээр санагдлаа... та бүхэн өөрсдийн санал, шүүмжлэлээ чөлөөтэй илэрхийлээрэй...
- Geo-meeting-ээ сар бүр алгасахгүй хийх /P.S: эхнээсээ дэмжигч хүмүүс маань санхүү болон зарим сарын зохион байгуулалтуудыг авч эхлэсэн байгаа/
- Гео-орон зайн мэдээллийн шинжлэх ухаан, технологийн талаарх мэдээллүүдийг хүргэх
- Гео-мэдээллийн ойлголтууудыг нутагшуулах чиглэлээр хэд хэдэн орчуулгын ажилд оролцох, эхлүүлэх, хэрэгжүүлэх, хэвлэх, түгээх
- Залуу судлаач, сонирхогчдыг дэмжиж, хамтарч ажиллах
- ... /P.S: энэ хэсгийг та бүхэнд үлдээе... саналаа нэмээд байгааарай/
Өмнөх 12-р сарын Гео-уулзалт дээр энэ жилийн уулзалтын тов болон сэдвүүдийг танилцуулсан билээ, гэхдээ дахин танилцуулж, хэлэлцүүлж байна:
№
|
Огноо
|
Сэдэв
|
Хаана
|
1
|
1-р сарын 18
|
Газрын бүрхэвчийн судалгаа
|
МУИС, ГГС эсвэл ЦГОШГ
|
2
|
2-р сарын 15
|
Үндэсний Гео-мэдээллийн
стандартууд
|
МУИС, ГГС
|
3
|
3-р сарын 21
|
Ус, усны хагалбар
газруудын ангилал
|
МУИС, ГГС
|
4
|
4-р сарын 18
|
Геологи, геодезийн
|
МУИС, ГГС
|
5
|
5-р сарын 14
|
ГМС-ийн сургалт, боловсрол
|
МУИС, ГГС
|
6
|
6-р сарын 20
|
Олон улсын хурал
|
МУИС, ФЭС, ГГС
|
7
|
9-р сарын 19
|
Ой модны менежментэд
ГМС-ийг хэрэглэх нь
|
МУИС, ГГС
|
8
|
10-р сарын 17
|
ГМС-ийг аялал жуулчлалын
салбарт
|
МУИС, ГГС
|
9
|
11-р сарын 21
|
ГМС өдөр/GIS day
|
МУИС, ГГС
|
10
|
12-р сарын 19
|
ГМС-ийн орчны программчлал
|
МУИС, ГГС
|
6-р сарын МУИС-ийн ФЭС-ийн NUM-ITC-UNESCO Зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системийн лабораторийн жил бүр зохион байгуулдаг гео-мэдээлэл, астрономийн хурал болох бөгөөд энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад хамтран ажиллана.
Холбоо барих:
эсвэл
3 comments:
Сайн байна уу? МШХХТГ-ын мэргэжилтэн Норовдорж байна. 2 сард болох Гео уулзалтаар яригдах стандартуудын оронд монгол улс орон зайн мэдээллийн системийг бий болгоход хэдий хэр төсөв мөнгө төсөл боловсруулж байгааг танилцуулы гэж бодож байна. Стандарт гэвэл амжихгүй байж магадгүй гэж эмээж байна
Манай дээр лав 14 тэрбумын тендер зарлагдахыг мэдэхийн байна.
Норовдорж гэж ирээд танилцуулга этр аваад яваад байсан залуу мөн үү.
tegie l...standard gekheesee bas policy u bna...gedgiig sonsoyo 2 dekh iltgeliig ni kharin sumiya...tanai esvel chi standard-tai kholbootoi yum yarival bolokh uu?
Post a Comment