Thursday, October 27, 2011

ГМС өдрийг тэмдэглэнэ (GIS Day)

ГМС өдрийг тэмдэглэнэ (GIS Day)

Үндэсний газарзүйн нийгэмлэг нь 1987 оноос хүүхдийн газарзүйн мэдлэгийг дээшлүүлэх үүднээс үйл ажиллагаагаа явуулж буй боловсролын байгууллагууд (сургууль, сургалт, сурталчилгааны байгууллага, их дээд сургуулиуд г.м)-дад Газарзүйг хөгжүүлэх долоо хоног (Geography Awareness Week) -ийг төрийн болон төрийн бус байгуулага, хувийн хэвшлүүдийн дэмжлэгтэйгээр 11-р сарын 3 дахь долоо хоног бүрийг зарлан тэмдэглэж байгаа бөгөөд энэ долоо хоногийн Лхагва гариг бүрийг Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өдөр (GIS day) болгон 1998 оноос эхлэн дэлхийн нийтээр тэмдэглэж байна.

Өмнөх жилүүдийн ГМС-ийн өдрийн тухай мэдээллүүдийг:
авч үзнэ үү.

Монгол улс энэ өдрийг 3 жилдээ  11-р сарын 16-ны өдөр Монгол улсын их сургууль дээр зохион байгуулах бөгөөд та бүхэн ерөнхий хөтөлбөрийг сонирхоно уу.

12:00 - 14:00 Байгаль орчны мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцлах /2 хэсэгт хуваагдана/

14:00 - 14:30 Нээлт

14:30 - 17:30 Уулзалт ярилцлагууд /Салбар хуралдаанууд явагдана/-Сэдвүүд:
  • Гео-мэдээллийн байгаль орчны салбар дахь хэрэглээ: ус, экологи, байгаль хамгаалал г.м
  • Гео-мэдээллийн уул уурхайн салбар дахь хэрэглээ:
  • Микро/нано хиймэл дагуулын тухай (МУИС, ФЭС-ийн NUM-ITC-UNESCO Зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системийн лаборатори зохион байгуулна)
  • Гео-мэдээллийн судлаач, сонирхогч оюутнуудын эрдэм шинжилгээний хурал
  • Гео-мэдээллийн салбарын байгууллага, төслүүдийн танилцуулга
17:30 - 18:30 Хэлэлцүүлгэ болон хаалтын үйл ажиллагаа




Удахгүй та бүхэнд GIS day-гийн бүрэн хөтөлбөрийг танилцуулах болно. Мөн энэ үеэр өөрийн 
судалгааны ажил, байгууллагынхаа танилцуулгыг танилцуулж, хамтран
энэхүү өдөрлөгийг зохион байгуулахыг хүсэж байвал:
mongeoinfo@gmail.com эсвэл m_tsogtdulam@yahoo.com хаягаар холбогдоно уу.

No comments: