Monday, April 24, 2017

Монгол ном: Инженерийн лавлах-X

Монгол ном: Инженерийн лавлах-X



Зохиогчид:     Ө.Алтансүх, Ж.Алтанцэцэг, Б.Болормаа, Б.Буянтогтох, П.Галсан, Э.Ганзориг, А.Дамдинсүрэн, Б.Дэмбэрэл, А.Доржготов, С.Жаргалмаа, Г.Нарантуяа, Б.Оюунханд, Д.Оюунцэцэг, Б.Рагчаа, Ч.Сайнбаяр, Я.Сандагдорж, Д.Түвшинбаяр, Д.Эрдэнэцэцэг, П.Эрдэнэчимэг

Редакцийн зөвлөл
Ерөнхий редактор:    Д.Оюунцэцэг
Гишүүд:                      Л.Пүрэв, Ж.Цэвэгмид, Ц.Нанзад, Б.Лайхансүрэн, Б.Алтантуяа, Б.Пүрэвтогтох, Л.Түмэнбаяр, Э.Ганзориг

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулиас эрхлэн гаргаж байгаа “Инженерийн лавлах” цувралын Х боть “Геодези, зураг зүй” ном нь 2 хэсгээс бүрдэж байна. Энэ бүтээлд геодези, зураг зүйн үндсэн ойлголтууд, нэр томъёо, геодезийн үйлдвэрлэлд хэрэглэж буй солбилцлын тогтолцоо, геодезийн хэмжилт, зураглал хийх аргууд, хэрэглэгдэх багаж, тоног төхөөрөмжүүд, геодезийн хэмжилтийг боловсруулах, үнэлэх, газрын зураг, атласыг зохиох үйл ажиллагаа зэргийг оруулав. Геодезийн ажлыг нэгдүгээр хэсэгт “Геодезийн шинжлэх ухаан, түүний үндсэн ойлголтууд”, “Газрын зураг дээр хийх хэмжилтийн ажлууд”, “Геодезийн сүлжээ”, “Байр зүйн зураглал”, “Инженер геодези”, “Геодезийн хэмжилтийн математик боловсруулалтын онол”, “GPS-ийн технологи”, “Геодезийн хэмжилтийн багажууд”, “Геодезийн ажлын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй” есөн бүлэгт багтаан, зураг зүйн ажлыг хоёрдугаар хэсэгт “Зураг зүйн шинжлэх ухаан”, “Газрын зураг”, Математик зураг зүй”, “Зураг зүйн дүрслэлийн аргууд”, “Газрын зураг, атласын төлөвлөлт, хэвлэлийн эх, хэвлэл”, “Газар зүйн атласууд”, “Зураг зүйн ерөнхийлөл”, “Газрын зургийг ашиглах аргууд”, “Зураг зүй ба газар зүйн мэдээллийн систем” арван бүлэгт багтаан эмхэтгэлээ.

Эл бүтээл нь геодези, зураг зүй, уул уурхайн маркшейдер, эдэлбэр газрын кадастр, газар зохион байгуулалт, барилга, авто замын инженер техникийн болон эрдэм шинжилгээний ажилтан, их дээд сургуулийн багш, оюутнуудад зориулагдсан болно.  


Үнэ: 30000₮
Холбоо барих: 999-99388, ШУТИС-ГУУС-ийн Геодезийн салбар

Thursday, April 20, 2017

Дөрөвдүгээр сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Дөрөвдүгээр сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Өчигдөр ээлжит энэ сарын гео-уулзалт маань амжилттай болж өнгөрлөө. Та бүхэндээ өчигдөрийн уулзалтанд танилцуулсан илтгэлүүдийг танилцуулж байна.

  • Зурагзүйн тусгагаас үүсэх гажилт, түүний геостастикийн шинжилгээ - Др. Д.Түвшинбаяр, ХААИС-ын багш, МУ-ын зурагзүйн зөвлөх инженер

  • Монгол улсын хилийн шугамыг зурагжуулсан байдал, түүний хэрэглээ - Хурандаа А.Дамдин, ХХЕГ

Хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Тавдугаар сарын гео-уулзалт 5-р сарын 17-нд болно.

Монгол ном: Геодезийн сүлжээ

Монгол ном: Геодезийн сүлжээ


Зохиогчид:     Магистр Г.Нарантуяа,
Магистр П.Эрдэнэчимэг,
Магистр Э.Ганзориг
Редактор:       Доктор, дэд профессор Д.Оюунцэцэг
МУ-ын зөвлөх инженер Г.Нарантуяа


Энэхүү сурах бичиг нь их дээд сургуулиуд болон инженерийг дахин мэргэшүүлэхээр “Геодези” хичээлийг эхлэн суралцагсад болон геодезийн шинжлэх ухааныг бие даан эхлэн суралцагсад, судлаачдад геодезийн талаарх шинжлэх ухааны ойлголт авах, газрын зураг хэмжилт зураглалын ажлын талаар эмх цэгцтэй мэдлэг олж авах, газрын зургийн төрөл, онцлогийг мэдэх, газрын зурагтай ажиллаж сурах, геодезийн хэмжилтийн багаж, түүний онцлогийг судлах, мэдэх, энгийн аргаар ажиллаж сурах, геодезийн хэмжилтийн боловсруулалтын онолыг судлах, ур чадвар эзэмшихэд зориулан гаргалаа. Тус сурах бичиг нь үндсэн дөрвөн бүлгээс бүрдэж байгаа бөгөөд үүнд байр зүйн зураг, геодезийн байнгын цэг тэмдэгтийн тухай, улсын геодезийн сүлжээний тухай болон оюутны хийж гүйцэтгэх ажлууд багтана. 

Холбоо барих: 9999-9388, ШУТИС-ГУУС-ийн Геодезийн салбар

Tuesday, April 18, 2017

Монгол ном: Математик зураг зүй

Монгол ном: Математик зураг зүй


Зохиогчид:     Доктор, дэд профессор Д.Оюунцэцэг,
Магистр Г.Өлзийсайхан
Редактор:       Доктор, дэд профессор Д.Оюунцэцэг,
Магистр Э.Ганзориг


“Математик зураг зүй” сурах бичигт газрын гадаргууг хавтгайд буулгахад шаардлагатай онолоос эхлээд үүсэх гажилтуудыг тодорхойлох, конус, цилиндр, азимут тусгалын ерөнхий онол, зураг зүйн тусгалын бодолтыг гүйцэтгэхэд шаардлагатай хэмжигдэхүүнүүдийг тодорхойлох, тусгалын автоматжуулалтын асуудлуудыг тусгасан. Энэхүү номыг мэргэжлийн ангийн оюутнууд болон энэ чиглэлээр сонирхсон суралцагсдад зориулав. “Математик зураг зүй” сурах бичиг нь үндсэн зургаан бүлгээс бүрдэж байгаа бөгөөд үүнд зураг зүйн тусгалын ерөнхий онол, конус тусгал, цилиндр тусгал, азимут тусгал, математик зураг зүйн автоматжуулалтын асуудал болон  зураг зүйн тусгалын бодолтыг гүйцэтгэх практик дасгалууд багтана.  


Холбоо барих: 9999-9388, ШУТИС-ГУУС-ийн Геодезийн салбар



Friday, April 14, 2017

Монгол ном: Геодезийн нэр томъёоны тайлбар толь

Монгол ном: Геодезийн нэр томъёоны тайлбар толь




Зохиогч: Доктор, профессор А. Дамдинсүрэн
Редактор: Магистр Д. Болормаа

Геодезийн нэр томъёог нэг ойлголтод оруулан албан ёсны тогтсон хэллэгтэй болгох нь зүйтэй гэдэг үүднээс “Геодезийн нэр томъёоны тайлбар толь”-ийг “Геодезийн Орос-Монгол толь бичиг”-ийн хамт бүтээсэн.  Энэхүү толь бичигт манайд хэрэглэгдэж байгаа ихэнхи үг хэллэгүүд багтсан хэдий ч геодези, зураг зүй, геомэдээллийн салбарыг бүрэн хамарч чадаагүй ба орчуулга болоод тайлбарласан үг хэллэг нь учир дутагдалтай байхыг үгүйсгэхгүй.




Үнэ: 20000₮

Холбоо барих: 9999-9388, ШУТИС-ГУУС-ийн Геодезийн салбар

Wednesday, April 5, 2017

Дөрөвдүгээр сарын Гео-уулзалт

Дөрөвдүгээр сарын Гео-уулзалт
April Geo-meeting


Энэ сарын Гео-уулзалт 2017 оны 4-р сарын 19-нд Шинжлэх ухаан, технологийн сургууль, Геологи, уул уурхайн сургуулийн хичээлийн 5-р байранд /хуучнаар КТМС-ийн байр/ 18:00 цагаас зураг зүй /cartography/-н сэдвээр болно. Энэ удаагийн уулзалтаар:
  • Гео-уулзалтын танилцуулга
  • "Зурагзүйн тусгагаас үүсэх гажилт, түүний геостастикийн шинжилгээ" - Др. Д.Түвшинбаяр, ХААИС-ын багш, МУ-ын зурагзүйн зөвлөх инженер
  • "МУ-ын хилийн шугамыг зурагжуулсан байдал, түүний хэрэглээ" - Хурандаа А.Дамдин, ХХЕГ
гэсэн илтгэлүүдийг хэлэлцэх болно.

ХАЯГ:



Thursday, March 16, 2017

Гуравдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Гуравдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд
Presentations of March Geo-meeting

Өчигдөр Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн хурлын танхимд энэ сарын гео--уулзалт  амжилттай болж, зайнаас тандан судлалын аргазүй, хиймэл дагуулын мэдээг байгаль , цаг уурын мэдээ, мэдээлэлд хэрхэн ашиглаж болох талаар хэлэлцүүлгэ боллоо. Уулзалтаар хэлэлцүүлсэн илтгэлүүд:

  • Гео-уулзалтын танилцуулга


  • Хиймэл дагуулын NDVI өгөгдлийг ашиглан Монгол орны төв бүс нутгийн бэлчээрийн 500 жилийн загварчлалсан NDVI мэдээлэл - Д.Дуламсүрэн, УЦУОСМХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан

  • Ойн бүрхэвчийн төрөлд ойн түймрийн нөлөөлөл - Э.Нандин-Эрдэнэ, УЦУОСМХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан

  • Хиймэл дагуулын мэдээ ашиглан шороон шуурганы ангилал хийх нь - Д.Амгалан, Ph,D, УЦУОСМХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан

Tuesday, March 14, 2017

Гуравдугаар сарын Гео-уулзалт

Гуравдугаар сарын Гео-уулзалт
March Geo-meeting


Энэ сарын ээлжит гео-уулзалт Дэлхийн цаг уурын өдрийг тохиолдуулан Ус, цаг уур, орчны шинжилгээ, мэдээллийн хүрээлэнтэй хамтран тус хүрээлэнгийн хурлын танхимд маргааш буюу 2017 оны 3-р сарын 15-ны өдөр 17:30 цагаас болно. Уулзалтаар:
  • Монгол орны төвийн бүс нутгийн хиймэл дагуулын мэдээгээр тодорхойлсон NDVI-ийн 50 жилийн хэлбэлзэл - Д.Дуламсүрэн, УЦУОШМХ-гийн мэргэжилтэн
  • Хиймэл дагуулын мэдээ ашиглан шороон шуурганы ангилал хийх нь - Д.Амгалан, PhD, УЦУОШМХ-гийн эрдэм шинжилгээний ажилтан
гэсэн сэдвүүдийг хэлэлцэх болно. 

Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

ХАЯГ:

Friday, February 3, 2017

Хоёрдугаар сарын Гео-уулзалт

Хоёрдугаар сарын Гео-уулзалт
February Geomeeting


Энэ сарын "Гео-уулзалт" хөдөө аж ахуйн салбарт гео-мэдээллийн хэрэглээ сэдвийн хүрээнд 2-р сарын 15-ны өдөр 18:00-20:00 цагийн хооронд Хөдөө аж ахуйн их сургууль, Агро-экологийн сургуулийн Гео-мэдээллийн лаборатори, 246 тоотод болно. Уулзалтаар:

  • Гео-уулзалтын танилцуулга
  • Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөлтөд газарзүйн мэдээллийг системийг ашиглах нь - И.Мягмаржав, Ph.D, ХААИС, АЭС, Газрын менежментийн тэнхим
  • Бэлчээрийн газрын тохиромжтой үнэлгээ - Д.Бямбасүрэн, M.Sc, ХААИС, АЭС, Газрын менежментийн тэнхим
гэсэн сэдвүүдийг хэлэлцэх болно.

Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.




Friday, January 20, 2017

Нэгдүгээр сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Нэгдүгээр сарын Гео-уулзалтын илтгэлүүд
Өчигдөр энэ оны эхний сар бүрийн "Гео-уулзалт" амжилттай зохион байгуулагдаж, зайнаас тандан судлал, хиймэл дагуулын мэдээг бэлчээр, уур амьсгалын судалгаанд хэрхэн ашиглах талаар ярилцсан уулзалт боллоо. Уулзалтаар:






Энэ сарын уулзалтанд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. 

Tuesday, January 17, 2017

Монгол ном: Газарзүйн мэдээллийн систем

Монгол ном: Газарзүйн мэдээллийн систем


Зохиогчид
ШУА-ийн гишүүн, академич, Д.Амарсайхан, Монгол улсын сансрын нисэгч, хөдөлмөрийн баатар, ШУ-ын гавъяат зүтгэлтэн, доктор, профессор М.Ганзориг, судалгааны салбарт ажилладаг судлаачид болох А.Мөнх-Эрдэнэ, Д.Энхжаргал нарын хамтын бүтээл.

Энэхүү бүтээл нь орчин үед Монгол улсын олон салбарт ГМС-ийн хэрэгцээ болон хэрэглээ эрс өссөнтэй уялдуулан судлаачид өөрсдийн туршлага болон зарим үр дүнд тулгуурлан манай орны оронзайн мэдээтэй харьцдаг эрдэмтэд, их дээд сургуулийн багш, оюутан, мэргэжлийн хүмүүс болон эхлэн суралцагчдад ГМС-ийн үндсэн зарчим, газарзүйн мэдээг оронзайн дүн шинжилгээнд хэрхэн ашиглах талаар үндсэн бөгөөд анхан шатны мэдлэг олгох хялбаршуулсан бүтээл юм.

Номыг худалдан авах, бүтээлдээ ашиглах талаар зохиогч нартай холбогдоно уу. 
Холбоо барих:  А.Мөнх-Эрдэнэ
Утас: 99040270


Tuesday, January 10, 2017

Нэгдүгээр сарын Гео-уулзалт

Нэгдүгээр сарын Гео-уулзалт
January Geo-meeting


Энэ оны эхний, сар бүрийн ээлжит уулзалт маань 2017 оны 1-р сарын 18-ны өдөр Шинжлэх ухаан, технологийн сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Зайн тандан судлал, экологийн лабораторитой хамтран тус сургуулийн хичээлийн 1-р байрны 404 тоотод 18:00-20:00 цагт зохион байгуулагдах болно. Уулзалт нь:

  • "Монгол орны хээрийн бүсийн гадаргуу /ургамал-хөрс/гийн ууршилтыг хиймэл дагуулын мэдээгээр үнэлэх нь " - Др. С.Туяа, ШУТИС, ХШИС, Физикийн тэнхим
гэсэн сэдвүүдийг танилцуулж, хэлэлцүүлгэ хийгдэх болно.

Хаяг:



Wednesday, December 21, 2016

Монгол ном: Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн үндэс

Монгол ном: Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн үндэс 
/2 дахь хэвлэл/

Өнгөрсөн сар болсон "ГМС-ийн өдөр"-ийн үйл ажиллагаанд МУИС-ийн хэвлэлийн газраас албан ёсны эрхтэйгээр хуучнаар ITC буюу Нидерландын Твенти их сургуулийн Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн үндэс номны 2 дахь хэвлэлийг нийтэд зах зээлийн үнээс 30% хөнгөлөлттэйгээр зарагдсан билээ. Энэхүү номын танилцуулгыг та бүхэндээ хүргэж байна.



Thursday, December 15, 2016

Арванхоёрдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Арванхоёрдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Өчигдөр болсон 12-р сарын Гео-уулзалтын илтгэлүүд:

Бидний үйл ажиллагааг дэмжин хүрэлцэн ирсэн, та бүхэнд баярлалаа.

Saturday, December 10, 2016

Арванхоёрдугаар сарын Гео-уулзалт

Арванхоёрдугаар сарын Гео-уулзалт


Энэ сарын ээлжит Гео-уулзалт 2016 оны 12-р сарын 14-нд Урлаг кафе-д 18:00 цагаас "Дроны гео-мэдээллийн хэрэглээ" сэдвийн хүрээнд зохион байгуулагдах болно.

Хөтөлбөр:

18:00  Бүртгэл

18:15 Гео-уулзалтын танилцуулга

18:30 Завсарлага /Networking/

18:40 ГМС-ийн сургалтанд  дроныг хэрэглэх тухай - С.Батжаргал, SESMIM төслийн мэргэжилтэн

19:00 Завсарлага /Networking/

19:10 Байгаль орчны мэдээллүүдийг боловсруулахад дрон ашигласан жишээнүүд - Б.Баяржаргал, ГрийнТрендс ХХК-ийн бизнес хөгжил хариуцсан захирал

19:30 Завсарлага /Networking/

Хаяг: