Wednesday, October 29, 2014

Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн анхан шатны онлайн хичэээл (англи хэл дээр, үнэгүй)

Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн анхан шатны онлайн хичэээл (англи хэл дээр, үнэгүй)

Олон нийтийг хамарсан, нээлттэй эх бүхий сургалтын нэг хэлбэр болох MOOC үзэл баримтлалын хүрээнд gvSIG-ийн сургалтын төвөөс "Газарзүйн мэдээллийн системийн үндсэн ойлголт болон gvSIG 'программ хангамж"-ийн тухай ҮНЭГҮЙ онлайн сургалтынхаа бүртгэлийг эхлүүлсэн байна.

Сургалтын зорилго нь нээлттэй эх үүсвэр бүхий gvSIG программыг ГМС-ийн орчинд хэрэглэх үндсэн ажиллагаануудыг анхан шатны суралцагчдад заах юм. 2014 оны 11-р  сарын 24-ны өдрөөс эхэлж 4 долоо хоногийн хугацаанд 30 цаг үргэлжилнэ. Бүртгэл болон сургалтанд хамрагдахад үнэгүй. Амжилттай төгсөгчид нь уг хөтөлбөрийн 30 кредит бүхий сертификат gvSIG холбооноос хүлээн авна. Нэмэлт дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж авна уу. 

http://web.gvsig-training.com/index.php/es/quienes-somos-2/noticias-2/139-massive-online-open-course-introduction-to-gis
 
Бүртгүүлэхийн тулд хуудасны доор байрлах “Enroll” товчийг дараад “Site policy agreement” тай танилцан зөвшөөрөх ёстой.



Жич: gvSIG гэдэг нь бүх төрлийн газар зүйн мэдээллийг олж авах, хадгалах, дүн шинжилгээ хийдэг, иж бүрэн менежмент ба төлөвлөлтийн ажилд зориулсан үйлдлийн систем бүхий программ хангамж бөгөөд олон нийтэд үнэгүй татаж авах боломжтой компьютер ба гар утсан дээр ажилладаг open source программ юм. (http://en.wikipedia.org/wiki/GvSIG, http://www.gvsig.org/)

Эх сурвалж: gvSIG

Tuesday, October 28, 2014

"Ус зүйн загваруудад Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн мэдээг боловсруулах программ хангамж"-ийн онлайн сургалт

"Ус зүйн загваруудад Газарзүйн мэдээллийн  систем (ГМС)-ийн мэдээг боловсруулах программ хангамж"-ийн онлайн сургалт

Энэ долоо хоног нь Олон Улсын 7 дахь Нээлттэй Мэдээллийн Долоо хоног бөгөөд үүнтэй холбоотойгоор  НҮБ-ийн Ус зүйн сургалтын хүрээлэн (UNESCO-IHE)-гээс үнэгүй онлайн сургалтуудыг олон нийтэд түгээж байна.  Эдгээр сургалтуудын нэг нь болох "Ус зүйн загваруудад Газарзүйн мэдээллийн  систем (ГМС)-ийн мэдээг боловсруулах программ хангамж"-ийн ҮНЭГҮЙ онлайн сургалтын тухай та бүхэнд танилцуулж байна.


Өмнөх  сургалтууд нь загварчлалын оролтын өгөгдөл ба параметрүүдийг урьдчилан боловсруулах талаар төдийлэн ач холбогдол өгдөггүй байсан. Энэ төрлийн боловсруулалтыг хийдэг маш олон үнэгүй татаж авах боломжтой программ хангамжууд байдаг. Уг сургалтанд Open Courseware section гэсэн холбоосоор орж хамрагдах боломжтой. Энд сурснаар та өгөгдлүүд, тохиргоонуудыг илүү үр ашигтай ашиглаж чаддаг болохын зэрэгцээ загварчлалыг сайжруулж чадна. Тус хүрээлэнгийн багш Хэнс вэн дэр Квэст (Hans Kwast,van der) хичээлийн хөтөлбөрүүдийг боловсруулсан ба үнэгүй ашиглах хамгийн сүүлийн үеийн программ хангамжуудын тухай, ажиллах зарчмын тухай, дасгал ажлуудтай нь хамт танилцуулах болно. Сургалтын агуулга нь:
  • Сэдэвчилсэн зураг хийх
  • Үндсэн өгөгдөл боловсруулах ба засах
  • Үндсэн газар зүйн боловсруулалт ба дүн шинжилгээ хийх
  • DEM боловсруулалт ба усны урсац, сав газрын дүрслэл хийх
  • Үнэгүй программ хангамж ба үнэгүй өгөгдлийн баазыг хайж олох
Сургалтын дараа ГМС-ийн үндсэн ойлголтууд болох растер, вектор мэдээлэл, прожекшин, орон зайн дүн шинжилгээ зэрэг зүйлсүүдийг ойлгож авна. Ус зүйн мэргэжилтнүүдийн сурах эрэлт ихэссэн учраас уг хүрээлэн энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа юм.

Эх сурвалж: http://www.unesco-ihe.org/ 

Thursday, October 9, 2014

Аравдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Аравдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Өчигдөр болсон энэ сарын Гео-уулзалтанд зайнаас тандан судлалыг байгаль орчны судалгаанд, ялангуяа газрын бүрхэвчийн өөрчлөлт, гангийн мониторинг хэрэглэх, хиймэл дагуулын мэдээ боловсруулалт, дүн шинжилгээний зарим үр дүнгээс таницуулсан сайхан уулзалт болж өнгөрлөө. Та бүхэнд уулзалтанд танилцуулсан илтгэлүүдийг хүргэж байна.

  • Танилцуулга


  • Монгол орны төвийн бүсийн газрын бүрхэвчийн өөрчлөлтийн судалгаа - А. Тунгалаг, МУИС-ийн докторант

  • Гангийн төлөв байдлыг төрөл бүрийн индексээр оновчтой үнэлэх боломж - Д. Булган, ЦУОШГ-ын Байгаль орчны мэдээллийн төв

Уулзалтанд хүрэлцэн ирсэн та бүхэн болон энэхүү үйл ажиллагааг дэмжиж, ивээн тэтгэсэн "Геосет" ХХК-д баярлалаа.

Monday, October 6, 2014

Аравдугаар сарын "Гео-уулзалт"

Аравдугаар сарын "Гео-уулзалт"

Ээлжит уулзалт маань нилээд завсарлаж байгаад энэ сараас эхлэн та бүхэндээ дараахь хөтөлбөрийн дагуу 10-р сарын 8-ны өдөр Рамада зочид буудлын Кристалл уулзалтын өрөөнд 18:30 - 20:30 цагын хооронд болно.


18:30 Танилцуулга - Л.Очирхуяг, "Гео-мэдээлэл" блог

18:40 Монгол орны төвийн бүсийн газрын бүрхэвчийн өөрчлөлтийн судалгаа - А. Тунгалаг, МУИС-ийн докторант

19:10 Завсарлага

19:30 Гангийн төлөв байдлыг төрөл бүрийн индексээр оновчтой үнэлэх боломж - Д. Булган, ЦУОШГ-ын Байгаль орчны мэдээллийн төв

20:00 Асуулт, хариулт

Санаачлагч:

Зохион байгуулагч:

Дэмжигч:

Ивээн тэтгэгч:

Хаяг:

Saturday, October 4, 2014

Өндөр нарийвчлалтай /30м/ газрын бүрхэвчийн мэдээ

Өндөр нарийвчлалтай /30м/ газрын бүрхэвчийн мэдээ


Өнгөрсөн сарын сүүлээр БНХАУ-ээс 2010 оноос хойш хэрэгжүүлсэн томоохон төслийнхөө үр дүн болох НҮБ-д  өндөр нарийвчлалтай /30м/ хиймэл дагуулын мэдээллээс өөрсдийн боловсруулсан газрын бүрхэвчийн мэдээллийг олон нийт болон судалгааны чиглэлээр, ялангуяа уур амьсгал, тогтвортой хөгжлийн чиглэлээр ашиглаж болохоор түгээж эхэлсэн байна. Та бүхэн дараахь хаягуудаар хандан, өөрсдийн судалгааны мужаар татан авч хэрэглэх боломжтой юм байна.



Wednesday, July 23, 2014

"Монгол улс дахь Зайнаас тандан судлал, Байгаль болон Хүрээлэн буй орчны инновациуд" сэдэвт хурлын эмхэтгэл

"Монгол улс дахь Зайнаас тандан судлал, Байгаль болон Хүрээлэн буй орчны инновациуд" сэдэвт хурлын эмхэтгэл

Өнгөрөгч зурагдугаар сард зохион байгуулагдсан "Монгол улс дахь Зайнаас тандан судлал, байгаль болон хүрээлэн буй орчны инновациуд" сэдэвт олон улсын хурал дээр тавигдсан илтгэлүүдийн хураангуйн эмхэтгэлийг танилцуулж байна.




Та бүхэн сонирхсон илтгэл  болон нэмэлт мэдээллүүдийг илтгэгч нартай нь холбогдож авна уу.

Эх сурвалж: МУИС, "Зайнаас тандан судлал, Сансар судлалын лаборатори"

Monday, May 26, 2014

Вэб-ГМС: Усны сав газрууд

Вэб-ГМС: Усны сав газрууд
(Хархираа,Түргэн болон  Улз голын сав газрууд)


Монгол улсын Засгийн Газар, Байгаль орчин, Ногоон хөгжлийн яам, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр болон Дасан зохицох сангаас усны сав газрын экосистемийн тэнцвэрт байдлынг тэтгэснээр уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний болон орон нутгийн чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр "Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөнд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь МОН/12/301" төслийг 2012-2017 онд хэрэгжүүлж байна. Төслийн зорилтот бүс нь:

гэсэн 2 бүс нутагт хийсэн зарим судалгааны үр дүн болон бусад мэдээ, өгөгдлүүдийг вэб-ГМС-ээр олон нийтэд танилцуулж байна.







Thursday, May 22, 2014

Тавдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Тавдугаар сарын Гео-уулзалтын илтгэлүүд

Тавдугаар сарын Гео-уулзалтад ирсэн та бүхэнд баярлалаа. Уулзалтаар танилцуулагдсан илтгэлүүд:
  • Танилцуулга
  • Орон зайн хамаарал ба Топологи

  • OSM программ хангамжийн хөгжүүлэлт



Дараагийн саруудад уулзалтууд түр хойшлох бөгөөд 6-р сарын хувьд МУИС-ийн "NUM-ITC-UNESCO" Зайнаас тандан судлал, Газарзүйн мэдээллийн системийн лабораториос "Монгол улс дахь Зайнаас тандан судлал, Байгаль болон Хүрээлэн буй орчны инновациуд" сэдэвт хурлыг 16,17-ний өдрүүдэд зохион байгуулах ба блогоор дамжуулан мэдээллүүдийг хүргэх болно. Долоодугаар сард зуны амралт тул "Гео-уулзалт" түр завсарлаж, харин 8-р болон 9-р сарын аль нэгнээс эхлэн "#Геоуулзалт"-ууд маань үргэлжүүлэн явагдах болно.

Monday, May 19, 2014

Тавдугаар сарын “Гео-уулзалт”

Тавдугаар сарын “Гео-уулзалт”


Энэ сарын “Гео-уулзалт/Geo-meeting”  5-р сарын 21-ны 18:30 - 20:30 цагын хооронд Sweet cafe-д (IT Park-ийн баруун урд талд, ADMON хэвлэлийн газар луу явдаг зам дээр 4 давхар шар байшин ) зохион байгуулагдана.


Хөтөлбөр:
18:30 Танилцуулга - Л.Очирхуяг, “Гео-мэдээлэл” блог
18:40 Орон зайн хамаарал ба Topology - Э.Баярмаа, Газрын харилцаа, геодези, зураг 
зүйн газрын Стратеги, төлөвлөлтийн хэлтэс
19:10 Засварлага
19:30 Нээлттэй эх үүсвэр бүхий зураглал буюу OSM программ хангамжийн хөгжүүлэлт,  
хэрэглээ - Х.Энхбат, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, 
Газрын тосны сургууль
20:00 Асуулт, хариулт
сул
Санаачлагч:  

Зохион байгуулагчид:
“Geomongol” блог
"Тогтвортой хөгжил, экосистемийн судалгааны хүрээлэн" ТББ

Дэмжигч:

Хаяг:


Saturday, May 17, 2014

Сурах бичиг: "Олон нийтийн газрын зураг болон хамтын оролцоотой ГМС-ийн зааварчилгаа"



Сурах бичиг: "Олон нийтийн газрын зураг болон хамтын оролцоотой ГМС-ийн зааварчилгаа"
(A Guide to using Community Mapping and Participatory GIS)


Сүүлийн жилүүдэд хамтын оролцооны аргаар бүхий л түвшний шийдвэр гаргалт болон үйл ажиллагаануудыг төлөвлөлтийг хийж байгаа бөгөөд үүний тулд олон нийтийн идэвхтэй ажиллагааны зарчим дээр тулгуурлаж байна. Үүний нэг жишээ нь өнгөсрсөн жил Улаанбаатар хотын хороодын газрын зургийг тухайн хороодын иргэдийн тусламжтайгаар Google Earth дээр зураглах үйл ажиллагаа явагдсан байна.

Энэхүү үйл ажиллагааны үндсэн зарчим болох хамтын оролцоотойгоор ГМС болон олон нийтийн зураглалын тухай зааварчилгаа бүхий сурах бичгийг Английн Иорк их сургуулийн судлаачдын гаргаж, олон нийтэд түгээж эхэлсэн байна. Энэ сурах бичигт зураглалын загвар, хэлбэр, цуглуулах мэдээ, өгөгдлүүдийн тухай, түүнд олон нийтийг хэрхэн оролцуулах талаар болон цаашид хийж болох үйл ажиллагааны төлөвлөлтүүдийн тухай дурьдсан байна.

Та бүхэн зааварчилгааг дараах интернет хуудасаар дамжуулан үзнэ үү.


Эх сурвалж: PPGIS


Friday, May 9, 2014

Ном: PCI Geomatics-ийн сурах бичгүүд

Ном: PCI Geomatics-ийн сурах бичгүүд

Зайнаас тандан судлал, агаар, сансрын дүрс мэдээний боловсруулалтын томоохон программ хангамжийн нэг болох PCI Geomatics өөрийн хичээлийн сурах бичгүүдийг олон нийтэд, арилжааны бус зорилгоор ашиглахаар түгээж эхлэлээ. Энэхүү сурах бичгүүд нь:

нар бөгөөд энэ хаягаар бүртгүүлж, ҮНЭГҮЙ татан авч үзнэ үү.

Эх сурвалж: PCI Geomatics



Thursday, April 24, 2014

Дөрөвдүгээр сарын "Геоуулзалт"-ын илтгэлүүд

Дөрөвдүгээр сарын "Геоуулзалт"-ын илтгэлүүд


Дөрөвдүгээр сарын "Геоуулзалт"-нд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Уулзалтаар танилцуулагдсан илтгэлүүд:


  • Танилцуулга





  • Газарзүйн мэдээллийн систем, хэрэглээ





  • MapInfo программ хангамжийн тухай


Энэ сарын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилласан "Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо", МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэн, "Ай Ти Эксперт" ХХК болон хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.



Tuesday, April 22, 2014

Дөрөвдүгээр сарын “Гео-уулзалт”

Дөрөвдүгээр сарын “Гео-уулзалт”


Энэ сарын “Гео-уулзалт/Geo-meeting” маргааш буюу 4-р сарын 23-ны 18:00 - 20:00 цагын хооронд “Рамада” зочид буудлын “Болор” (Crystal) өрөөнд "Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн хэрэглээ: MapInfo программ хангамжийн тухай" сэдвийн хүрээнд дараахь хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдана.

Хөтөлбөр:
18:00 Танилцуулга, Газарзүйн Мэдээллийн Систем (ГМС) - Л.Очирхуяг
18:20 Засварлага
18:40 MapInfo программ хангамжийн тухай танилцуулга - А.Мөнхбадрал, Ай Ти
  • Хот төлөвлөлт дэхь хэрэглээ
  • Статистик мэдээ боловсруулалт
  • Байгаль орчны мэдээ, өгөгдлүүд
  • Бизнеc хөгжүүлэлтэнд ГМС-ийн оролцоо
19:40 Асуулт, хариулт


Төлбөр: ҮНЭГҮЙ
сул
Санаачлагч:  


Зохион байгуулагчид:



Дэмжигчид:
Монголын Геодези, Зураг зүй, Фотограмметрийн холбоо


ХАЯГ:


Monday, April 21, 2014

Ном: "Зураг зүй бол орон зайн дүн шинжилгээний багаж хэрэгсэл"

Ном: "Зураг зүй бол орон зайн дүн шинжилгээний багаж хэрэгсэл" 
(Cartography - A tool for Spatial Analysis)

Өмнө нь нээлттэй эх үүсвэр бүхий гео оронзайн программ хангамжийн тухай дурдаж байсан бол энэ удаа нэгэн томоохон нээлттэй эх үүсвэр бүхий ном, эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн InTech Open access бүхий номнуудаас цувралаар танилцуулахаар бэлдлээ. Өнөөдөр та бүхэнд "Cartography - A tool for Spatial Analysis" буюу "Зураг зүй бол орон зайн дүн шинжилгээний багаж хэрэгсэл" хэмээх номыг танилцуулж байна.

Дэлхийн байгалийн болон нийгэм дэхь харилцан үйлчлэлийн орчин нь эх газар бөгөөд энэ төвөгтэй цогц системүүдийн өөрчлөлт, дотоод болон гадаад харилцан үйлчлэлүүдийн тухай ойлголт авах, дүн шинжилгээ хийх багаж хэрэгсэл бол зураг зүй юм. Энэхүү ном нь томоохон нутаг дэвсгэрээс эхлээд төрөл бүрийн зураг зүй багаж хэрэгслүүдийн үр дүн, тэдгээрийг олон нийтэд танилцуулсан хэлбэрүүд болон загваруудыг өгүүлсэн юм. Өнгөрсөн зууны аргачлалд хэрэглэж буй арга зүйг ойлгож тэдгээрт хэрэглэсэн мэдлэг, мэдээллүүдээр орчин үеийн зураг зүйг хөгжүүлэх болно.

Нэмэлт болон энэхүү номыг http://www.intechopen.com/books/cartography-a-tool-for-spatial-analysis хаягаар хандана үзнэ үү.

Эх сурвалж: InTech Open