Wednesday, December 10, 2014

Жишээ: ArcGIS програм хангамжийг ашигласан Новосибирск хотын газарзүйн мэдээллийн систем


Жишээ: ArcGIS програм хангамжийг ашигласан Новосибирск хотын газар зүйн мэдээллийн систем


2013 онд DATA+, Data East и ИТП «ГРАД» компаниуд Оросын Холбооны Улсын Новосибирск хот дахь газарзүйн мэдээллийн системийг байгууллахаар ажилласан байна. Новосибирск хотын нутгийг хамарсан орон зайн мэдээллийн системд хотын болон төрийн байгууллагууд, албан хаагч, оршин суугч зэрэг төрөл бүрийн түвшинд холбогдон Новосибирск хотын тухай хэрэгтэй мэдээллээ авах, ашиглах, тэдгээрт тулгуурлан шийдвэр гаргах зэрэгт зориулагдсан систем юм. Мэдээллүүд нь Новосибирск хотын мэргэжилтнүүдийн бэлтгэсэн газар зүйн болон орон зайн суурь мэдээллүүд дээр тулгуурлагдан хийгдсэн бөгөөд аливаа мэргэжилтэн болон оршин суугч зэрэг хэрэглэгчид нь  зорилгоосоо хамааран ашиглаж болно.


Геопорталын нүүр хуудас

Мэдээллийн санг үүсгэхдээ 2012 оноос 2016 оны байршил тогтоогч хиймэл дагуулын ГЛОНАСС систем болон бусад хиймэл дагуулын мэдээ, өгөгдлүүдийг ашигласан байна.

Новосибирск хотын Нэгдсэн Газарзүйн мэдээллийн систем (ГМС /РГИС/) буюу - Орон зайн мэдээллийн нэгдсэн лавлахын систем бий болж байна. Энэ систем нь өөртөө өгөгдлүүдийн тухай метадата агуулахаас гадна хотын болон төрийн байгуууллагууд системрүү нэгэн зэрэг хандаж мэдээллээ шинэчилж болох боломжийг бүрдүүлж өгсөн байна. Үүнд:
  • Худалдаа, аж үйлдвэрийн яамны Новосибирск хотын бизнес хөгжлийн төв
  • Боловсрол, шинжлэх ухаан яамны Новосибирск хотын шинэтгэлийн бодлогын газар
  • Новосибирск хотын эрүүл мэндийн газар
  • Новосибирск хотын зам тээврийн газар
  • Новосибирск хотын Хөдөө аж ахуйн хөгжлийн газар
  • Новосибирск хотын соёлын газар
  • Новосибирск хотын Үл хөдлөх хөрөнгө, газрын харилцааны газар
  • Новосибирск хотын Ойн газрын сан
  • Новосибирск хотын Хотын хөгжлийн архивын мэдээллийн системийг баримтжуулах газар
  • Новосибирск хотын Геомэдээллийн архивын газар
  • Новосибирск хотын Хот төлөвлөлтийн газар

Мэдээллийн системийг байгуулахдаа ГМС-ийн Esri-гийн ArcGIS for Server Standard Enterprise, ArcGIS for Desktop Standard (ArcEditor),  ArcGIS Data Interoperability, ArcGIS Network Analyst зэрэг програмууд дээр суурьлуулагдсан байна.



Новосибирск хотын Геопортал систем нь хэрэглэгчдийн нэгдсэн мэдэээллийн сан бөгөөд хэрэглэгчдийг бүртгэх, ГМС /РГИС/-ийн материалын хайлтын системыг шалгуураар нь бүрдүүлж, хэрэглэгчийн хүссэн мэдээллээр нь хангах,  програмын системд нэвтрүүлэх, мэдээ, өгөгдлүүдийн тухай метадатаг үүсгэх, хасах, засварлах, нийтлэх эрхийг олгодог байна. Геопортал нь Esri Geoportal Server дээр суурьлагдаж бүтээгдсэн байна.

                                                                     Геофондын зураг
                                                                Байгууллагын зураг
                                                            Зам харилцааны зураг
                                                                   Хаягийн зураг
                                                             Хөдөө аж ахуйн зураг
                                                    Эрүүл мэндийн байгууллагын зураг
                                                           Үйлдвэр, аж ахуйн зураг


Геопортал нь мэдээ, өгөгдлүүдийг бүрдүүлэхээс гадна тэдгээр тулгуурлан хэрэглэгч вэбийн орчинд ГМС-ийн үндсэн үйлдлүүд, сэдэвчилсэн зураглал болон газрын зураг үүсгэх чадвартай юм байна. Түүнчлэн, хэрэглэгчид нь ГМС-ийн үйлдлүүд, боломжуудыг ашиглан, өөрийн багаж хэрэгсэл, үйлчилгээг нэмж өөрсдийн үйл ажиллагааг тусгасан програмуудыг үүсгэх боломжийг олгодог байна.

Эх сурвалж: www.dataplus.ru

Tuesday, December 9, 2014

Э-ном: ГМС (GIS) болон КТЗ (CAD)-ийн хам боловрсуулалт хийх үндсэн зарчмууд

Э-ном: ГМС (GIS) болон КТЗ (CAD)-ийн хам боловрсуулалт хийх үндсэн зарчмууд

Гео-мэдээллийн мэдээ өгөгдлүүдийн бүтэц, төрлүүдийн боловсруулалтын чиглэлээр программ хангамж боловсруулалтын томоохон компани SAFE Software  компаниас "ГМС (GIS) болон КТЗ (CAD)-ийн хам боловрсуулалт хийх үндсэн зарчмууд" э-номыг олон нийтэд ҮНЭГҮЙ түгээж эхэлсэн байна. Ном нь:

  • Газарзүйн мэдээллийн систем (GIS), компьютерийн туслалцаатайгаар зураглал (CAD)-ын мэдээ өгөгдлүүдийг хооронд хэрхэн хорьшуулж, хам боловсруулалт хийх бололцоо,
  • Үндсэн зарчмууд, 
  • Гео-мэдээлллийн мэдээ, өгөгдлүүдийн бүтэц, төрлүүүдийг хооронд хэрхэн хөрвүүлэх,
  • Тэдгээрт гарсан алдааг хэрхэн засах, 
  • Эдгээрийг ашиглаж хийсэн жишээ хэрэглээнүүдийг танилцуулсан болно.
Татах хаяг:  http://fme.safe.com/cad-gis-ebook?utm_source=geocomm&utm_medium=email&utm_campaign=cad-gis-ebook-2014

Эх сурвалж: Safe Software 


Friday, December 5, 2014

GNSS-ийн байнгын ажиллагаатай станц /CORS/

GNSS-ийн байнгын ажиллагаатай станц /CORS/

CORS гэж юу вэ?

GNSS-ийн байнгын ажиглалтын станц гэдэг нь олон улсын стандартад нийцүүлэн баталсан заавар, аргачлалын дагуу суурилуулагдсан, байрлал тодорхойлох хиймэл дагуулын мэдээг хүлээн авах антены солбицлыг олон улсын байнгын ажиллагаатай станцтай харьцангуйгаар ITRF системд өндөр нарийвчлалтайгаар тодорхойлсон, 24 цагийн турш тасралтгүй ажиллагаатай GNSS-н багажны иж бүрдэл /цаашид CORS гэх/ юм. CORS нь өөрийн байрлалыг статик горимд тасралтгүй хэмжиж байдаг ба өндөр давтамжийн радио долгионоор (UHF modem), өргөн зурвасын богино долгионоор (Bluetooth modem) мэдээлэл дамжуулах технологи, утасгүй интернетийн сүлжээгээр мэдээлэл дамжуулах (CDMA, GSM modem) технологиор өөрийн байрлалын бодит агшны засвар (RTK) -ыг дамжуулж байдаг.


Хэрэгцээ шаардлага

GPS, GLONASS, COMPASS, GALILEO, BAIDU зэрэг хиймэл дагуулын байрлал тодорхойлох системүүд иргэний хэрэгцээнд нэвтэрч, тэдгээрийн нэгдэл болох дэлхий нийтийн хиймэл дагуулын байрлал тодорхойлох систем буюу GNSS /Global navigation satellite system/-ийг байгуулж, бусад улсуудыг нэгтгэсээр байна. Үүнийг дагаад дэлхийн улс орнууд GNSS-ийн сүлжээг байгуулах, уламжлалт аргаар байгуулсан байрлал, өндрийн сүлжээг нэгтгэх замаар дэлхий нийт, бүс нутгийн хэмжээнд интеграцид орох боллоо. Мөн монгол улсад авто зам, барилга, газрын харилцаа, харилцаа холбоо, хот байгуулалт, уул уурхайн зэрэг дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалт сайжирч, тодорхой хууль эрх зүйн орчнууд бүрдсэнээр хот суурин газрыг шинээр болон дахин төлөвлөх, орд газруудыг ашиглах, тэдгээрийг холбосон дэд бүтцийн сүлжээг байгуулах ажлуудын хүрээнд төрийн захиалгат, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгөөр хийгдэх том масштабын байр зүйн дэвсгэр зураг, гүйцэтгэлийн зураг, геодезийн төрөл бүрийн хэмжилтийн ажлууд ихсэж нарийвчлалын шаардлага өндөрсөж байна.
Эдгээр хэрэгцээ шаардлагын үүднээс монгол улсад 2006 оноос GPS-ийн байнгын ажиллагаатай станц байгуулах ажлыг эхлүүлж байсан боловч хөрөнгө оруулалтаас хамаарч зогсонги байдалд байсан бөгөөд 2011 онд АНУ-ын Мянганы сорилтын сангийн “Хөрөнгийн эрх” төслийн хөрөнгө оруулалтаар Trimble фирмийн 6 ш GNSS-ийн байнгын ажиллагаатай станцыг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад байгуулснаар геодези зураг зүйн ажилд бодит үр ашгаа өгч эхэлсэн.

Зорилго

CORS байгуулах ажлын зорилго нь Монгол улсын геодезийн сүлжээний нарийвчлалыг сайжруулах, байнгын хяналтыг хийх, инженер геодези, байр зүй зураглалын ажлуудыг гүйцэтгэхэд шаардагдах техник тоног төхөөрөмжийн зардал, хүний нөөц, цаг хугацааг хэмнэх,
бодит агшны хэмжилт (RTK)-ийн орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх, геодезийн байнгын цэг тэмдэгт байгуулах ажлын зардлыг багасгаж нарийвчлал өндөртэй суурь өгөгдлөөр хангах, солбицлын нэгдсэн тогтолцоонд зураглах боломжийг бүрдүүлэхэд оршино. Дээрх зорилгыг хэрэгжүүлэхээр салбарын яам, агентлагийн зүгээс дараах зорилтуудыг тавин ажиллаж байна. Үүнд:
1. Монгол улсын нутаг дэвсгэрийг жигд хамарч байхаар CORS-ийг байгуулж, интернетийн өндөр хурдны интернетийн сүлжээнд шилэн кабелиар холбох;
2. Геодезийн хэмжилт зураглалын чиглэлээр ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийг станцын мэдээллээр хангах;
3. ШУА болон бусад байгууллагын суурилуулсан станцыг өөрийн сүлжээндээ нэгтгэн өргөтгөх, нэгдсэн мэдээллийн сан байгуулах, түүнтэй холбогдон гарах зардлыг давхардуулахгүйгээр зохион байгуулах;
4. Өндөр нарийвчлалын хөдөлгөөнт биетийн хяналтын системийг ашиглах суурь нөхцлийг бүрдүүлэх;
5. МУ-ын нутаг дэвсгэрт байгуулж байгаа төрөл бүрийн GNSS-ийн сүлжээний хэмжилтийн үр дүнг CORS-ийн сүлжээнд холбон онлайнаар боловсруулах боломжийг бүрдүүлэх;
6. МУ-д CORS-ийн мэдээллийг ашиглан явуулдаг суурь судалгааг хөгжүүлэх, судлаач, мэргэжлийн байгууллагуудыг татан оролцуулах;
7. Аймаг нийслэлийн газрын албадад байр зүйн зураглал болон кадастрын зураглал хийх, газрын маргааны хяналтын хэмжилтийг GNSS-ийн багаж хэрэгслээр хийх боломжоор хангах зэрэг болно.

МУ-ын Засгийн газрын мөрийн хөтөлбөрүүдэд станц байгуулах ажлыг гүйцэтгэхээр тусгасны 2011-2014 онуудад нийт 1.232 тэрбум төгрөгөөр 31 ш CORS байгуулах ажлыг гүйцэтгүүлэхээр төлөвлөснөөс 2014 оны II улирлын байдлаар монгол улсад 21 аймгийн төв, 2 сумд 23 ш CORS (2-р зураг) ажиллаж байна. 

2-р зураг. CORS-ийн байршил

Trimble фирмийн NETR8, NETR9 загварын GNSS-ийн хүлээн авагчуудыг ашиглаж байна. Тоног төхөөрөмжийг олон улсын геодезийн чиглэлийн их дээд сургууль, судлаачид, хэрэглэгч, үйлдвэрлэгчдийн нэгдсэн ашгийн төлөө бус олон улсын байгууллага /UNAVCO/-аас гаргасан. 

GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын зориулалтаар ашиглаж болох хүлээн авагч, антены танилцуулга, үзүүлэлт болон бусад мэдээлэлд үндэслэн сонгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар харна уу.



Энэхүү ажлыг тrimble фирмийн гэрээт борлуулагч “Гео-Инструментс” ХХК нь БХБЯ-тай гэрээ байгуулан гүйцэтгэж байна. Цаашид бүх сум суурин газруудад CORS байгуулах зорилт тавин холбогдох тооцоо судалгааг дараах ажлуудыг гүйцэтгээд байна. Үүнд:
1. 2011 онд Одон орон геофизикийн хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээг байгуулав.
2. Суурилуулсан станцуудын антены солбицлыг ITRF 2008 эринд тэгшитгэн бодсон /Тухайн ажлын тайланг монголын геодези, фотограмметрийн холбооны FB хуудсанд байршуулав/.
3. Онлайн RTK засвар дамжуулах Trimble Dynamic Control программ хангамж /3-р зураг/-ийг ГХБГЗЗГ /хуучнаар/-ын серверт байрлуулсан. Trimble фирмийн байнгын ажиллагаатай станцтай ажиллах гарын авлагыг боловсруулан ГХГЗЗГ-ын даргын 2011 оны 574 дүгээр тушаалаар батлуулсан.

3-р зураг. Trimble Dynamic control программын хэсэг

4. Австралийн AUSPOS онлайн үйлчилгээ /unix үйлдлийн системд суурилсан Bernese 5.0 программ хангамжаар бодолт хийх, 4-р  зураг/-нд нэгдэхээр өөрсдийн CORS-ийн мэдээллийг дамжуулж байна.

4-р зураг. Онлайн бодолт хийх цахим хуудас

5. 2013 онд 21 аймгийн ГХБХБГ-ын геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд сургалт явуулав.
6. CORS-ийн талаар мэргэшсэн инженерийн сургалтуудад танилцуулгыг хийх;
7. Иргэд аж ахуйн нэгжүүд GNSS-ийн хүлээн авагчийг CORS-оос засвар дамжуулах дараах параметрүүдийн тохиргоог хийж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна. Үүнд:
IP: 202.21.125.8 (Ntrip caster буюу Single base station-ээс засвар дамжуулах интернет хаяг)
Port: 2101 (мэдээлэл дамжуулах порт)
User: Rover (серверт хандах хэрэглэгчийн нэр)
Password: 262461 (серверт хандах хэрэглэгчийн нууц үг)
Жишээ: Trimble фирмийн R8 загвар, South фирмийн S82-V загварын GNSS-ийн багажнууд дээр тохиргоог хийсэн хэсгийг оруулав.


8. CORS-ийн талаар Trimble, South, Huace фирмийн гэрээт борлуулагч нарын техникийн мэргэжилтнүүдтэй хамтын ажиллагааг хөгжүүлж, шинэчилсэн загвар, хэмжилтийн өгөгдлийн чанарт үнэлэлт дүгнэлт өгөх;
9. CORS-ийн ажиллагааны заавар боловсруулан ЗТБХБ-ын сайдын 2011 оны 131 дүгээр тушаалаар батлуулан мөрдүүлж байна.
10. Trimble фирмийн байнгын ажиллагаатай станцтай ажиллах гарын авлагыг боловсруулан ГХГЗЗГ-ын даргын 2011 оны 574 дүгээр тушаалаар батлуулсан.
11. “Геодези, зураг зүйн ажлын жишиг үнэ” БД 81-103-13 дүрэмд CORS байгуулах ажлын өртгийг шинээр оруулж батлуулсан.

Эх сурвалж:  БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ


Thursday, December 4, 2014

MAPS.ME-ийн бүрэн хувилбараараа ҮНЭГҮЙ нээлттэй боллоо.

 MAPS.ME-ийн бүрэн хувилбараараа ҮНЭГҮЙ боллоо.

Таны гар утасны сүлжээнээс үл хамааран газрын зураг, байршил тогтоогч систем (GPS)-ийг ашиглах боломжтой боллоо. MAPS.ME Pro нь урьд нь 5 долларын үнэтэй худалдаалагддаг байсан бол одоо онлайн дэлгүүрүүдээс ҮНЭГҮЙ татаж авах боломжтой боллоо. 


Одоо MAPS.ME Pro нь зөвхөн Maps.me гэж нэрлэгдэхээр болж Lite хувилбараар солигдож байна, та гар утасныхаа Application Store-оос хараахан татаж авч амжаагүй байгаа бол  дараахь линкүүдээр орон өөрийн гар утасны үйлдлийн системд тохирох хувилбарыг суулгана уу.



Ингэснээр интернэт эсвэл дата холбоос шаардлагагүйгээр байршил тогтоогч системийг газрын зурагны хамтаар бүрэн ашиглах боломжтой бөгөөд энэхүү программ нь газрын байршил, замын чиглэл, хаагуур явах зэргийг сүлжээгүй хайх боломжтой юм. Хэдэн хоногийн өмнө Google play store-ийн шилдэг APPLICATION-уудын нэрсийн жагсаалтанд MAPS.ME-г онцлон бичсэн байна.

Эх сурвалж: MAPS.ME

Wednesday, December 3, 2014

Программ хангамж: Sentinel 1-ийн багаж хэрэгслүүд

Программ хангамж: Sentinel 1-ийн багаж хэрэгслүүд

Sentinel 1-ийн багаж хэрэгслүүд  (S1TBX) нь  Европын Сансрын Агентлагийн САР-ийн өгөгдөл цуглуулах цуврал хиймэл дагуулууд болох Sentinel-1, ERS 1&2, Envisat болон ALOS, PALSAR, TerraSAR-X, COSMO SkyMed, RADARSAT зэрэг бусад САР-ийн хиймэл дагуулуудын мэдээ өгөгдлүүдэд анхдаг болон нэмэлт боловсруулалт хийх боломжтой нээлттэй эх үүсвэр бүхий программ хангамж юм. Энэхүү програм нь үйлдлүүдийг командын мөрөөр дамжуулах юм уу хэрэглэгчийн интерфэйсээр дамжуулан САР-ийн мэдээ өгөгдлүүдэд тохируулга хийх, нийлүүлэх, шүүлтүүрүүдийг тавьж мэдээний алдааг засах, газарзүйн холболтуудыг сайжруулах,  мэдээний төрлүүдийг хооронд нь хөрвүүлэх, ортофото зураглал хийх, полариметр болон интерферометрийн боловсруулалт зэрэг үйлдлүүдийг өөртэй агуулсан байна.



Өөрийн хэрэглэж буй үйлдлийн системдээ тохируулан дараахь холбоосуудаар дамжуулан татаж авна уу. Үүнд:
Түүнээс гадна Sentinel 1 хиймэд дагуулын мэдээнүүдээс туршилтын болон өөрийн сонирхож буй газар нутгынхаа мэдээ өгөгдлүүдийг Sentinel Data Hub гэсэн холбоосоор хандаж авна уу. Sentinel-1 toolbox forum холбоосоор орж бусадтай ярилцаж болно.


Программын бүрэн эх кодыг  GNU GPL  холбоосоор хандаж авч болно.


Эх сурвалж: ESA

Tuesday, December 2, 2014

Сэтгүүл: Газарзүйн мэдээллийн систем, Зайнаас тандан судлалын олон улсын шилдэг сэтгүүлүүдийг ҮНЭГҮЙ хандаж унших боломжтой боллоо.

Сэтгүүл: Газарзүйн мэдээллийн систем, Зайнаас тандан судлалын олон улсын шилдэг сэтгүүлүүдийг ҮНЭГҮЙ хандаж унших боломжтой боллоо.

Тайлор & Франсис хэвлэлийн газрын Дэлхийн шинжлэх ухааны хэсгээс та бүхэнд Газарзүйн мэдээллийн систем, Зайнаас тандан судлалын олон улсын сэтгүүлүүдийг 2014 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл ҮНЭГҮЙ хандаж унших боломж олгож байгааг дуулгахад таатай байна.



Энэ хэвлэлийн газар нь олон улсын томоохон сэтгүүлүүд, бүтээлүүдийг эрхлэн хэвлэдэг бөгөөд шинжлэх ухааны салбараас бидний үйл ажиллагааны чиглэл болох геологи, геохими, газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлал, зураг зүй болон палентлоги зэрэг  чиглэлээр олон сэтгүүлүүдийг хариуцаж ажилладаг.

Газарзүйн мэдээллийн систем, Зайнаас тандан судлалын арван шилдэг сэтгүүлийн 2012, 2013 оны бүх нийтлэлүүдийг  2014 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл ҮНЭГҮЙ хандаж унших боломжтой болж байна. Энэ нь чиглэлээр ажил үйлчилгээ, судалгаа, үйлдвэрлэл хийдэг оюутан залуус, эрдэмтэн, судлаач, албан хаагчид бидэнд том бэлэг билээ.

Үнэгүй унших боломж олгож буй 10 сэтгүүлийн тоонд:



Та бүхэн энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг аван сэтгүүлүүдээ уншина уу. 

Monday, December 1, 2014

ESRI-гийн э-ном: Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн удирдлага - 3

ESRI-гийн э-ном: Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн удирдлага - 3
(Manage GIS - 3)

Нилээн удаан мэдээлээгү байсан ESRI-гийн э-номын цувралуудын тухай танилцуулгаар дахин сэргээж байна. Энэ удаа та бүхэнд ESRI-гийн э-ном: Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн удирдлага - 3 (Manage GIS - 3)-ийг танилцуулж байна. Энэхүү ном нь олон төрлийн их хэмжээний мэдээ өгөгдлүүдтэй ажиллахад шаардлагатай мэдээ, мэдээлэл, аргачлалын тухай дурьдсан байна. Ном нь:
  • ГМС Интерпрайс хэрэглэгчдийн шинэ давалгааны түлхүүр зүйлс
  • Өгөгдлүүдийн эх сурвалжуудыг хайгуул: ГМС-ийн менежерүүдийн ГМС-ийн өгөгдлүүдийг дахин боловсруулах, цуглуулах
  • Толь, давтагдалууд
  • Бүс нутгийн хамтын ажиллагаа нь ГМС-ийн менежментийг дээшүүлэх нь
  • Илүү үнэ цэнэ, чанарыг хангах нь
  • Хэрхэн ГМС-ийн мэргэжилтэн болох вэ?
  • Колумбус хотын цасыг арилгах төлөвлөгөөнд ГМС-ийг хэрэглэх нь
  • Өөрийнхөө амбицыг чиглүүлэх нь: Мэргэжлийн байгууллагуудын үр өгөөж
  • Чамд стратеги байдаг уу?
  • ГМС болон түүний утга учир
  • ГМС-ийн менежерүүдийн анхааралд:Шинэ цаг үе дэхь шинэ хандлагууд
  • ГМС-ийн чадавхиуд руу шилжиж суралцах
зэрэг сонирхогчийн түвшинээс хэрхэн мэргэжилтэн болох, мэргэжилтэнгүүдийн үйл ажиллагаанд шаардлагатай стратеги, чигүүлэгч, шинэхэн хандлагуудын тухай дурьдсан байна.


Эх сурвалж: ESRI