Saturday, March 1, 2014

"Geo-meeting"-ийн ерөнхий төлөвлөгөө

"Geo-meeting"-ийн ерөнхий төлөвлөгөө

Өнгөрсөн санал асуулгын үр дүнд дараахь өдрүүдэд, сэдвүүдийн хүрээнд сар бүрийн "Гео-уулзалт"-ыг хийхээр төлөвлөж байна. 

Удахгүй болох газар болон цагыг зарлах болно.


Огноо
Сэдэв
1
3-р сарын 19
Хиймэл дагуулын мэдээг цаг уур, агаарын мэдээлэл боловсруулахад хэрэглэх 
2
4-р сарын 16
Газарзүйн мэдээллийн систем (GIS)-ийн хэрэглээ:
МapInfo программ хангамжийн хэрэглээ
3
5-р сарын 21
Гео-мэдээллийн судалгаа, аргачлалуудыг 
байгаль орчны мэдээлэл боловсруулахад хэрэглэх нь 


Нэмэлт мэдээллүүдийг:


эсвэл


гэсэн хаягуудаар хүлээн авч болно. 

Түүнчлэн цаашид "Гео-уулзалт"-ын үйл ажиллагаатай хамтарч ажиллах саналыг хүлээн авна.


Sunday, February 16, 2014

"Geo-meeting" (Гео-уулзалт)-ын тухай санал асуулганы үр дүн

"Geo-meeting" (Гео-уулзалт)-ын тухай санал асуулганы үр дүн


Өнгөрөгч сарын сүүлээр бэлдсэн "Geo-meeting" (Гео-уулзалт)-ын тухай санал асуулганы үр дүнг та бүхэнд танилцуулъя.
  •  Нийт 22 санал ирснээс, 19 буюу 87 хувь нь цаашид "Гео-уулзалт"-ыг зохион байгуулах шаардлагатай гэж үзсэн байна.
  • Уулзалтын сэдвийн хувьд Газарзүйн Мэдээллийн Систем (GIS) нийтийн санлаас  41 хувийг эзлэж, үүнтэй холбоотой гео мэдээллийн сан нь 5 хүний санал, зайнаас тандан судлал 3 хүний санал тоологдсон байна.
  • Уулзалтын товыг 1 дэх долоо хоног болон 3 дахь долоон хоногууд хамгийн их саналуудыг авсан байна.
  • Зохион байгуулах газрын хувьд их дээд сургууль дээр оролцогчдын тал хувь саналаа өгсөн байна.
  • Нэмэлт санал дээр зохион байгуулалтыг сайжруулах, салбар бүрт хэрэглэж буй жишээ, үр дүнгүүдийн танилцуулах санал ирсэн байна.
Санал асуулганы үр дүнг та бүхэн https://docs.google.com/spreadsheet/ccc?key=0AmHOHtlnCfakdGkxZkR3N0FHT003QmlWNGM5d0xMN1E&usp=sharing гэсэн хаягаар орж танилцна уу. 

http://geomedeelel.blogspot.com/2014/02/geo-meeting.html

Саналаа ирүүлж идэвхтэй оролцсон та бүхэнд баярлалаа. Санал асуулгын үр дүнд дараа сараас буюу 2014 оны 3-р сараас эхлэн "Гео-уулзалт"-ыг дахин зохион байгуулж эхлэх бөгөөд удахгүй та бүхэнд уулзалтын сэдэв, тов болон зохион байгуулах газрыг мэдэгдэх болно. 

Нэмэлт мэдээллүүдийг:
эсвэл
хаягуудаар хүлээн авна уу.



Tuesday, January 28, 2014

"Geo-meeting" (Гео-уулзалт)-ын тухай санал асуулга

"Geo-meeting" (Гео-уулзалт)-ын тухай санал асуулга

Саяхан  "Geo-meeting" (Гео-уулзалт)-ыг сэргээн зохион байгуулж, удахгүй та бүхэнд уулзалтын тов болон сэдвүүдийг та бүхэнд зарлана гэж мэдээлж байсан маань бас л талаар болох шинжтэй байна. Магадгүй олон учир шалтаг, үл ойлголцол гээд шалтгаан, шалтгууд гээд тоочих зүйлс олон байгаа байх. Гэхдээ, цаашид олон дахин төлөвлөж буй зүйлсийнхээ талаар та бүхний саналыг оруулах үүднээс нэгэн санал асуулга бэлдлээ.
Санал асуулгыг үр дүн, саналуудыг үндэслэн 3-р сараас эхлэн сар бүрийн уулзалтыг зохион байгуулах болон тов, сэдвүүдийг зарлах болно.

Wednesday, January 8, 2014

2014 оны блогын төлөвлөгөө

2014  оны блогын төлөвлөгөө


За, шинэ он гараад нилээд хэд хоночихлоо... блог дээрээ бичлэг хийнэ гэж явсааар өдий хүрлээ... Өмнөх жилүүдэд дэмжиж, хамтарч ажилласан бүх хүмүүсдээ талархаж байна. Та хэдийн дэмжлэггүй байсан бол Geo-meeting болохгүй, GIS Day-гээ тэмдэглэж чадахгүй... гээд олон зүйлс дурдаж болохоор л байна. Гэхдээ шинэ онд буюу 2014 онд блогын зүгээс ямар ямар ажлуудыг хийхээр бодож байгаагаа бичмээр санагдлаа... та бүхэн өөрсдийн санал, шүүмжлэлээ чөлөөтэй илэрхийлээрэй...
  • Geo-meeting-ээ сар бүр алгасахгүй хийх
  • Гео-орон зайн мэдээллийн шинжлэх ухаан, технологийн талаарх мэдээллүүдийг хүргэх
  • Гео-мэдээллийн ойлголтууудыг нутагшуулах чиглэлээр хэд хэдэн орчуулгын ажилд оролцох, эхлүүлэх, хэрэгжүүлэх, хэвлэх, түгээх
  • Залуу судлаач, сонирхогчдыг дэмжиж, хамтарч ажиллах
  • ... /P.S: энэ хэсгийг та бүхэнд үлдээе... саналаа нэмээд байгааарай/
Удахгүй сар бүрийн "Гео-уулзалт"-уудын тов болон сэдвүүдийг танилцуулах болно.

6-р сард МУИС-ийн ФЭС-ийн NUM-ITC-UNESCO Зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системийн лабораторийн жил бүр зохион байгуулдаг гео-мэдээлэл, астрономийн хурал болох бөгөөд энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад хамтран ажиллана.


Холбоо барих:

эсвэл


Saturday, November 16, 2013

"Газарзүйн Мэдээллийн Системийн Өдөр (GIS DAY)" ӨДӨРЛӨГИЙН УРИЛГА ХӨТӨЛБӨР

"Газарзүйн Мэдээллийн Системийн Өдөр (GIS DAY)" ӨДӨРЛӨГИЙН УРИЛГА ХӨТӨЛБӨР

АНУ-ын Үндэсний газарзүйн нийгэмлэг нь 1987 онд санаачлан ерөнхий боловсролын сургууль, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиуд болон бусад байгууллагуудын дунд анх зохион байгуулсан. Түүнээс хойш жил бүрийн 11-р сарын 3 дахь долоо хоногийн Лхагва гариг бүрийг Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өдөр (GIS day) АНУ-ын хэмжээнд тэмдэглэж ирсэн. 


1998 оноос эхлэн дэлхий нийтээр харин Монгол улсад 2009 оноос эхлэн уг өдрийг тэмдэглэн явуулж байгаа бөгөөд жил бүр өөр өөр агуулга онцлогтойгоор зохион байгуулсаар ирсэн. 




Эх сурвалж: Монголын Геомэдээлэлзүй Судлаачдын Холбоо

Thursday, October 24, 2013

Газарзүйн Мэдээллийн Систем (ГМС) болон Зайнаас Тандан судлал (ЗТС)-ийн "Тоон ертөнц" олимпиад

Газарзүйн Мэдээллийн Систем (ГМС) болон Зайнаас Тандан судлал (ЗТС)-ийн "Тоон ертөнц" олимпиад

Жил бүрийн 11-р сарын 3-р долоо хоног бүрт болдог "Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өдөр" (GIS day)-ийг МУИС-ийн Газарзүй Геологийн сургууль (ГГС), Монголын Геомэдээлэлзүйн Судлаачдын Холбоо (МГСХ) хамтран тэмдэглэх гэж байна. Энэхүү нээлттэй өдөрлөгт хэд хэдэн үйл ажиллагааг төлөвлөж байгаа бөгөөд энэ жилээс эхлэн Газарзүйн Мэдээллийн Систем (ГМС) болон Зайнаас Тандан судлал (ЗТС)-ийн "Тоон ертөнц" олимпиадыг  
--> улсын болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын оюутнуудын дунд 2013 оны 11 сарын 20-нд зохион байгуулах  гэж байна. 



-->
Нэмэлт мэдээллийг:

-->
Холбоо барих утас, хаяг
Цахим хаяг: geomongolia@yahoo.com, 
Утас: 99843579, 99242560

холбогдож авна уу.

Эх сурвалж:  МУИС, ГГС

Monday, September 16, 2013

Мэдээ: Хамтын ажиллагааны гэрээ

Mонгол Улсын Их Сургууль болон Солонгосын Кёнгбүк Үндэсний Их Сургуулийн  хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Мэдээллийн эрин үед техник технологийн хөгжлийг даган манай улсад хурдацтай өсөж буй салбарын нэг бол гео мэдээлэлзүйн салбар билээ. Монгол орны ирээдүйн хөгжлийн төлөв, цаашдын бодлогыг тодорхойлоход нэн тэргүүний шаардагдаж байгаа нэг зүйл бол улсын хэмжээний гео оронзайн мэдээллийн дэд бүтцийг бий болгох асуудал юм. Манай улсын хувьд энэ нь цөөн хэдэн салбарт онцолбол байгаль орчин болон уул уурхайн чиглэлээр ашиглагдаж байгаа бөгөөд энэхүү хэрэгцээ шаардлагын үүднээс 2010 онд  Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн Газарзүй, Геологийн Сургууль дээр  Байгаль орчны зайнаас тандан судлал Газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын мэргэжлийн ангийг нээн, мэргэжилтэнгүүдийг бэлдэж байна. 

Монгол Улсын Их Сургууль болон Солонгосын Кёнгбүк Үндэсний Их Сургууль (Kyungpook National University)-ийн хоорондын хамтын ажиллагааны гэрээ 2008 оны 4 сарын 1-ны өдөр хийгдэж байсан бөгөөд тухайн үед хоёр их сургуулиудын хоорондын хамтын ажиллагааны ерөнхий гэрээ болон оюутан солилцооны гэрээнд гарын үсэг зурсан билээ.

2013 оны 9 сарын 12-ны өдөр дээрх ерөнхий гэрээний заалтыг улам бүр өргөжүүлэн МУИС-ийн Газарзүй Геологийн Сургууль болон KNU-ын Шинжлэх ухаан-технологийн коллежийн хооронд  хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээний гол зорилго нь KNU-ийн Агаар-сансрын геомэдээлэлзүйн инженерийн тэнхим болон МУИС, ГГС-ийн Газарзүйн тэнхимийн хооронд эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа хийх, сургалт зохион байгуулах, оюутан солилцоо, оронзайн мэдээлэл болон хиймэл дагуулын мэдээ боловсруулах зэрэг салбаруудад хамтран ажиллахад оршиж байна. Ингэснээрээ цаашид манай улсын геомэдээлэлзүйн салбарын мэргэжилтэнгүүдийг дэлхийн хэмжээнд өсөлдөхүйц чадвартай мэргэжилтэн болгох таатай боломжийг бүрдэж байна.

Гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагааны үед тус мэргэжлээр сурдаг оюутнуудын "GIS club"-ээс санаачилан мэргэжил сурталчлах өдөрлөгийн амжилттай зохион байгуулсан бөгөөд уг өдөрлөгийн үер оюутнууд өөрсдийн хийсэн судалгаа эрдэм шинжилгээний бүтээлүүдийн дээжээс дэлгэн тавьж үзүүллээ. Оюутнууд өөрсдийн бүтээлээ эрхэм хүндэт зочид төлөөлөгчидөд англи хэлээр тайлбарлан бөгөөд тэдний бүтээлүүдийн чанар, хэлний чадавхийг өндрөөр үнэлж цаашид олон улсын уралдаан, оюутны эрдэм шинжилгээний хуралдаанд оролцуулах талаас нь сургуулийн зүгээс дэмжлэг үзүүлэхийг зөвлөлөө.

Гэрээ хийх үйл ажиллагааг олон нийтийн "Оллоо" болон "AIST" телевиз, "Өдрийн сонин", "Улаанбаатарын мэдээ" сонингоор мэдээллээ.

Тус гэрээг байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Монголын Геомэдээлэлзүй Судлаачдын Холбооныхонд МУИС, ГГС-ийн зүгээс талархаж буйгаа илэрхийлж байна.










Эх сурвалж: МУИС-ийн ГГС

Friday, September 13, 2013

Шинэчилэлт

Шинэчилэлт

Нилээд удаан хугацаанд мэдээлэл оруулаагүй удсан болохоор шууд олон мэдээлэл оруулахаасаа илүүтэйгээр зарим нэг хуучин блогтой холбоотой мэдээллүүдийн сувгуудыг сэргээн, бас шинээр нээн ажиллуулж байна. Та бүхэн  энэ бүхнийг блогийн баруун талын баганад байгаа мэдээллүүдээс харах болно.
  1. Фэйсбүүк дээр шинээр "Гео-мэдээлэл блог" хуудас нэмлээ. https://www.facebook.com/geomedeelel
  2. Фэйсбүүк дээрх хаягыг дахин сэргээж, дагах эрхийг нээлттэй болголоо.
  3. Твиттер дээрх хаягыг мөн дахин сэргээж, дагах эрхийг нээлттэй болголоо.

Sunday, September 8, 2013

Мэдээлэл (9-р сар)

Мэдээлэл (9-р сар)

Удаан хугацаанд ямар нэгэн мэдээлэл оруулж чадахгүй байгаадаа блогын уншигч, дэмжигч та бүхнээсээ хүлцэл өчье, тиймээс төрөл бүрийн салбарт хэрэглэж буй гео орон зайн мэдээллүүд болон хэрэглээнүүдийн тухай оруулахаар хамтарч ажиллах, сонирхолтой та бүхнийг хамтран ажиллахыг урьж байна. 

Холбогдох хаяг:
эсвэл


Энэ сараас эхлэн өмнөх шигээ мэдээллүүдийг оруулж ажиллахыг зорьж байгаа бөгөөд энэ 9-р сард Улаанбаатарт гео-мэдээллийн салбартай холбоотой нилээн хэдэн үйл ажиллагаа болох юм байна.

  1. 9-р сарын 10-наас 20-ний хооронд Ази-Номхон далайн Сансрын Хамтын ажиллагааны Байгууллага  (APSCO)-аас Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар (МТШХХГ)-тай хамтран  Улаанбаатар хотод "Бага хэмжээний хиймэл дагуулын хөгжил, хэрэглээ" сэдэвт олон улсын сургалтыг зохион байгуулна. Интернет хаяг: http://www.apsco.int/sitesearchOne.asp?ID=284
  2. 9-р сарын 18-нд "Geo-meeting": Энэ удаагийн уулзалтаар энэ оны 11-р сарын 13-нд болон "GIS day" өдөрлөгийг зохион байгуулах асуудлаар Монгол улсын их сургууль (МУИС)-ийн Газарзүй-Геологийн сургууль дээр болно.
  3. 9-р сарын 19-нээс 21-ний хооронд Байгаль орчин, Ногоон хөгжлийн яам (БОНХЯ), Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС)-ийн Механик, инженерийн сургуулийн Профессорын баг хамтран "Цөл болон цөлжүү хээрийн бүс нутгийн уур амьсгал" сэдэвт олон улсын хуралыг зохион байгуулна. Интернет хаяг: http://www.icccasr2013.mn/

Sunday, June 9, 2013

10 жилийн ойн баярын мэнд

10 жилийн ойн баярын мэнд

Ирэх өдрүүдэд болж буй 

Монгол Улсын Их Сургуулийн, Физик-Электроникийн Сургуулийн 

олон улсын "NUM-ITC-UNESCO" Зайнаас тандан судлал (RS), Газарзүй мэдээллийн систем (GIS)-ийн лабораторийн 



Др. Р.Цолмон багштай хамт олонд 


10 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Л.Очирхуяг
Аделайд хот, Австрали

Monday, April 1, 2013

Э-ном: Дэлхий бол урлаг

Э-ном: Дэлхий бол урлаг
(Earth as Art)

Энэ удаагийн э-ном цувралд НАСА-гаас олон нийтэд танилцуулж буй дэлхийн гайхамшигтай, үзэсгэлэнтэй газар нутгуудын ТЕРРА, ЛАНДСАТ 5 болон 7, ЭО-1  болон Акуа зэрэг хиймэл дагуулуудаас авсан зургын цомгийг танилцуулж байна.

 Татах хаяг: http://www.nasa.gov/pdf/703154main_earth_art-ebook.pdf

Энэхүү зургын цомогт Монгол орны Эдрэнгийн нурууны 1999 оны Ландсат 7 хиймэл дагуулаас авсан мэдээлэл багтсан байна.

Эх сурвалж: НАСА

Thursday, March 28, 2013

Монголжихуй: Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос хөгжүүлж буй ГМС-үүд

Монголжихуй: Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос хөгжүүлж буй ГМС-үүд

"Гео-уулзалт" Гүүгл бүлгийн мэдээллээс танилцуулж байна. Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос хөгжүүлж буй ГМС-үүд:

  1. Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллого, Аж ахуйн нэгж, байгууллагын 2011 оны улсын тоологын мэдээллийн санг газар зурагтай холбосон ТООЛЛОГЫН МЭДЭЭЛЛИЙН САН гэсэн портал вэб сайт 
    • Хаяг: http://arcgis.nso.mn/census 
    • Ашигласан технологи: ArcGIS Server 10, ArcGIS Desktop Info 10, Microsoft Silverlight 4
    • Програмчлалын хэл: C#
  2. Хүн ам зүйн үндэсний атлас
    • Хаяг: http://web.nso.mn/population_atlas
    • Ашигласан технологи: ArcGIS Server 10, ArcGIS Desktop Info 10, ArcGIS API for Javascript 3.4
    • Програмчлалын хэл: Javascript
  3. Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлын зураглал - 2011
    • Хаяг: http://web.nso.mn/poverty_map
    • Ашигласан технологи: ArcGIS Server 10, ArcGIS Desktop Info 10, ArcGIS API for Javascript 3.4
    • Програмчлалын хэл: Javascript
Эдгээр системүүдээс эхний портал вэб сайтын тухай танилцуулгыг 2011 оны 12-р сарын "Гео-уулзалт" дээр танилцуулж байсан болно.

Эх сурвалж: "Гео-уулзалт" Гүүгл бүлэг

Tuesday, March 26, 2013

Таван жил

Таван жил

Хүний амьдралыг цаг хугацаагаар хэмждэг шиг би энэ блогийг нээгээд яг таван жил болж байна.  Сүүлийн 2 жилд нь ямар нэгэн мэдээ, мэдээлэл оруулж чадахгүй байгаадаа та бүхнээс дахин хүлцэл өчье.

Гэхдээ, энэхүү таван жилд 70000 орчим хандалтыг дэлхийн өнцөг булан бүрээс хийсэн байна. Миний бие энэ бүгд мэдээ, мэдээллүүдийг ганцаараа хийсэнгүй Зулаа, Одбаяр ах гээд найз нөхөд, хамтран ажиллаж мэдээлэл өгч байсан та бүхэнд баярлалаа.

Өнөөдөр бага зэрэг өөрчлөлт болон шинэчилэлт хийчихлээ... шинэ хаяг нь  http://geomedeelel.blogspot.com ... ядаж сардаа нэг мэдээлэл танилцуулж байхыг зорино оо.

MGiS